ГЭРЭЛ ЗУРАГ

Цөмийн гамшигт өртсөн Фукушимагийн өнөөгийн дүр төрх

2011 оны 3-р сарын 11-нд Японы "Фукушима-1" атомын цахилгаан станц дэлбэрсэн нь Чернобылийн дараа орох 2 дахь том цөмийн осол байсан юм. Өдгөө тус цахилгаан станцын ойролцоо 20 гаруй км-ын радиуст хөл хорио тогтоосон хэвээр байгаа бөгөөд тус газарт байгаль дэлхий эргэн нөлөөгөө тогтоож эхэлжээ. Ингээд тэндхийн байшин, машин, дэд бүтэц гэх мэт зүйлс өдгөө ямар төрхтэй болсон байгааг Польшийн гэрэл зурагчин Аркадиуш Поднесинский хальсандаа буулгасныг та бүхэнд хүргэж байна.

Цөмийн гамшигт өртсөн Фукушимагийн өнөөгийн дүр төрх Хадгалах

Элдэв зураг (70 фото) №613

Ажлын сүүлийн өдрийг тэмдэглэж, амралтанд тань инээд хөөр нэмэхээр тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг та бүхэнд хүргэе. Гоо сайхан, баяр хөөр, инээд наргиан, сонин хачин бүхнээр дүүрэн эдгээр зургууд таны ажлын алжаалыг тайлж, ирэх долоо хоногийг эрч хүчтэй угтахад бага ч гэсэн туслана гэдэгт найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №613 Хадгалах
2019-06-21, 17:49

Зурган дээр гоё гарах төрөлхийн авьяастай хүмүүс

Ихэнх хүмүүс хэчнээн бэлтгэлтэй байсан ч гэсэн зурган дээр эв хавгүй гардаг бол зарим хүмүүс ямар ч нөхцөл байдалд сайхан гарч чаддаг. Тийм хүмүүсийг бид "фотогеник" гэж нэрлэдэг билээ. Энэ үүднээс та бүхэнд төрөлхийн зураг авахуулах авьяастай хүмүүсийн хөгжилтэй мөчүүдийг толилуулж байна.

Зурган дээр гоё гарах төрөлхийн авьяастай хүмүүс Хадгалах

Дэлхийн 2-р дайны өмнөх Герман орны ховор гэрэл зургууд

Нацистууд зүгээр нэг улс төрийн байгууллага байгаад зогсохгүй ухуулгын асар том механизм байжээ. Тэд хүнд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлэхийн тулд тод өнгө, гоёмсог хээ зэргийг сонгож авсан нь орчин үеийн хүмүүст одоо ч танил хэвээр билээ. Энэ үүднээс та бүхэнд Адольф Гитлерийн хувийн зурагчин Хюго Ягер (Hugo Jager)-ийн авсан Нацист Германы ховор гэрэл зургуудыг хүргэж байна.

Дэлхийн 2-р дайны өмнөх Герман орны ховор гэрэл зургууд Хадгалах

Онгоцны нисгэгч залуугийн "ажил дээрээ" дарсан гайхалтай гэрэл зургууд

Нисгэгч нар ажлаа хийж байхдаа үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй дүр зургийг байнга харж чаддаг азтай хүмүүс ажээ. Тэгвэл Эквадор улсаас гаралтай нисгэгч Сантьяго Борха Лопес (Santiago Borja Lopez) нислэгт гарах бүртээ тааралдсан тэнгэр огторгуй, үүлс, оддын үзэсгэлэнтэй дүр зургийг буулгаж цахим ертөнцөд хуваалцдаг нь олон хүний анхаарлыг татсан байна. Түүнчлэн тэрээр өөрийн "Номхон далайн шуурга" хэмээх зургийн цуглуулгаар "National Geographic" сэтгүүлийн 2018 оны "шилдэг байгалийн сэдэвт гэрэл зураг" төрөлд өрсөлдөж 3-р байр эзэлж байжээ.

