Сvvлийн сард Европ даяар тасралтгvй орсон аадар борооны уршгаар єргєн газар нутгийг хамарсан их vеэр болжээ. Vерийн ус зарим газарт далан, жалгыг даган зєєлєн урсаж, харин зарим газарт нь ширvvн урсгалд тvрэгдэн, хот тосгодыг усанд автуулсан байна. Vерийн уршгаар хэдэн арван хvн амиа алдаж, хэдэн мянган хvн тєрсєн гэр орноо ахин дахин орхин, дvрвэхэд хvрчээ. Жишээлбэл Польшийн ард тvмэн сvvлийн хэдэн арван жилийн турш хэд хэдэн томоохон vерийн нvvрийг vзсэн тул арай гэж товхинон суурьшсан гэр орноо олон дахин солиход хvрч байгаа юм. Мєн саяхан Ипани болон Францийн зарим мужуудад гамшигт vерийн аюул нvvрлэж, олон автомашин, гэр байшингууд, болон хvний амийг авч одсон билээ. Ингээд Европ дахиныг сvvлийн хэдэн жил тасралтгvй зовоосон удаа дараагийн vерийн дvр зургийг уншигч тантай хуваалцая.
Хадгалах
Артур Элгорт (Arthur Elgort) нь 1940 онд Нью-Йорк хотноо мэндэлжээ. Тэрээр 80-аад оноос эхлэн Дэлхийн тэргvvний загварын буюу фэшн гэрэл зурагчдын эгнээнд элссэн байна. Артур Элгорт нь загварын хэд хэдэн алдартай сэтгvvлvvдтэй хамтран ажилладаг бєгєєд хувийн нилээн хэдэн vзэсгэлэнтэй ажээ. Тvvнчлэн Mademoiselle сэтгvvл нь тvvний vvсгэн байгуулсан хэвлэл юм байна. Ингээд хийсэн бvтээсэн зvйлтэй, олонд хvндлэгдсэн чадварлаг гэрэл зурагчны єнгє будаг, гэрэл сvvдэр нь тєгс бvтээлvvдээр нvдээ хужирлацгаая.
Хадгалах
Хєлбємбєгийн ногоон дэвжээнд Дэлхийн шилдгvvд алдрын бємбєгийг булаацалдан гvйлдэж, газар газрын хvмvvсийн анхаарлыг нэгэн цэгт соронздон, сэтгэл зvрхийг нь булиглуулж хєєргєж, хамт олон найз нєхдийг, тэр битгий хэл улс орнуудыг, таван тивийг нэгтгэж байгаа энэ єдрvvдэд уншигч таны мэлмийд ЄАБНУ дахь хєл бємбєгийн ДАШТ-ыг vзэхээр хvрэлцэн очсон дэлхийн янз бvрийн орны, янз бvрийн нас хvйсний фанатуудын тєрхийг хvргэе. "World Cup South Africa 2010"-ийн фанатуудын дунд хайртай тоглогчийнхоо, хайртай багийнхаа тєлєє зvрхээ сугалаад єнгєхєд ч бэлэн, танихгvй хvнийг vнсээд авахад ч, алгадаад унагахад ч бэлэн хvмvvсийн догдолж хєєрсєн тєрхvvдийг олж харах болно. Ингээд тєрєл бvрээр нvvрээ будан, янз бvрийн баг, ємсгєлєєр гоёсон Дэлхийн 32 орны хєгжєєн дэмжигчид хайртай багуудаа хэрхэн идэвхитэй дэмжиж байгаатай танилцацгаая. Єєрийн эрхггvй сэтгэл хєєрч, эх дэлхийнхээ иргэн бvрийг хайрлах сэтгэл энэхvv фото цуглуулгыг vзээд тєрж байгаагаас улбаалан бодоход, хєл бємбєг хичнээн гайхамшигтай спорт болохыг ахин ойлгох ажээ.
Хадгалах
Та бvхэнд нэгэн ер бусын гvvрний талаарх бяцхан фото мэдээллийг хvргэж байна. Зєвхєн «Qoya» гэдэг євсийг ашиглан, гараараа хийдэг энэхvv толгой эргэм єндрийн зайтай хоёр хавцлыг холбох дvvжин гvvр нь Перугийн Куско дахь Канаст оршдог ажээ. 36,6 метр урттай энэхvv ер бусын гvvрийг орон нутгийн оршин суугчид нь жил бvр хамтын хvчээр шинэчлэн засдагаараа бас онцлогтой юм байна. Ингээд єндєр хавцлыг туулах зам тєдийгvй Канасын хvмvvсийн эв найрамдлын гол хvчин зvйл нь болсон сонирхолтой бvтээлийн дvр зургийг хvлээн авна уу.
