ГЭРЭЛ ЗУРАГ

Үзэсгэлэнтэй харагдахын тулд зургаа янзалсан ч үзлийн болж хувирсан бүтэлгүйтлүүд (30 фото)

Одоо цагт авхуулсан зургаа нэмэлт өөрчлөлт оруулалгүйгээр цахим орчинд нийтэлдэг залуус бараг л үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Хамгийн наад зах нь зургийн гэрэл, сүүдрийг ихэсгэж багасгах, өнгө нэмэхээс эхлээд арьсыг илүү толигор харагдуулах, өө сэвийг далдлах гээд эдгээр бүхэн дагах ёстой хэв журам мэт мөрдөгдөх болсон байна. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар байдагчлан шунал хэтэрвэл олныг гайхшруулах хүслээ биелүүлж чадах ч төсөөлснийнхөө эсрэгээр доог дохуу, тоглоом наргиан болж хувирах нь хялбар аж. 

Үзэсгэлэнтэй харагдахын тулд зургаа янзалсан ч үзлийн болж хувирсан бүтэлгүйтлүүд (30 фото) Хадгалах

Цочирдмоор мөртлөө хөгжилтэй зургуудаараа алдартай Алекс Женкинсийн бүтээлүүд

"Vice", "Mixmag", "Hustler" гэх мэт сайтууд дээрх хүнд сэдэвтэй, эсвэл ёжтой нийтлэлүүдийн нүүр зургийг Лондонгийн уран бүтээлч, дижитал артист Алекс Женкинс зурсан байх нь олонтаа. Түүний комик зургуудаас сюрреализм, гротеск, абсурдизм гээд төрөл бүрийн хэв маяг мэдрэгддэг. Ингээд түүний шилдэг бүтээлүүдээс хүргэе.

Цочирдмоор мөртлөө хөгжилтэй зургуудаараа алдартай Алекс Женкинсийн бүтээлүүд Хадгалах
2020-12-12, 17:12

Элдэв зураг (70 фото) №689

Баасан гариг бүр хүргэдэг хөгжилтэй "Элдэв зураг" цувралын маань шинэхэн дугаар бэлэн боллоо. Хөл хорио үргэлжилсээр байгаа энэ өдрүүдэд хүмүүст уйтгартай байгаа болов уу. Тиймээс "Элдэв зураг" цувралаа үзээд ажлын алжаалаа бага ч гэсэн тайлаарай.

Элдэв зураг (70 фото) №689 Хадгалах
2020-12-11, 18:30

100 жилийн өмнөх гэрэл зурагчдын хийсэн "фотошоп"-той зургууд (50+ фото)

Фотомонтаж гэх гэрэл зургийн урлагийг хуучны фотошоп хэмээн нэрлэж болох аж. Хэрэв та гэрэл зургийг засаж янзлах, өөрчлөлт оруулах аргыг зөвхөн орчин үед үүссэн технологийн хөгжил гэж бодож явдаг бол маш том эндүүрэл гэдгийг сануулъя. Жишээлбэл ЗХУ-ын үед "Хүмүүсийн толгойг салгах", "Обьектуудын төлөв байдлыг өөрчлөх", "Зохиомол элемент хэрхэн үүсгэх" болон "Хар цагаан гэрэл зургийг хэрхэн өнгө оруулах" зэрэг аргуудыг заадаг байжээ. Эдгээр аргыг ашиглан бүтээсэн зургийн цомгийг та бүхэнд хүргэж байгааг хүлээн авна уу. 

100 жилийн өмнөх гэрэл зурагчдын хийсэн "фотошоп"-той зургууд (50+ фото) Хадгалах

Хүн төрөлхтөн ямар өчүүхэн болохыг харуулах зургууд (40 фото)

Их хотын дуу шуугиан, стрессээс холдох хамгийн тохиромжтой алхам бол байгальд ойртох байдаг. Сүр жавхлант байгалийн өнгө үзэмж бидний бухимдаж буй асуудлын мөн чанар болоод хүн төрөлхтөн өөрөө хэчнээн өчүүхэн болохыг ойлгуулж өгдөг билээ.  Дараах зургуудаас та байгалийн сайхныг олж харах болно. 

