ГЭРЭЛ ЗУРАГ

Vлгэрийн гэмээр ер бусын байшингууд

Хvvхэд байхад хайртай эмээ, халамжтай ээж, тvшигтэй ааваараа яриулдаг байсан vлгэр домогт гардаг баатруудын дvрийг сэтгэлтээд амилуулан, янз бvрийн ид шидийн гэмээр байшингуудыг тєрєл бvрээр тєсєєлєн боддог байж билээ. Одоо ч гэсэн санааны гvнд маань vлгэрийн байшингийн талаарх тєсєєлєл бvдэгхэн ч гэсэн байдаг. Хvн бvхний гэнэн итгэмтгий хvvхэд настай vлгэр, хууч ярианууд ямар нэгэн сэжмээр холбоотой байдаг нь нууц биш. Тэгвэл зарим хvмvvсийн ой ухаанд балчир насных нь мєрєєдєл насанд хvрсэн хойно нь ч гэсэн тодхон хадгалагдан vлдэж, vлгэрийн гэмээр ер бусын нууцлагдмал агаад гоёмсог барилгуудыг барьж, бариулахад нь хvргэдэг бололтой. Энэхvv нийтлэлд маань багтсан хийсвэр мэдрэмж, мєрєєдєл тєсєєллийн орон зай дахь бодлыг амилуулсан байшингууд нь бvгд цэнхэр гарагийн хєрсєн дээр оршин байдаг бодит барилгууд гэдэгт та итгээрэй. Ингээд vлгэрийн амьдрал дээр “амьсгалуулсан” байшингуудын фото цуглуулгаар аялцгаая. Эндээс та бvхэн долоон одойгийн амьдардаг ойн бяцхан байшин, хадат цохионы энгэрт орших vзэсгэлэнт орд харшийг санагдуулам маш олон сэтгэл сэргээм бvтээлvvдийг олж харах болно.
Vлгэрийн гэмээр ер бусын байшингууд Хадгалах
2010-09-03, 22:29

Хийл бvтэх тvvх

Одоо та бvхэн ємнєд хєршийн нийслэл Бээжин хотын урлангуудад хийл хєгжмийг хэрхэн бvтээдэгийг дэлгэрэнгvй харуулсан фото мэдээлэлтэй танилцах болно. Хєгжим сонирхдог, мужааны ур ухаанд суралцаж буй хvмvvст тус нэмэр болохоор нийтлэл болсон гэдэгт итгэлтэй байна. Хийхгvй зvйл гэж vгvй хятадуудын нутаг дэвсгэр дээр хєгжмийн зэмсгийн “хаан” болсон хийл хєгжим нь ингэж амилдаг юм байна.
Хийл бvтэх тvvх Хадгалах
2010-09-02, 19:55

Маш хєгжилтэй комикс зургууд

Уншигч таны мэлмийд хараад инээхгvй байхын аргагvй хєгжилтэй комикс зургийн цуглуулгыг хvргэж байна. Ажлын єдрєєрєє хангалттай л стрессдэж, хангалттай л уйтгарлаа байлгvй. Бидний бэтлгэсэн хєєрхєн комиксуудыг ажиж, сэтгэлийн ачаагаа бага ч гэсэн хугаслаарай. Урлаг заримдаа гашуун байдаг, хошин урлаг тэр тусмаа нилээн гашуун бас хатуухан байдаг нь vнэн. Тиймээс эндээс нилээн гашуун шvvмжлэлийг агуулсан бvтээлvvд ч багтсан байгаа. Ямартай ч зураг тус бvрийн утга санааг ойлгоод vзвэл танд улам таашаалтай байх болов уу. Мєн бага зэргийн орос хэлний мэдлэгтэй байхад энэхvv нийтлэл маань танд дvvрэн кайф бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байж болно.
Маш хєгжилтэй комикс зургууд Хадгалах
2010-09-02, 19:28

National Geographic-ийн шилмэл бvтээлvvд

Та бvхэнд алдарт National Geographic сувгийн, дэлхийн єнцєг булан бvрт ажиллах фото сурвалжлагч нарын хальсанд буулгасан шилдэг фото агшнуудын ээлжит цуглуулгаа хvргэж байна. Дэлхий дахинд єрнєсєн хамгийн сvvлийн vеийн, хамгийн сонирхолтой vйл явдлуудын хамгийн сэтгэлд хvрсэн агшнуудыг олж, “онож” дарсан авъяаслаг бєгєєд азтай сэтгvvлчдийн ажлуудыг нэгэн доор харангаа мэдээллээс хоцрохгvй байх боломжийг олгодгоороо энэхvv нийтлэл маань давуу талтай юм. Ингээд бєєрєнхий хорвоогийн энд тэнд ямар ямар онцлох vйл явдал єрнєж байгааг утга агуулга тєгс, зохиомж сайтай хэдхэн зургаар дамжуулан, мэдэж авангаа гэрэл зургийн урлагаас суралцацгаая. Дашрамд дурьдахад энэхvv шилдэг фотонуудын тоонд манай монголын тухай гурван ч бvтээл багтсан байгаа нь аятайхан санагдлаа.
National Geographic-ийн шилмэл бvтээлvvд Хадгалах
2010-09-02, 06:00

