Айдсын vед биед адреналин даавар ялгардаг. Энэхvv даавар нь хvний биеийг тэмцэх эсвэл зугатахад бэлэн байдалд оруулдаг гэнэ. Адреналин ялгарснаар хvний биед зvрх дэлсэх, даралт ихсэх, хєлрєх, улайх зэрэг єєрчлєлт гардаг. Дараах зургууд дээрх vйлдлvvд нь адреналин vvсгэх бодит жишээнvvд юм. Адреналин гэдэг дааварыг биеэс гадагшлуулж байх нь хэрэгтэй байдаг. Гэхдээ доорх аргаар биш шvv.
Хадгалах
Энэ бяцхан охин уу эсвэл хvvхэлдэй юу гэсэн асуултыг уг бvтээлийг бvтээсэн уран бvтээлчээс хvмvvс байнга асууж хариулт авахыг хvсдэг байна. Эдгээр зургийг харахад гаж, этгээд, аймшигтай харагдаж байгаа ч та єєртєє дээрх асуултыг тавиад сонирхон vзээрэй. Хархад нэг охины зураг байгаа, гэхдээ уг зургийг авсан зурагчин энэ бvтээлээрээ яг юу єгvvлэх гэсэн бол... Энэ хvvхэд vv эсвэл тоглоом уу?
Хадгалах
Хєлгvй далайн хязгааргvй уудамд хєрстийн хонхорын усан оршилд ямар амьдрал єрнєж, ямархуу амьтад аж тєрдєг нь єдий болтол хvний оюуны сониучхан талбарыг соронзодсоор байдаг билээ. “Цэнхэр гариг” гэдэг нэрийг дєрвєн их далайн цэнхэртэн харагдах vзэмжээс нь улбаалан хvн бид дэлхийдээ єгсєн, харин тэрхvv эх дэлхийг маань цэнхэртүүлээд байдаг далайн их усан дотор амьдардаг “иргэдийг” тєдийлєн сайн мэддэггvй. Тэгвэл уншигч таны танин мэдэхvй болоод амралтад тань зориулж далайн амьдрал, амьтдыг харуулсан сонирхолтой бєгєєд хараа булаам фото нийтлэлээ єргєн барьж байна.
Хадгалах
Оросын Новосибирск хотын Музей-д нэгэн маш сонирхолтой vзмэр нээлтээ хийсэн нь хуучны оросын славоник бэлгийн амьдралын нууцыг дэлгэн хусны vйсээр урласан бvтээлийн vзэсгэлэн юм. Хачин гэмээр энэ vзэсгэлэн-ийн нэр нь “голын захын євсєн дээрх славоник эротик” бєгєєд зураачдын гол санаа нь хуучны оросын эротик бэлгэ тэмдэг зан vйл болоод vлгэр дууриаллыг vзvvлэхыг зорьжээ. Хуучны оросуудын сексийн амьдралд зєвхєн єєрсдєє бус шувуу болон амьтад, гэр ахуйн хэрэгсэл хувцас хунар болоод хєдєє аж ахуйн багаж хэрэгсэл ч багтдаг байсан гэж хуучны ардын аман зохиолд єгvvлсэн байдаг байна,зураачид энэ талаар мэдэхийг ихэд сонирхдог байсан тул vзэсгэлэн гаргахаар шийджээ. Энэхvv бидний vл мэдэх эротик ертєнц уг vзэсгэлэнд дэлгэн тавигдсан бєгєєд тэд бvтээлээ єєр єєр янзаар этгээд сониноос авхуулаад бvдvvлэг байдлаар ч дvрслэн харуулжээ. Зурган дээрх эдгээр хєгжилтэй бєгєєд сонирхолтой уран баримлуудын ихэнх нь Виктор Хакалин хэмээх зураачын бvтээл юм байна.
