ГЭРЭЛ ЗУРАГ

Хоолны гэрэл зурагчин Matt Wright

Хоол хийх дуртай, тансаг сайхан зоогийг харж, vнэрлэж, амталж таашаал авдаг нарийн мэдрэмжтэй хэн бvхэнд зориулжMatt Wrightхэмээх фуд-гэрэл зурагчны арааны шvлс асгарам бvтээлvvдийг хvргэж байна. Тэрээр энгийн хирнээ шинэхэн хоол хvнс, далайн гаралтай бvтээгдэхvvнvvдийг таашаадаг нэгэн бєгєєд уран бvтээлээ тууривахдаа мэдээж єєрийн гараар бэлдсэн хоолнуудаа ашигладаг.Matt Wright хоол хийхдээ гал тогооны элдэв янзын тєвєгтэй хэрэглэлvvдийн оронд сайн иртэй хутга, сайтар цэвэрлэсэн гамбанз хоёрыг л байнга хэрэглэдэг байна. Тэрээр олон жилийн турш зєвхєн єєртєє болон ойр дотныхондоо зориулж, байж болох хамгийн чанарлаг тvvхий эдvvдээр гайхалтай тансаг идээг бэлтгэсээр иржээ. Харин хоол хийх тvvний энэхvv дур хvсэл нь фуд-гэрэл зурагчин болох замд нь хєтєлсєн байна. Одоо тvvний блогноос тєрєл бvрийн хоолны дур татам гэрэл зургууд болон жор, шинэхэн фуд-гэрэл зурагчдад єгєх алт шиг vнэтэй зєвлєгєєнvvдийг олж харж болохоор болжээ. Ингээд энгийн бєгєєд чанарлаг байдлыг эрхэмлэдэг энэхvv тогооч-гэрэл зурагчны бvтээлvvдээр хоол идэх дураа хєдєлгєцгєєх vv?...
Хоолны гэрэл зурагчин Matt Wright Хадгалах
2010-01-22, 19:52

Гэрэл зурагчин Gavin Bond-ын бvтээлvvд

Vнэнч нєхєр болсон зургийн аппаратаа vvрээд, гайхалтай дvр зургуудыг гэрэл сvvдрийн оновчтой зохицолтойгоор, зєв цагт нь зєв єнцгєєс нь хальсандаа буулгаж, орчлонгийн тvvхээс бичилцэж явдаг энэ vеийн авъяаслаг гэрэл зурагчдын нvд баярлуулж, сэтгэлийн таашаал эдлvvлдэг уран бvтээлvvдийн танилцуулгааGavin Bondхэмээх бас нэгэн алдартай “уран сайханчийн” бvтээлийн цоморлигоор vргэлжлvvлэн танд хvргэж байна. Тэрээр 1970 онд мэндэлсэн залуухан нэгэн бєгєєд Лондон дахь St Martins School Of Art  сургуулийг дvvргэжээ. Єдгєє Нью-Йорк хотод ажиллаж, амьдардаг тэрээр алдартнуудын хєрєг, рекламны зураг, киноны танилцуулга зэргээр дагнан ажилладаг тєдийгvй GQ, Esquire, Interview болон Vanity Fair зэрэг алдартай сэтгvvлvvдийн захиалгаар фэшн зураг авалт хийдэг байна. Хvн бvр ахин давтагдашгvй байдгийн адилаар, гэрэл зурагчин бvр єєр єєрєєр бvтээлээ туурвидаг бєгєєд, ондоо хvний зургийг ававч, єєрийнхєєрєє тухайн зургаа илэрхийлж чаддаг нь гайхалтай. Эерэг энерги, тансаг оршихуйг цацраасан тvvний бvтээлvvдээс та бvхэн ахин давтагдашгvй мєчийн гоо vзэсгэлэн, амьдралын гэрэл гэгээ, эрч хvчийг олж харах болно.
Гэрэл зурагчин Gavin Bond-ын бvтээлvvд Хадгалах
2010-01-22, 06:42

