Титаник онгоцны түүхийг өгүүлэх маш ховор гэрэл зургууд

2019-03-16, 12:02
6,345

Өнгөрсөн зууны хамгийн дуулиантай, хамгийн эмгэнэлтэй, хамгийн нөлөө бүхий ослуудын нэг бол алдарт Титаник хөлгийн сүйрэл билээ. Хүн төрөлхтний сод бүтээл, хэзээ ч жившгүй гэгдэж байсан Титаник хөлөг 1912 онд Нью-Йоркийг зорьж байхдаа мөсөн уултай мөргөлдөж 1500 гаруй хүний амийг аван Атлантын далайн ёроолд үүрд живсэн юм. Аймшигт осол яг ямар байсан тухай төсөөллийг бид ихэвчлэн "Титаник" киноноос авдаг ч тухайн үеийн жинхэнэ нөхцөл байдлыг гэрчилсэн фото зургууд олон байдаг аж.

Титаник онгоцны түүхийг өгүүлэх маш ховор гэрэл зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Титаник хөлгийн анхны гэрэл зураг

269 метр урттай энэхүү аварга хөлөг онгоц нь нийт 885 хөлгийн багийн гишүүн, 2471 зорчигчтойгоор аяллаа эхлүүлжээ. Хөлөг нийт 10 тавцантай байсан бөгөөд 39 км/цагийн хурдтайгаар урагшлах чадалтай байв.

Титаник хөлгийн анхны гэрэл зураг

2 Хөлөг дээр тавтай морил!

Хөлгийн ахмад Эдуард Смит (баруун талынх нь) өөрийн хамтрагч, хөлгийн даамал Хью Уолтер Мак Элройн хамт Титаникийн тавцан дээр зогсож байна.

Хөлөг дээр тавтай морил!

3 Зорчигчид тавцан дээр

Хэсэг зорчигчид өөрсдөд нь удахгүй хэрэг болох аврах завьнуудын хажуугаар алхаж байна.

Зорчигчид тавцан дээр

4 Тоглож буй жаал

Өөрийг нь болон бусад хүмүүсийг ямар аюул хүлээж байгааг огт бодсон шинжгүй тоглоомдоо улайрч буй жаалын зураг хүүхдийн гэнэн цайлган сэтгэлийн илэрхийлэл болжээ.

Тоглож буй жаал

5 Молли Браун

Молли хочтой Маргарет Браун нь Титаникийн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын нэг байв. Харц гаралтай ч хожмоо чинээлэг нэгэн болсон тэрбээр шулуун шударга зангаараа бусдын хүндлэлийг хүлээдэг байв. "Титаник" УСК дээр Жэк Доусоныг хамгаалж, хөлөг сүйрэх үед зорчигчдыг аврах завин дээр суухад тусалж байгаагаар гардаг билээ.

Молли Браун

6 Буруутан

Хөлгийг живэхэд гол нөлөө үзүүлсэн мөсөн уулын зураг. Уг зургийг хөлгийн удирдлагуудын нэг байсан Принц Адалберт 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд авчээ.

Буруутан

7 Аврах завинууд

Аймшигтай ослоос амьд үлдсэн хүмүүсийг аврах завинд суулган авч явж байна.

Аврах завинууд

8 Амьд үлдэгсдийн сүүлийн хэсэг

Сүйрч буй онгоцноос хамгийн сүүлд хөдөлсөн аврах завины зураг. Завин дээрх хүмүүс Титаник хөлөг аажмаар живэн үгүй болж байгааг нүдээрээ харцгаажээ.

Амьд үлдэгсдийн сүүлийн хэсэг

9 Карпатиа хөлөг дээр

02:20 минутад Титаник хөлөг хоёр хэсэгт хуваагдан бүрэн живжээ. 2 цаг орчмын дараа ойролцоо явж байсан "Карпатиа" хөлөг ослын газар ирж амьд үлдэгсдийг аварсан юм.

Карпатиа хөлөг дээр

10 Амьд үлдсэн залуу гэр бүл

Амьд үлдсэн залуу гэр бүл

11 Ээж охин хоёр

Шарлотт Колье охин Мажоригийн хамт сүйрлээс гайхалтайгаар амьд үлдэж чаджээ.

Ээж охин хоёр

12 Бас нэгэн амьд үлдэгч

Сүйрлээс амь гарч чадсан азтай хүмүүсийн нэг бол Стюарт Коллетт. Хөлөг живэхэд нийт 1517 хүн амиа алдсан гэж үздэг.

Бас нэгэн амьд үлдэгч

13 Өнчирсөн хоёр

Зураг дээр байгаа 4 настай Мишель Навратил, 2 настай Эдмонд Навратил нарын эцэг, эх хөлгийн сүйрлийн үеэр амиа алджээ.

Өнчирсөн хоёр

14 Эх газарт буусан нь

Хөлгийн сүйрлээс амьд гарсан зарим хүмүүс Английн Плаймут хотод буцан очсон юм. 

Эх газарт буусан нь

15 "White Star" компаний төв байран дээр

Титаникийн хувьцааны хагасыг эзэмшиж байсан "White Star" компаний төв байрны үүдэнд сүйрлийн талаар мэдээлэл авахыг хүссэн хүмүүс цуглажээ.

"White Star" компаний төв байран дээр

16 Амьд үлдэгсдийг хүлээж буй хүмүүс

Амьд үлдэгсдийг хүлээж буй хүмүүс

17 Сонины тэргүүн нүүрэнд

Нэгэн хүү "Титаникийн гамшиг: Олон хүний амь нас сүйдэв" гэсэн том гарчигтай "Evening News" сонинг зарж байна.

Сонины тэргүүн нүүрэнд

18 Амьд үлдэгсдэд туслах арга хэмжээ

Америкийн хөгжмийн зохиолч Жорж Кохан (зүүн гар талд) сүйрлээс амьд үлдсэн хүмүүст болон тэдний гэр бүлийнхэнд санхүүгийн тусламж үзүүлэхийг уриалсан нийтлэлтэй сэтгүүлүүдийг тарааж байна.

Амьд үлдэгсдэд туслах арга хэмжээ

19 Хандивын тоглолт

Эмгэнэлт явдалд өртсөн гэр бүлийнхэнд туслах зорилготой "New York Yankees" болон "San Francisco Giants" бэйсболын багуудын хандивын тоглолтыг 14 мянган хүн үзжээ.

Хандивын тоглолт

20 Артур Анри Ростронд зориулсан талархлын бэлэг

Титаник живсний дараа аврах ажиллагаа гүйцэтгэсэн "Карпатиа" хөлгийн ахмад Артур Анри Ростронд амьд үлдэгсдийн төлөөлөл талархлаа илэрхийлж мөнгөн цом гардуулжээ.

Артур Анри Ростронд зориулсан талархлын бэлэг

21 Оршуулга

Нью-Йорк дахь Симений сүмд оршуулгын ёслол явагдаж байна.

Оршуулга

22 Нью-Йорк дахь дурсгалын цогцолбор

Аврах ажиллагааны үеэр нэгнээ ганцаар орхихоос татгалзаж, улмаар хоёул амь үрэгдсэн Изидор болон Ида Штраус хэмээх хосуудад зориулсан дурсгалын цогцолборыг Нью-Йоркт байгуулжээ.

Нью-Йорк дахь дурсгалын цогцолбор

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()