СААК ПОДКАСТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд

"Хасах 18" подкастын 7 дахь дугаар сонсогчиддоо хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарын онцлог бол шинэхэн зочид. Арван найм хүрэхээсээ өмнө эх орныхоо 21 аймгаар аялж дууссан зоригтой хөвгүүд болох Т.Мөрөн, С.Сансарбаяр аялалынхаа тухай хүнд хэцүү, жаргалтай үе гээд бүгдийг нь нууж хаалгүй ярилцлаа. Хамгийн сонирхолтой нь тэдний аяллын зардал 400000 төгрөг болсон гэнэ.

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд Хадгалах

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

Саак подкаст салбар салбарын бүтээлч залуустай ярилцсан сонирхолтой дугааруудаа та бүхэнд хүргэсээр л байна. Энэ удаагийн зочин бол инстаграм од Н.Мөнхмарал байлаа. Сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг ихэд татаж буй залуу бүсгүйн дотоод ертөнцтэй танилцсан сонирхолтой яриа өрнүүллээ.

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла! Хадгалах

CAAK PODCAST #19 Мина Тамура - Монголын тухай миний сэтгэгдэл

Манай "Caak Podcast"-ын 19 дэх дугаарын зочноор Япон улсын иргэн Монголын дуурь бүжгийн эрдмийн театрын балетчин Тамура Мина оролцлоо. Бид түүнтэй япон монгол улсын соёлын ялгаа болон монголд яагаад ажиллаж амьдрах, болсон түүний сэтгэлд үлдсэн сонирхолтой мөчүүдийг хуваалцаж байна.  

CAAK PODCAST #19 Мина Тамура - Монголын тухай миний сэтгэгдэл Хадгалах
2020-01-29, 10:00

CAAK PODCAST #08 Н.Зоригт - Монголчууд эд материал гайхуулах хэнээрхэлд автсан байна!

Жилд 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, Монголын анхны хувийн гутлын үйлдвэр болох "Хос Аз" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Н.Зоригт манай подкастын зочноор оролцож, бизнесийн туршлага болон түүхээсээ хуваалцлаа.

CAAK PODCAST #08 Н.Зоригт - Монголчууд эд материал гайхуулах хэнээрхэлд автсан байна! Хадгалах

CAAK PODCAST #09 А.Гантигмаа - Бид хүүхдүүдээ санаандгүй хоролсоор байдаг!

"CAAK PODCAST"-ын 9 дэхь дугаарын зочноор ИДЬЕ /Just for Babies/ группийн үүсгэн байгуулагч А.Гантигмаа оролцлоо. Та бид өөрсдийгөө буруу хооллолж байгаа гэдгээ мэддэг мөртлөө түүнийгээ хэрхэн зөв болгох талаар төдийлөн сайн мэддэггүй. Буруу хооллолт нь танд болон танай гэр бүлийн гишүүдэд ямар их хортой байдгыг энэ подкастаас ойлгож ухаарах болно. Мэдээж зөв гарцыг энд зөвлөсөн байгаа. Чихэвчээ зүүгээд тархиа цэнэглэ...

CAAK PODCAST #09 А.Гантигмаа - Бид хүүхдүүдээ санаандгүй хоролсоор байдаг! Хадгалах

#37 Аялагч Б.Хичээнгүй: "Аялал бол биегүй багш"

Саак подкастын "Бүтээлч залуус" булангийн 37 дахь дугаараар та бүхнийг аялагч Б.Хичээнгүйтэй уулзуулж байна. Тэрээр 18 хүрэхээсээ өмнө Монгол улсынхаа 21 аймгаар, Азийн 9 орноор үүргэвчтэй аялсан нэгэн билээ. Хамгийн сонирхолтой нь түүний Вьетнамыг зорьсон аялалын үеэр төсөөлснөөс тэс ондоо зүйл угтаж авсан нь Covid-19 вирус байжээ. Тэрээр хэрхэн цар тахлын үед аялалаа үргэлжлүүлж, эх орондоо эрүүл буцаж ирсэн бэ гэх мэт сонирхолтой адал явдлуудыг энэхүү подкастаас сонсоорой.

