Дэлхийн єнцєг булан бvрт суугаа Монголоо гэсэн зvрх сэтгэлтэй ахан дvvстээ зориулав. Эх дэлхийд тvvхээрээ гайхуулсан Их Монголын 804 жил, Ардын хувьсгал ялсаны 89 жилийн ойн их баяр наадмын мэнд хvргэж, нар асгарч хур тэгширсэн найр хєгжиж, хуур уянгалсан Монгол наадам айсуй. Эр бяраараа эзэн нь байж эрмэг хурдаараа эрэлхэг нь байж эрхий мэргэнээрээ тvрvvнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.
Хадгалах
Дурын зураг дээрхи хоёр єєр нас, хvйсний хvмvvсийн толгойг нь хооронд нь сольчихвол маш хєгжилтэй дvр зураг бий болно. Эсвэл хэн нэгэн дэндvv євєрмєц нvvрний хувирал гаргасан нэгнийх нь нvvрийг бусдынх нь биен дээр байрлуулвал бvvр ч хєгжилтэй. Энэ бvхнийг мэдээж фотошопоор л гvйцэтгэнэ. Харин одоо та бvхэндээ хамгийн сайн солио хийгдсэн зургуудыг хvргэе. Та хэрвээ фотошоп дээр ажилладаг бол иймэрхvv туршил хийгээд vзвэл хєгжилтэй л байх.
Хадгалах
Бид ємнє та бvхэндээ фотошоп огтхон ч ашиглаагvй хэдэн зургуудыг vзvvлж байсан билээ. Энэ удаа бас нэгэн гайхалтай зургуудыг тайлбарын хамт хvргэж байна. Сvvлийн vед манай залуус маань зураг авах дуртай болж, боломжтой болгон нь мэргэжлийн зургийн апрадтай болцгоосон. Тэгвэл эдгээр зургууд маань тэдэнд бас нэгэн санаа сэдлийг єгєх биз. Жинхэнэ мэдрэмжтэй зурагчин бол хаана хэзээ аль байрлалд байж ямар зураг дарахаа маш сайн мэддэг билээ.
Хадгалах
Оройн мэнд найзуудаа, гадаа ч vнэхээр сайхан орой болох шинжтэй. Манай хєлбємбєгийн хорхойтнууд маань шєнийн тоглолт vзэхээр догдлон хvлээж байгаа гэдэгт итгэлтэй байна шvv. Учир нь энэ дэлхий аваргаар хамгийн хvчтэй хоёр багийг бут нэргэн гарч ирсэн Немц машинууд, европын аварга Испаний шигшээ багийн эсрэг 02 цаг 30 минутанд тулах гэж байна. Монголчууд маань энэ тоглолтыг маргааш ажлын єдєр ч гэлээ нойроо умартан байж бvгд vзэхээр бэлтгэж байгаа болов уу. Харин одоо гол сэдэврvvгээ орцгооё. Та бvхнийг хэдэн хором ч гэсэн зугаатай байлгахаар "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хvргэхэд бэлэн боллоо. Магадгvй та эдгээр зургуудаа vзээд амьдралын баяр баясгалан аз жаргал инээд хєєрийг мэдэрч суух зуур цаг минут хэдэн бээрийг туулах биз. За ингээд андуудаа шєнийн тоглолтон дээр уулзацгаая.
Хадгалах
Єрнєдийн нэгэн залуухан гэр бvлийн хоёр маш сонирхолтой, хєгжилтэй дvр зургуудыг хальсанд буулгаж, фотошоп ашиглан янзалж, мэргэжлийн гэрэл зурагчидаас дутахааргvй уран бvтээлvvдийг туурвидаг байна. Тэд бvтээлийнхээ гол баатруудын дvрд єєрсдєє тоглож, єєрсдєє эвлvvлэн янзалдаг нь хамгийн онцгой санагдлаа. Ингээд хэн хэнийхээ хайранд бялхсан залуухан хосын эрч хvч, амьдралын баяр баясгалан, аз жаргал, залуу нас vнэртсэн ер бусын бvтээлvvдтэй танилцана уу.
