ШИНЭ ТЕХНОЛОГИ

Нарны зайгаар ажилладаг USB тєхєєрємж - Ray

Нарны гэрэл тэнгэрээс тусаж байсан цагт нарны гэрлээр єєрийгєє цэнэглэдэг тєхєєрємжvvд хvний оролцоогvйгээр байгальд ээлтэй цахилгаан гаргаж л байх болно. Харин эдгээр тоног тєхєєрємжvvд худалдаанд гарахдаа зарагдах vнэ, хэмжээнээсээ хамаарч тєдийлєн хvн болгоны гар дээр ирээд байдаггvй. Гэтэл энэ бvхнийг саяхан залуу зохион бvтээгч Брендон Крейвен (Brandon Craven) єєрийн шинэхэн загвар болох "Ray" нэртэй тєхєєрємжєєрєє хvний хэрэгцээнд бvрэн нийцсэн шинэлэг санааг гаргасан байна. Цаашид зохион бvтээгчийн энэхvv санаанд тулгуурлан инженерvvд хаана ч ашиглаж болох Ray нарны зайн тєхєєрємжийн тусламжтайгаар єєр бусад бvх тєрлийн гар утаснуудыг амар хялбар цэнэглэж болно гэж vзэж байгаа тєдийгvй Ray нь ирээдvй рvv, хvн тєрєлхтнийг улам хурдацтайгаар нарны энерги ашиглалт руу хєтєлж байгааг онцолжээ.
Нарны зайгаар ажилладаг USB тєхєєрємж - Ray Хадгалах

Орчин vеийн Archangel шинэ тєсєл

Архангел (Archangel) хэмээх энэ агаарын хєлєг "Тэнгэрийн ахмад ба ирээдvйн ертєнц" киноноос яг л буугаад ирэв vv гэмээр харагдаж байгаа биз. Аваар осол, байгалийн гамшигийн vед ажиллаж чадах агаарын тээврийн хэрэгслийн шинэ загварыг саяхан боловсруулж дуусчээ. Энэ тээврийн хэрэгслийг эмнэлэгийн тусламж vзvvлэх, эмнэлэгийн ажилтнуудыг зєєх, эм хэрэгсэл, тоног тєхєєрємж зєєхєд ашиглах боломжтой гэнэ. Хєнгєн хийцтэй, хєдєлгvvр нь гибрид интеграци горимоор ажиллана. Салхины хvчийг ч ашиглан ажиллах чадвартай бєгєєд тээврийн хэрэгсэл хvрэхэд хэцvv газар ч саадгvй, хурдан шуурхай хvрэх юм байна.
Орчин vеийн Archangel шинэ тєсєл Хадгалах

Kindle Fire – авсаархан хямд компьютер

Ухаалаг технологийн вант улс Стив Жобс-оо алдаад харуусал дvvрэн байхтай зэрэгцэн онлайн худалдааны мангас Амазоныхон 9-р сарын 28-нд "Kindle Fire" нэртэй авсаархан tablet компьютераа олонд дэлгэж vзvvлэв. Хамгийн гол нь цугласан олныг хямд vнэ алмайруулж орхив. Судлаачид энэ компьютерын vнэ єндєр байна хэмээн тооцоолж байжээ. Доогуур vзvvлэлттэй, тэгээд єндєр vнэтэй бусад компьютерыг бодвол Kindle Fire ердєє 199 доллараар зарагдах гэнэ. Ингээд тvvний vзvvлэлт болон гадаад тєрх, видео танилцуулгыг vзэж сонирхоцгооё.
Kindle Fire – авсаархан хямд компьютер Хадгалах

Чавхан камер

Дээхэн vед зураг авахуулахад: Инээгээрэй, одоо шувуу гарч ирнэ гэдэг байсан. Гэтэл одоо инээгээрэй, шувуу биш, харин... чулуу нисч гарч ирнэ гэвэл яах бол... Vvнтэй нэг адил солонгосын Sung Young Um, Jung Eun Yim дизайнерууд тоон фото камертай чавх (Sling Shot Camera) бvтээжээ. Vvний тусламжтайгаар фото зургаа татуулж буй хvний сэтгэл санааны байдлыг яг байгаагаар нь тухайн агшинд буулгах бололцоотой юм. Нэг ийм юмтай болцон байвал хєгжилтэй зургууд олныг авах байх даа.
Чавхан камер Хадгалах

