Єнєє цагт эрхтэн бvтэн эрvvл саруул л бол бvсгvй хvн vнэхээр хєєрхєн тєрєх албагvй болжээ. Нvvр будагчдын арга барил, ур чадвар улам нарийсан дээшилж, тєрєл бvрийн зориулалттай янз бvрийн будгууд улам боловсронгуй болон нэмэгдэж, гоо сайхны мэс засалчид ажилдаа улам гарамгай болж байгаа тул аргагvй биз дээ. Жишээлбэл одоо танд хvргэх гэж байгаа Ємнєд Хєршийн авъяастнуудын шоунд оролцогч охид анх шалгаруултад орж байхдаа ямар байсан, дараа дараагийн шатанд тэнцээд, бvvр финалд vлдээд ирэхээрээ хэрхэн тєрєл арилжсан мэт єєрчлєгдсєн талаархи маш сонирхолтой фото нийтлэл маань “хєєрхєн тєрєх vнэхээр албагvй, харин авъяаслаг чадварлаг байхад л болно” гэсэн санааг батлаад єгнє.Уг шоунд оролцохоор очдог охид яахын аргагvй хvн тоохооргvй царай муутай байдаг бололтой. Харин дараа нь... гvнж, дагина, од юм уу хаашаа юм гэмээр л болж. Энэхvv нийтлэл маань бvсгvй танд бага ч гэсэн урам єгнє гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Бидний ухаант євєг дээдэс хамгийн аюултай эрсдэлтэй бvхнийг хутганы иртэй зvйрлэсээр ирсэн нь санамсаргvй хэрэг биш юм. Ардын мэргэн ухаанд: “Амь нас нь хутганы ирэн дээр байх”, “сэлэм гялс, толгой бєндєгєс”, “ус, гал, хутга гурвыг басаж болдоггvй” гэх зэрэг сургааль, зvйрлэлvvдийг єргєн хэрэглэдэг нь утга, сэлэм гээч хэрэгслийн аюултай, сvрдмээр байдлыг, хvйтэн зэвсгийн чанарыг нь харуулсан гэхэд болно. Тэгвэл нэгэн гаргууд мастер аварга том хутгыг ирээр нь дээш харуулж тавьж байгаад нvцгэн хєлєєрєє дээгvvр нь гvйж, толгойгоороо тогтох гэх мэтийн нvд орой дээр гарам vзvvлбэр толилуулдаг юм байна. Ёстой л шууд утгаараа амь нас нь хутганы ирэн дээр байдаг хvн юм даа. Ингээд жинхэнэ мастерийн нуруугаар хvйт даамаар, ємнєєс нь айж дуу алдмаар vзvvлбэрvvдийн дvр зурагтай танилцана уу.
Хадгалах
Александр Сурин-ыг єнгєрсєн оны 9-р сард хар тамхины хэрэгт сэжиглэн баривчилсны дараахан Европ даяар мєрдєгчид тарж, хууль бусаар олж авсан бvх хєрєнгийг нь хураах ажил єрнєжээ. Тэр тусмаа Bugatti Veyron, Ferrari, Rolls-Royce Phantom зэрэг маркийн дээд зэргийн жинхэнэ суперкар буюу супер автомашины цуглуулга нь олны анхаарлыг их татсан байна. Александр Сурины бvх тємєр хvлгvvдийн vнийг нэмбэл 6 сая ам. доллар болох юм байна. Тvvнчлэн энэ зальтай тэрбумтан нь бараг бvх машин дотроо дунджаар 1,1 сая орчим долларыг нуусан байсан нь илэрчээ. Харин одоо бvгдээрээ нэгхэн хvний цуглуулга дотор багтаж, тэр тусмаа бараг дор бvрнээ сая гаруй доллар агуулж байсан эр хvн болгоны мєрєєдєл болох тємєр хvлгvvдийн шунал хєдєлгєм тєрхийг хvлээн авцгаая.
Хадгалах
Сайн уу найзуудаа, хавар цагийн назгай єдрvvд та бvхнийг маань ноолж нозооруулж байна уу. Биений эсэргvvцэл суларч, сульдаж ядрах нь энэ цаг vед ихэнх хvмvvст тохиодог болохоор ажил амралтаа сайн зохицуулж байхыг хvсээд, оюуны чинь алжаалыг бага ч болов тайлж єгєхєєр "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг орууллаа. Улсын маань нийгмийн байдал нэг л биш энд тэнд хар бараан vйл явдал болсоор байна. Иймд та бvхнийг стрессээс холтгож эрч хvч инээд хєєр бэлэглэх миний хамгийн дуртай цувралыг хvлээн авч vзээрэй гэж хvсье. Таны сайн vйлдэл vйл бvхэн чинь аз жаргалтай ирээдvйн эхлэл байдгийг бvv мартаарай.
