ГЭРЭЛ ЗУРАГ

Пластик мэс заслын ємнє болон дараа

Эдгээр зургуудыг Калифорний пластик мэс засалын тухай нэгэн сайтаас авсан бєгєєд 18-25 насны бvсгvйчvvдийн мэс заслын ємнєх болон дараахи vеийн єєрчлєлтийг харьцуулсан сонирхолтой зургууд байгаа. Миний бодлоор зургуудыг харахад ємнєхєєсєє хамаагvй дээрдсэн гэж єнгєц харагдавч, хэдэн жилийн дараа харин яах бол гэсэн болгоомжлол тєрж байна. Харин та бvхэн эдгээрийг хараад єєрийн санал бодлоо бичээрэй. Учир нь сvvлийн vед манай бvсгvйчvvд маань гоо сайхны мэс засал их хийлгэдэг болсон шvv дээ.
Пластик мэс заслын ємнє болон дараа Хадгалах
2010-04-17, 00:46

Элдэв зураг (180 фото) №344

Та бvхэндээ єдрийн мэнд хvргэе. Єнєєдєр энэ долоо ажлын сvvлчийн єдєр буюу "Баасан" гараг учраас таны ирэх амралтын єдрvvдийг зугаатай, хєгжилтэй байлгах vvднээс "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулахад бэлэн боллоо. Энэ удаагийн цуврал маань амралтын гэдэг утгаараа хамгийн шилдэг шинэ зургуудыг агуулсан бєгєєд эрчvvдэд маань их таалагдах болов уу. Учир нь дур булаам бvсгvйчvvдийн сэтгэл гижигдсэн тєрхvvд цєєнгvй багтсан байгаа. За ингээд найзуудаа тухтай гэх ч чинь сууж аваад, дуртай нийтлэлээ шимтэн vзээрэй. Таны амралт чєлєєт цаг vргэлж сонирхолтой, содон байхыг хvсье.
Элдэв зураг (180 фото) №344 Хадгалах
2010-04-16, 22:48

Булчин нь зангирсан бvсгvйчvvд

Асар их хєдєлмєр, тэвчээр зарцуулан байж турьхан бvсгvй биеийг барагийн эр хvнийхээс илvv булчинлаг болгож чадсан эмэгтэйчvvдийн фото цуглуулгыг таны чєлєєт цагт зориулан хvргэж байна. Эдний тэвчээр, хєдєлмєрийг биширмээр байвч аливаа юмны тунг нь тааруулахгvй бол ямар гаж “биет” болон хувирдаг билээ дээ. Ертєнцийн гурван “зохицолгvй зvйл” гэж байдаг бол нэгийг нь хэт булчинлаг бvсгvй хvн гээд зохиочихмоор л санагдлаа. Гэвч зарим эрчvvд чадалтай эсрэг хvйстэндээ ухаангvй дуртай байдаг шvv дээ. За ингээд муухан эр хvнийг ганц гараараа єргєєд чулуудчих чадалтай бяр нь багтаж ядсан бvсгvйчvvдтэй танилцацгаая. Дашрмад дурдахад энэ удаагийн цуглуулгад маань урьдных шиг нvд хальтрам, арай дэндvv “боди” эмэгтэйчvvд биш, харин арай эмэгтэйлэг, тачаангуй талруугаа бvсгvйчvvд тєрх нилээдгvй багтсан байгаа.
Булчин нь зангирсан бvсгvйчvvд Хадгалах
2010-04-16, 07:51

Аймшгийн бланк

Horror Channel-ийнхан нэг том компаний захиалгаар оффисын бичиг баримтын дизайн болон албан бланк, дугтуй зэргийн шинэ загварыг гаргажээ. Хачирхалтай нь энэ загвар ямар ч хvн харсан айдас жихvvдэс тєрмєєр тийм зохиомжтой болсон байна. Мэдээж захиалагч байгууллага ийм байлгахыг хvссэн байх. Мэдэхгvй юм даа ажилчид нь иймэрхvv зvйлд дасаад гаж донтон болох аюултай баймаар., ямар vйлчилгээ эрхэлдэг болоод бланк нь ийм сонин шийдэлтэй байгааг мэдэхгvй юм. Бас нэг бусдаас ялгарах шинэ тєрлийн маркетинг л гэж ойлгохоос...
Аймшгийн бланк Хадгалах
2010-04-16, 02:02

