Харандааны хар балаар бяцхан урлагийн бvтээлийг туурьвиж, жижигхэн барималыг бvтээж болдог гэж би лав урьд нь тєсєєлж ч байгаагvй юм байна. Харин таны санаад ийм урлаг байж болох талаар бодол урд нь орж байв уу? Балын харандааны бяцхан vзvvрийг дэндvv чадварлагаар сийлж, жинхэнэ vзvvштэй, харууштай барималыг бий болгосныг vзэхэд энэ мастер ч жинхэнэ алтан битгий хэл алмасан гартай нэгэн бололтой. Ингээд хэрэглээд л хаядаг, чангахан дараад л хугалчихдаг балын харандаагаар бvтээсэн гайхамшгуудын фото цуглуулгаар таны мэлмийг мялаая. Урлаг vнэхээр хаа сайгvй оршиж, хєдєлмєр, тэвчээр хоёрын vрээр гоо сайхан хаанаас ч дэлбээлдэг ажээ.
Хадгалах
Сансар огторгуйн чанад дахь хэний ч vл мэдэх гvн харанхуйн нууцыг дэлгэхээр борив бохис хийлгvй ажилладаг олон байгууллагууд дундаас хамгийн алдартай, хамгийн том нь болох NASA-гийнхан тєрєл бvрийн туршилт, шинжлэх ухааны vйл ажиллагаа, пуужингийн хєєрєлтvvдийнхээ явцад тоо томшгvй олон гайхалтай агшнуудын фото цуглуулгатай болжээ. Єнєєдєр бид тантай уг нvсэр байгууллагын гайхалтай зургийн цомгоос єчvvхэн ч гэсэн хэсгийг нь хуваалцах болсондоо баяртай байна. Ингээд vргэлжлэл дээр дарж, хараа алдрах алсын тэртээд орших огторгуйг судалдаг хамгийн нэр хvндтэй байгууллагын хамгийн гайхалтай зураг авалтуудын цуглуулгаар мэлмийгээ мялаана уу. Энд таны тєсєєлєє ч vгvй ер бусын дvр зургууд олон байгаа гэдгийг батлан єгvvлмээр байна.
Хадгалах
Эзлэн тvрэмгийлэх бvдvvлэг араншингийн vр дvнд бvтсэн тєрєл бvрийн зэр зэвсэг, бvсгvй хvний ялдам оршихуй, халуун бие, хvйтэн зэвсэг, эршvvд хэрэглээ, танхил оршихуй... Саяны дурьдсан бvхнийг гэрэл зургийн хальсанд амилуулахад ямар эсрэг тэсрэг, ямар vгээр хэлшгvй гайхалтай зохицол бий болохыг та vргэлжлэлээс олж хараарай. Цэнхэр гаригийн оюунт хvнийг vржvvлэхээр ирсэн, эр хvний сэтгэлийг чимж, уяраан хайлуулахаар заяагдсан бvсгvй тавилантнуудын зэвсэг барьсан халуухан тєрхvvдийг ажихад vнэхээр содон мэдрэмж биеийг бvчих ажээ. Ердєє нэг vгээр хэлбэл алах зэвсэгээр “гангарсан” аальгvй хонгор бvсгvйчvvдийн фото цуглуулгаа таалан соёрхоно уу.
Хадгалах
Гар буу, пулемет, онгоц, танк сєнєєгч, танк, хєлєг онгоцны их буу гээд Бvх тєрлийн байлдааны зориулалттай галт зэвсэгнvvдийн хошуунаас сум шунгинан гарах агшнуудыг тусгасан сонирхолтой фото цуглуулгыг таны ємнє дэлгэж байна. Эр цэргийн нєхєрлєл, эх орноо хайрлах сэтгэл, зориг тэвчээр, бас бага зэрэг онгироо зан ханхлах эдгээр зургуудыг vзэхэд єєрийн эрхгvй зvрх дэлсэж, оногдох байных нь ємнєєс нуруу хvйт оргин, бие зарзайх ажээ. Ингээд бvгдээрээ хvн тєрєлхтний бие биенийгээ хєнєєхийн тулд гаргасан “цэцэн ухаан”-ы vр дvн болох галт зэвсэгнvvдийн FIRE!!! Командыг биелvvлж байх агшнуудыг тольдоцгооё.
