Таны бэлгэшээдэг тоо амьдралд тань ямар энерги дууддаг вэ?

Амьдрал дээр тоо бол маш томоохон үүргийг гүйцэтгэдэг хэдий ч бид тооны утга учрыг төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл тоо судлаачдын үзэж байгаагаар тооны тусламжтайгаар өөрийн ирээдүйн амьдралыг тодорхойлж, урьдчилан харах боломжтой гэнэ.

Таны бэлгэшээдэг тоо амьдралд тань ямар энерги дууддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тоо  судлаачдын ачаар таны билэгшээдэг тоо амьдралд таны нөлөөлдөг гэдэг нь тодорхой боллоо. Харин тэдний үзэж байгаагаар тоог азтай болон азгүй тоо гэж хоёр ангилдаг байна. Нэг үгээр хэлвэл таны дуртай, дургүй тоо гэж ойлгож болно. Хамгийн сонирхолтой нь тоо нь таны амьдралд нөлөөлөхөөс гадна таны амьдралыг өөрчилж ч чадна гэжээ. Ингээд азтай болон азгүй тоо нь амьдралыг тань хэрхэн өөрчилдөг талаар мэдэж авцгаая!

 

1 Азтай тоо

1 - Азтай тоо: Нэгийн тоо нь дотоод эрч хүч, зорилготой байдлыг бэлэгддэг. Энэ дугаарын хяналтанд байдаг хүмүүс нь хүчирхэг зан чанартай, тэсвэр хатуужилтай байдаг.  Тэд амжилтанд хүрч, аливаа саадыг даван туулахдаа үргэлж бэлэн.

2 - Сайхан сэтгэл, итгэл найдвар: Эрт дээр үеэс эхлэн 2-ын тоог хайр болон тусч сайхан сэтгэлийн бэлгэдэл болгож байсан. Энэ тоо нь гэр бүлтэй болохыг хүссэн хүмүүст амжилт авчирдаг байна.

3 - Шийдэмгий байдал: Гурвын тоо нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж, тухайн хүнийг бодлогогүй алхам хийхээс сэргийлдэг байна.  Ажил хөдөлмөрийн хувьд үргэлж тэргүүлэх боломжийг олгодог бөгөөд амжилтанд хүрэхэд тусалдаг.

4 - Тэвчээр: Дөрвийн тоо нь бүхий л саад тотгорыг даван туулахад туслана. Үүнээс гадна тэнцвэртэй, бат бөх байдлын бэлгэ тэмдэг болдог. Энэ тоо нь амжилт болон эд баялагийг дуудахад тусалдаг байна.

5 - Шилдгүүдийн тоо: Хэрвээ та ямарваа нэгэн бизнес эхлүүлэхийг зэхэж байгаа бол 5-ын тоо танд туслах болно. Сурагч байхаас эхлэнэ бид 5-ын тоог ямар нэгэн жаргалтай зүйлтэй холбож эхэлсэн билээ. Тоо судлаачдын энэ тоог хамгийн хүчтэй тооны нэгд багтана хэмээн үзжээ.

6 - Хариуцлага: Та хуучин зүйл чинь дуусахгүй, та шинэ зүйл эхлүүлж чадахгүй байгаа бол та зургаагийн тооны нөлөөлөлд автсан бололтой. Энэ тоо нь хариуцлага, нийцтэй байдлын бэлгэ тэмдэг болдог.

7 - Бүтээлч байдал: Энэ тоон дээр төрсөн хүмүүс  ихэнхидээ зохиолч, зураач байдаг бөгөөд 7-ийн тоо бүтээлч байдлыг илэрхийлдэг тоо гэдэгт итгэлтэй байдаг гэнэ. Үүнээс гадна долоогийн тоо нь бие даасан байдлын бэлгэ тэмдэг болдог юм байна.

9 - Эрч хүч: Эрүүл мэндийн хувьд 9-ийн тоо бол азтай тоо. Энэ тоо нь тухайн хүнийг эрч хүчтэй байхад тусалдаг бөгөөд хэцүү цаг үед хамгаалж, өвчнөөс сэргийлдэг байна. Мөн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

Азтай тоо

2 Азгүй тоо

Ингээд бид азтай тооны талаар мэдэж авлаа. Тэгвэл тоо судлаачид азгүй тооноос хол байх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Эс тэгвээс таны амьдрал азгүйдлийг авчрах магадлалтай.

8 - Тэнцвэргүй байдал: Хэрвээ та наймын тооны нөлөөнд автсан бол таны амьдрал тэнцвэртэй бус байгаа бололтой.  Таны амьдралд өөрчлөлт маш идэвхитэй байгаа учир та амьдралаа хянаж ч амжихгүй. Ялангуяа хэрвээ таны төрсөн өдөрт эсвэл гэрийн тань хаалга наймын тоотой бол та энэ тооны нөлөөллөөс гарч чадахгүй.

11 - Хэдийгээр нэгийн тоо азтай боловч нэгийн тоонууд нэгдсэнээр азгүйдлийг дагуулдаг байна. Энэ нь замбараагүй байдал, өөртөө итгэлгүй байдлыг тодорхойлдог.

13 - Хүн бүр энэ тоог аюултай гэдгийг мэднэ. Баасан гариг 13 нь байх үед тухайн хүн ямар нэг муу зүйлтэй тулгарч, гэнэтийн осолд орох магадлалтай.  Мөн хэрвээ гэрт 13 нь хүн байвал хамгийн сүүлд явсан нэг нь тун удахгүй хорвоог орхих магадлалтай гэсэн сүсэг байдаг.

17 - Ихэнхи оронд 17-ийн тоонд болгоомжтой ханддаг. Ромын тэмдэглэлээс харахад энэ нь нас баралтыг илэрхийлдэг байна. 17-нд төрсөн хүмүүс үргэлж болгоомжтой байх хэрэгтэй.

39 - Барууны орнуудад 39-ийн тоог муу гэж тооцдог. Зам дээр 39 гэсэн тоо харсан үед тэдний зарим нь эргэж, өөр замаар явдаг байна.

666 - Хүмүүс энэ тоог чөтгөрийн тоо гэдгээр мэднэ. Библид Иоанн Богослов 666 –г “амьтны тоо” гэдэг бөгөөд үүгээрээ Есүс Христийн өстөн дайсныг зэрлэг амьтнаар илэрхийлсэн байжээ. Эрт дээр үеэс энэ тоог азгүй, аймшигт тоо мэтээр хүлээн авдаг.

Азгүй тоо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()