#37 Аялагч Б.Хичээнгүй: "Аялал бол биегүй багш" Хадгалах

#36 Тансаг зэрэглэлийн зах зээл - Dyrberg Kern Mongolia

"Бүтээлч залуус" булангийн 36 дахь дугаараар дэлхийн үнэт эдлэлийн зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг "Dyrberg Kern" брэндийн Монголд худалдаалах франчайз эрхийг эзэмшдэг "Сүперрубин" ХХК-ийн ерөнхий менежер Б.Дорждулам оролцон ярилцлаа. Хүн бүрийн хүсэл, сонирхлыг зэрэг татдаг үнэт эдлэлийн зах зээлд хэрхэн хөл тавьсан, өдгөө хэрхэн ажиллаж байгаа тухай маш сонирхолтой ярилцлага боллоо. Сонсогч та бүхэн чих тавин сонсоорой.

#36 Тансаг зэрэглэлийн зах зээл - Dyrberg Kern Mongolia Хадгалах

Д.Сүндийгийн "Саак Подкаст"-д оролцохдоо хэлсэн онцлох ишлэл

"Нэткапитал" санхүүгийн группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Д.Сүндийгийн "Саак Подкаст" оролцохдоо хэлсэн онцлох үгсийг түүвэрлэн хүргэж байна.

Д.Сүндийгийн "Саак Подкаст"-д оролцохдоо хэлсэн онцлох ишлэл Хадгалах

CAAK PODCAST #04 Лектор Мөнгөн - Хадгалж сурсан хүмүүс ухаалаг байдаг!

"CAAK PODCAST"-ын 4 дэхь дугаарын зочноор та бидэнд "Хуримтлал үүсгэх зургаан дансны систем" гэсэн лекцээрээ танил болоод байгаа Лектор Г.Мөнгөн уригдан оролцлоо. Та энэхүү подкастаас амьдралын зөв хэв маяг, санхүүгийн сахилга батын талаар сонирхолтой бөгөөд хэрэгтэй мэдээллийг авах болно. Ингээд подкастаа тухлан сууж, таалан сонсоорой!

CAAK PODCAST #04 Лектор Мөнгөн - Хадгалж сурсан хүмүүс ухаалаг байдаг! Хадгалах

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

"Хасах 18" 5 дахь дугаар бэлэн боллоо. Сурагч бүрийн тойрч биш, дайрч гардаг нэгэн даваа бол ЭЕШ. 

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ Хадгалах

#08 Хасах 18 - Дижитал минимализм

"Хасах 18" подкастын 8 дахь дугаар сонсогчиддоо хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаа хэн бүхэнд асар хэрэгтэй сэдвийг хөндөж ярилцлаа.  Хүн төрөлхтний хийж гүйцэтгэх ажлыг асар ихээр хөнгөвчлөх үйлдлийн систем, техник технологиуд олноор бий болж буй нь бахархмаар хэрэг хэдий ч өдөр ирэх тусам хүмүүс бүтээсэн бүхнийхээ боол нь болоход ойртсоор л байна. Тэгвэл гар утасгүйгээр гадагш гарч чаддаг хүн тун ховор болсон энэ цаг үед мэдээллээс хоцролгүйгээр, техник технологийн хөгжлийг өөртөө хамгийн ашигтайгаар хэрэглэхэд тань туслах Дижитал минимализмийн аргыг энэ удаагийн дугаараар хүргэж байна.

#08 Хасах 18 - Дижитал минимализм Хадгалах

#25 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг "задаллаа"

Манай "Caak Podcast"-ын 25 дахь дугаарын зочноор "Kино задлан" видео контентыг санаачлагч Г.Эрдэнэбаатар оролцож өдийг хүртэл алдсан алдаа, олсон амжилтынхаа талаар тун сонирхолтой яриаг өрнүүллээ.

#25 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг "задаллаа" Хадгалах