Оройн мэнд залуусаа, нийслэлийн иргэд маань UBS телевизээр гарч буй "Эхнэрийн урхи" гээд кинонд автаад, одоо сvvлийн ангиуд гарч байгаа болоод тэр vv их сонирхолтой болоод байгаа л даа. Уул нь би ч гэсэн муу сайн Солонгос савангийн дуурьт автахгvй гэж бодож байсан юм. Гэтэл ингээд л дахиад орчихлоо. Энийг ярьдаг учир нь яг одоо кино эхлэх гээд л ... харин та бvхнийхээ vзэх дуртай "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг киноноос ємнє амжиж оруулсандаа баяртай байна. Энэ дугаарт бvсгvйчvvдийн тэчъяадам дvр тєрх, амьтдын єхєєрдєм, хєгжилтэй агшинууд илvv давамгайлсан байгаа. За ингээд сонирхолтой зургуудаар дvvрэн цувралаа тухлан сууж vзээрэй.
Хадгалах
Сvvлийн vед хаа сайгvй л хулгай дээрэм, гэмт хэрэг ихсээд байгаа билээ. Тэгвэл барууны орнуудад тэр дундаа хойд хєршид маань банкны АТМ хулгайлах маш цагаандаа гарсан арга дэлгэрээд байна. Энэ нь АТМ-ын дээр байрлах камерийг будгаар шvршиж орхиод, мєнгєний автомат машиныг ачиж явах vйлдэл юм.Саяхан Оросын Санкт-Петербург хотын нэгэн АТМ-ыг хэсэг залуус дээрхи аргаар хулгайлжээ. Тэд хяналтын камерны єєдєєс малийтлаа харж байгаад, дуранг нь шvршиж орхиод АТМ-ыг тvрдэг тэргэнд ачаад, микро автобусанд хээв нэг суугаад явсан сурагтай. Энэхvv хєгжилтэй ч гэмээр харуусалтай ч гэмээр мэдээллийг сонирхоцгооё.
Хадгалах
Tattooбуюу шивээсээр хvн тєрлєхтєн бvvр чулуун зууны сvvлээс эхлэн гоёсоор ирсэн бєгєєд шивээсний vvсэл нь Японы арлын хойд хэсэгт байдаг "Ainu" хэмээх уугуул хvмvvсээс аль эсвэл зvvн ємнєд азийн устаж vгvй болсон нvvдэлчин омог аймгуудаас vvссэн хэмээн vздэг юм байна. Уг tattoo гэсэн энэ vг нь Samoan хэлний tatau (арьс дээр єнгє зурах) гэсэн vгнээс vvссэн юм байна. Шивээс нь єнєєдєр бол урлаг болтлоо хєгжсєн бєгєєд улам хvчээ авсаар байна.
Хадгалах
Дотроо хийтэй улавчийг санаачилснаараа гутал, кет, пvvзний тvvхэнд хувьсгал авч ирсэнDr. Martensгэдэг хvний нэрэмжит компанийг анх 1960 онд Англи улсад vvсгэн байгуулжээ. Энэ хvний санаачилсан хийтэй улавчийг гутландаа дэвсээд, алхсан ямар ч хvн маш таатай бєгєєд санаанаас гарамгvй тавлаг байдлыг мэдэрдэг билээ. Ингээд Dr. Martens-ийн нэрэмжит гутлын брэнд нь vvссэнээсээ цагаасаа хойш цасны аялагч болон хиппи, панк, готик стилийн залуусын хэв маягийг тодорхойлсон маш олон тєрлийн гутлыг vйлдвэрлэсээр ирсэн тvvхтэй.
Хадгалах
Америкийн алдарт хєгжимчинЛени Кравитца(Lenny Kravitz) нь Vogue сэтгvvлийн орос хувилбарын 4-р сарын дугаарт тавих гэрэл зургуудын заримыг єєрийн гараар авч бэлэг барьжээ. Дэлхийн хамгийн чансаалаг сэтгvvлvvдийн тоонд зvй ёсоор багтдаг Vogue сэтгvvлийн 4-р сарын дугаарт алдарт дуучин маань олны танил найз нєхєд болон хайртай охиныхоо зургийг авч тавьжээ. Тэрээр урлагийн хvн гэсэндээ баргийн гэрэл зурагчнаас дутахааргvй авъяастай болохыг та эндээс харах болно.Ингээд та бvхэн оросын Vogue сэтгvvлд зориулан Lenny Kravitz –ын єєрийн гарааг авсан Jay-Z, Beyonce, Lionel Ritchie, Alicia Keys, Grace Jones гэх зэрэг алдартай найзуудынх нь зургийг, гарийн vсгийн хамт хvлээн авна уу.