Хадгалах
Хvн гэдэг амьтан оюуныхаа хvчинд тvрэгдсэн шавхагдашгvй их шуналдаа хєтлєгдєн амьдралаас бvхий л сайн сайхныг авахын сацуу хvний мэдэрч болох бvхий л сэтгэл хєдлєлийн туйлыг эдлэхийн тулд юу ч хийхээс буцдаггvй ажээ. Адреналин их хэмжээгээр ялгарч, айдас эрсдлийн мэдрэмжийг хэдхэн хормын дотор ханатлаа амсах нь амьдралын бас нэгэн баяр баясгалан, зугаа цэнгэл байдаг аж. Ингэхийн тулд мэдээж ухаан санаанд оромгvй эрдсэлтэй, аймшигтай vйлдлvvдийг хийдэг байна. Ингээд vргэлжлэл дээр дарж, даяан дэлхийн хvмvvс адреналинаа ялгаруулж, айдсын мэдрэмжээр сэтгэлээ тэтгэхийн тулд юу юу хийдгийг харуулсан сонирхолтой зургуудтай танилцана уу.
Хадгалах
Одоо танд хvргэх гэж байгаа сонирхолтой гэрэл зургуудыг Дэлхийн Нэгдvгээр Дайны дараагаар авчээ. Энд мянга мянган эр цэргvvдийг оролцуулан, аварга том хээ, дvрсийг бий болгон хальсанд буулгасан ер бусын зургууд багтсан байгаа. Соёлжин техникжиж эхэлж байсан ертєнцийн зэвсэгт хvчний цэргvvдээр дvрс vvсгэж, алсын зайнаас хальсанд буулгах энэхvv санаачлагыг гаргасан уран бvтээлчийг хэн болохыг мэдэхийг хvсэхийн сацуу, урлагийн гоо сахныг буун дуу нижигнэсэн дайны сvр жавхаатай хослуулсныг нь биширмээр санагдлаа. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж, нэгэн ойрын єнгєрсєн дэхь єрнийн армийнхны хийсэн хосгvй нэгэн фото цуглуулгатай танилцана уу.
Хадгалах
Уншигч таны мэлмийг єрнє зvгнийнхний талаарх элдэв мэдээлэл, хачирхалтай болоод хєгжилтэй фото агшингуудаар хангалттай баясгалаа. Хаяа ч гэсэн азиудынхаа талаар хачин жигтэй фото цуглуулгыг хvргэж, бас манай шар арьстангууд чинь дутахааргvй хvнд гарууд шvv гэдгийг ойлгуулж байвал зvгээр шvv дээ. Ингээд Дэлхийн зvрхний тольтон дээр оршдог Ази тивийн эртний тvvхт олон олон орнуудын, тэр тусмаа, япон, солонгос, хятадын ард тvмний сонирхогчдын хальсанд буусан хамгийн хєгжилтэй, хамгийн ер бусын фото агшнуудтай танилцаж, цагаа дэмий vрэхийн сацуу бага ч гэсэн хєгжилдєєд авцгаая. Азиуд маань цагаа тулахаар сэтгэл хєдлєл ихтэй, элдвийг сэдэх дуртай европчуудаас ч илvv “гажиг” гарууд юм гээч.
Хадгалах
Уншигч таны чєлєєт цагт зориулж, нэгэн эмэгтэйн сонирхолтой оролдлогоор, єєрийнхєє дvр тєрхийг єєр єєрєєр хальсанд буулгах нэгэн хєгжилтэй санааг толилуулж байна. Энэ эмэгтэй vнэн хэрэг дээрээ зураг болгон дээр єєр гараад байдаг хvн биш л дээ. Зvгээр л тэрээр амьдралаа хєгжилтэй болгож, олны анхаарлыг татахын тулд єєрийнхєє хувцаслалт, хэв маягийг эрс єєрчлєн, гэрэл зургийн хальсанд тухай бvрт нь буулгажээ. Ингэснээрээ энэ эгчмэд бvсгvй амьдрал хайртай эгэл эмэгтэйгээс єхсvvлээд гутранги нэгэн, тэр битгий хэл тачаангуй шаргал vст, хээгvй хар арьстай бvсгvйн дvрийг бий болгож чадсан байна. Та ч гэсэн нэг оролдоод vзвэл гэмгvй санаа байгаа биз?...