Хадгалах
Хvн тєрєлхтний мєнхийн сэдэв болсон хайр дурлал, эсрэг хvйстэндээ татагдах мэдрэмжийн хамгийн оргил vйлдэл буюу бидний хэлж, бодохоосоо ч ичдэг “ажлыг” илэрхийлсэн олон зvйлстэй бид єдєр тутмын амьдралдаа vргэлж тулгарч байдаг. Насанд хvрэгчдэд зориулсан кино, ном зохиол, єгvvллэг гээд байхгvй юм гэж байхгvй. Тэр битгий хэл “том хvний” хєшєє барималыг хvртэл хvн тєрєлхтєн аль хэдэн мянганы тэртэйгээс урлаж эхэлсэн билээ. Тэгвэл бvгдээрээ орчин цагийн уран барималчдын гараар бvтсэн олон нийтийн газрууд дахь эротик бєгєєд бага зэргийн алиа барималуудын бяцхан цуглуулгатай танилцацгаая.
Хадгалах
Сайхан амарч байна уу найзуудаа, єнєєдєр гадаа халуун ч биш сэрvvн ч биш гоё цаг агаартай єдєр тохиож байна. Гэхдээ их хот маань нам тайван, нэг л эл хуль болжээ. Арга ч vгvй биз дээ амралтын єдєр тэгээд ихэнх хvмvvс нь хєдєє гадаа, зусланруугаа амрахаар одсон байхад... Хотын тєвєєр замын саад бэрхшээлгvй салхи татуулан єнгєрєх жолоочын нvvрэнд баяр баясгалан, эрч хvч тодорч, vргэлж ийм тvгжрэлгvй замтай байхсан хэмээн хажууд суух зорчигчтойгоо яриа єрнvvлэн яваа биз.Хэрвээ бид бvгд дvрэм журамаа дагаж, хариуцлагтай байгаа цагт сайхан замаар стрессгvй хурдлах цаг ойрхон байгаа шvv. Харин одоо та бvгдийнхээ амралтыг илvv сонирхолтой болгоход тань туслахаар "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Харцанд чинь баяр баясгалан гэрэлтэж, сайхан vгс амнаас тань урсах тэр агшинд чиний эргэн тойронд буй бvх муу зvйлс холдон vгvй болдог гэдгийг бvv мартаарай анд минь...
Хадгалах
Байгаль ээж сvvлийн жилvvдэд, тэр тусмаа сvvлийн хэдэн сард яг л шархдсан эмэгчин бар шиг, эсвэл vрээ алдаад яахаас ч буцахаа байсан галзуу хvvхэн шиг зангаа мянга тvмэнтэй хувирган, хуйсагнаж байгааг та бид єдєр тутамдаа анзаарч байгаа билээ. Европ тив бvхэлдээ тэсэхэд дэндvv бэрх халуунд шатаж байхад Чили-д цас будраад эхэлчихсэн, харин дэлхийн зарим газруудад аадар бороо єдєр алгасалгvй асгарч, заримыг нь торнадо салхи дайрч байна. За ингээд бvгдээрээ сvvлийн хэдэн сард болсон тєрєл бvрийн байгалийн гамшгууд болон аянга цахилгааны гялалзах агшин, тvvнээс vлдсэн гарз хохирлыг харуулсан фото зургуудыг тайлбарын хамт хvлээн авцгаая.
Хадгалах
Гэрэл зурагчин Жессика Питоут нь Ємнєд болон Хойд Африкийн хєдєє тосгодоор аялах зуураа хєл бємбєг vзэж, єєрсдийн биеэр тоглох ухаангvй дуртай “хар тивийн” хvvхдvvдийн талаар ер бусын фото сурвалжлага хийжээ. Энэ хvvхдvvд санхvvгийн бэрхшээлээс болоод зориулалтын талбайд тоглож чаддаггvй тул єєрсдєє хаалга хийж, тєрєл бvрийн хувцас ємсгєл оёх юмуу зvvлт, даавуухнаар баг хоорондын “тамирчдаа” ялган тоглодог байна. Ёстой л дур байхад бvтэхгvй юм гэж vгvй гэдэг vг л Африкийн хєл бємбєгийн хорхойтой жаалуудын дунд биелэлээ олдог ажээ. Манайд ч гэсэн иймэрхvй зvйл зєндєє л байдаг тул бидний хувьд тєдийлєн гайхаад байх юу билээ. За ингээд далайн чанад дахь нэгэн тивийн багачуул хэрхэн мєрєєдлєєрєє жигvvрлэн, єєрсдийн бяцхан ертєнцдєє аугаа хєл бємбєгийн спортыг амилуулдагтай танилцацгаая. Гэгээн хvсэл, итгэл сэтгэл байхад болохгvй юм гэж хаа ч vгvй ажээ.
