ГЭРЭЛ ЗУРАГ

Гэрэл зурагчин Sean Izzard-ын сонирхолтой бvтээлvvд

Австралийн нэрт гэрэл зурагчин Sean Izzard-ын маш сонирхолтой бvтээлvvдээр уншигч таны мэлмийг мялааж, энэ єдєрт тань урлагаас ирэх таашаал, баяр баясгаланг бэлэглэхээр бэлтгэлээ. Sean Izzard нь Nike, Levi's, Olympus, Peugeot, Air New Zealand, Australian Financial Review, Nestle, Electrolux болон бусад алдартай газруудтай хамтран ажилласаар ирсэн чадварлаг гэрэл зурагчин юм байна. Тэрээр Австралидаа лав рекламны гэрэл зургийн салбарт хэнийг ч дагуулахааргvй алдартай, бас авъяаслаг нэгэн ажээ. Ингээд энэхvv гарамгай уран бvтээлчийн сэтгэлд нэгийг єгvvлэх євєрмєц гэрэл зургуудтай танилцаж, энэ єдєртєє эрч хvчийг аваарай.
Гэрэл зурагчин Sean Izzard-ын сонирхолтой бvтээлvvд Хадгалах
2010-01-08, 08:47

Burberry брэндийн 2010 оны хаврын шинэ загварууд

Энгийн хирнээ цаанаа л нэг эхэмсэг, сонгодог байдлыг илэрхийлсэн дєрвєлжин шоогоороо Дэлхий дахинд хэдийнэ танил болж, нас насны хvмvvсийг, тэр дундаа залуу vеийнхныг байлдан дагуулсаар ирсэн алдартBurberryбрэнд нь шинэ он гараад удаагvй байхад 2010 оны хаврын загварын чиг хандлагаа тодорхойлсон сурталчилгааны зураг авалтаа хийжээ. "Burberry Spring 2010 Campaign" -ны сурталчилгааны зургуудыг домогт Марио Тестино (Mario Testino) хальсандаа буулгасан болохыг хэлэхэд таатай байна. Харин залуу жvжигчин Эмма Уотсон (Emma Watson) тус брэндийн нvvр царай хэвээр ажиллажээ. Мєн тvvний ах Алекс, Макс Херд (Max Hurd), болон Жорж Крэйг (George Craig), Мэтт Гилмур (Matt Gilmour) нарын залуу хєгжимчид энэхvv чєлєєтэй хирнээ, дэгжин загваруудаараа хэн хvнийг байлдан дагуулагч - брэндийн энэ удаагийн сурталчилгаанд хамтран зургаа авахуулсан байна. Ингээд 2010 оны хаврын улирлын залуусын загварыг Burberry-гийнхан хэрхэн тодорхойлсныг хvлээн авна уу. Цагаан сарын дараахнаас ємсєж эхлэх хувцасны тань сонголтонд бага ч гэсэн нэмэр болно гэдэгт нь итгэлтэй байна.
Burberry брэндийн 2010 оны хаврын шинэ загварууд Хадгалах
2010-01-08, 08:38

"V Magazine" дээрхи махлаг моделиуд

"V Magazine" сэтгvvлийнхэн хамгийн сvvлд гарсан шинэ дугаараа мярайлаг тарган загвар ємсєгчдєд зориулж, «The Size Issue» нэрийн доор олон сонирхолой зургуудыг авчээ. Тус сэтгvvлийн эрхлэгчдийн бодлоор жинхэнэ гоо vзэсгэлэн бол биеийн жин, хувцасны размераас хамаардаггvй, сэтгэлийн гvн дэхь гайхалтай мэдрэмж, гэрэл цацруулагч увидас юм гэжээ. Тэд жинхэнэ эмэгтэйлэг оршихуй, жинхэнэ гоо vзэсгэлэн нь тарган туранхайгаар тодорхойлогдошгvй, нарийн нандин урлаг, тухайн хvний биеэ хэрхэн авч явахаас шалтгаалсан тансаг vзэмж юм гэдгийг энэхvv зураг авалтаараа илэрхийлэхийг хичээсэн байна. За ингээд зvгээр л нэг мярайлаг ч биш, бvр нилээн тарган бvсгvйчvvд урт хєлтэй зэгзгэр моделиудаас дутахааргvй хувцаслан, поз авч зургаа хэрхэн даруулсныг хамдтаа сонирхоцгооё.
"V Magazine" дээрхи махлаг моделиуд Хадгалах

