ШИНЭ ТЕХНОЛОГИ

Тоон технологиор бvтээгдсэн Inkling бал

Алдарт Wacom фирмийнхэн linking технологийг бодит амьдралд улам ойртуулсан нэгэн сонирхолтой бvтээл туурвижээ. Энэ бол linking бал юм. Эгэл жирийн шариктай бал мэт харагдах энэхvv тєхєєрємжєєр ямар ч хамаагvй цаасанд дээр зураг зурж, юм бичих vед дотор нь суурилуулсан шарикийн тусламжтайгаар таны гарын хєдєлгєєнийг дамжуулдаг дамжуулагчийн vvргийг гvйцэтгэж байдаг аж. Ганц хєдєлгєєн ч биш, бvvр таны даралтыг хvртэл мэдэрдэг байна. Та зурагаа зурж дууссаныхаа дараа USB дамжуулагчийн тусламжтайгаар балаа компютерлуугаа холбох боломжтой. Ингээд яг таны зурсан зvйлийг ганц ч зураасны зєрvvгvйгээр компютерлуу хуулсаных нь дараа та єєрийн бvтээлээ Adobe Photoshop, Illustrator, Autodesk Sketchbook Pro, Sketchbook Designer зэрэг програмуудын алинаар нь ч єєрчилж засч болох юм байна. Vнэ нь 199 доллар гэнэ. Хар зураг зурдаг хvмvvст маш их таалагдаж байгаа гэдэгт эргэлзэх юм алга.
Тоон технологиор бvтээгдсэн Inkling бал Хадгалах

Heimplanet -ийн хийлдэг майхан

Германы Heimplanet фирм нь "Cave" хэмээх шинэ майхнаараа аялалд зугаалгад дуртай хvмvvсийн ажлыг хєнгєвчлєхєд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Агуй гэдэг нэртэй энэхvv майхныг тусгай насосоор хийлээд, минут хvрэхгvй хугацаанд босгох боломжтой юм байна. Талстын бvтцийг дуурайлган хийсэн хэлбэртэй тул барагийн салхинд хийсэлгvv, бат зогсдогоороо онцлог ажээ. 50 м/сек хурдтай салхийг дотроо хоосон байхдаа тэсвэрлэх чадвартай юм байна. 5,2 кг жинтэй бєгєєд, vvргэвчинд амархан багтдаг ажээ. Ус нэвтэрдэггvй, полиэстерэн гадаргуйтай, харин дотор талдаа зєєлєн нейлоноор бvрхэгдсэн юм байна. Тvvнчлэн 2-3 хvний багтаамжтай энэ майхан нь хаалган дээрээ ялаа, шумуулнаас хамгаалах тортой аж. Хэдий зун цаг дуусч байгаа хэдий ч vvнээс нэгийг олж аваад, дараа жилд vзэх олон зугаатай зуны vдшээр vvргэвчиндээ хийгээд, хайртай хvмvvстэйгээ аялмаар санагдлаа.
Heimplanet -ийн хийлдэг майхан Хадгалах

VisionDivision-ний харанхуй цамхаг

Шведийн Visiondivision-ний архитекторууд ур ухаанаа уралдуулсаныхаа vр дvнд Тайваны Тайчунг хот дахь "Tower Town"-д босгох нэгэн этгээд цамхагийн тєслийг боловсруулжээ. Энэхvv барилга нь ямар нэгэн сvр хvчтэй, хар санаат шидтэний, эсвэл харь гаригийн харанхуйн хааны ордон гэлтэй харагдана. Тиймдээ ч “Харанхуй” гэдэг тодотголоор нэрийг нь хачирласан байх. Ямартай ч тун догь харагдаж байна шvv.
VisionDivision-ний харанхуй цамхаг Хадгалах

Сингапурын Марина Бэй Сэндс амралт болон казиногийн газар

Таны харж байгаа гоёмсог тухтай амралт болон казиног хослуулсан энэ газар нь ёстой жинхэнэ сингапур санаачлага гэлтэй. 2010 оны эхээр Сингапурт "Марина Бэй Сэндс" (Marina Bay Sands), "Resorts World Sentosa" хэмээх хоёр гайхалтай газар vйл ажиллагаагаа явуулж эхлэжээ. Тэнгисийн Марина Бэй булан дахь Марина Бэй Сэндсийн аврага том барилгыг америкийн "Las Vegas Sands" корпораци барьжээ. Энэ тєсєл дэлхийд 8 тэрбум доллараар бvтээгдсэн тусгаарлагдсан казиног бий болгосон гэхэд болно.
Сингапурын Марина Бэй Сэндс амралт болон казиногийн газар Хадгалах

