Уншигч таны мэлмийд гэрэл зурагчин Стив Маккари-гийн цэрэг-хvvхдvvдийн талаархи цуврал бvтээлvvдээс хvргэж байна. Эвдэрч сайртсан бяцхан гарандаа тоглоом биш, хvйтэн зэвсэг барьж, ээж аавын хайранд эрхэлж тоглох насандаа хvний цус vзэж, vеийн нєхдєє vхэж байхыг харж яваа энэ хvvхдvvдийг ирээдvйд чухам “хэн” болохыг, болсныг нь хэн ч таахын аргагvй юм. Ямартай ч харахад нvд тогтомгvй дvр зураг, гуниг хорсол дvvрэн, хvvхдийнх гэхэд хэцvvхэн харц, хайр нэхсэн, хэрсvvжиж амжаагvй гэнэхэн бодлынхоо гоморхсон эргэлзээг цухуйлгасан эднийг хараад та єрєє євтгєлгvй тэсэх гээд оролдоод vзээрэй. Бvтэхгvй л болов уу... Хvний шунал, бардамналаас vvдсэн ороо бусгаа цаг, цусыг цусаар хариулсан эцэс тєгсгєлгvй нvглийн золиос нь хаана ч гэсэн хvvхдvvд л байх юм даа. Тэд зєвхєн “яагаад, яагаад бид ийм зvйл хийнэ вэ?” гэж л асууж чадна, харин юуг ч єєрчилж vл чадна, ингэх л ёстой хэмээн бяцхан тархи нь цэнэглэгдсэн байгаа.
Хадгалах
Германы дизайнер Карл Лагерфельд (Karl Lagerfeld) нь Парисын загварын долоо хоногийн vеэр Франц дахь Chanel-ийн загварын ордны 2010-2011 оны намар/євлийн шинэ загварын хувцасны цуглуулгыг толилууллаа. Парисын загварын долоо хоногийн хvрээнд зохиосон "Chanel Autumn/Winter 2010/2011" нь жинхэнэ утгаараа “мєсєн шоу” болсон байна. Учир нь Chanel-ийн загварын ордны гvйцэтгэх захирал Карл Лагерфельд нь Скандинаваас зєєвєрлєн аваачсан 240 тонн жинтэй мєсєн уулыг тайзан дээр байрлуулах санааг хэрэгжvvлжээ. Тиймээс энэхvv шоу нь жинхэнэ утгаараа євлийн загварын уур амьсгалыг бvрдvvлж, цагаан єнгийн болон ангийн арьсан хувцаснуудыг тvлхvv толилуулж байв. Дашрамд дурдахад 2010 оны 2-р сарын 11-нд амиа хорлосон Британий нэрт дизайнер Александр Маккуин (Alexander McQueen) –ын хамгийн сvvлчийн цуглуулгыг энэ сарын 9-ний єдєр энэхvv танхимд олонд толилуулсан билээ. За ингээд бvтээлч сэтгэлгээтэй харийн загварын ертєнцийнхєн ирэх оны євлийн хувцасны чиг хандлагыг хэрхэн бодит амьдралд ойроор, тэсгэм хvйтэн мєсєн уулын хамтаар тодорхойлсныг сонирхоно уу.
Хадгалах
Жорж Хольц (George Holz) нь гэрэл зургийн ертєнцєд бvхэл бvтэн гучин жилийн туршлагатай нэгэн юм. Тэрээр анх домогт гэрэл зурагчин Гельмут Ньютон (Helmut Newton)-ны туслахаар ажиллаж байгаад тvvний Newton зєвлєгєєг даган єєрийн чиг хандлага, уран бvтээлийн онцлогоо нээн илрvvлэхээр Миланыг зорьжээ. 1980-аад оны дундуур Жорж маань Нью-Йорк –руу нvvж, тэндээ єєрийн студиэ нээн ажиллуулах болсон бєгєєд ихэвчлэн фэшн гэрэл зургаар дагнаж байгаад 90-ээд оноос оддын хєргийг буулгадаг болсон байна. Одоо энэхvv чадварлаг гэрэл зурагчин нь Нью-Йорк, Лос-Анжелес зэрэг хотууд болон Европ-д нvvдэллэн амьдардаг ажээ. Тэрээр эхнэр, хvvхэдтэй гэнэ. За ингээд Жорж Хольцын урлагийн тэнгэрт ивээгдсэн мэдрэмж цогц бvтээлvvдээр дамжуулан хамгийн алдартай оддын сонирхолтой хєргvvдийг хvлээн авна уу.