Хар цагаан Санта-Клаус

Сан-Франциско хотод жил бvр уламжлал болон зохиогддог алдарт "Санта-Кон" фестивалийн 2009 оны ёслолын vеэр дизайнер Броди. С (Brody S) нь гайхалтай євєрмєц дvр тєрх, уур амьсгалыг бvрдvvлэхvйц хар цагаан Сантагийн ємсгєлийг хар цагаан мэт будаж янзалсан жvжигчинд ємсvvлж, олныг гайхшруулжээ. Ингэхийн тул тэрээр цагаан хvрээтэй саарал ємсгєлийг ил гарах хэсгvvддээ боди-арт хийлгэн (мєн саарал єнгийн), нvдэндээ саарал линз зvvсэн жvжигчинд ємсvvлсэн байна. Бvх зvйл нь єнгє єнгєєрєє солонгорох болсон єнєє vед, хар цагаан зурагт, дvрс гэдгийг бараг мартах шахсан энэ цагт улаан ємсгєлєєр гоёсон Сантагийн дvр тоглогчдын цуваан дотроос ийм хvн маш онцгой харагдана гэдэгтэй маргах юу байхав. Бодит амьдралын дундахь єнгєрсєн vеийн бvvдгэр сvнс ч гэмээр юм шиг жихvvн сэтгэгдэл тєрж байна шvv. Ингээд энэхvv авъяаслаг дизайнерийн євєрмєц бvтээлтэй танилцана уу.
Хар цагаан Санта-Клаус Хадгалах
2010-01-04, 10:25

Элдэв зураг (135 фото) №316

Цаг хугацааны тvvх болон vлдсэн хуучин оноо цаглашгvй их амжилт бvтээлээр vдэж, он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ од хийморьтой угтав уу. Нэг л мэдэхэд он тоолол маань хоёр оронтой тоонд шилжиж, хол байсан тэр 2010 он хойморт заларсан байхын... сvvлийн хоёр єдєр манай сайтад маань техникийн гэмтэл гараад vйл ажиллагаа доголдсонд та бvхнээсээ хvлцэл єчье. Ингээд шинэ оныхоо эхний єдєр "Элдэв зураг" цувралын цоо шинэ дугаараар уулзаж байгаадаа баяртай байна. Удахгvй та бvхэндээ "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаар болон 2009 оны шилдэгvvдийг шалгаруулан хvргэх болно. Харин одоо найзуудаа бvх муу муухай дурсамж, хар бараан зvйлээ vлдэн хєєж шинээр сэтгэж, илvv эрч хvчээр дvvрэн амьдраарай гэж хvсье.., сайхан баярлаарай.
Элдэв зураг (135 фото) №316 Хадгалах
2010-01-01, 10:36

Шинэ жилийг хvлээн авах хандлагын єєрчлєлт

Цэл залуу насныхаа гал дєлєєр бадарч яваа жавхаалаг залуус та бvхэн юм бvхэнд гэнэн сэтгэлээр итгэн, єчvvхэн юманд баярлан хєєрдєг асан хvvхэд ахуй насандаа шинэ жилийн баярыг хэрхэн хvлээн авч, тэр баяртай єдрийг хэрхэн єнгєрvvлдэг байсан бэ? Харин шинэ жилийн баярын єдрийн тэрхvv мэдрэмж тань єнєєдєр хэрхэн єєрчлєгдєж, та энэ єдєрт яаж ханддаг болсон бэ? Ингээд энэ л мэдрэмж, хандлагын єєрчлєлтийн талаархи маш сонирхолтой бєгєєд хєгжилтэй зурмал мэдээллийг танд хvргэж байна. Эдгээр нь мэдээж зул салын баярын нэгэн єдрийн талаар єгvvлж байгаа боловч манайхны хувьд зєвхєн 31-ны єдєр л тэр хэмжээний сэтгэл хєєрєлтэй байдаг тул эрхэм уншигч та єєрийн хvvхэд ахуй цагийн 31-ны мэдрэмжийг єнєєдрийнхтэйгєє харьцуулан хvлээн авч болохоор санагдлаа. Ингээд таалан соёрхож, баярын єдрєє хєєр хєгжєєнтэй, инээд баясалтайгаар угтаарай.
Шинэ жилийг хvлээн авах хандлагын єєрчлєлт Хадгалах
2010-01-01, 00:29

Ээ дээ, энэ хvvхдvvд vv...

