Хvн бvрийн єдєр тутмын vйлдлvvдийн нэг болох шvд угаах ажлын гол хэрэгсэлд хувьсал гарч байна. Энэхvv чимээгvй хувьслыг “Мисвак” буюу модны голоор хийдэг шvдний сойз “хийж” байгаа юм. Ийм байгалийн гаралтай шvдний сойзоор шvдээ угаахад єнгєр амархан арилж, хоолны vлдэгдэл алга болдог ажээ. Мисвак сойзыг оливын болон горчицны модны мєчир, vндсээр хийж болдог юм байна. Гэхдээ хамгийн тохиромжтой нь Арак буюу Salvadora Persica модны vндэс гэнэ. Уг модны vндэс болон мєчрvvдийн vзvvрийг шууд шvдний сойз болгон ашиглах боломжтой юм байна. Сvvлийн vед хатаасан, эсвэл ваакуум савалгаанд хийсэн ийм сойзнууд их эрэлттэй байгаа ажээ.
Хадгалах
Австралийн зохион бvтээгч Крис Мэллой нь “агаарын мотоцикл” гэдэг нэртэй нэгэн сонирхолтой бvтээлийг танилцуулж байна. Энэхvv ер бусын тээврийн хэрэгслийн урт нь 3 метр, сэнстэй хєдєлгvvр тус бvрийнх нь диаметр 1,3 метр бєгєєд нийтдээ 105 кг жинтэй ажээ. Зохион бvтээгч маань нисдэг мотоцикл-оо 3 метрийн єндєрт 278 км/цаг хvртэл хурдлах чадвартай гэдгийг нотолж байгаа бєгєєд 30 литр бензинээр, 150 км/цагаас дээшгvй хурдтай явбал 150 км замыг тєвєггvй туулчихна гэдгийг нотолж байна.
Хадгалах
Британий алдарт Restaurant сэтгvvл нь 2010 оны Дэлхийн хамгийн шилдэг зоогийн газрын нэрийг зарлалаа. Энэхvv жагсаалтад, Испанийн Ферран Адриа ахлах тогоочийн эзэмшлийн El Bulli ресторан нь гурван жилийн “ноёрхлоосоо” огцорч, Британий тогооч Хестон Блюменталийн "The Fat Duck" ресторан нь 2-оосоо гуравдугаар байрлуу тvлхэгдэн, эхний байранд Данийн "Noma" оржээ. Ингээд бvгдээрээ хvний хамгийн эхний хэрэгцээнvvдийн нэг болсон хоолны газруудын 2010 оны хамгийн шилдэг ресторантай танилцацгаая.
Хадгалах
Нас бие гvйцсэн залуухан бvсгvйн бие цогцос байгаль эхийн ивээлээр хэмжээлшгvй тєгс, уран гуалаг байдаг хэдий ч гоёмсог тансаг дотуур хувцас энэ бурхны хишгийг нь улам єнгє оруулж, биежvvлж єгдєг билээ. Тиймээс ч ямар ч эмэгтэй хvн єєрєєсєє тансаг дотуур хувцасны мєнгийг хэзээ ч харамладагггvй байх. Vvнийхээ ч ачаар хайрлаж дурласан хvн бvрийнхээ (тэр хvн нь цорын ганц хайр нь байвал бvvр ч сайхан) ємнє тєгєлдєр vзэмжээрээ гайхуулж, хvсэл хайрыг нь эзэмдэж чаддаг биз ээ. Тэгвэл танд мєнхийн загвар болсон цагаан єнгийн нэхмэл, тэр тусмаа гэрэлтдэг хослолыг санал болгож байна. Энэ бол LuminoGlow компаний зохион бvтээгчдийн шинэлэг санаа юм байна. Бvсгvйчvvдэд маань таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
adNAU гэдэг нууц нэрээр ажилладаг Tino Schaedle хэмээх уран бvтээлч нь нэгэн тогоор ажилладаг, маш сонирхолтой авто машины загварыг авто машины vйлдвэрлэгчдэд дэвшvvлээд байна. Энэ нь 100% тогоор ажилладаг бєгєєд Volkswagen-ны бичил автобусны зєгнєлт хэлбэр болох бєгєєд ECCO гэдэг нэртэй болох ажээ. Тvvнчлэн уг ирээдvйд зохион бvтээгдэж, хэрэглэгчдийн гар дээр очих магадлалтай унаа нь эзнийхээ хувьд хаа явсан газар нь гэр орон, сууц нь болох боломжтой юм байна. Аялж, зугаалч, амьдралын хором мєчvvдээ байгаль ертєцєєр аялж єнгєрvvлэх дуртай хvмvvст яг таарсан хvлэг болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд бvгдээрээ ECCO машины загвартай танилцацгаая.