Хадгалах
Butter агентлагийнхан саяхан эрvvл мэндийн оношлогоо явуулдаг Eizo хэмээх компаний сурталчилгаанд зориулж “Pin-up Calendar 2010” хэмээх нэгэн сонирхолтой рекламны кампанит ажлыг єрнvvлснийхээ хvрээнд олны анхаарлыг татсан хуанлиг гаргажээ. Сурталчилгааны агентлагуудаас гаргадаг ихэнх хуанлин дээр дур булаам, хагас нvцгэн бvсгvйчvvдийн ихэвчлэн дvрсэлсэн байдаг бол, “Pin-up Calendar 2010” дээрх дур татам поз аван зургаа даруулсан бvсгvйчvvдийн рентген дvрс нь бууснаараа онцлог юм байна. Ингээд аймшигтай ч юм шиг, сонирхолтой ч юм шиг нэгэн календарны хуудсуудыг хамтдаа “сєхєцгєє”. Шинэлэг санааны булаг ширгэшгvй ажээ.
Хадгалах
Венец бол Адриатикийн тэнгис болон Евроаз тивийн хоорондох 118 ширхэг жижигхэн арлууд дээр оршдог, ер бусын романтик агаад хосгvй vзэсгэлэнтэй, Италийн хот билээ. Хотын энд тэнд нь нийт 160 ширхэг усан суваг єнгєрдєг бєгєєд, тэдгээр дээгvvр нь 400 орчим гvvр байдаг ажээ. Хvн болсных ганц очиж vзэх хvслийг єєрийн єрхгvй єдєєдєг энэхvv vлгэрийн гэмээр мєрєєдлийн хот яг л усан доороос єєрєє ургаад гараад ирчихсэн мэт эгэл бусын нууцлагдмал мэдрэмжийг тєрvvлдэг нь гайхалтай. Харин Венецийг жаахан єндрєєс ажвал эртний тvvхийг агуулсан vзэсгэлэнт хотын сvр жавхаа улам тодорч, улам бvр vзvvштэй болдог ажээ...
Хадгалах
Оройн мэнд найзуудаа, та бvхний vдшийн амралтанд зориулан "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хvргэхэд бэлэн болжээ. Дэлхий даяар хєлбємбєг хэмээх агуу спортоор амьсгалж байгаа энэ цаг мєчид ногоон талбайн эргэн тойронд болон ойрын vед болсон vйл явдалын хамгийн хєгжилтэй агшнууд энэхvv дугаарт багтсан байгаа. Эх оронд маань цаг агаар таатай байж, нийслэлийн маань залуус ч гэсэн хамт олон найз нєхдєєрєє цугларан, мэндийн зєрvvгvй л хєлбємбєгийн талаар ярилцан. Хэдээс ямар ямар бага тоглох вэ гээд л ... их хотын амьдрал эмоц дvvрэн нэг хэвийн байдал vгvй болж сарын хугацаанд гоё байх бололтой. За ингээд энэ эрчээрээ энэ эмоцоороо бvх зvйлд хандаж, сайхан бvхнийг хамтдаа бvтээгээрэй гэж хvсье.
Хадгалах
Хvндэт уншигчид аа, дэлгэцэндээ ойртон суугаад нэгэн хятад охины тєрєлх дvр тєрх болон, гоо сайхны мэс засалд орсныхоо дараа ямар болсон талаарх сонирхолтой бєгєєд хачирхалтай фото нийтлэлийг маань таалан соёрхоно уу. Ер нь манай Ази тивийн ихэнхи орнуудын охид эсвэл нvvрээ будаад, танигдахын аргагvй болчихдог, эсвэл мэс заслын ширээн дээр нэг хэвтээд л тэнгэрийн дагина болоод хувирчихдаг хандлагатай хvмvvс. Аль ч аргыг нь хэрэглэсэн ч гэсэн амьд хvvхэлдэй шиг ямар ч єє сэвгvй, vзэсгэлэнтэй болохыг нь яана. Ямартай ч энэ удаагийн “гол баатар” болсон охин маань нvдэндээ давхраа хийлгэж, хамраа тэгшлvvлэн, жижигрvvлж, шанааныхаа яснаас хvртэл авахуулсан бололтой. Юу сайхан дур сайхан, чадаж байхад арга байхгvй, зорилго нь аргаа зєвтгєнє, эцсийн эцэст гоо сайхєн ертєнцийг аварна гэж...