Гарольд Южин Эдгертоны хєдєлгєєнт гэрэл зургууд

Гэрэл зургаар шинжлэх ухааныг амилуулагч, инженер Гарольд Южин Эдгертон нь агшин зуурын хєдєлгєєнийг хальсан буулгах арга барилыг боловсруулсан нэгэн юм. Тэрээр дэлбэрэлтийн цємєєс 7 миль (11,2 км)-ийн зайд орших автомат камерын тусламжтайгаар, 10 фут (3 метр) фокальны зайнаас цємийн бємбєгний дэлбэрэлтийн явцын эхний хэдхэн миллисекундын тєрхийг хальсанд буулгаж чадсанаараа алдартай. Ингэхдээ тэрээр 100 миллисекунд тутамд зураг дарж байжээ. Цаг хугацааны тєсєєлєлд ч багтамгvй богинохон хэсэгт болдог зарим дvр зургийг хальсанд буулгасан Эдгертоны энэ мэт бvтээлvvд нь одоо дэлхийн єнцєг булан бvр дэхь дvрслэх урлагийн музейг чимдэг байна. Гарольд Южин Эдгертон нь байгалиас заяасан хоёр нvдээрээ хэн ч хэзээ ч харж чадахгvй байсан агшнуудын дvр зургийг зургийн хальсанд бий болгож чадсанаараа агуу хvн юм. Ингээд одоо дэлхий дахинд гайхагдсан гэрэл зургийн загалмайлсан эцэг болох энэхvv авъяслаг нэгний харьцуулшгvй зарим бvтээлvvдтэй танилцацгаая.
Гарольд Южин Эдгертоны хєдєлгєєнт гэрэл зургууд Хадгалах
2010-09-01, 18:14

Харандаагаар зурсан оддын хєрєг

Уншигч та бvхэнд дэлхий нийтэд танигдсан нэр хvндтэй оддын хєрєг зургийг зєвхєн харандаагаар, хар цагаанаар урласан нэгэн авъяаслаг уран бvтээлчийн зургийн цомогноос хvргэж байна. Эдгээр бvтээлvvдээс та бидний сайн мэдэх алдартнууд дvрээрээ, “амилах” ажээ. Нvvрэн дээрхи нэг ч vрлчлээний зєрvv, ганц ч толбоны ялгааг эх гэрэл зурагнаас нь ялгаж олж харахааргvй зурагдсан нь vнэхээр гайхалтай. Ингээд хайртай оддынхоо ахин давтагдашгvй, дур булаам тєрхvvдийг ажингаа зураачын авъяасыг бишрэх боломжийг танд vлдээе.
Харандаагаар зурсан оддын хєрєг Хадгалах
2010-09-01, 08:44

Кино наадмын “утгыг алдуулсан” аварга том хєх

“Галзуучууд” (мэдрэл муутнууд) хэмээх уран сайхны цуврал киноны од бvсгvй нь саяхан болсон “Эмми”-гийн кино наадамд оролцохдоо хємєрсєн хоёр араг шиг товойх, галзуу том хєхєєрєє цугласан олны анхаарлыг хулгайлжээ. Кино наадамд хvрэлцэн очсон бvх сэтгvvлч, гэрэл зурагчин, тэр битгий хэл одуудын хvртэл харцыг унагасан “хэргийн эзэн” бvсгvйн талаар шар хэвлэлvvд шуугиж, интернет сайтууд тvvний кино наадмын vеэрх дvр зургийг нь булаацалдан тавьж байна. Ингээд Эммигийн наадмыг “хулгайлсан” аварга хєхний эзэгтэйн тєрхийг тантай хуваалцая.
Кино наадмын “утгыг алдуулсан” аварга том хєх Хадгалах
2010-09-01, 08:33

Ер бусын ихрvvд

Хvн бvхэн ахин давтагдашгvй байдаг байхад усны дусал шиг ижилхэн ихрийн єрєєсєн болж тєрнє гэдэг нь угаас ер бусын хувь тавилан билээ. Тэр тусмаа хараа булаам vзэсгэлэнтэй, сэтгэл татам нvдэнд дулаахан ихэр байхаас єєр ховор аз гэж хаана байх вэ. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж хорвоогийн тоотой хэдэн ихрvvдийн дундаас хамгийн нvдэнд дулаахан тєрхтэй хэдийнх нь уран сайхны гэж хэлж болохоор vзvvштэй гэрэл зургуудын цуглуулгыг таалан соёрхоно уу. Хараа тань муудчихаад хоёр болгож хараад байна уу гэж хий дэмий эргэлзэж, сэтгэлээ чилээгээд хэрэггvй л болов уу. Учир нь vнэхээр гарын хоёр алга шиг ижилхэн тєрсєн ихрvvдийн фото цуглуулгыг та ажиж байна...
Ер бусын ихрvvд Хадгалах
2010-08-31, 18:28