Зураг алаачид буюу илvvдэлтэй фото №3

Та бvхнийхээ чєлєєт цагт зориулан гаргадаг "Илvvдэлтэй фото" нийтлэлийн ээлжит дугаарыг єргєн барьж байна. Бидний єнгєрсєн дурсамжуудыг хадгалж vлддэг гайхалтай зvйлсийн нэг бол фото зураг юм. Тиймдээ ч бид тvvнийг нандигнан хадгалж, бас vзэх дуртай байдаг шvv дээ. Тэгвэл одоо та бvхэндээ  хvргэх эдгээр зургууд бол зарим нэг дvрсгvй нєхдєєс болж утга санаа, єгvvлэх єгvvлэмж нь алдагсан бvтээлvvд юм. Та хамгийн чухал хvнтэйгээ тэврэлдээд сайхан мэдрэмжээр дvvрэн яг авуулах мєчид, нэгэн саваагvй нєхєр ар талыг чинь бусинуулж орхисон байвал яах вэ.
Зураг алаачид буюу илvvдэлтэй фото №3 Хадгалах
2010-01-22, 05:18

Сэтгэл догдлуулам боди-арт

Урлагийн ертєнцєд тэсрэлт хийн гарч ирсэн боди-арт хэмээх нvцгэн биеийг жинхэнэ утгаар нь алдаршуулсан урлагийн сонин содон бvтээлvvдийг бид зєндєє л харж байсан билээ. Тэгвэл энэ удаад vнэхээр гайхалтай, бараг шилдэг нь гэж хэлж болохоор боди-арт-ын нэгэн жишээг танд хvргэж байна. Энэ нь зєвхєн чийрэг, гуалаг нvцгэн биеийг хувцастай мэт харагдуулахаас гадна, сайн сэтгээд багаар ажиллаж чадвал бvхэл тєрлийн дvр зургийг бий болгож чаддаг урлаг ажээ. Ингээд энэ барны хєргийг ямар “материал” дээр урласныг хамтаа сонирхоцгооё.
Сэтгэл догдлуулам боди-арт Хадгалах
2010-01-22, 03:56

Гэрэл зурагчин Ли Вэй-ийн содон бvтээлvvд

Яриангvй содон арга барилаар бvтээсэн ер бусын євєрмєц гэрэл зургуудаараа бусад мэргэжил нэгтнvvдээсээ эрс ялгардаг Хятадын гэрэл зурагчин Ли Вей гэгчийн тун хачирхалтай хирнээ гvн сэтгэгдэл тєрvvлэхvйц сонин бvтээлvvдийг уншигч таны мэлмийн ємнє дэлгэж байна. Тvvний хамгийн гол єнцлєг нь юундаа байна вэ гэхлээр: тэрээр таталцлын хуулинд захирагддаг эгэл орчлонд байж боломгvй жингvvдлийн дvр тєрхийг хальсанд буулгаж vзэгчиддээ толилуулахдаа фотошоп огтхон ч ашигладаггvй, харин нvдэнд vл vзэгдэх олсны тусламжтайгаар зурагны баатруудаа тогтоодогт оршино. Мєн тvvний уран бvтээлvvдийг алдартай сэтгvvлvvд мєнгєєр зодон худалдаж авдаг гэнэ. Дашрамд дурдахад манай ємнєх нэгэн нийтлэлд Ли Вэй-ийн нэг бvтээлийг “фотошоп ашигласан” хэмээн тайлбарласан нь эндvv ташаа ойлголт тєрvvлэх гэсэндээ бус харин “тvvний энэхvv бvтээл vнэхээр бодит дvр зураг биш, олсны тусламжтайгаар авсан зураг юм”- гэдгийг нь тодотгосон болно. За ингээд элдэв зvйл нуршилгvйгээр, зvvн зvгийн энэхvv авъяастны газрын биш сансрын "эгэл оршихуйг" бэлэглэх алмайрмаар уран бvтээлvvдийг танд сонирхуулъя.
Гэрэл зурагчин Ли Вэй-ийн содон бvтээлvvд Хадгалах
2010-01-21, 08:19

Єнгєрсєн долоо хоногийг National Geographic-ийн нvдээр

Дэлхийн єнцєг булан бvрт оршин суудаг хэн бvхний мэддэг алдартNational Geographicсуваг нь дєрвєн зvг, найман зовхист тархан ажилладаг єєрийн сэтгvvлчдийн зургуудаас єдєр бvр хамгийн шилдгийг нь сонгон тодруулдаг ажээ. Ингээд уншигч танд єнгєрсєн долоо хоногт болсон vйл явдлуудын бяцхан фото тоймыг National Geografic сувгийн шалгуураар шvvгдсэн шилдэг гэрэл зургуудаар дамжуулан хvлээн авах боломжийг олгож байна. Таалан соёрхоно уу.
Єнгєрсєн долоо хоногийг National Geographic-ийн нvдээр Хадгалах
2010-01-21, 04:51