Citroen Tubik – тємєр хvлгийн тєсєл

Citroen - авто машин vйлдвэрлэгч комнпани нь Франкфуртын vзэсгэлэн дээр оролцуулах Tubik хэмээх гайхалтай бvтээлийнхээ фото танилцуулгыг дэлгэжээ. Vйлдвэрлэгчид нь энэхvv бичил автобусыг “hi-tech трансформер” гэж тодорхойлж байгаа юм. Vнэхээр энэхvv фургон нь дээд зэргийн тансаг, дэгжин, бас тохилог аялалыг эрхэмлэгч гэр бvл, найз нєхдийн унаа гэлтэй харагдаж байна. Одоогийн байдлаар уг машины технологийн тодорхойлолт нь хараахан гараагvй байгаа юм. Тиймээс одоохондоо бvгдээрээ зvгээр тєслийн зургийг нь ажиж таашаал авцгаая.
Citroen Tubik – тємєр хvлгийн тєсєл Хадгалах

Нарны эрчим хvчээр ажилладаг Япон машин

Японы Tokai Их Сургуулийн оюутан, профессорууд Австралид болдог World Solar Challenge тэмцээнд оролцохоор нарны энергээр явдаг авто машин зохион бvтээжээ. Энэхvv тэмцээнд оролцож байгаа багуудын зохион бvтээсэн нарны энергийн машин нь 3000 км хvртэл зайг туулах чадвартай байх ёстой аж. Харин Tokai Challenger машины нарны зай хураагуур нь Panasonic компанид vйлдвэрлэгдсэн бєгєєд асар их хvчин чадалтай юм байна. Япончууд энэ бvтээлдээ маш их найдвар таьж байгаа бєгєєд тvрvvлнэ гэдэгт итгэлтэй байгаа юм. Нvvрсэн эдээр бvрсэн гадаргуйтай уг бvтээл нь 140 кг жинтэй ажээ. Ингээд бvгдээрээ технологийн дэвшил гэж хэлж болохоор сонирхолтой бvтээлтэй танилцацгаая.
Нарны эрчим хvчээр ажилладаг Япон машин Хадгалах

Eyeborg таныг киборг болгоно

Vргэлжлэл дээр дарахаасаа ємнє єєрийгєє эмзэг эсэхийг сайн бодолцож vзэхийг шууд сануулмаар байна. Учир нь та бvхэнд одоо Роб Спенсийн зохион бvтээсэн хиймэл нvд гэж хэлж болохоор бvтээлийг танилцуулах болно. Роб Спенс нь электроник инженерvvдтэй хамтран ажиллаад, яг хvний нvдний аяганд багтахуйц хэмжээтэй энэхvv тєхєєрємжєє боловсруулжээ. Энэхvv камертай тєхєєрємж нь єєртєє тусгасан дvрсийг LCD дэлгэцтэй утсанд шилжvvлдэг байна. Хамгийн гол давуу тал нь амархан авч, амархан хийдэгт оршдог ажээ. Eyeborg нь одоохондоо хvлээн авсан дvрсээ гар утасны дэлгэцэнд дээр буулгаж байгаа боловч тун удахгvй тархинд мэдээллийг шууд дамжуулж, жинхэнэ нvднээс ялгаагvй vйлчилгээ vзvvлдэг болно гэдэгт итгэлтэй байна.Ингээд бvгдээрээ хиймэл эд эрхтний ертєнцийн эхлэлтэй танилцацгая. Эмзэг мэдрэмтгий бол vзээд хэрэггvй гэдгийг хэлмээр байна.
Eyeborg таныг киборг болгоно Хадгалах

Амьтай сурталчилгааны самбарууд

Хvлээн авагчиддаа ер бусын сонирхолтой, тєрєл бvрийн vзvvлбэрийг єєрсдийнхєє хэмжээнд толилуулдаг гадныхны сурталчилгааны самбаруудыг танд танилцуулахаар бэлтгэлээ. Єндєр хєгжилтэй улс орнуудын бизнесийн салбар маш єрсєлдєєнтэй байдаг болохоор зар сурталчилгаа ч асар єндєрт хєгжиж, бидэнд vлгэр жишээ болохуйц хэмжээнд хvрсэн гэдэгтэй хэн ч маргахгvй байх. Зар сурталчилгааны чадварлаг мэргэжилтнvvдийн бvтээлч сэтгэлгээ, тэднийг хєлсєлсєн чинээлэг компаниудын хєлс тєлбєр болон технологийн єндєр хєгжил зэрэг нь нийлээд сурталчилгааны самбаруудыг дээд зэргийн сонирхолтой, гайхалтай ер бусын болгож чаддаг ажээ. Зvгээр л нэгэн механик хєдєлгєєн нь ямар нэгэн сурталчилгааны самбарыг маш євєрмєц болгодог болохыг та эндээс олж мэдэх болно.
Амьтай сурталчилгааны самбарууд Хадгалах