Хадгалах
Лондонгийн Joint Perspectives - дизайны студи нь Германы Фридрихсхафен-д нээгдсэн Mundvoll хvнсний дэлгvvрийн дотоод засал болон дотор нь байрлах кафены загварыг маш євєрмєц бєгєєд тохилогоор шийдэж єгчээ. Vvнийг эрин vеийн хvнсний дэлгvvрийн хэв маягийг тодорхойлсон шийдэл гэж нэрлэж болохоор болсон гэдэгтэй маргах юм алга. Эргэх цаг хором бvрт даяаршиж, мэдээллийн тасралтгvй урсгал хvн бvрийн чихнээс тойрох учиргvй болсон энэ vеийн иргэн таны заавал vзэх ёстой интерьерийн талаар нийтлэл гэдгийг хэлмээр байна.
Хадгалах
Гvvр бол уран барилгын хамгийн нарийн байгууламжийн нэг. Аливаа гvvрийг гоё сайхан барина гэдэг нь уран барилга, зохион бvтээгч, инженерvvдийн зvгээс дээд зэргийн авьяас чадварыг шаарддаг. Уран барилга болон инженерийн ховор сайхан ер бусын шийдэл бvхий гvvрнvvдийн тухай сонирхолтой мэдээллийг та бvхэндээ хvргэж байна. Хvн оюун бодол мятрашгvй хєдєлмєр юуг ч бvтээж чадах томоос том жишээ бол энэ билээ. Ингээд манай орон эдгээр гvvрнvvдээс дутхааргvй гайхалтай гvvртэй болоосой гэсэн дэврvvн мєрєєдлєєр нийтлэлээ vзэцгээе.
Хадгалах
Хvн тєрєлхтєн ямагт хєгжин дэвшихийн тєлєє байж, оюун ухаанаа уралдуулан, амьдрал дундаас санаа олж, дутуу дулимагаа бvтээлч сэтгэлгээнээс ундарсан бvтээлvvдээр нєхєхийг хичээн эрмэлзсээр ирсэн. Євєг дээдэс маань алдаж, бvдэрсэн ч гэсэн тєрєл бvрийн бvтэшгvй мэт санаануудаа хэрэгжvvлж, амь насаараа дэнчин тавин байж удаа дараа туршлилт хийн, азаа vзсээр єдийг хvрээгvй бол єнєєдєр бид технологийн ийм єндєр хєгжилтэй, амьдралын дээд зэргийн таатай, амар орчинд байж чадахгvй, харин сармагчинтай нийлээд гадил жимс булаацалдаж идэн нvцгэн гvйлдэж байх байсан биз ээ. Ингээд та бvхний мэлмийд 19-р зууны зохион бvтээгчдийн хєгжилтэй, сонирхолтой бvтээлvvдийг хvргэе.