Гэрэл зурагчин Vincent Peters-ийн гайхалтай бvтээлvvд

Vincent Petersнь Германд тєрж єссєн боловч, гэрэл зургийн ертєнцийн ухаан балартуулам “татах хvч”-нд автан Нью-Йорк-д шилжин очоод нэгэн гэрэл зурагчны дагалдан хийх болжээ. Тэрээр єєрийн уран бvтээлийн гараагаа эхэлснээс хойш тоймгvй олон алдартнуудын тєрхийг єєрийнхєєрєє хальсанд буулгаад зогсохгvй, сурталчилгааны болон фэшн тєрлийн зургуудыг авсаар иржээ. Тэр байтугай Vincent Peters-ийн урын санд видео клипнvvд хvртэл байдаг бєгєєд, тэрээр Моника Беллуччи болон Винсент Кассел хоёрын хєргєєр “Monica Bellucci & Vincent Cassel” хэмээх бvхэл бvтэн цомог гаргаж байжээ. Ингээд энэхvv хосгvй авъяаслаг уран бvтээлчийн дурангаар, алдартнуудын сэтгэлийн гvнрvv, дотоод хvнрvv нь єнгийж, бусдаас ялгарах онцлог шинжийг нь тод томруунаар ажицгаая.
Гэрэл зурагчин Vincent Peters-ийн гайхалтай бvтээлvvд Хадгалах
2010-01-21, 02:34

Цуут гэрэл зурагчин Деннис Сток-ийн хар цагаан бvтээлvvд

Хvний сэтгэлийн утсыг хєндєж, гайхалтай торгон мэдрэмжийг тvгээдэг бvтээлvvдээрээ дэлхий дахинд танигдсан алдарт гэрэл зурагчин тєдийгvй фото-сэтгvvлчДеннис Сток(Dennis Stock)-ын хар цагаан гэрэл зургийн цуглуулгаар таны мэлмийг мялаахын ялдамд энэ аугаа хvний гэгээн дурсгалын ємнє толгой бєхийе. Тэрээр энэ оны 1-р сарын 11-ний єдєр 81 насандаа орчлонгийн мєнх бусыг vзvvлсэн юм байна. За ингээд энэ домог болсон хvний далдын ямар нэгэн хvчийг агуулсан юм шиг найруулга, гэрэл сvvдрийн тєгс зохицол бvхий хар цагаан бvтээлvvдийн ертєнцєєр аялцгаая. Тавь гаруй жил зураг авсан дээд зэргийн мэргэжилтний хальсанд туссан гайхалтай дvр зургууд 50 гаруй жилийн тvvхийг тvvний ертєнцийг vзэх єнцгєєс єгvvлж байна уу гэлтэй… Уншигч та сэтгэлийг таашаал эдэлж, гvн гvнзгий мэдрэмжийн орон зайгаар тавтай аялаарай.
Цуут гэрэл зурагчин Деннис Сток-ийн хар цагаан бvтээлvvд Хадгалах
2010-01-21, 01:58

Элдэв зураг (144 фото) №319

Vдшийн мэнд хvргэе найзуудаа, гадаа ч ёстой жавар тачигнаж байх шив, овоо сайхан хэдэн єдєр дулаан байсан, дахиад л хvйтрээд ямар ч гарах хvсэлгvй болгочихлоо. Яг энэ цонхны цаадах жихvvдэс хvргэм жавар, дулаан сэтгэлийг минь аажим аажмаар хєргєх шиг... гэхдээ энэ орчлонд мэндлэхэд хамт ирсэн гэнэн цайлган зангийг минь туулах замын нухчаа бvдэгрvvлэх боловч ижий аавын минь гэгээн замнал хvн бишээс хамгаалж хvн шиг хvн байлгахын тєлєє засч явдаг юм шvv. Одоо ингээд хамтдаа сайхан дурсамжаа сєхєж, дэггvй тєсєєллийн ертєнцєєр аялахад минь тусалдаг "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг нээцгээе. Таны ємнє олон зvйлийн зангилаа тайлагдаж бvх зvйл амархан болох боловч бид иргээд байгаль дэлхий рvvгээ тэмvvлдэг гэдгийг хэзээ ч бvv мартаарай.
Элдэв зураг (144 фото) №319 Хадгалах
2010-01-20, 07:28