Хадгалах
Барууны орныхонд сvvлийн vед хvvхэд хvмvvжvvлэхтэй холбоотой нэгэн шинэ “мода” гэж хэлж болохоор тун сонирхолтой арга нэвтэрчээ. Манай монголчууд эрт vеэс эхлэн хvvхэд харах хvнгvй бол аргал тvvдэг арагтайгаа хvлж орхиод, малынхаа хойноос явдаг байсан заншилтай. Гэхдээ арай ч хэвлээсээ тєрсєн vрээ нохой мэт хєтєлдєггvй л байсан даа. Монгол хvн болохоор сэтгэлд нэг л бууж єгєхгvй л байна. Гэхдээ эдгээр зургуудыг ажаад байхад хvvхдээ ингэж хєтєлж явах нь маш найдвартай, vр дvнтэй, хєгжилтэй арга ч юм шиг. Хэн хэндээ амар… Ямартаа ч их л сонирхолтой юм.
Хадгалах
Гадаа vнэхээр урин дулаан цаг ирснийг харуулах шиг, нарлаг дулаахан єдрvvд биднийг угтдаг болжээ. Vдэш орой гэр бvл, найз нартайгаа салхинд алхах нь сэтгэлд таатай. Удахгvй энэ долоо хоногийн ажлын єдрvvд дуусч, weekend эхлэх дєхсєнтэй холбоотойгоор таны амралт чєлєєт цагт зориулан гаргадаг, зугаатай зургуудын цуглуулга "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг орууллаа. Энэхvv дугаар маань тэр чигээрээ инээд баясал, эрч хvч, шинэ бvхнээр дvvрэн гэгээлэг бvхнийг сэтгэл хvргэх сайн цуврал болсон гэж найдаж байна. За ингээд амралтаа яг л энэ дугаарт гарах агшин бvр шиг адал явдал, инээд хєєрєєр дvvрэн єнгєрvvлээрэй гэж хvсье, сайхан амраарай.
Хадгалах
Саяхан Хятад улсад уламжлалтцай аягалахёслол нь болон єндєрлєжээ. Маяг жаяг, vvх тvvх, нууц хуурмаг нь хэтэрсэн дорнын энэхvv ард тvмний vндэсний соёлд, цайг аягалах vйлдлийг хvртэл зvгээр нэг хийчихгvй, нарийн тєвєгтэй бєгєєд vзvvштэй байдлаар хийдэг байна. Ахуйн амьдралын энгийн нэгэн vйлдлийг хэрхэн урлагийн тєрєл болгож буйг хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Зураг бол мянган vгийг орлох чадвартай гэдэгтэй хэн бvгд санал нийлэх биз ээ. Дэлхийн єнцєг булан бvрт гэрэл зургийн аппаратаа барин аялж, мартахын аргагvй уйтгар гуниг, баяр баясалтай мєчvvдийн содон дvр зургийг хальсандаа буулгадаг сурвалжлагчид, гэрэл зурагчдын ажил хэдий хvнд ч нийгмийн амьдралыг тольдон, мянган vгнээс илvvтэйгээр хvнд сэтгэлийн тvмэн хєдлєлийг авч ирдэг билээ. За ингээд бидний эргэн тойрон дахь хvмvvсийн амьдрал болон эх дэлхийнхээ уур амьсгалыг гэрэл зурагчдын бvтээлээр дамжуулан мэдэрцгээе.
Хадгалах
Даяаршлагдасан нийгмийн хєгжлийг тэргvvлж яваа ч єєрийн гэсэн євєрмєц заншлаа хадгалсаар байгаа гайхалтай орон бол Япон билээ. Энэхvv гvрний хувцас, хоол ундны онцлог нь бусдаас эрс ялгаатай байдаг. Саяхан тэндхийнHello Naomiкомпани нь хамгийн дээд зэргийн технологийг ашиглан, vзэмж, амт нь цогцослон маш сонирхолтой "cupcake" буюу торхтой бялуу худалдаанд гаргажээ. Энэхvv бvтээгдэхvvн нь єнгє vзэмж шигээ маш сайхан амттай юм байна. Hello Naomi бялууг хайрцгаар нь аваад хайртай хvндээ бэлэглэвэл ямар их баярлах болоо. За ингээд хєгжилтэй бялуунуудаа харж, нvдээ баясган, хоол идэх дураа хєдєлгєцгєєе.
Хадгалах
Газар газрын уурхайчин гэдэг бол хамгийн их эрсдэлтэй, хамгийн хvнд хэцvv ажил мэргэжил билээ. Тэр дундаа Афганистаны уурхайчдын талаар бол ярих ч юм биш ээ. Бохир ажил л гэж vvнийг хэлэх байх даа. Хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Хvний хvсэл мєрєєдєл, сэтгэлгээний цар хvрээ гэж vнэхээр зах хязгааргvй уудам ажээ. Хvнд хvсэхгvй зvйл, биелvvлэшгvй мєрєєдєл гэж vгvй. Жишээлбэл энэхvv уруугаа харсан байшинг Германы хэсэг залуус барьжээ. Та мєнгєтэй, завтай бол очиж vзэхэд илvvдэхгvй шvv. Харин дотор нь ороод галзуурчихгvй байхыг л хичээгээрэй дээ. Ямартай ч хараахан ашиглалтанд ороогvй байгаа солиотой архитектурчийн хачирхалтай бvтээлийн дотор талруу єнгийцгєєе.
Хадгалах