Хадгалах
Европын зарим орнуудад сvvлийн 130 жилдээ тохиогоогvй халуун зун єрнєж, далайтай газрын хvvхнvvд наран шарлагын газрыг бараадан бикинигээр халхалсан чилгэр биесээ гайхуулан алхаж, хатмал цєлнєєс ялгалгvй манайх мэтийн орныхон голын эрэг дээр шавж, их хотын иргэд усан оргилуур тийш цувсан яг ийм єдрvvдэд Хатан Туулын эрэг дээр, энд тэндэхийн усан оргилуур, усан санд бєєн бєєнєєрєє цугласан сайхан бvсгvйчvvдийн хамгийн тачаангvй ємсгєл нь дур татам дотуур хувцас, бикини баймаар. Тэгвэл бvсгvйчvvддээ зориулж польшийн нэхмэлчдийн гараар бvтсэн дээд зэргийн биед эвтэйхэн, хєнгєн нимгэн утсаар хийгдсэн єнгє єнгийн дур булаам дотуур хувцаснуудын цуглуулгыг хvргэж байна. Ганган хээний цаанаас vе vехэн цухуйх толигор арьсаа гайхуулж, эрээ цээргvй биш хирнээ ихэмсэг байдлаар эрчvvдийн харцыг унагаах нь бvсгvй хvн бvрийн мєрєєдлийн биелэл болно биз ээ.
Хадгалах
Нэгэн бvтээлч сэтгэлгээтэй залуухан ээж єдєр єдрєєр єсєх нярай vрээ унтаж байх vед нь vлгэрийн оршихуйг эргэн тойронд нь гар доорхи материалаар бий болгож, гэрэл зургийн хальсанд буулгах санааг олсон нь тун vзvvштэй бєгєєд євєрмєц фото цуглуулгыг бий болгожээ. Тэрээр гэртээ байдаг эд зvйлсээ ашиглан, нойрсож буй vрийнхээ эргэн тойронд тодорхой хийсвэр орчныг бий болгохоор байрлуулан зохиомжилж, зураг дардаг байна. Хvvхдээ харж, гэртээ суунгаа дуртай ажлаа хийж, кайф авна гэдэг ч сайхан л хэрэг байна. Ингээд бvгдээрээ ер бусын мэдрэмжтэй сайхан ээжийн хvv/охин болж тєрсєн азтай нэгэн хvvхдийн зvvд нойрны ертєнцдєє хэрхэн “аялдгийг” сонирхоцгооё. Энэ хvvхэд том болоод яаж нойрсдог байсныгаа хараад ээжээрээ бахархах, магадгvй “намайг элэглэдэг байж дээ” хэмээн гомдохын алиныг мэдрэхийн бид таахын аргагvй юм.
Хадгалах
Арван сая гаруй хvн амтай Рио – де – Жанейро хот нь Дэлхийн хамгийн харгис газруудын тоонд багтдаг. Галт зэвсэг, хар тамхины наймаа, хvчирхийлэл, дээрэм тонуул гээд хуулиас гажсан, болж бvтэхгvй бvхэн Рио-гоос эхтэй, эсвэл Риогоор дамжиж байдаг гэхэд хилсдэхгvй. Ганцхан жишээ дурьдахад, эхний зураг дээрхи Vesguinho (голд нь байгаа залуу) тэргvvтэй зэвсэгт бvлэглэлийн залуус нь Рио-де-Жанейро хотын нэгэн хар тамхины сvлжээг хянадаг байна. Эдгээр залуус нь Рио хотын хамгийн том мафи болох «Terceiro Comando»-гийн нэгээхэн хэсэг ажээ. Ийм л байна даа. Ингээд амьдралын тєлєєх тэмцлийг дагаж, шунал, єшєє хорсолд хєтлєгдєн бий болсон Рио хотын зэвсэгт бvлэглэлvvдийн айдас, хагацал, хvчирхийлэл дагуулсан vйл ажиллагаанууд болон тэдний гишvvдийн тєрхийг хvлээн авна уу.
Хадгалах
Зvгээр суухаар зvлгэж суух гэчээр Бразилийн шоронгоор хийсэн нэгэн фото аялалыг танд сонирхуулж, єнгєрч єгєхгvй зовоох чєлєєт цагнаас тань хуваалцая гэж бодлоо. Vзчихсэн байхад илvvдэхгvй мэдлэг олгож, хийсэн нvглийнхээ тєлєєсєнд хvмvvс дэлхийн хаа нэгтээ хэрхэн тарчилдгийг олж мэдэх боломжийг танд олгож мэднэ. Ямартай ч Бразилийн хоригдлууд маш хатуу дэглэмтэй, хvнд, бохир нєхцєлд “аж тєрдєг” нь зураг бvрээс цацрах дарамттай, бараан энергээс ажиглагдаж байна. Манайд харин ямар байдаг бол? Vvнээс арай дээр байж чадах болов уу? Ямартай ч хvн амаараа харьцангуй цєєн болохоор ингэж хєл гишгэх зайгvй байхын зовлонгоос бас ч гэж арай хол байдаг биз ээ.
Хадгалах