Хадгалах
Хvмvvс бараа бvтээгдэхvvн, vйлчилгээгээ хэрэглэгчдэд хvргэхийн тулд ямар ч хамаагvй аргыг хэрэглэдэг ажээ. Тэдний бvтээгдэхvvн зах зээл дээр гvйлгээ ихтэй байж, орлогыг бєєн бєєнєєр нь даллаж байвал сурталчилгаа нь ямар ч байсан хамаагvй байдаг бололтой. Мэдээж ёс сурталхууны хэм хэмжээнээс хэтэрч болохгvй гэдгээ сурталчилгааны компаниуд, ажилтнууд нь анхаардаг биз ээ. Ямартай ч олны анхаарлыг хамгийн ихээр татдаг зvйл нь хайрын оргил мэдрэмж болох эр эмийн ёсон байдаг бол, тvvний бэлэгдэл болсон бvсгvй хvний танхил бие, тачаангуй оршихуй нь vйлчлvvлэгчдийг татах бvvр ч хvчтэй соронзон нь болдог ажээ. Ингээд хамгийн амжилттай, секс агуулга бvхий сурталчилгааны зурагт хуудсуудын бяцхан цуглуулгатай танилцаж, ажил хэргийн замналдаа санаа авах, зvгээр нvдээ баясгаад єнгєрєх эсэх нь уншигч таны мэдэх хэрэг билээ.
Хадгалах
Роберт Лебек (Robert Lebeck) нь 1929 онд, Берлин хотно мэндэлжээ. Залуу насандаа зєвлєлтийн зэвсэгт хvчний цэргvvдэд барьцаалагдаж явсан тэрээр этнологич болохоор суралцаж байсан авч, зvрх сэтгэлийнхээ дуудлагаар гэрэл зурагаар оролдох болсон байна. Ингээд 1952 оноос гэрэл зургийн сэтгvvлч хэмээгдэх болсон Роберт Лебек нь єнєєдєр Дэлхийн тэргvvний сонин, сэтгvvлvvдтэй байнгын холбоотой ажилладаг ажээ. Тvvний бvтээлvvдийн дунд олон хvний сэтгэлд хvрч, тvvхийн чухал хормыг баатарлагаар хадгалан гэрчилсэн дvр зургууд нилээн хэд харагдлаа. Мєн тэдгээрийг нь ажихад тухайн vеийн тvvхийн чухал vйл явдлууд нvдний ємнє vзэгдэж, сэтгэлийн гvнд мэдрэгдэх ажээ.
Хадгалах
Дэлбээгээ нээж амжаагvй, зарим нь дєнгєж дэлбээлж байгаа зуны vзэсгэлэнт цэцэгс шиг айлын танхил охид архи хэтрvvлэн хэрэглэснээсээ болоод охин биеэ, бvсгvй биеэ хянах чадваргvй болж, ємнєєс нь єєрийн эрхгvй санаа зовнин, нvvр буруулмаар ичгэвтэр байдалд орсон байхыг нь буулгасан фото цуглуулгаар “архи савнаасаа бусдыг дийлдэг” гэсэн vгийг бодитоор тайлбарлахаар бэлтгэлээ. Хичнээн сайхан бvсгvй архийг ус шиг уувал, цаадах нь мань нєхрийн толгойг нь, єєрийгєє хянах чадварыг нь зажлахгvй залгиж орхиод, нэр тєр эхэмсэг байдал, биеийг нь хєсєр хаядаг ажээ. Ер нь хэн ч байсан архийг хэтрvvлэн хэрэглэвэл хамгийн арчаагvй, хамгийн ой гутмаар дvр тєрх, зан араншинтай болдог, тэр тусмаа эмэгтэй хvн. За ингээд жинхэнэ утгаараа тасарсан охид бvсгvйчvvдийн фото цуглуулгтай танилцаж, зуны намуухан vдшvvдийг архи хэмээх чєтгєрийн ундаагvй єнгєрvvлэх талын юм бодож олцгоосон нь дээр байх аа.
Хадгалах