Татъя татъя тvлхэе тvлхэе яасан том манжин бэ

Калифорнийн Венис Бич–д саяхан болсон нэгэн маш хєгжилтэй явдлын дvр зургаар уншигч танд инээмсэглэл бэлэглэхээр орууллаа. Бикини ємсгєлтэй хоёр залуухан, vзэсгэлэнтэй бvсгvй нэгэн маш тарган залууг тvшлэгтэй сандлаганаас нь татаж гаргах гэж, амрагчдийн нvдэн дээр бvхэл бvтэн шоу тарьжээ. Бvсгvйчvvд татаж татаж, тvлхэж тvлхэсний эцэст хєєрхий залууг сандалнаас нь мулталж чадаагvй л байна. Ингээд наранд биеэ шарангаа далайн давалгаан чимээг сvрлэг бараатай нь ажиж, бие сэтгэлээрээ амарч байсан амрагчдыг хєгжєєсєн нилээн хошин явдлын дvр зургаар єнєєдєрт тань инээд бэлэглэе.
Татъя татъя тvлхэе тvлхэе яасан том манжин бэ Хадгалах
2010-08-31, 17:15

Модоор “ертєнцийн юм бvхнийг” урлагч

Энэхvv нийтлэлд маань багтсан эд зvйлсийн фото цуглуулгыг ажихад тухай бvрийг нь зєвхєн модоор урласан гэдэгт хэн ч итгэхгvй байх. Рендел Розенталь хэмээх уран барималчийн бvтээсэн эдгээр барималуудыг харсан хvн бvхэн хvрч vзэхээсээ нааш жинхэнvvдийг нь дуурайлган хийсэн мод гэж санаанд нь ч ордоггvй. Ренделийн урлалууд хvн бvрийн бишрэл, бахархлыг тєрvvлдэг шигээ ам ангаймаар єндєр vнэтэй юм байна. Жишээлбэл хамгийн эхний зурагт байгаа модоор урласан мєнгєний баримал нь 25000 долларын vнэтэй ажээ. Ингээд ертєнцийн тvмэн зvйлийн эд зvйлсийг модоор дуурайлган хийдэг ер бусын авъяастай уран барималчийн бvтээлvvдийг таалан соёрхоцгооё.
Модоор “ертєнцийн юм бvхнийг” урлагч Хадгалах
2010-08-30, 04:11

Ганцаардал ба айдас

Уншигч таны мэлмийд гэрэл зурагчин Chris Dessaigne-ны ер бусын бvтээлvvдийг хvргэж байна. Хальсанд буулгасан дvр зургаа фотошопын аргаар янзалж, єєрийн ертєнцийг vзэх vзлээ илэрхийлэн, хэн бэ гэдгээ дэлхийд таниулдаг энэ залуугийн бvтээлvvдийг ажихад айдас хvйдэс нємєрч, зарим зурагнаас нь ямар нэгэн харын хvчний “амьтан” гараад ирчих юм шиг санагдах ажээ. Ингээд ер бусын ганцаардал, гайхалтай гашуун эмгэнэлт урлагийн мэдрэмж, бас айдсыг мэдрvvлсэн Chris Dessaigne-ийн бvтээлvvдийг сонирхоно уу.
Ганцаардал ба айдас Хадгалах
2010-08-30, 03:58

Алдартнуудын хєргийг шог зураачийн нvдээр

Сая саяын хєрєнгє эзэмшиж, тэрбум тэрбум хvмvvсийн хайр хvндэтгэлийг хvлээсэн энэ цагийн хамгийн алдартай хvмvvсийн тєрхийг америкийн нэрт шог зураачийн нvдээр ажицгаая. Зарим газрын хошин шогчид ямар ч гэмгvй, цагаан инээдийг тvгээхийг эрмэлздэг бол ихэнхи нь нийгмийн хар барааныг хєгжилтэй агаад гашуун байдлаар илчлэхийг зорьдог. Шог зураачид ч гэсэн зургаараа єєрийн хэлэх гэсэн санаагаа илэрхийлэхийн ялдамд “шоглож” буй хvнийхээ нvvр царайны зарим онцлог шинжийг улам дєвийлгєж, инээд хvрэхгvй байхын аргагvй дvр зургийг бий болгодог билээ. Ингээд бvгдээрээ олны танил хvмvvсийн хошин тєрхийг хамтдаа сонирхоцгооё. Хэн нь хэн бэ гэдгийг таахыг оролдвол улам илvv сонирхолтой байх болов уу.
Алдартнуудын хєргийг шог зураачийн нvдээр Хадгалах
2010-08-30, 03:08