Хүн төрөлхтөн ямар өчүүхэн болохыг харуулах зургууд (40 фото) Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №23

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №23 Хадгалах
2020-12-07, 17:00

Дэлхийн хамгийн алслагдсан газар амьдардаг омгийнхонтой уулзсан нь... (25+ фото)

Дэлхийн зах хязгаар гэж байдаг бол тэр нь яах аргагүй Маркизийн арлууд юм. Номхон далайн дунд байх энэхүү бүлэг аралд хамгийн ойрхон орших хүн суурьшсан газар бол 1400 километрийн зайтай орших Таити арал аж. Маркизийн уугуул иргэд соёлт ертөнцтэй холбоо тогтоохоос татгалзсаар иржээ. Харин алдартай гэрэл зурагчин Жим Нельсон тэдний аралд очиж, уугуул иргэдтэй хэдэн долоо хоногийг хамт өнгөрөөжээ.

Дэлхийн хамгийн алслагдсан газар амьдардаг омгийнхонтой уулзсан нь... (25+ фото) Хадгалах

Элдэв зураг (70 фото) №688

Энэ оны сүүлийн өдрүүд айлчлан ирж буй энэ үед таны ажлын алжаалыг бага ч гэсэн тайлж, инээд хөөрийг бэлэглэх "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хүргэж байна. Уншигч та бүхэн амралтын өдрүүдийг ая тухтай, эрч хүчээр цэнэглэгдэн өнгөрүүлээрэй.

Элдэв зураг (70 фото) №688 Хадгалах
2020-12-04, 18:17

Алдартай түүхэн зургуудын өнгө оруулсан хувилбарууд (30 фото)

Өнгөрсөн түүхийг сэргээн сануулах гэрэл зургуудад  өнгө оруулахад тухайн цаг үед очсон мэт бодит мэдрэмж төрүүлэх ажээ. Хар цагаан зурагт өнгө нэмэхэд нарийн төвөгтэй үйл явц шаарддаг гэдгийг бид сайн мэднэ. Ингээд мэргэжлийн болон сонирхогчдын олон цагийн хөдөлмөрийн шимийг хүртэж цаг хугацаагаар аялаад ирэх үү? 

Алдартай түүхэн зургуудын өнгө оруулсан хувилбарууд (30 фото) Хадгалах

Орон орны балетчид хотынхоо өнгө төрхтэй хоршсон нь... (40+ фото)

Нью-Йорк хотын уран бүтээлч, гэрэл зурагчин Омар Роблес (Omar Z. Robles) нь сүүлийн хэдэн жилийн турш балетын урлагийн гоо сайхныг их хотын орчинтой чадварлаг хоршуулсан бүтээлүүдээрээ тун алдартай болжээ. Тэрээр Куба, Хонконг, Мелбурн гэх мэтээр дэлхийг тойрон аялж, тухайн орны балетчидтай хамтран ажилладаг байна. Ингээд түүний бүтээлүүдийн дээжээс хүргэж байна.

Орон орны балетчид хотынхоо өнгө төрхтэй хоршсон нь... (40+ фото) Хадгалах
2020-12-01, 17:51

Санаандгүйгээр сэргэн мандалтын үеийн бүтээл шиг зураг авсан хүмүүс (35+ фото)

Та санаандгүй дарсан зургаа хараад ямар гайхалтай зураглал буулгаснаа хожим хойно нь анзаарч байсан уу? "Reddit" сүлжээн дэх "Accidental Rennaissance" бүлгийнхний санамсаргүй бүтээсэн урлагийн бүтээлүүдтэй танилцацгаая.

Санаандгүйгээр сэргэн мандалтын үеийн бүтээл шиг зураг авсан хүмүүс (35+ фото) Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №22

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №22 Хадгалах
2020-11-30, 17:30