Хадгалах
Биопанк жанраар дагнадаг Австралийн алдарт уран барималч, зураач Патриция Пиццинини нь бvтээлvvдээ ихэвчлэн гар доорхи бvх тєрлийн материалыг ашиглан туурвидаг бєгєєд “Орхигдсон хvvхдvvд”, “Бид бол нэгэн гэр бvл” гэх зэрэг цуврал vзэсгэлэнгvvдээ 2003 онд Австрали болон Венецид гаргаж алдрын оргилд хvрчээ. Энэ бvсгvй нь уран зураг, баримал, видео, дуу бичлэг, гар бичмэл, зэрэг урлагийн маш олон тєрлєєр оролддог авъяаслаг нэгэн ажээ. Тvvний бvтээлvvдэд байгаль эхийг хvндлэн хайрлах ёс зvйн vзэл баримтлал, биотехнологи, хvрээлэн буй орчны эрvvл ахуйг сахих гэх зэрэг vзлvvд нь нэвт шингэсэн байдаг. Тэрээр “урлагийн болон бодит амьдралын хоорон дахь vнэнд ойр ялгаа” гэгддэг онолын ойлголтыг тvлхvv судалдаг гэнэ. Энэ бvсгvй нь органик, бодит болоод бидний гараар бvтээгдсэн эд зvйлс, юмсын хоорондын холбоо хамаарал болон ялгаатай талыг харуулж, бидний амьдралд єдєр бvхэн тохиолддог анги давхраа, ялгаварлан гадуурхах vзэл зэргийг vгvй хийхийг зорьдог. Тvvнчлэн технологийн ололт амжилтыг эгэл хvний бие организмтай хослуулсан бvтээлvvдийг туурвих нь ч бий. Харин одоо танд хvргэх гэж буй тvvний энэхvv уран бvтээлийн багцын хувьд бол мутацид орсон єт хорхойны тухай тvvх, болон vзэшгvй муухай тэдэнтэй хvн тєрєлхтєн хэрхэн хvнлэг ёсоор хандан, нєхєрлєж болохыг зєгнєн єгvvлсэн гэлтэй.
Хадгалах
Сайхан амарч байна уу найзуудаа, юуны тvрvvнд сайт дээр мэдээ шинэчлэгдэхгvй удаж буй талаар дурдахад Интернэт авах сервэр дээр асуудал vvссэн бєгєєд удахгvй хэвийн ажиллаж, цаг тухайд нь мэдээллийг цацаж эхлэнэ гэдэгт найдаж байна. Харин єнєєдєр та бvхний амралтыг бага ч болов сонирхолтой байлгаж, ирэх єдрийг хэрхэн зугаатай єнгєрvvлэх гоё санаа єгєхєєр "Элдэв зураг" цувралын ээлжит дугаарыг хvргэж байна. Энэ удаагийн дугаартаа хамгийн шилдэг гэсэн зургуудыг багтаахыг хичээсэн бєгєєд хачир нэмэн бvсгvйчvvдийн халуухан тєрхvvдээс оруулахаа мартаагvй шvv. За залуусаа дуртай нийтлэлээ тухлан сууж, таалан соёрхоорой.