Онгоцны нисгэгч залуугийн "ажил дээрээ" дарсан гайхалтай гэрэл зургууд Хадгалах

19-р зууны үеийн жихүүдэс төрүүлэм хөрөг зургуудын нууц

"Викториагийн эрин" гэж нэрлэгддэг 19-р зууны үе техник технологийн хувьслыг жинхэнэ утгаар нь авч ирсэн билээ. Энэ үед хийгдсэн хамгийн том нээлтүүдийн нэг нь яах аргагүй гэрэл зураг юм. Гэхдээ мэдээж тэр үеийн хүмүүс одоогийнхоос тэс өөр соёлтой байсан бөгөөд зарим уламжлал нь орчин үеийн мэт санагдах боловч зарим нь дундад зууны үеийнх мэт санагдах нь бий. Тэдгээр этгээд уламжлалуудын нэг нь талийгаачийн хөрөг зургийг авах юм. 

19-р зууны үеийн жихүүдэс төрүүлэм хөрөг зургуудын нууц Хадгалах

Амьдралын үнэн төрх (Шог зургууд)

"Хүн ухаарахгүй явсаар маргааш нь үхдэг" гэдэг үг бий. Үүний нэгэн жишээ болохгүйн тулд хүмүүс уншиж, лекц сургалтанд сууж, нөлөө бүхий хүмүүсийн үгийг сонсдог. Харин тэдгээрээс дутахааргүй сургамжтай, энгийн хэрнээ ихийг өгүүлэх шог зургуудыг танд хүргэж байна.

Амьдралын үнэн төрх (Шог зургууд) Хадгалах
2019-06-17, 10:46

Барилгын ажлыг "халтуурдаж" хийсний хөгжилтэй үр дүнгүүд

Аливаа ажлыг сэтгэлээсээ хийгээгүйгээс болж зөвхөн харагдах байдал биш хөрөнгө мөнгө, хүмүүсийн аюулгүй байдалд томоохон хохирол учирдаг. Ингээд та бүхэнд барилга, засварын ажлыг "халтуурдсанаас" болж орчин үеийн урлагийн бүтээл ч гэмээр хөгжилтэй үр дүн гарсныг харуулсан зурагнуудаас сонирхуулж байна.

Барилгын ажлыг "халтуурдаж" хийсний хөгжилтэй үр дүнгүүд Хадгалах
2019-06-16, 14:40

Залуусын соёлд хувьсгал хийсэн "Вүүдсток-1969" наадмын гайхалтай дүр зургууд

Орчин үеийн залуусын соёлын эхлэлийг тавьсан гол үйл явдлуудын нэг бол 1969 онд АНУ-ын Нью-Йорк мужид болсон "Woodstock" рок хөгжмийн наадам юм. Гурван өдөр үргэлжилсэн наадамд хагас сая гаруй хүн оролцсон бөгөөд "The Who", "Creedence Clearwater Revival", Жими Хендрикс, Жэнис Жоплин тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөжээ. Ингээд та бүхэнд жинхэнэ эрх чөлөө, ил задгай байдал, амгалан тайван, юунд ч санаа зоволгүй хэрхэн цэнгэж болдгийг Вүүдстокийн оролцогчид хэрхэн гэрчилснийг дараах зургуудаар толилуулж байна.

Залуусын соёлд хувьсгал хийсэн "Вүүдсток-1969" наадмын гайхалтай дүр зургууд Хадгалах
2019-06-16, 12:39

Элдэв зураг (70 фото) №612

Нар шарсан зуны энэ өдрүүдэд таны алжаалыг тайлах "Элдэв зургууд"-ын шинэ дугаарыг хүргэж байна. Инээд хөөр бэлэглэж, хараа булаах дараах зургуудаар бид амьдралын баяр баясгаланг юунаас ч олж харж болдгийг гэрчлэхийг зорилоо. Амралтын өдрөө хайртай хүмүүстэйгээ хамт ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй.

Элдэв зураг (70 фото) №612 Хадгалах
2019-06-14, 17:57

Орон орны хүмүүсийн унтлагын өрөө ямар байдаг вэ?

Өмнөд Африкийн гэрэл зурагчин Жон Тэкврэй (John Thackwray) "Миний өрөө" нэртэй фото төсөл эхлүүлсэн байна. Түүний төслийн зорилго нь орны орны хүмүүсийн унтлагын өрөөний бүтэн зургийг нь авах байдлаар дэлхийн хүмүүсийн аж амьдрал, ахуйн соёл ямар ялгаатайг, юугаараа гайхалтай болохыг харуулахыг ажээ.

Орон орны хүмүүсийн унтлагын өрөө ямар байдаг вэ? Хадгалах