Франкфуртын авто vзэсгэлэн 2011

Саяхан буюу 9-р сарын 15-25 хооронд "Олон улсын авто шоу" (The International Motor Show 2011) vзэсгэлэн Франкфуртэд амжилттай болж єнгєрлєє. Энд машин vйлдвэрлэгч компаниуд сvvлийн vеийн шилдэг бvтээлvvдээ танилцуулсан байна. Та бvхэндээ энэ нэр хvндтэй арга хэмжээний фото зургуудаас хvргэж байгаадаа баяртай байна.
Франкфуртын авто vзэсгэлэн 2011 Хадгалах

Boeing компани “Boeing 787 Dreamliner” шинэ онгоцоо нийлvvллээ

Америкийн Boeing концерн 787 Dreamliner онгоцоо гэрээлэгчиддээ нийлvvлж буй тухай Bloomberg агентлаг мэдээллэв. Эхний онгоцыг баяр ёслолын байдалтайгаар японы All Nippon Airways авиа компанид хvлээлгэн єгсєн байна. "Boeing 787 Dreamliner" онгоцыг сvvлийн vеийн нарийн технологиор хийсэн уян хатан болон маш сайн бат бєх чанартай материалиар хийжээ. Энэхvv онгоц дунд зэргийн овор хэмжээтэй. Хол зайнд нисэхэд зориулсан тул авиа компаниуд зорчигчдыг завсрын буулт хийлгvйгээр хурдан шуурхай, ая тухтай vйлчлэх боломжтой болж байгаа юм.
Boeing компани “Boeing 787 Dreamliner” шинэ онгоцоо нийлvvллээ Хадгалах

ADIDAS компаний офисын шинэ тєвийн барилга

Чєлєєт хувцасны хаан, бидний сайн мэдэх Adidas компаний тєв нь шинэ барилга руугаа нvvж оржээ. Энэ барилга германы Херцогенаурах (Herzogenaurach) хэмээх нэртэй хотод байрладаг байна. Энэ євєрмєц орчин vеийн уран барилгын хийц бvхий барилгын зураг тєслийг Берлиний Kinzo архитектурын компани хийж гvйцэтгэжээ. Барилгын офисын єрєєнvvдийг спортын хєнгєн хэв маягаар хийснээс гадна ажиллагсад багаар ажиллахад тохиромжтой байхаар бvтээжээ.
ADIDAS компаний офисын шинэ тєвийн барилга Хадгалах

Vvрээд авч явж болдог SWYP принтер

Бид удахгvй гар утаснаасаа текст шивж, тvvнийгээ сенсор дэлгэц дээр харж, засварлаж эцэст нь явдал дундаа мєрєндєє vvрсэн принтерт хэвлэн ажил vvргээ гvйцэтгэж чадах бололцоотой болох нээ. Энэ бололцоог АНУ-ын Сиэттл хотын Artefact дизайны компаний SWYP принтер олгох юм. Энэ технологийн нэг онцлог нь нэг vсгээс нєгєєд шилжихдээ хуруугаа даралтнаас салгахгvйгээр бvтэн хэлэх гэсэн єгvvлбэрээ харж болох нээ. Тэгээд зогсохгvй энэ материалаа хэвлэнэ гээд бод доо. Ингээд энэ тєхєєрємжийн давуу талыг харуулсан мэдээлэл, видео бичлэгийг vзэцгээе.
Vvрээд авч явж болдог SWYP принтер  Хадгалах