Хадгалах
Henrik Halvarsson нь 1969 онд Швейцар улсад мэндэлжээ. Тэрээр сурталчилгааны, хєрєг болон фэшн тєрлvvдээр дагнан уран бvтээлээ туурвидаг юм байна. Байнгын vйлчлvvлэгч байгууллагуудыг нь дурьдвал Diesel, Nokia, Ikea, Volvo, Russian Vogue, Vanity Fair... гэх зэрэг алдартай брэндvvд болон сэтгvvлийн нэрс цуврах ажээ. Мєн тэрээр домогт Мадоннагийн "Ray Of Light" клипийг Jonas Akerlund-тай хамтран бvтээлцсэн гэдгийг дурьдах нь зvйтэй болов уу. Ингээд ээлжит нэгэн чадварлаг гэрэл зурагчны бvтээлvvдээр мэлмийгээ мялааж, хальсанд буусан дvр зургаар дамжуулан урлагийн хvний нарийн мэдрэмж, юутай ч зvйрлэмгvй авъяас билгийн илэрхийллийг мэдэрцгээе.
Хадгалах
Та бvхний танин мэдэхvй болон урлагийг шvтэх таалалд Испани улсын тулааны урлагийн бахархал болсон гайхалтай бvтээлийг хvргэж байна. Яг таны харж байгаа энэ сэлэмний хувьд, vvнийг 19-р зууны vед нэгэн нэр хvнтэй чинээлэг эрхэмд бэлэглэх зорилгоор уламжлалт мастеруудын гараар урлуулсан ажээ. Хосгvй євєрмєц хуй бvхий энэхvv ер бусын нимгэн сэлмийг 16 зууны эхэн vеэс 17-р зууныг хvртэл Толедо-д дархалдаг байсан гэнэ. Урчид туялзуур сэлэмнийхээ уян налархай байдлыг илтгэхийн тулд ихэвчлэн цагаригласан могой хэлбэрийн хуйнд нь угласан байдалтайгаар зардаг байсан гэнэ.
Хадгалах
Ажлын цаг дуусч хорвоогийн нэг єдєр єнгєрч байх шив. Хэдэн сарын ємнє бол єдийд аль хэдийнээ харанхуй болсон биз. Хаврын урт єдрvvд та биднийг єглєє бvр л угтах нь. Гэхдээ єєрчлєлт хийж урт єдрийг урамтай сайхан єнгєрvvлэх нь таны л хvч чармайлтаас шалтгаалах зvйл... Ингээд надтай ижил компьютер ширтэн суугаа та бvхнийхээ эрч хvчтэй амьдралд чинь хєнгєн инээд, сайхан мэдрэмжийг тєрvvлэхээр "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Мэдээж эдгээр зургууд бvгд л сонирхолтой санагдана. Гэхдээ та зургуудаа илvv анхааралтай vзэж, тvvнээс гарах зєв мэдрэмжийг авахыг хичээгээрэй. Хэрвээ амьдрал чинь нэг хэвийн бас уйтгартай байгаа бол энэ цувралын дугаар бvр чамайг сонирхолтой ертєнц хvлээж буйг сануулсаар байх болно.
Хадгалах
Саяхан манай хойд хєршийн маань Ерєнхий сайд Владимир Путин Ази тивийн тєв хэсэгт орших, Оросын Холбооны Улсын Сибирийн холбооны тойрогт хамаардаг бvгд найрамдахХакасулсад айлчилсан байна. Тэрээр ажлынхаа зав чєлєєгєєр болж єгвєл морь унаж, хээр гадаа явах дуртай нэгэн билээ. Мєн тэрээр 2009 оны 8-р сард Тувагийн уулсаар морь унан аялаж, Монгол айлаар зочилж байсан тухай бид мэдээллэж байсан. Тvvний энэ удаа зочилон очсон нутаг нь бас л Монгол гаралтай хvмvvс оршин суудаг бєгєєд магадгvй тvvнийг Морин дээр мордож, уул ус байгаль дэлхийгээ мэдрэх "Зvрхний дуудлага" нь болдог ч юм билvv.Хакасчууд нь тvрэг язгуурын Хакас хэлээр ярилцдаг vндэстэн бєгєєд кыргызуудтай тvvхийн хувьд холбоотой. Кыргызууд анх Монголын баруун хойно нутагладаг байсан нь батлагдсан бєгєєд хожим баруун урагш нvvхэд vлдэж хоцорсон нь хакасчууд гэх таамаглал байдаг. Хакасчууд Енисей мєрний дунд биед нvvдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч иржээ. Тvрэг, Уйгурын ханлигуудтай тэмцэж, 13-р зуун хvртэл тусгаар байдлаа хадгалж ирсэн боловч Чингис хааны Их Монгол Улсын захиргаанд нэгдсэн гэдэг. Улмаар 17-р зуунд Оросын мэдэлд шилжсэн юм байна.
