ГЭРЭЛ ЗУРАГ

Элдэв зураг (80 фото) №602

Урин хаврын энэ өдрүүдэд таны алжаалыг тайлах "Элдэв зургууд"-ын шинэ дугаарыг хүргэж байна. Инээд хөөр бэлэглэж, хараа булаах дараах зургуудаар бид амьдралын баяр баясгаланг юунаас ч олж харж болдгийг гэрчлэхийг зорилоо. Амралтын өдрөө хайртай хүмүүстэйгээ хамт ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй.

Элдэв зураг (80 фото) №602 Хадгалах
2019-04-05, 18:07

Диснейн гүнжүүд өнөө цагт амьдарч байсан бол ийм харагдах байсан

Бидний хайртай Диснейн гүнж нарыг орчин үеийн хамгийн чөлөөт загварын  жинсэн  хүрэм, өмд өмсөж,  ээмэг зүүсэн байгаагаар Чили улсын уран бүтээлч Фернанда Суарес (Fernenda Suarez) зуржээ. Гүнж нар яг л одоо цагт интернетийг шуугиулж буй залуу одод, өөрийн цахим хуудсандаа олон шүтэн бишрэгчтэй загвар өмсөгч, youtube-ээр нүүр будалт, үс засалтын хичээл заадаг блоггер шиг харагдаж чадаж байгаа биз. Ингээд уран бүтээлчийн зургуудаас сонирхоцгооё.

Диснейн гүнжүүд өнөө цагт амьдарч байсан бол ийм харагдах байсан Хадгалах

"iPhone" утсаар дарсан шилдэг 10 гэрэл зургийг "Apple" компаниас тодруулжээ

"Apple" компани "Shot on iPhone" нэртэй тэмцээн зохиож дэлхийн өнцөг бүрээс ирсэн "iPhone" ухаалаг утсаар дарсан шилдэг 10 зургийг шалгаруулжээ. Эдгээр зургуудад сониуч амьтад, ер бусын тусгалууд, өдөр тутмын амьдралын гоо үзэсгэлэн болон бусад олон сэдвүүдийг дүрсэлсэн байна. Ингээд та бүхэнд "iPhone"-оор дарсан шилдэг 10 гэрэл зургийг хүргэж байна.

"iPhone" утсаар дарсан шилдэг 10 гэрэл зургийг "Apple" компаниас тодруулжээ Хадгалах

20-р зууны алдартнуудын таны харж байгаагүй дүр төрх

20-р зууны алдартнуудыг бид залуу, сайхан, үзэсгэлэнтэй дүр төрхөөр нь эсвэл алдрын оргилд гарсан тэр л цаг үеэр нь төсөөлөн дурсаж явдаг билээ. Яг үнэндээ тэд ч гэсэн бидэнтэй адилхан энгийн л хүмүүс шүү дээ. Ингээд бидний сайн таних, шүтэн биширч явдаг 20-р зууны алдартнуудын ховор зургуудаас хамтдаа сонирхоцгооё.

20-р зууны алдартнуудын таны харж байгаагүй дүр төрх Хадгалах
2019-03-30, 15:40

Элдэв зураг (80 фото) №601

Баасан гараг бүр та бүхэндээ хүргэдэг "Элдэв зураг" цувралын маань ээлжит дугаар бэлэн боллоо. Инээд хөөр, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг дараах зургууд харуулах болно. Ингээд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгах элдэв зурагнуудыг үзэж сонирхоно уу.

Элдэв зураг (80 фото) №601 Хадгалах
2019-03-29, 17:00

Мэргэжлийн гэрэл зурагчдын хэрэглэдэг 16 заль

Одоо үед хүн бүр хүссэн үедээ чанартай гоё зураг авч чаддаг болсон. Гэхдээ ихэнх хүмүүс тэр бүр мэргэжлийн гэрэл зурагчид шиг зураг авч чаддаггүй. Тиймээс та бүхэнд мэргэжлийн гэрэл зурагчдаас дутахааргүй сайхан зураг авах аргуудыг танилцуулж байна.

Мэргэжлийн гэрэл зурагчдын хэрэглэдэг 16 заль Хадгалах

Гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургууд

Өнгөрсөн түүхийг эргэн сануулж, дээр үед хүмүүс яаж амьдардаг, юу хийдэг байсныг гэрчилдэг тул хуучны зургууд их сонирхолтой. Харин сонин хэвлэлүүд, ном зохиол дээр бараг огт гардаггүй ч гайхалтай түүх өгүүлэх зургууд олон. Ингээд та бүхэнд дээр үед нийтийн тээврийн үйлчилгээ ямар байв, кино зургийг хэрхэн авдаг байв гэх мэт олон сонирхолтой баримтуудыг өгүүлэх зургуудаас сонирхуулъя.

Гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургууд Хадгалах
2019-03-23, 13:57

Элдэв зураг (80 фото) №600

Өнөөдөр ажлын сүүлийн өдөр, та ажлаа амжуулаад найз нөхөд, гэр бүлтэйгээ уулзах гээд яаран сууна уу. Таны долоо хоногийн амралтанд бага ч болов инээд, баясал нэмэхээр сайтынхаа хамгийн хөгжилтэй нийтлэл болох "Элдэв зураг" цувралын 600 дахь дугаарыг бэлтгэн хүргэж байна.

Элдэв зураг (80 фото) №600 Хадгалах
2019-03-22, 15:30

Дэлхийн хамгийн алдартай 20 байгууламж хэрхэн баригдсан бэ?

Бүтээн байгуулалт, өнгө үзэмжээрээ алдартай барилгууд газраас ургаагүй нь лавтай. Тэднийг бүгдийг нь хүний оюун ухаан, хамтын ажиллагаа, ажилчдын хөдөлмөр л босгосон шүү дээ. Энэ үүднээс тэдгээрийг хэрхэн боссон тухай зургуудыг хүргэж байна. 

Дэлхийн хамгийн алдартай 20 байгууламж хэрхэн баригдсан бэ? Хадгалах

Соёл иргэншлээс тасарч үлдсэн нууцлагдмал овог аймгууд

Нэгэн цагт хөл хүрэхээргүй алслагдсан газар нутгуудад одоо хэдхэн цагийн дотор очиж болохоор ойр болжээ. Гэсэн ч ертөнцийн мухар гэлтэй алслагдмал газрууд өнөөдөр ч гадаад ертөнцөөс тусгаарлагдсан хэвээр байна. Суурин газраас хамгийн алс оршдог эдгээр нутгийн хүмүүсийн өнгө төрхийг гэрэл зургийн хальснаа буулгахаар Английн гэрэл зурагчин Жимми Нелсон (Jimmy Nelson) 10 гаруй жилийг зарцуулсан байна. Ингээд та бүхэнд тэдгээр гэрэл зургийг хүргэе. 

Соёл иргэншлээс тасарч үлдсэн нууцлагдмал овог аймгууд Хадгалах

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудаснууд (6-р хэсэг)

1906 онд "Америкийн иргэний нийгэмлэг" ТББ Ниагарын хүрхрээг эрчим хүчний компаниудаас хамгаалж үлдээхийг уриалж анхны нийтийн ухуулгыг хийж байжээ. Үүнээс хойш 100 гаруй жил өнгөрсний дараа тиймэрхүү ашгийн бус сурталчилгаанууд хувиран өөрчлөгдөж, илүү мэргэжлийн, илүү хүчирхэг болсон боловч дэлхий дээрх тулгамдсан асуудлуудад хүмүүсийн анхаарлыг хандуулах туйлын зорилго нь өөрчлөгдсөнгүй. Ингээд та бүхэнд хүмүүсийг зөв зүйлд уриалж, нийтийн ухамсрыг сэргээх гайхалтай утга санааг чадварлагаар гаргасан зурагт хуудаснуудыг толилуулж байна.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудаснууд (6-р хэсэг) Хадгалах
2019-03-17, 12:15

Титаник онгоцны түүхийг өгүүлэх маш ховор гэрэл зургууд

Өнгөрсөн зууны хамгийн дуулиантай, хамгийн эмгэнэлтэй, хамгийн нөлөө бүхий ослуудын нэг бол алдарт Титаник хөлгийн сүйрэл билээ. Хүн төрөлхтний сод бүтээл, хэзээ ч жившгүй гэгдэж байсан Титаник хөлөг 1912 онд Нью-Йоркийг зорьж байхдаа мөсөн уултай мөргөлдөж 1500 гаруй хүний амийг аван Атлантын далайн ёроолд үүрд живсэн юм. Аймшигт осол яг ямар байсан тухай төсөөллийг бид ихэвчлэн "Титаник" киноноос авдаг ч тухайн үеийн жинхэнэ нөхцөл байдлыг гэрчилсэн фото зургууд олон байдаг аж.

Титаник онгоцны түүхийг өгүүлэх маш ховор гэрэл зургууд Хадгалах
2019-03-16, 12:02