Улс тєрч ба хvvхэд

Дэлхийн томоохон улс гvрний тэргvvнvvд ажлын болон хувийн айлчлал хийж байх vедээ ард иргэдэд илvv ойр байдаг гэдгээ харуулахын тулд тэдний vр хvvхэдтэй золгох шаардлага гардаг. Харамсалтай нь хvvхдvvд тэдэнтэй тийм ч таатай мэндэлдэггvй бололтой. Зєєлєн сэнтийд суухын тулд сайнаасаа илvv муу зvйлийг их хийдэг болохоор хvvхэд тvvнийг нь мэдрээд, чєтгєр шулам мэт тєсєєлдєг юм бол уу... за ямартай ч улс тєрчдийн хvvхэдтэй харьцаж байгаа хєгжилтэй зургуудаас хvргэж байна.
Улс тєрч ба хvvхэд Хадгалах
2010-04-16, 01:24

Английн морин уралдааны эргэн тойронд

Уламжлал болон зохион байгуулдаг Английн алдартай морин уралдаан Ливерпулд болсон бєгєєд та бvхэндээ морьдын талаар бус харин тэнд хvрэлцэн ирсэн vзэгчид болон ойр орчны дvр зургаас сонирхуулахаар бэлтгэлээ. Ажиглаад байхад бvсгvйчvvд нь энэ уралдаанд ирэхдээ євєрмєц хийцтэй гоёмсог дашинзаар гангарч, орчин цагийн vнсгэлжин болон хувирдаг бололтой. Харин тэд баяр тарах vеэр хэрхэн єєрчлєгдєж, хог тоосонд дарагдсан газар тасартлаа ууж байгаа дvр зургийг сонирхоно уу.
Английн морин уралдааны эргэн тойронд Хадгалах
2010-04-16, 00:30

Азгvйтэл ба бvтэлгvйтэлvvд

Та бvхнийхээ чєлєєт цагт зориулан хамгийн хєгжилтэй бvтэлгvйтэл, болсон явдлаас тvvвэрлэн хvргэж байна. Ер нь хvмvvс бид єєрсдєє ч мэдэхгvй том онигооны эзэн болчихсон явж байдаг. Энэ зургууд дээрх зарим азгvйтэлvvд магадгvй танд тохиолдсон ч байж болох юм. За ингээд танд зориулан бэлтгэсэн бяцхан инээд бэлэглэх, хєгжилтэй тvvхээс хуваалцана уу. Тэд яг юу буруу хийсэн юм бол...
Азгvйтэл ба бvтэлгvйтэлvvд Хадгалах
2010-04-15, 23:41

Даян дэлхийн хамгийн хачирхалтай тэмцээнvvд

Уншигч таны чєлєєт цагт зориулж, дэлхийн єнцєг булан бvрт зохиогддог хамгийн хєгжилтэй, хамгийн ер бусын хачин тэмцээн уралдаануудын дvр зургийг хvргэхээр бэлтгэлээ. Харамсалтай нь эдгээрийг хаана, ямар зорилготойгоор зохиогддог, ямар vvх тvvхтэй арга хэмжээнvvд болохыг нь сайн мэдэхгvй юм. Гэвч зарим нэгийг нь манай байнгын уншигчид ємнєх нийтлэлvvдээс маань олж харж байсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд газар газрын хамгийн утгагvй юм шиг хирнээ муугvй хєгжилтэй тэмцээнvvдийн дvр зурагтай танилцана уу.
Даян дэлхийн хамгийн хачирхалтай тэмцээнvvд Хадгалах
2010-04-15, 22:06

Нэгэн гайхалтай гvvрний барилгын явц

АНУ-ын Аризона мужийг Канадын хил хvрэх замтай холбох зорилгоор Гуверийн далан дээгvvр баригдаж байгааRoute 93хэмээх нvсэр гvvрэн замын барилгын ажлыг уншигч танд танилцуулж байна. Гvvрэн замын хавцлын ирмэгт суурилсан хэсэг нь нийт талбай болон уртын хэмжээнд багтахгvй ажээ. Энэхvv байгууламжийн сул тал нь гэвэл нэг урсгал нь нэг л vетэй, даланд суурилсан гол замын тулгуур нь хэд хэдэн залгаа, єнцєгтэй бєгєєд гvvрэн зам нь цагийн эрхэнд суух аюултай юм байна. Энэ байдал нь “Хар далан” дээгvvр 2010 ондоо багтан баригдаж дуусах Hoover Dam Bypass хэмээх заман гvvрний ажил дуусахад єєрчлєгдєж, хамаагvй аюул багатай болох бололцоотой гэнэ. Ингээд одоохондоо бvгдээрээ хоёр улсын хоорондох ёроолгvй мэт ангалыг холбосон "Route 93" хэмээх нvсэр том гvvрний барилгын vйл явцтай танилцацгаая.
Нэгэн гайхалтай гvvрний барилгын явц Хадгалах
2010-04-14, 22:21