4 хvний суудалтай Cadillac Ciel кабриолет-ын тєсєл

Cadillac – ийн салбар болох GM компанийхан Монтерейгийн Авто Машины Долоо хоног (Monterey Car Week)-гийн vеэр "Cadillac Ciel" нэртэй шинэ тємєр хvлгийнхээ тєслийн загварыг танилцуулжээ. Энэхvv авто машины нэрийг Франц хэлнээс орчуулбал “тэнгэр” гэсэн утга гарах юм байна. Cadillac Ciel нь Luxury буюу дээд зэрэглэлийн 4 хvний суудалтай машин юм. Машины урт нь 5174 мм, єргєн нь 1968 мм, єндєр нь 1270 мм ажээ. Хєдєлгvvр нь 6 цилиндртэй, 419 морьны хvчтэй, 3.6 литрийн багтаамж бvхий хоёр турбо системтэй юм байна. Уг авто машин нь эсрэг зvгрvvгээ онгойдог 4 хаалгатай бєгєєд ард талын зорчигчдод зориулсан фирмийн алчуур болон тамхины савтай ажээ.
4 хvний суудалтай Cadillac Ciel кабриолет-ын тєсєл Хадгалах

Gordon McCall’s Motorworks Revival - авто шоу

АНУ-ын Калифорни мужийн Монтерей-т болсон Gordon "McCall’s Motorworks Revival" авто шоунд тансаг чамин, винтаж тємєр хvлгvvдээс авахуулаад орчин vеийн сор болсон суперкарууд, сєнєєгч онгоц гээд эрэгтэй болж тєрсєн хvн бvрийн хvvхэд насных нь мєрєєдєл, идэр vеийнх хамгийн эрэлттэй хэрэглээ, харж vзэж таашаал авдаг зvйлс нь болсон бvхнийг толилуулжээ. Энэхvv vйл ажиллагаа нь Монтерей-н Авто Долоо хоног (Monterey Car Week) vйл ажиллагааны хvрээнд, 20-дох удаагаа зохиогдож байгаа нь энэ юм. Ингээд авто хорхойтнуудын соронз болсон нэр хvндтэй vйл ажиллагааны дvр зурагтай танилцана уу.
Gordon McCall’s Motorworks Revival - авто шоу Хадгалах

Агаарт сэлэгчид

Бvх насныханд зориулсан удирдлагатай шинэ тоглоомын талаарх нэгэн сонирхолтой бичлэг Youtube-дээр тавигдаад удаагvй байгаа боловч хэдийнэ хоёр сая гаран хvн vзээд амжсан байна. Ямар сонирхолтой тоглоомын талаарх бичлэг болоод ийм богино хугацаанд алдаршиж, олныг хуйлруулж байгаа нь танд сонин байна уу? Тийм бол одоохон таны энэхvv сониуч цангааг тайлъя.
Агаарт сэлэгчид Хадгалах

Ванкуверийн пентхаусны дотоод засал

Канадын интерьер дизайнер Роберт Бейли (Robert Bailey) нь Канадын Ванкувер хот дахь пентхаусны доторхи орон сууцнуудын дотоод заслыг загварчилжээ. Vргэлжлэл дээрхи зургууд нь тэнгэр баганатсан барилгын 47 болон 48- дугаар давхаруудад, 6400 м2 талбайг эзлэн орших орон сууцны доторх байдал юм. Хэрэв та єндрєєс айдаг биш, харин адреналинаа жаахан ялгаруулахаас буцдаггvй, бас хэзээ ч єєрийгєє гололгvй, vргэлж урагш тэмvvлж, дэлхийн тєвшинд, тансаг агаад “дээрэлхvv” амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байдаг нэгэн бол таны “ирээдvйн байр” энэ байна. Vргэлжлэл дээр дараад тvvнтэйгээ танилц.
Ванкуверийн пентхаусны дотоод засал Хадгалах