ГЭРЭЛ ЗУРАГ

Далд санааг агуулсан эгэл биш гэрэл зургууд

Чєлєєт цагаа хєгжилтэй єнгєрvvлэхийн зэрэгцээгээр харааныхаа хурцыг, ухааныхаа мэргэнтэй хамт шалгахыг хvсвэл та vргэлжлэл дээр яаралтай дараарай. Учир нь танд яг одоо хvргэх гэж буй нийтлэл маань маш сонирхолтой фотонуудын цуглуулгыг агуулна. Эндээс та бvхэн толгой эргэм сонирхолтой гэрэл зургууд, энгийн аж байдлын цаадах “хоёрдугаар” сувгийн хошин дvр тєрх, гэрэл зурагчны ур чадвар шингэсэн, агшин, єнцєгийг нь тааруулан авсан хєгжилтэй бvтээлvvдийг олж харах болно. Зарим зургийг нь шууд хараад л ойлгож, инээд хvрэхээр байгаа бол заримыг нь сайтар ажиж байж, тэрхvv толгой эргэмээр буюу, хєгжилтэй “нууцыг” нь тайлах ажээ.
Далд санааг агуулсан эгэл биш гэрэл зургууд Хадгалах
2010-04-24, 22:26

Авъяаслаг хулгайч + Signs!

Таны дээрх зурган дээр харж буй сармагчин хvмvvст мэдэгдэхгvй ямар авъяастай хулгай хийж буй талаар фото мэдээллийг хvргэе. Бvvр сурчихсан байгаа биз дээ. Хоёр дахь зурган дээр яг хvн гараад ирэхээр яаж бултаж байгаа тэр дvр тєрхийг сайн хараарай яг л хvн шиг хэхэ. Мєн бонус болгон бас нэгэн гоё мэдрэмж эрч хvч єгєх хvмvvсийн харилцааны талаар єгvvлэх богино хэмжээний киног шууд vзэхээр оруулсан байгаа. Мэдээллээ vзээд тєрсєн сэтгэгдэлээ хуваалцаарай.
Авъяаслаг хулгайч + Signs! Хадгалах
2010-04-24, 03:19

Элдэв зураг (182 фото) №346

За найзуудаа сайн уу, мэдээллээ солихгvй жоохон удсанд уучлаарай. Бас бус ажил байсан учир жоохон саадчихлаа. Удахгvй бидний энэ долоо хоногийн ажил маань дуусч, амралтын єдрvvд залгах гэж байна. Иймд та бvхнийгээ ажлаа тvр хойш нь тавиад "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг vзэн их ажлын дараах стресс, оюуны цангаагаа тайлахыг урия. Энэ удаагийн дугаар нилээд єргєн цар хvрээг  хамарсан бєгєєд хамгийн хєгжилтэй, сонин содон зургуудыг багтаасан маш гоё цуврал болсон гэдэгт итгэл дvvрэн байгаа. Таны хувьд єнгєрч буй ажлын єдрvvд ямар байсныг мэдэхгvй ч єєртєє чєлєєт цаг гарган найз нєхєд, гэр бvлтэйгээ хамт яг л энэ "элдэв зураг" шиг хєгжилтэй, гэгээлэг, сонирхолтой амраарай гэж хvсье.
Элдэв зураг (182 фото) №346 Хадгалах
2010-04-24, 02:02