Хадгалах
Залхуутай єдєр vргэлжилж, хийх юм олдохгvй хэцvv байна уу? Тэгвэл яг таны уйдааг гаргаж, инээмсэглэл бэлэглэх нэгэн марзан нийтлэлийг бэлтгэлээ. Хоёр болон тvvнээс дээш хvнтэй гэрэл зураг дээрхи хамгийн гаж, алиа царайтай нэгнийх нь нvvрийг бусдынх дээр нь байрлуулж харахаар ямар элэг хєшмєєр дvр тєрх бий болж байна гээч. Нэг vхрийн эвэр доргивол мянган vхрийн эвэр доргино гэгчээр олуулаа авахуулсан зураг дээр та хичнээн аятайхан гарсан ч байсан гэсэн дараа нь иймэрхvv “фотошоп-алиалагчдын” гарт зураг тань орчихвол єршєєлгvй л юм байна. Уйдсан vедээ єєрсдийнхєє зургийг ч гэсэн ингэж янзлаад, харж инээж байвал хєгжилтэй юм биш vv? Ингээд ёстой хийх юмаа олж ядсан нєхдvvдийн гараас гарсан хєгжилтэй “бvтээлvvдтэй” танилцацгаая.
Хадгалах
Зуу зуун хvнийг нэгэн зэрэг нvцгэлж, эхээс тєрсєн биеэр нь алсын зайнаас зураг авдагаараа хэн бvхний танил болсон Нью-Йоркийн нэрт фото зурагчинСпенсер Туникнь саяхан Англид ээлжит нэгэн дуулиант зураг авалтаа хийжээ. Энэ ажлын хvрээнд хэдэн мянган хvн хоёр єдрийн турш тvvний даалгавраар Манчестер болон Сэлфорд хотуудын цэцэрлэгт хvрээлэн, гудамж талбайгаар нvцгэнээрээ алхаж, сонирхолтой дvрсvvдийг vvсгэн зурагаа даруулсан байна. Тvvний зураг авалтад аль ч газрын ямар ч хvмvvм дуртайяа оролцдогт гайхаад байх зvйл vгvй ээ. Учир нь хvн єєрийгєє хааж халхлах ямар ч зvйлгvйгээр яг эхээс тєрсєн тэр л янзаараа байхдаа хамгийн єєрийнхєєрєє байдаг бєгєєд єєр шиг нь зvйлийг мэдэрч байгаа бусад хvмvvсийн дунд байхаараа хэлбэрийг шvтсэн хvний хуурамч хорвоогоос тvр ч атугай ангижирч, бид чинь “нэг” юм байна гэдгээ ойлгон, хvн болсныхоо аз жаргалыг мэдэрдэг ажээ. Ингээд Спенсер Туникийн хамгийн сvvлд хийсэн зураг авалтыг хvлээн авна уу.
Хадгалах
Та бvхэн илvvдэлтэй гэрэл зургуудын цуглуулгыг єчнєєн л удаа харж байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл одоо харин тэдгээрийн дундаас хамгийн элэг хєшєєм, хамгийн санаанд оромгvй, хамгийн хачирхалтай, хамгийн байж боломгvй шилдэг арван наймтай нь танилцаж, энэ єдєртєє инээд хєєр бэлэглээрэй. Амьд байх агшин бvрээ хайрлах ёстойгоо ухаарсан хvн тєрєлхтєн гэрэл зургийн аппаратыг зохион бvтээж чадсан бол, зарим нэг нь бас зураг дарах агшинд санаатай санамсаргvйгээр арын болон урьд талын планд алиа марзан дvрээ оруулж, “зураг алах” урлагт ч чамгvй суралцжээ. За ингээд хєгжилтэй бяцхан цуглуулгаа хvлээн авахын сацуу зураг дарахдаа ойр орчноо сайн ажиглаж, анхааралтай байх хэрэгтэйгээ ойлгож авахад илvvдэхгvй биз ээ. Эс бєгєєс эдгээр хvмvvс шиг нетээр нэг “паян тарьж”, зууны онигоонд орох нь байна шvv дээ.
Хадгалах
Шилдэг гэрэл зурагчдын утга агуулга тєгс, мэргэжлийн єндєр тvвшний бvтээлvvдийн дээжээр уншигч таны мэлмийг мялаалгvй уджээ. Тиймээс энэ удаад Бельгийн алдарт сурталчилгааны гэрэл зурагчин Гэрэл зурагчин Фрэнк Юттенхов (Frank Uyttenhove)-ын амьдралын гэрэл гэгээтэй, хєгжилтэй талыг тусгасан эгэл бус бvтээлvvдийн цуглуулгыг танд хvргэхээр бэлтгэлээ. Тэрээр Peugeot, Volkswagen, SN Brussels Airlines, Delta Lloyd зэрэг болон, бусад олон алдартай брэндvvдтэй хамтран ажилласаар иржээ. Ингээд Фрэнкийн алсын хараатай, єгvvлэмж тод, бvтээлч бєгєєд хамгийн гол нь ардаа ямар нэгэн далд агуулгатай, хєгжилтэй гэрэл зургуудтай танилцацгаая.