Хадгалах
Долоо хоног маань ч дуусч, цаг хугацаа урсан єнгєрсєєр... заримдаа юу ч хийж бvтээж амжаагvй байхад гээд л єєртєє бухимдах юм. Гэхдээ энэ зєвхєн чиний л асуудал гэж бодохоор сайхан зvйлс надтай их ойрхон байгааг мэдэрнэ. Учир нь би тvvнийг бvтээж, босгож чадна гэсэн итгэл надад байгаа болохоор... Иймээс бvх залуустаа хvсэл мєрєєдєл чиний хажууд байна, хэзээ ч чи оройтоогvй. Харин одоо сайхан амарч, болдог бол амралтаа илvv тайван байх тийм л газар хэдэн хором єнгєрvvлэхийг хичээгээрэй. Ингээд таны ирэх єдрvvдийн тайвшралын тєлєє "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг зориулъя. Магадгvй танд чєлєєт цагаа хэнтэй, хаана, яаж єнгєрvvлэх талаар олон зvйлийг сануулах биз. Амьдрал єєрєє гайхалтай баялаг, харин энд зєвхєн тvvний гэрэл гэгээтэй, сонин содон бvлгээс та бvхэнд хvvрнэх болно.
Хадгалах
Оросын хойд нутгийн ард тvмэн боловсруулаагvй буюу тvvхий бvтээгдэхvvн эрvvл мэндэд тустай болохыг сайн мэддэг. Хойд туйлын урт шєнє, хvйтэн уур амьсгал нутгийн ард тvмнийг аль болох цэвэр, эрvvл орчинд Цаа бугыг алж хоол хvнсээ шинэ хэвээр нь бэлтгэх нь тэдний гол асуудал аж. Тиймээс ч тэд хоол хvнсээ тvvхий чигээр нь иддэг биз ээ. Хvмvvс бугын шинэхэн мах нь алдагдсан витаминаа нєхєх гол эх vvсвэр болдог гэх бєгєєд ялангуяа “С” витаминиар баялаг юм байна. Шинэхэн бугын мах нь тэднийг хойд туйлын хvнд хэцvv цаг агаарыг зуу, зуун жил даван туулж амьдрахад нь тусалжээ. Нутгийн хvvхдvvд анх тvvхий бугын мах эдмэгцээ л бусад хоолтой харьцуулашгvй амттай, амьдралдаа идэж байсан хамгийн гоё хоол гэж хэлдэг байна.
Хадгалах
Москваг уйлуулсан аймшигт террорист халдлагын сургаар АНУ-ын Нью-Йорк болон Вашингтон хотын удирдлагууд бvх метроны буудлууддаа цэрэг цагдаагийн бvрэн хамгаалалтанд авчээ. Вашингтоны метро хариуцсан албаны дарга нь буудал дээрхи цагдаа болон vнэрч нохойны тоогоо нэмсэн байна. Мєн хэв журам сахиулагчид бvх зорчигчдын цvнхийг нэгжиж, станцыг байн байн шалгаж байгаа гэнэ. Ингээд Европод болсон аймшигт явдал хэрхэн далайн чанад дахь их гvрэнд “цуурайтсаныг” хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Бокс, карате, дугуй, теннис гээд хvн тєрєлхтний хєгжлийн явцдаа бий болгосон бvхий л тєрлийн спортын єрсєлдєєнийг усан доор явуулбал ямархуу дvр зураг vзэгдэх бол?... Тал бvрээс шахах усны даралт, хvчилтєрєгчгvй нєхцєлд хvмvvс агаарын орон зайд л тохируулан тоглодог тєрєл бvрийн спортоороо чєлєєтэй хичээллэж чадах болов уу? Мэдээж vгvй. Гэхдээ бага зэрэг ургуулан бодоод, хийсвэр сэтгэвэл эхний асуултын хариултыг танд доорхи фото цуглуулгаар єгч чадах юм шиг байна. Ингээд дэлгэцэндээ ойртон суугаад, хайртай спортоо лусын ертєцийн гvнд ямар харагдахыг тольдоно уу.