Хvн бvхний хайрыг татаж, хонгор цайлган инээмсэглэлээрээ гэрэл гэгээ, аз жаргалыг бэлэглэдэг эгдvvтэй бяцхан vрсийн хєгжилтэй, хайр хvрэм тєрхvvдээр таны мэлмийг мялааж, сэтгэлийг тань сэргээхээр бэлтгэлээ. Бяцхан биенээсээ дундрашгvй арвин хайрыг цацрааж, “ална даа” гээд хутга далайсан ч мэдсэн шинжгvй єєдєєс нь инээдэг хирнээ, єєрийнхєє сvvдэрнээс айж уйлчихаад хэдхэн хормын дараа доголон нулимстай инээж явдаг vгvй мєн хачин, хєгтэй улс аа даа. За ингээд янз бvрийн хvvхдvvдийн шилээтэй, хєгжилтэй агшнуудын цуглуулгаар баярын энэ єдрvvдийн жаргал дvvрэн уур амьсгалаа улам єнгєлєг болгоорой.
Ээ дээ, энэ хvvхдvvд vv... Хадгалах
2009-12-29, 21:27

Сонирхолтой дотуур хувцаснууд

Хамгийн энгийн зvйлд хvртэл бvтээлч сэтгэлгээгээр хандвал, урьд хожид vзэгдэж байгаагvй содон загвар, онцгой хэв маягийг гаргаж ирж болдог билээ. Тэр тусмаа угаас нууцлагдмал бvсгvй хvний хамгийн нандин газруудыг чимдэг дотуур хувцас хэмээх зvйл нь vзэсгэлэнтэй эздээ улам тєгс харагдуулах шидтэйгээс гадна, маш олон янзын хэв загвартай байдаг. Баяр ойртсоор байгаа энэ єдрvvдэд, эрхэм уншигч та халамжит гэргий, хайртай найз бvсгvйдээ эдгээр шиг содон бєгєєд дур булаам загварын дотуур хувцас бэлэглэвэл євлийн жаврыг хайлуулах, халуу тєєнєсєн урин дулаахан бэлэг болмоор санагдлаа. Ингээд тус бvртээ єєр єєрийн онцлог давуу талтай тvмэн янзын бvсгvйчvvдийн нэг бvрийнх нь онцлогт тааруулаад урлачихсан юм шиг эгдvvтэй, сайхан, тачаангуй, євєрмєц гээд тєрєл бvрийн хэв загвартай сонирхолтой дотуур хувцаснуудын цуглуулгыг танд хvргэе. Магадгvй хайртай бvсгvйгээ дотуур хувцасаар баярлуулахаар шийдсэн бол, энэхvv бяцхан нийтлэл маань таны сонголтонд тус болох ч юм бил vv.
Сонирхолтой дотуур хувцаснууд Хадгалах
2009-12-29, 19:08

Элдэв зураг (116 фото) №315

Сайхан баярласан уу, сайхан амрав уу, угтан ирэх шинэ он ойртох тусам бид бvхний сэтгэл улам ихээр догдолж, тэр л vгээр хэлэшгvй мэдрэмж нь гэнэн мєрєєдлийн далай тийш залах шиг. Ийм л тэмvvлэл дvvрэн єдрvvдээр ажлаа хийгээд сууж буй хvмvvс ховор л байгаа болов уу. Тэгэхээр таны тэрхvv мэдрэмжийг улам хєглєж хєгжєєж єгєхєєр "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Бидний одоо vзэх цуврал маань хvртэл шинэ жилийн уур амьсгалаар дvvрэн байгаа. Бид чинь инээж баясаж, хайрлаж, дурлаж, ухаарч уярч, бусаддаа халуун дулаан vгс шивнэж чаддаг нь гайхалтай юм даа.
Элдэв зураг (116 фото) №315 Хадгалах
2009-12-29, 01:45

Ємнєд этгээдэд vйлдвэрлэгдсэн нэгэн “спрайт”