Хадгалах
Дараагийн долоо хоногт Умард Туйлд серфингийн цомын тэмцээн эхэлнэ. Энэхvv уралдаан нь уламжлал ёсоор Мурманскийн Загасчдын хойг дээр зохиогддог ажээ. Тэндэхийн эрэг хавийн далайн давалгааны “эд хавыг vзэхээр” дэлхийн єнцєг булан бvрээс мэргэжлийн усны цаначид буюу серфингийн тамирчид цуглардаг байна. Єнгєрсєн жилийн хувьд Швед, Норвег, Хойт туйлын тамирчид vзvvр, тvрvvний эзэд болжээ. Харин 2009 онд Оросын тал медаль хvртээгvй тул Госкомспортын даргыг огцруулж, Мурманскийн хойгийн эрх баригчдыг солих хvртэл арга хэмжээ авахад хvрсэн байна. За ингээд албан ёсны мэдээллээс тvр холдож, Дэлхийн нэгэн туйлын тачигнасан мєсєн аралын захад яс тогшим хvйтэн усан дээгvvр “гулгаж” байгаа “тамирчдын солиотой фото агшнуудыг тольдож, ард хоцорсон євлийн жаврыг эргэн дурсацгаая.
Хадгалах
Ю Цай (Yu Tsai) нь Нью-Йорк болон Лос Анжелес хотуудад ажиллаж, амьдардаг Америкийн алдартай гэрэл зурагчин юм байна. Тэрээр хvvхэд ахуй насандаа эцэг эхээ даган Тайванаас АНУ-д очин суурьшжээ. Калифорнийн Пасаден дахь Урлаг Дизайны коллежийг дvvргэснийхээ дараагаар гэрэл зурагчин болох замыг ухралтгvй сонгосон байна. Ю Цай (Yu Tsai) нь уран бvтээлvvдээ зар сурталчилгаа, хєрєг, фэшн тєрлvvдээр дагнан туурьвидаг ажээ. Ийнхvv тvvний дуранд буусан алдартай оддын сонирхолтой хєргvvдтэй танилцана уу.
Хадгалах
Хvн шоронд хоригдоогvй хирнээ тємєр торон дотор тайван сайхан амьдарч чаддаг болов уу. Гонконгийн ядуусын хувьд ингэж амьдрах нь хэвийн vзэгдэл бололтой. Тэндэхийн 100 000 хvн торон “оромжиндоо тохилог” амьдардаг бєгєєд тэдгээрийн тавны нэг нь хvvхэд байдаг ажээ. Хоер метр квадрат хvрэхтэй vгvйтэй хэмжээтэй хоёр давхар ийм “оромж”-оо Гонконгийн ядуус “орон гэрээ” хэмээн vнэн голоосоо vздэг байна. Иймэрхvv байдлаар ихэвчлчэн Хятадын зарим арлаас ирсэн хар бор ажилчид, тэтгэвэртээ гарсан хєгшчvvл болон сэтгэл мэдрэлийн євчтэй хvмvvс амьдардаг ажээ. Єнгєрсєн жилийн хувьд ийм тємєр сараалжны хэрэгцээ 20%-иар єсчээ. Тэд хорогдох дээвэртэй байхын тулд 1500 гонконг доллар тєлж (190 орчин ам. доллар) “торон гэр”-ээ хийлгэдэг юм байна. Ингээд далайн чанад дахь азийн ард тvмний нэгээхэн хэсэг хэрхэн тороор гэрээ хийж амьдардагтай танилцана уу.
Хадгалах
Эрх чєлєє, эд баялагийн орон болсон АНУ-ын єєртєє vйлчлэх худалдааны тєв, дэлгvvрvvдээр vйлчлvvлэгчид гэрийнхээ хувцастай, нvvрэндээ тавьсан масктайгаа байж харагдах нь энvvхэнд ажээ. Энгийн юм л энгvй их байдаг гэдэг vгийн нарийн утгыг ойлгож ухаарсандаа ч тэр vv, бvv мэд, ямартай ч энэхvv их гvрний ард тvмэн хэт єєрийнхєєрєє, дэндvv энгийн байсаар бvvр сvvлдээ бусдын юу гэж бодох, яаж харахыг нь тоохоо байсан бололтой. Манайд бол иймэрхvv нєхдvvд явж байвал эвэртэй туулай мэт л санагдахаар байхад, тэндэхийн хvмvvс бvvр тоохоо байгаад, дєжирчихсєн гэлтэй. Америкийн хvн бvр єєрийн ертєнцийг vзэх vзэлдээ бат зогсон, юугаар ч дутаагvй хангалуун амьдралдаа зєвхєн єєрийнхєєрєє байсаар хорвоог барахыг илvvд vздэг ажээ. За ингээд Америкийн єєртєє vйлчлэх дэлгvvрvvдийн хачин сонин хувцас хунар, бие хаа, vс зvстэй гаж ч юм шиг, сонирхолтой ч юм шиг vйлчлvvлэгчдийн тєрхтэй танилцаж, єєрєє єєрсєддєє инээмсэглэл бэлэглэцгээе.
Хадгалах