Хадгалах
Энэ жил Apple компаний 10 жилийн ой болж байгааг тохиолдуулан, Стив Жобс нь нэгэн ер бусын санаагаа хэрэгжvvлжээ. Энэ бол Apple-ын дэлгvvрvvдэд худалдагч, борлуулагч болон танилцуулгатай хуудсуудыг орлох зориулалт бvхий Apple iPad 2 планшетнууд юм. Єєрєєр хэлбэл Apple-ийн нэрийн дэлгvvрvvдэд зарагдах бараа бvхийн хажууд хулгайлагдахаас маш сайн хамгаалагдан, бэхлэгдсэн iPad2-ийг байрлуулсан байх бєгєєд дээр нь тухайн барааны талаарх бvхий л танилцуулга, мэдээллийг маш дэлгэрэнгvй тавьж єгсєн байгаа ажээ. Тvvнчлэн vйлчлvvлэгчид хэрэв энэхvv “электрон худалдагчаас” хvссэн асуултандаа хариу авч чадахгvй байвал дэлгvvрийн vйлчилгээний ажилтныг дуудах товчлуур дээр дарж болдог юм байна. Энэхvv iPad-нуудын програмчлал нь бараа тус бvр дээр єєр єєрєєр програмчлагдсан байдаг ажээ. Жишээлбэл iPod-ны хажууд байрлуулсан “худалдагч iPad-2” гэхэд л iTunes –ийн функцуудийг танилцуулсан байа жишээтэй. Гэхдээ Стив Жобсын гялалзсан санааг vгээр тайлбарлаж гvйцнэ гэвэл нилээн урт юм болох учраас танд шууд бичлэгийг vзэхийг санал болгож байна.
Хадгалах
BMW “328” маркийн машин vйлдвэрлэгдсэний 70 жилийн ойн баярыг тохиолдуулан уг домогт тємєр хvлгийн vйлдвэрлэгчид шинэ BMW 328 Hommage хэмээх машиныг бvтээн танилцуулж байна. Єєр шигээ жижигхэн бєгєєд чамин зvйлд дуртай дэгжин, vзэсгэлэнтэй бvсгvйчvvдийн мєрєєдлийн унаа болсон уг задгай салонтой, хоёр хаалгатай машин нь 3,0 литрийн багтаамжтай 6 цилиндрийн хєдєлгvvрээр тоноглогдсон юм байна. Ердєє л 780 кг жинтэй энэхvv машиныг харсан эмэгтэй хvн бvр, сайхан машин, тачаангуй бvсгvй хоёрыг хараад эрчvvд яаж шvvрс алддаг шиг л BMW 328 Hommage-ийг єєрийн болгохын тулд уруулаа шилэмдээн, шуналдаа автана гэдэгт итгэлтэй байна. Жинхэнэ мєрєєдєл гэж vvнээс єєр юуг хэлэх вэ, бvсгvйчvvд ээ.
Хадгалах
Уншигч та бvхэнд Малайзын алдартай "Eastern & Oriental Express" галт тэргийг танилцуулж байна. Энэхvv дээд зэргийн тансаг галт тэрэг нь Сингапур, Бангкогоор дайрахын сацуу, Тайландын баруун- хойд хэсэгт оршдог Kwai голоор явдаг байна. Жуулчдын соронзон болсон уг галт тэрэгний єргєн уужим купенvvд, модыг ашиглаж ази маягаар тохижуулсан дотоод засал, чимэглэлvvд болон цонхны цаана нь vзэгдэх байгалийн гайхалтай vзэмжит газрууд нь 20-иод оны эхэн vеийн уран сайхны кинонуудыг санагдуулж, гайхалтай тав тух, тайвшралыг, бас гадагшаа аялах хvслийг бадраах ажээ.
Хадгалах
АНУ-ын нэгэн сурталчилгааны бичлэг хийдэг алдартай агентлагийн залуус саяхан “Сvйтгэгдсэн єглєєний унд” буюу Breakfast Interrupted хэмээх туйлын vзvvштэй видеог толилуулжээ. Хэдхэн хором vргэлжлэх энэхvv бичлэг нь ер бусын хараа булаам бєгєєд арааны шvлс асгаруулам, тєдийгvй тодорхой хэмжээний гvн сэтгэгдэл тєрvvлэхvйц болсон байна. Эндээс та бvхэнд гоо сайхны таашаалыг, бас хоол идэх хvслийг мэдрээд зогсохгvй бага зэргийн саваагvйтмээр санагдах сэдлийг хvлээн авах болно. Мєн доор нь уг бяцхан клипийг хэрхэн бvтээсэн vйл явцыг харуулсан хєгжилтэй бичлэгийг хавсаргасан тул танд улам сонирхолтой санагдана биз ээ.
Хадгалах