Хадгалах
Хэдхэн хормын ємнє танд єргєн барьсан 3 сарын 27-ны Kid's Choice Awards-ын vеэр хамгийн их “заваарсан” буюу дургvй хvрмээр наалдамхай ногоон шингэнд нvvр нvдгvй будагдсан Кети Перри-ийн тайзан дээрхи уулга алдаж, vгээ барсан агшныг яг дэс дараалалтайгаар нь, олон талаас нь танд харуулахаар бэлтгэлээ. Хvvхэд хvртэл хvний мууд дуртай хорвоо хойно яая гэхэв дээ. Vнэхээр хєгжилтэй юм болжээ. Уг нь хvvхдийн ёслол гэдгийг мэдсээр байж хєхнийхєє бараг талыг гаргаад л чихтэйхэн их гангалж ирж дээ хєєрхий минь. Ямартай ч хэсэг зуур ч гэсэн хєгжєєгєєд аваарай.
Хадгалах
Дотор арзайлгам гаж зvйлд, тэр тусмаа жихvvдэс хvрмээр зvйлд дуртай хvн байвал яг танд зориулсан этгээд бугуйвчийг танилцуулж байна. Энэхvv тунгалаг эдээр хийгдсэн бугуйвч дотор уртаас урт єтнvvдийг хийдэг бєгєєд бvvр амьсгалахад нь зориулж тусгай жижигхээн нvх хvртэл гаргасан байдаг ажээ. Хийх юмаа олж ядсан хvмvvсийн гажиг бvтээл мэт санагдаж болох ч бас барагийн юманд хvн гайхахаа больсон єнєє цагт тvр зуур ч гэсэн хєгжєєчихєєр сонирхолтой эд санагдлаа. Магадгvй vзэн яддаг хvнийхээ тєрсєн єдрєєр юу єгєхийг тань хэлээд єгчих ч юм билvv.
Хадгалах
Мексикийн хамгийн сэтгэлд сэвтэй, нуруугаар хvйт даамаар газар бол “Хvvхэлдэйн арал” юм. Энэхvv арлын эвгvй “vзмэрvvдийг” Дон Жулиан хэмээх нэгэн даяанч бий болгожээ. Тэрээр амьдралынхаа сvvлийн жилvvдэд уг арлыг харахаас нvд хальтарч, зvvдэнд ормоор хvvхэлдэйнvvдийг янзан бvрээр нь цуглуулж, хаа сайгvй зvvж, тавин “чимэглэжээ”. Даяанчийг таалал тєгсєхєд хvvхэлдэйнvvд нь л арлыг айдас хvрэм vл vзэгдэх халхавчаар “нємрєн” vлдсэн байна. Дон Жулиан цагтаа гэр бvлээ хаяж явж байсан бєгєєд тус арал дээр сvнс нь оршдог гэгддэг нас барсан охинынхоо дурсгалд зориулан газар газрын хаягдсан хvvхэлдэй цуглуулж, тавьдаг болжээ. Ингээд зvрх муутай, хэт эмзэг биш бол та vргэлжлэл дээр дарж, дэлхийн нэгээхэн хэсэгт байдаг аймшгийн арлын зэвvvцэм “цуглуулгатай” танилцана уу.
Хадгалах
Юуны тvрvvнд хэрэглэгчдээс маань "Монгол охидцувралын шинэ дугаар хэзээ гарах гэж байна?" гэсэн мэйл маш их ирж байгаа учир тэдгээр хvмvvс болон бусад хэрэглэгч нартаа дуулгахад энэ долоо хоногтоо багтаагаад 95 дугаар цувралыг гаргана гэдгийг хэлэхэд таатай байна. Харин одоо та бvхнийхээ хамгийн их шимтэн vзэх дуртай "Элдэв зураг" цувралын шинэ долоо хоногийн анхны дугаарыг хvргэж байна. Энэ удаагийн дугаарт уламжлал ёсоор бvх зvйл нь шинэ, амттай бас халуухан байгаа. За ингээд амьдрал илvv гэрэл гэгээтэй бас сонирхолтой байдаг гэдгийг бидэнд єдєр бvр сануулж байдаг, эрч хvчээр дvvрэн фото зургуудаа хамтдаа нээцгээе.
Хадгалах