Дэлхийн топ моделиудын жинхэнэ тєрх

Загварын ертєнцийн хамгийн гол хєдєлгєгч хvч, учир утга нь болсон загвар ємсєгчдийг бид нуруулаг гоолиг бие, гоо зvс, гайхалтай зєв нvvрний пропорци, дэгжин гоёл, таар ч нємєрсєн гайхалтай сайхан харагдах чадвартай биширмээр vйл хєдлєлтэйгєєр тєсєєлдєг. Vнэхээр ч загвар ємсєгч хvн, тэр тусмаа дэлхийн топ моделиуд тийм л байх ёстой, тийм ч байдаг. Яг л эхээс тєрєєгvй, цэцэгнээс ургасан мэт єєлєхийн аргагvй тєгс гоо vзэсгэлэнг загварын гялалзсан тайзнаас л бид олж хардаг. Тэгвэл эрчvvдийн нууцхан хvслийн соронзон, бvсгvйчvvдийн мєнхийн тэмvvллийн оргил болсон дэлхийн топуудын элдэв маяггvй, яг чанх эгцээрээ харсан, энгэсэг ч тvрхээгvй тєрхvvдийг яг одоо танд хvргэх гэж байна. Энэхvv цуглуулгыг ажихад дээрхи тєсєєлєл тодорхой хэмжээгээр сарниж, гадаад тєрхєєрєє мєнгє олдог гайхалтай бvсгvйчvvд хvртэл єє сэвтэй, дутагдалтай байдаг бєгєєд сайн нvvр будагч, сайхан хувцасны ачаар амилдаг болохыг нь олж мэдэх ажээ. Нэг бодлын баярлууштай ч юм шиг, нєгєєтэйгvvр урам хугармаар ч юм шиг. Хєєрхєн гэж хэлэхээр хvн ч vнэндээ цєєхєн байна. Эдний алинд нь ч гэсэн єндєр нуруу, гуалиг бие, шємбєгєр царайнаас єєр “зэвсэг” байсангvй. Харин тэр зэвсэгээ хязгааргvй их хvсэл мєрєєдєл, дайчин чанараараа хурцалсаар оргилд хvрч чаджээ.
Дэлхийн топ моделиудын жинхэнэ тєрх Хадгалах
2010-04-22, 18:38

Биеэ зэрэмдэгчлэгч

Бусдаас хэт ялгарч, олны дунд онцгойрох хvсэл нь шунал болон хувирахаараа хvнийг бvvр гаж болгодог бєгєєд махан биеийнхээ vйлийг vзэн байж, арьсаа шивvvлж, цоллуулах “зуршилтай” болгоход хvргэдэг бололтой. Мэдээж хvн бvрт єєр єєрийн гэсэн бусдаас онцгойрох арга байдаг боловч зарим гаж хvмvvс єєрийгєє зэрэмдэглэх аргыг сонгодог нь хачирхалтай. Энэхvv нийтлэлийн маань гол баатар болсон залуугийн тухай бол бvр ярих ч юм биш. Уншигч тантай оны ємнє хуваалцаж байсан єєрсдийнхєє махыг иддэг нэгэн зэрлэг омгийн хvмvvс яг ингэж уруулаа цоолдог заншилтай байсныг санаж байна уу? Магадгvй энэ залуу тэр омгийнхныг дуурайсан байж болох юм. Єєрийгєє ингэж тамлан байж, ийм аймшгийн царай зvстэй болох ямар хэрэгтэй байдаг юм, бvv мэд. Ямартай ч мань залуу жинхэнэ гамшиг ханхлуулсан царай зvснээсээ ичих нь битгийн хэл зураг авахуулж, олон хvнтэй танилцах дуртай гэнэ. Юу сайхан дур сайхан гэхээс єєр юу гэхэв. Ямартай ч ийм нэгэн гаж залуугийн амьдралын хормуудын солиормоор цуглуулгыг хvргэж байна.
Биеэ зэрэмдэгчлэгч Хадгалах
2010-04-22, 18:23

Сэтгvvлийн нvvрэн дээрх мартагдашгvй зургууд

Дэлхийн алдартай сэтгvvлvvдийн нvvрэн дээр гарсан хамгийн дуулиан тарсан коверуудаас тайлбарын хамт та бvхэндээ хvргэх гэж байна. Эдгээр сэтгvvлийн нvvрнvvд нь хvмvvс бидэнд єнгєрсєн болон сэтгэл зvрхний нууц айдас, дурсамжыг сэдрээсэн хэзээ ч мартаж болошгvй тийм бvтээлvvд болсон байна. Одоо ч гэсэн эдгээр зургуудыг дэлхийн хэвлэл мэдээллийн акулууд дурсан ярьж, бичсээр байдаг билээ. За ингээд миний юу яриад байгааг нээж vзнэ vv.
Сэтгvvлийн нvvрэн дээрх мартагдашгvй зургууд Хадгалах
2010-04-21, 23:02