Цочир хvйтэн євлийн цагаан нємрєгтэй Европ

Энэ жилийн євлийн жавартайг яана, эмнэг хєх тэнгэрийн их цастайг яанам бэ. Саяхан бид та бvхэнд “Азийг хучсан цагаан нємрєг, тасралтгvй будрах цас” нийтлэлээ хvргэсэн бол, харин одоо энэ их цас Европод ч єдєр шєнєгvй бударч, хvйтний эрчийг чангалсаар байгааг харуулсах фото мэдээллийг уншигч таны мэлмийд хvргэхээр бэлтгэлээ. Европ, Азийг ташраар нь хамарсан энэ жилийн євлийн энэ их жавар, гутлын тvрий давах цагаан цасан далай нь маш олон улс орнуудын нийтийн тээврийн vйлчилгээ, харилцаа холбооны салбарт багагvй хvндрэл гэмтлvvдийн шалтгаан болоод байгаа аж. Герман, Франц, Испани, Чех зэрэг орнуудад зуу зуун иргэний нисэхийн хуваарь хойшлогдож, зарим хотуудад эрчим хvчний хангамж тасарч, цас цэвэрлэх ажилд тэр талын бvхий л техник технологоо бvрэн дайчилж байна. Их Британий хувьд энэ євєл нь сvvлийн хэдэн арван жилд тохиож байгаагvй хамгийн хvйтэн євєлд тооцогдож байгаа юм.
Цочир хvйтэн євлийн цагаан нємрєгтэй Европ Хадгалах
2010-01-19, 02:55

Droste хэмээх толгой эргэм vзэгдэл

Энэхvv сонирхолтой гэрэл зургуудыг харсан чинь “Толинд чамайг толгойгоо эргэтэл харна”-хэмээх нэгэн дууны мєр санаанд орох чинь ээ. Эдгээр гэрэл зургуудыг авахад ашигласан vзэгдлийн техник нэр томъёог “Droste-ийн vзэгдэл" гэдэг юм байна. Та андахгvй дээ, яагаав, том толины єєдєєс жижигхэн толь тусгаад сайн харахлаар таны толь барьсан дvрс эцэс тєгсєлгvй туссаар, єчvvхэн жижиг хар цэг болтлоо vргэлжлэн харагддаг шvv дээ. Чухам энэ л vзэгдлийг ашиглан хийсэн олон сонирхолтой зураг авалтуудыг танд толилуулах гээд байгаа минь энэ. Хачирхалтай нь энэхvv эффект нь анх 1904 онд Droste хэмээх vйлдвэрийн какаоны савалгаанаас болж ийм нэртэй болсон юм байна. Droste-ийн эффектийг ашигласан гэрэл зургуудын эхлэл тєгсгєл нь олддоггvй бєгєєд, чухамхvй арай том бєгєєд наана байгаа нь эхлэлийн нэг хэсэг нь, харин жижиг бєгєєд цаана байгаа давтагдсан дvрс нь тєгсгєл юм байна хэмээн тоймлон ойлгож болдог байна. Ийм зургуудыг удаан харвал таны толгой эргэж, газар дайвалзах мэт болох вий.
Droste хэмээх толгой эргэм vзэгдэл Хадгалах
2010-01-19, 01:42

Vхэн vхтлээ нvдний шилтэйгээ

Шивээсэнд ухаанаа алдталаа дурлаж, таарсан газраа хvссэн зургаа шивvvлэхийг бараг амьдралынхаа зорилгоо болгосон энэ залууд бvхлээрээ эрээн цоохор болсон бие нь хангалтгvй санагдсан бололтой. Єнгє будгаар алаглаж, хvний бие vv, харуудын хорооллын элдвийн бичиг, зургаар дvvрсэн хана уу гэдэг нь ялгагдахаа байсан энэ залуугийн биенд бараг зураггvй газар vлдээгvй байтал, нvvрээ бас “гоёхоор” шийджээ. Тэрээр нvvрнийхээ шинэ “гангараагаар” нарны шилийг сонгож, нvдээ хvрээлэн шивvvлэхээр шийдсэн байна. Vнэхээр их дур, гажийн гаж сонирхол гэж vvнийг л хэлэх байх. Ямартай ч авсанд орсон ч нарны шилтэйгээ байхаар болсондоо єєрєє их баяртай байгаа бололтой. Хорвоогийн сонин хачин, хаа газрын жигтэй хvмvvс ээ гэж.
Vхэн vхтлээ нvдний шилтэйгээ Хадгалах
2010-01-16, 07:24