Єглєє сэрэхэд л єчигдрийнхєєсєє илvv даяршмал, нэгдмэл болж байгаа хорвоогийн хvмvvс урсан єнгєрєх хором бvрт л нэг нэгнийгээ илvv ойлгон, хайрлах болсон энэ цаг мєчид хужаа нарыг л ад vзэж, vзэн яддаггvй ард тvмэн, хувь хvн гэж ховор байх юм даа, зайлуул. Овоо босгоогvй бол шаазгай хаанаас суухав гэгчээр тэр ад vзэгдэж дуусдаггvй ард тvмэн нь єєрсдєє байнга л болж бvтэхгvй зvйл хийж, муу нэрээ улам муутгасаар байгаа хойно яая гэхэв. Ингээд элдэв зvйл нуршилгvйгээр тэндэхийн дотоодын vйлдвэрийн нэгэн Спрайт ундааны задлаагvй лонхон дотор юу байгааг танд харуулая. Магадгvй цаанаасаа л ийм “хачиртай” байх л даа. Дуртай хvмvvс ч байдаг юм билvv, бvv мэд.
Ємнєд этгээдэд vйлдвэрлэгдсэн нэгэн “спрайт” Хадгалах
2009-12-26, 20:11

“Зураг - алаачид” буюу илvvдэлтэй фото

Уншигч таны чєлєєт цагт зориулж, хєгжилтэй бяцхан зууш болгон хvргэдэг ээлжит “илvvдэлтэй гэрэл зурагнууд”-ын цуглуулгаа єргєн барьж байна. Амьдралд ганцхан тохиох тэрхvv дурсгалтай агшныг хэн гээчийн сахилгагvй нєхєр алиа марзан тєрхєєрєє арын фоноос сvйтгэж байгааг бvгдээрээ vзэцгээе. Дурлалт хос, хагацашгvй найзууд, сайхан гэр бvлvvд тухайн vеийн хєєр хєгжєєнтэй тєрхєє фото дуранд мєнхєлж байхад нь ард нь хээв нэг “илvvдэл” царайлах этгээд болон урд нь гэв гэнэт гарч ирсэн марзан гарууд тухайн фотоны єнгє аяс, єгvvлэмжийг тэр чигт нь “vгvй хийгээд” зогсолгvй vзсэн хvний хамаг анхаарлыг єєр дээрээ татаж, єєрийн эрхгvй инээхэд хvргэдэг ажээ.
“Зураг - алаачид” буюу илvvдэлтэй фото Хадгалах
2009-12-26, 19:55

Odaiba water illumination - гайхалтай гэрлийн шоу

Гэрлийн гайхамшгийг ашиглан, vлгэрийн мэт, сэтгэл хєдєлгєм дvр зургийг бий болгодог "Odaiba water illumination" гэрлийн шоу Японы нийслэл Токио хотод энэ сарын 21-ээс эхэллээ. Єндрєєрєє 15 метр, єргєнєєрєє 40 метр хvртэл vргэлжлэх, оргилуураар цацагдах уснаас бvрдсэн асар том усан дэлгэцэн дээр тєрєл бvрийн юмс vзэгдэл, амьтан, хvний дvрсийг хєгжмийн аяз доор бий болгох нь уг шоуны гол ажиллагаа юм байна. Амьд мэт дvр зургаар хvмvvсийг алмайруулдаг энэхvv гайхалтай vзvvлбэр нь 2010 оны 1 сарын 11 хvртэл vргэлжлэнэ гэнэ. Vvнийг vзэн суухад єєрийн эрхгvй нэгэн vл мэдэгдэх биетэд хєтлєгдєн хийсвэр ертєнцєєр аялж, vлгэрийн биелэл дэргэд ирэх мэт vнэхээр vгээр хэлшгvй євєрмєц, бєгєєд ид шидийн мэт мэдрэмж тєрєх ажээ. Бичлэг нь ийм байгаа юм чинь, жинхэнээр нь vзвэл ёстой л эрvv мултрах байх даа. Ингээд дэлгэцэндээ ойртон суугаад: “Тэнгисийн ус нэг мяралзаж, нэг давалгаалахад мєр, чадал чацуу 33 баатар гарч ирээд…” - гээд л цааш явдаг бидний сайн мэдэх vлгэрийн биелэл гэлтэй vзvvлбэрийг тольдоно уу.
Odaiba water illumination - гайхалтай гэрлийн шоу Хадгалах
2009-12-25, 22:35