Хадгалах
Ставрополиос 40 километрын зайд орших Сенгилеевск сууринд хэсэг ахмад дайчид нийлэн хєвгvvдэд зориулсан байлдааны урлагийн зусланг байгуулжээ. Єнєєдрийн байдлаар энэхvv зусланд 10-18 насны 30 орчим хvн байршиж, цэрэгжилтийн байдалтайгаар тулааны урлагийг эзэмшин, зэр зэвсэгтэй харьцаж сурч байгаа гэнэ. Хvмvvнлэг ёс дэлхийг аажим аажмаар нємєрч байгаа энэ vед Орос ах нар яагаад нуган vрсээ устгах, хядах эрдэмд хар нялхаас сургаж байгаа нь бага зэрэг гайхмаар байж болох ч, аливаа улс орны оршин тогтнохын баталгаа нь, бамбай нь болдог цэрэг эрсийг багаас нь бэлтгэх нь зєв ч юм шиг. Ямартай ч Сенгилеевск суурин дахь хvvхдийн цэргийн лагерийн дvр зургийг таны ємнє дэлгэе.
Хадгалах
Уншигч таны хэрэглээнд зориулж, Австралийн Storm London маркийн бугуйн цагны эмэгтэй загваруудыг танилцуулж байна. Энэ удаагийн цуглуулгад тєрєл бvрийн сонирхол, амьдралын хэв маяг, стиль имижтэй эмэгтэйчvvдэд зориулсан нилээн єргєн сонголттой загварууд багтжээ. Ингээд эргэж харалгvй, татаж чангаалгvй мєрєєрєє урсах хирнээ, дэмий єнгєрєєвєл эргээд хамгийн аймшигтай харамслыг vлдээдэг цаг хугацаа хэмээх ертєнций бодит боловч хийсвэр ойлголтыг бидний гарт зvvж єгдєг бугуйн цагны хамгийн сvvлийн vеийн, хамгийн євєрмєц чамин загваруудтай танилцана уу.
Хадгалах
Сайхан амарч байна уу найзуудаа, нарлаг сайхан єдрийн мэнд хvргэе. Та бvхнийхээ амралтыг бага ч болов сонирхолтой байлгахаар "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулахад бэлэн болоод байна. Энэ удаа нилээд олон зургуудыг оруулсан бєгєєд ємнєх єдрvvдэд оруулж амжаагvй дугааруудын хамгийн гоё зургуудаас хавсаргалаа. Мєн хєлбємбєгийн дэлхийн аварга эхэлсэнтэй холбоотой тvvний эргэн тойрон, хєгжилтэй агшнууд цєєнгvй багтсан байгаа. За ямартай ч надаар хэлvvлэлтгvй хамгийн гоё фото нийтлэл гэдгийг мэдэж байгаа учир тухлан суугаад vзээд байж дээ. Эцэст хэлэхэд vнэн худал сvлэлдэн орших энэ амьдрал дээр vнэн нь худлыг дарж, vхэр тэргээр туулайг гvйцээрэй гэж хvсье. Таны амьдрал vргэлж шинэ сайхан мэдрэмжээр дvvрэн байг... сайхан амраарай.
Хадгалах
Kassandra хэмээх євєрмєц бєгєєд сонсголонтой нэрээрээ олны танил болсон Украины нэрт гэрэл зурагчин, тоон орон зайн “зураач” болох Елка Визарская-гийн бvтээл бvр нь єєлєхийн аргагvй тєгс агаад эгэл бусын vзvvштэй, сэтгэлийн гvнд нэвтрэх ер бусын чадвартай байдаг. Энэ бvсгvй зургуудаа фотошоп болон ретуш ашиглан засаж янзалсны дvнд vлгэрийн гэмээр содон vзэмжийг бий болгож, vзэгчдийнхээ сэтгэл зvрхэнд фантаз, гvн бодлыг зэрэг бэлэглэдэг ажээ. Тэрээр єєрийн гайхалтай бvтээлvvдээрээ єєрийнхєє болон бvх хvнд тулгардаг сэтгэл санааны гvн дарамтнаас ангижрах гvvрийг “барьдаг” гэлтэй. Ингээд єдгєє 30 настай, хойд зvгийн нэгэн авъяаслаг бvсгvйн ертєнцийг vзэх vзэл, бvтээж туурвих их хvслээс нь ундарсан гэрэл зургуудын ертєнцєєр дvvлэн нисэцгээе.
Хадгалах