Элдэв зураг (141 фото) №345

Оройн мэнд найзуудаа, та бvхнийхээ амралт, чєлєєт цагт зориулан хvргэдэг "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг танилцуулахад бэлэн болжээ. Дэлхийн єнцєг булан бvрт хавар цагийн уур амьсгал бууж, урин дулаан цагийг хvн бvр л хvсэмжилж байх шиг... Энэ дугаарт маань хvртэл зун цагийн єнглєг сайхан зургууд одоо бидний vе гэсэн шиг, илvv их байр суурийг эзлэх болсон байна. Гэтэл эх орны маань хавар нэг л болж єгєхгvй байх юм. Яг л гандуу хээр талын хvйтэн хєндий амбаар мэт. Нэгэн сайхан нартай єдєр гэдэг шиг, ирж яваа цаг юм хойно нэгэн єглєє биднийг чийг vнэртсэн цэвэр агаар, цэлмэг хєх тэнгэр угтах нь гарцаагvй биз. Харин одоо та биднийг ямар халуухан зууш хvлээж буйг хамтдаа сєхєж vзье.
Элдэв зураг (141 фото) №345 Хадгалах
2010-04-21, 05:18

Сонирхолтой стерео зургууд

Уншигч таны чєлєєт цагт зориулж, энгийн гэрэл зургийг бодит дvрс, vзэгдэл мэт хvлээн авах боломжийг олгож байна. Нvд тань л жаахан євдєх вий гэхээс биш, хотын чимээ шуугиан ихтэй саарал єдрvvдийн дунд бухимдаж яваа бидэнд байгалийн гоо vзэмжийг бодит мэтээр тольдож, элдвийн хачирхалтай дvр дvрслэлийг жинхэнэ vзэгдэл мэт хvлээн авах нь багахан ч гэсэн амралт болно гэдэгт итгэлтэй байна. Яг ижилхэн дvрслэлийг зэрэгцvvлэн тавьсан эхний хэдэн зургийг байнгийн уншигчид маань хэрхэн “амилуулахаа” сайн мэдэж байгаа биз ээ. Харин хараахан танилцаж амжаагvй уншигчиддаа зєвлєхєд: хоёр нvдээ онийлгож байгаад тухайн хоёр дvрсийг нэг болтол нь долир харах хэрэгтэй шvv. Ингээд стерео ертєнцєєр тавтай аялаарай.
Сонирхолтой стерео зургууд Хадгалах
2010-04-20, 19:00

Секс єдєєн хатгалгыг агуулсан шилдэг 100 реклам

Манай сайтаар дамжин таны мэлмийд хvрж байсан хэдэн арван шилдэг гэрэл зурагчдын мянган мянган бvтээлvvдэд доорхи сурталчилгааны зургууд нvдэнд хэдэнтээ торж байсан гэдэгт итгэлтэй байна. Гэвч энэ удаад хамгийн шилдэг буюу дуулиан тарьсан сурталчилгаанууд дундаас “секс єдєєн хатгалага” бvхий ТОП-100 рекламны гэрэл зургийг тусгайлан нэг дор цуглуулж танд танилцуулахаар бэлтгэлээ. Энд Diesel, Wrangler, Durex, Axe гэх зэрэг бараа бvтээгдэхvvнийхээ гайхалтай амжилттай борлуулалтыг хэвээр хадгалахын тулд “зvрхээ сугалаад єгєхєєс ч буцахгvй” бусад Дэлхийн шилдэг брэндvvдийн хуял тачаал, хоёрдугаар суваг ханхлуулсан євєрмєц рекламууд багтсан байгаа. Эдгээрийн заримыг нь та хаа нэгтээ харж байсан бєгєєд нvдэнд тань аль хэдийнэ танил болсон байж ч болох юм. Гэвч “секс-агуулгатай” шилдэг 100 сурталчилгааны нэг гэдгийг нь мэдээгvй явсан нь лавтай... Хэдийгээр бага зэрэг битгий хэл зарим нэг нь нилээн самуун дvр тєрхийг илэрхийлэвч, манай орны сэтгvvлзvйн дэлбээгээ ч бvрэн нээгээгvй байгаа зар сурталчилгааны ертєнцийн цаашдын хєгжил дэвшилд нэмэр болохуйц сонирхолтой цуглуулга байна.
Секс єдєєн хатгалгыг агуулсан шилдэг 100 реклам Хадгалах
2010-04-20, 06:52