“Tron” киноны мотоцикл

Єнгєрсєн хавар манай кино театруудаар гарсан “Tron” хэмээх уран зєгнєлт уран сайхны кинон дээр гардаг ер бусын моторт дугуйг та санаж байна уу? Жижигхэн савааг хоёр гартаа атгаж байгаад шууд агаар дээр vсрэхэд нєгєє “шидэт” саваа маань маш гоёмсог мотоцикл болж хувираад л єнгє єнгийн шилэн зураас татуулан давхидаг шvv дээ. Тэгвэл яг жижигхэн саваа болон хураагдаж, єнгийн шилэн сvvл татуулан, галзуу хурдтай давхидаггvй ч гэсэн гадаад тєрхєєрєє яг л уг киноны мотоциклийг санагдуулам бvтээлийг бид бодит амьдрал дээр хэрэглэх боломжтой боллоо. Уг мотоциклийн давуу тал нь батарейгаар цэнэглэгддэг 96 вольтийн цахилгаан хєдєлгvvр нь юм. Єєрєєр хэлбэл шатахуун хэрэглэдэггvй гэсэн vг. Дээд хурд нь 160 км/цаг юм байна. Харин vнэ нь одоохондоо тодорхойгvй байна. Мэдээж тийм ч хямд биш байх. Ямартай ч бvгдээрээ домогийн талаар єгvvлэх Холливуудын сор бvтээлvvдийн нэгний бодит амьдрал дээрх биелэлтэй танилцацгаая.
“Tron” киноны мотоцикл Хадгалах

Google таны талаар юу мэддэг вэ?

Google гэдэг vгийг дэлхийн бараг бvх хvн мэддэг байх. Google (Гvvгл) нь бараг “хайлтын систем” гэдэгийн ижил утгатай vг болсон санагдана. Тvvнчлэн “гvvгл” нь зєвхєн оноосон нэр тєдий биш, vйл vгээр ч хэрэглэгддэг. Англи тєдийгvй дэлхийн бараг бvх хэлэнд “гvvглэдэх” гэсэн vйл vг нэвтэрсэн биз ээ. Єнєєдєртєє “гvvглэдэх” гэдэг vгийг зvгээр л харийн vгийг єєрийн хэлэнд урвуулан, зээлдэх маягаар ашиглаж байгаа хэдий ч хэдэн жилийн дараа юмыг “эрж хайх” гэдэг vгтэй ижилхэн бvх хэлний vгийн санд нэвтэрч, толь бичигт тэмдэглэгдэхийг vгvйсгэх аргагvй юм. Тэгэхлээр бид Google-ийн талаар маш сайн мэддэг юм байж. Тэгвэл Google бидний талаар юу мэддэг юм бол?...
Google таны талаар юу мэддэг вэ? Хадгалах

Шинэ Bentley Mulsanne буюу “i-Car”

Германы Франкфуртын авто vзэсгэлэн дээр тавигдсан i - технологиор тоноглогдсон Bentley Mulsanne –гийн туршилтын загварыг уншигч танд танилцуулахаар бэлтгэлээ. Уг машины багажинд нь Mac mini-г суурилуулсан нь салон дотор нь байх 15.6 дюймын дэлгэцэн дээр харагдах дvрсэн мэдээллийн гол дамуулагч нь болох юм байна. Урд талын хоёр суудалных нь ард утасгvй товчлууртай хоёр iPad-ийг байрлуулжээ. Харин дуу, хєгжмийг нь iPod Touch-ийн тусламжтайгаар удирдах боломжтой аж. Ухаалаг технологиор тоноглогдсон энэхvv Bentley-гийн vнэ нь 350,000 доллараас эхлэх юм байна.
Шинэ Bentley Mulsanne буюу “i-Car” Хадгалах

Маш сонирхолой ахуйн бvтээлvvд №2

Дизайнерын сэтгэлгээнд хязгаар гэж vгvй. Дизайнер хvнд бодох багахан хугацаа єгєхєд тvvний бvтээлч сэтгэлгээний онгод гайхамшигтай санааг бvтээж чадна. Энэ санаа нь практик дээр утга учиргvй байсан ч сонирхолтой, гайхмаар байдаг. Жишээ нь: жолоочийн гарын доор байдаг хурдны араа дамжуулах гарын хэлбэртэй усны кран, эсвэл ахуй хэрэглээ болон нийгэмд ач тустай тухайлбал, цахилгаан тоолууртай тогны залгуур, явган хvний гарцны лазер гэрэлтvvлэг байх жишээтэй. Заримдаа хvмvvсийн єргєн хэрэглээнд энэ ч орохгvй дээ гэсэн зvйл орох явдал бий. Хєгжмєн дэр, энэ дэрэн чемодан дотор аудио динамикууд байрлуулсан байна. Энэ мэтээр хачирхалтай, сонин, ашигтай зvйлvvдийг дизайнерууд бvтээсээр байгааг та бvхэнд vргэлжлvvлэн толилуулж байна.
Маш сонирхолой ахуйн бvтээлvvд №2 Хадгалах