Хадгалах
Хvдэр чийрэг бєгєєд цоо эрvvл бие цогцос, эр зориг, авхаалж самбаа нь бvрэлдсэн жинхэнэ эр хvн гэвэл хэн бvхний толгойд ямар дvр зураг хамгийн тvрvvнд ихэвчлэн буудаг бол?... Би лав хєл бємбєгчдийг л тийм зэргийн тєгс тєгєлдєрт ойр хvмvvс гэж боддог. Тэгвэл алдартай хєл бємбєгийн багт тоглодог чамгvй сайн нэгэн хаалгачийн 32 шvднийх нь ихэнхи байдаггvй бєгєєд байнга хиймэл шvд зvvдэг гэвэл та итгэх vv? Ямартай ч нэгэн тоглолтын vеэр ийм нэгэн хєгжилтэй явдал болсныг vзэхэд хєл бємбєгийн ертєнцєд хvртэл шvдгvй тоглогч байдаг л бололтой юм. Ганцхан болгоомжгvй хєдєлгєєн, тэгээд л шvдгvй арзайсан ам... Энэ залуу шvднvvдээ цєм цохиулж байсан тvvхтэй ч юм билvv бид яаж мэдэхэв. Юутай ч энэхvv инээхгvй байхын аргагvй дvр зургийг тантай хуваалцая.
Хадгалах
Єнєєдрєєс энэ долоо хоногийн ажлын єдрvvд дуусч байх шив. Энэ удаагийн weekend маань их онцлогтой байгаа. Учир нь 3-р сарын 8 буюу "Олон улсын эмэгтэйчvvдийн баярын єдєр" ирэх Даваа гарагт тохиож байна. Ингэхээр долоо хоногийн амралт маань 3 хоног болж таарлаа. Єнєєдєр эх орны маань хаа сайгvй л ажлынхаа хvvхнvvдийг баярлуулна гэсэн эрчvvд гадуур дотуур их гvйж яваа сурагтай. За ямартай ч сайтынхаа бvсгvйчvvдэд зориулан бэлтгэсэн "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг маань та бvхэн хvлээн авна уу. Ингээд миний Монголын ачлал буянтай ээжvvд, сайхан бvсгvйчvvд та нартаа баярын мэнд хvргэе, та бvхэн сайхан баярлаарай.
Хадгалах
Энэ жилийн євлийн олимп л тамирчдад ийм халтай, ийм барцадтай болов уу, эсвэл vргэлж ямар нэгэн vхэл, бэртэл олимп болгонд гараад байдаг байж уу гэдгийг спортын тvvхийг судалсан хvн л хэлж мэдэх байх. Ямартай ч эмэгтэй тэшvvрийн уралдааны тєрєлд Хятадаас ороцсон баг тамирчид ялалтандаа хэт хєєрєлдєн, эх орондоо бас нэгэн медаль авч очих болсон цээжинд vл багтах баяраа илэрхийлж байгаад нэгнийнхээ нvvрийг тэшvvрнийхээ улаар аймшигтай зvсчихжээ. Дашрамд дурдахад мєр зэрэгцсэн, зорилго нэгтэй нєхрийнхєє болгоомжгvй ганцхан хєдєлгєєнєєр, санамсаргvй бєгєєд харамсалтайгаар нvvрэндээ аймшигтай бэртэл авсан єсєх ирээдvйтэй залуухан тамирчин бvсгvй 113 дугаартай байсныг эндээс олж харж болно. 13-ын тооны муу ёрын чанар энд биелэлээ олов уу? Ямартай ч хоолойгоо хэрчvvлчихээгvй нь аз болж дээ л гэхээс. Тун ч харамсалтай юм болох нь болжээ.
Хадгалах