Марк Эвансын vхрийн ширэн дээрхи гайхамшиг

Марк Эванс (Mark Evans) хэмээх авъяаслаг залуу уран бvтээлчийн vхрийн ширэн дээр амилуулсан гайхалтай фото зургууд нь баргийн зvйлийг тоохоо байсан хамгийн шvvмжлэмтгий vзэгчийг хvртэл єєрийн эрхгvй бишрvvлдэг увидастай ажээ. Тэрээр ихэвчлэн ширэн дэвсгэр дээр хар цагаан фото зургийг гар аргаар зорж єєлєхийн аргагvй ижилхэн буулгадаг байна. Тиймээс тvvний бvтээлvvд нь жинхэнэ ширэн гайхамшиг болж чаджээ. Та бvхэн vргэлжлэл дээрээс энэхvv авъяастан маань уран бvтээлээ хэрхэн туурьвиж буйтай цухас танилцах болно. Ингээд орчин vеийн урлагийн ертєнцийг доргиосон “ширний уран зураач, сийлбэрчингийн” ер бусын бvтээлvvдтэй танилцаж, уран бvтээлч хvнд авъяас нь л байвал хvмvvний амьдралын агшнуудыг ямар ч дэвсгэр дээр, ямар ч аргаар амилуулж болдогийн нэгэн жишээг хvлээн авна уу.
Марк Эвансын vхрийн ширэн дээрхи гайхамшиг Хадгалах
2010-04-20, 06:24

Далайн эргийн хар хун

Дээрх зургийг хараад хамтдаа нэгэн зvйлийг тєсєєлєн бодоё. Зєєлєн vлээх сэвшээ салхинд хонгор шаргал vс нь намирч, дєлгєєн хаялах далайн давалгаа уран гоолиг биеийг нь цохилж, усны дусал шиг цэвэрхэн тєрсєн "бикини"-тэй бvсгvйчvvд далайн эргээр зугаалж байхад, алтан шаргал элсэн дээр биеэ шаран хэвтэх нь ямар байх бол... одоо танд мэдээж далайн эргийн сайхан дvр зураг буусан байх. Гэтэл та Лалын шашинтай улсын далайн эргээр зугаалж vзсэн vv. Тэгвэл яг одоо танд шашиныхаа хатуу дvрмэнд баригдан зєвхєн нvvрээ л гаргах эрхтэй торомгор хар нvдтэй, нууцлаг Араб бvсгvйчvvд далайн эргэ дээр хэрхэн биеэ шарж, усанд сэлдэг талаар сонирхуулъя. 
Далайн эргийн хар хун Хадгалах
2010-04-17, 22:21

Эмэгтэй хєрєг зурагчин Brigitte Lacombe

Дэлхийн алдартай эмэгтэй гэрэл зурагчдын нэг болох Брижитт Лакомб (Brigitte Lacombe)-ын шилдэг бvтээлийн дээжээс толилуулах гэж байна. Тэрээр 1958 онд Франц улсад мэндэлсэн бєгєєд одоо Нью-Йорк хотод ажиллаж амьдардаг. Ихэвчлэн киноны зураг авалт болон аялал, баримтат, хєрєг зургийн чиглэлийг сонгож бvтээлээ тууривдаг байна. Одоо та бvхэн тvvний авсан алдартай хvмvvсийн хєрєг зургуудыг vзэх гэж байна. Маш их эрч хvч энерги агуулсан гайхалтай зургууд байгаа.
Эмэгтэй хєрєг зурагчин Brigitte Lacombe Хадгалах
2010-04-17, 20:02