Толин хvний гудамжин дахь vзvvлбэр

Лос-Анжелес хотын Гриффитийн одон орон судлалын тєвийн ємнєх талбайд ноднин жилийн  сvvлчээс єхсvvлээд “толин хvн” хэмээх энэхvv гудамжны vзvvлбэрчин олныг хєгжєєдєг болжээ. Тvvний ємсгєл нь тэр чигээрээ толины хэлтэрхийнvvдээр бvрхэгдсэн бєгєєд хоёр нvдэндээ л бяцхан харах зай vлдээсэн байна. Одон орон судлалын тєвийн барилгын ємнє єдрийн цагаар зогсож, элдэв тєрлийн сонирхолтой хєдєлгєєн хийх тvvнийг харсан хvмvvс толин ємсгєлд нь єєрийгєє, эргэн тойрны хvмvvсийг, болон ногоон зvлэг, хєх тэнгэр гээд хvрээлэн буй орчныхоо бvхий л юмсыг тєрєл бvрийн гялтганасан тусгалаар олж харах боломжтой байдаг ажээ. Ингээд дэлхийн ямар ч урлагийн суутны сэтгэж чадаагvй содон байдлаар олны анхаарлыг татах аргыг олсон энэ хvний аюултай хирнээ ер бусын ємсгєлєєрєє хэрхэн хоолоо олж идэж байгаатай танилцана уу.
Толин хvний гудамжин дахь vзvvлбэр Хадгалах
2010-04-14, 07:56

Тулааны талбар дээрхи орангутанг

Дєрвєжин рингэний нэгэн буланд єєртэйгєє ижилхэн тод єнгийн богино ємд, улаан бээлийгээр “зэвсэглэсэн” єрсєлдєгчрvvгээ духаараа ширтэх ширvvхэн харцаар дайралт хийхдээ удахгvй єрнєх харгис тулааныхаа тактикийг боловсруулан суух булиа нэгэн гэвэл таны толгойд хамгийн тvрvvнд ямархуу хvний дvр, ямар спорт буух вэ? Мэдээж та бокс гэдгийг нь аль хэдийнэ гадарлачихаад, єрсєлдєгчид нь мэдээж бадриун чийрэг биетэй, духаараа харсан эрчvvд байна гэдгийг ч мэдэж байгаа биз ээ. Харин тэгвэл таны энэхvv тєсєєллийг эвдэж, яг л жинхэнэ рингэн дээр, яг хvн шиг хувцаслаж, яг хvн шиг тулалддаг орангутанг сармагчны  БОКС-ын талаар танилцуулах гэж байна. Энэхvv хєгжилтэй бєгєєд vзvvштэй “халз тулаан” нь Бангког дахь «Safari World» хэмээх цэнгэлдэх хvрээлэнд болж, vзэгчдийг хєгжєєдаг ажээ.
Тулааны талбар дээрхи орангутанг Хадгалах
2010-04-14, 07:32

Элдэв зураг (154 фото) №343

Оройн мэнд найзуудаа, хаврын урт єдрvvд танд хэрхэн нєлєєлж байна даа. Яг л євєл мэт мэдрэмж салаагvй байгаа биз дээ. Єдийд урин дулаан цагийн уур амьсгал мэдрэгдэж, хаяа нэг шуураад л ихэнхдээ элчлэг нар тєєнєж байх ёстой цаг юмсан. Гэтэл хvйтэн жиндvv єдрvvд биднийг угтаж, гэнэт хаялах цас, тvvний дараах жавар нь дєрвєн улирал биш хоёр улиралтай болоод байгааг сануулах шиг... энэ мэдээж дэлхийн цаг уурын єєрчлєлт, байгалийн тэнцвэргvй байдалтай холбоотой. За ямар ч байсан бvх хvмvvс ер нь эх дэлхий маань нэг л биш болоод байгааг жил ирэх тусам мэдэрч, тvvний vр шимийг хvртэн хэдэн зуун мянгаараа нєгєє етєнц рvv явцгаасаар байх юм. Ингээд яриад байвал сэтгэл санаа хямраад, санаа зовоод хийсэн бvтээсэн бvхэн маань буруу болж хувирах биз. Одоо харин хэдvvлээ "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг тухлан сууж vзсэн шиг ээ, уул хаданд мод чулуу бариад амьдралын тєлєє нvцгэн тэмцэж байсан гэм хоргvй євгєд дээдсээ эргэн санах хэрэгтэй болж байна.
Элдэв зураг (154 фото) №343 Хадгалах
2010-04-14, 07:07