ГЭРЭЛ ЗУРАГ

Хvн цамхаг

Жил бvрийн 9-р сарын сvvлчээр Испаний Барселлона хотод болдог "Ла Мерсе" хэмээх єргєн хvрээний фестивалийн дvр зургийг уншигч тантай хуваалцахаар бэлтгэлээ. Ил задгай талбайд жил бvр зохиогддог фестивалиуд дотроосоо нилээн далайцтай, бас сонирхолтойд тооцогддог энэхvv арга хэмжээний vеэр акробатчингууд нэгнийхээ дээр гарч, тэнцвэр хvчээ аль болох зєв хуваариласны vр дvнд, чадах чинээгээрээ хамгийн єндєр "хvн цамхагийг" байгуулахаар єрсєлддєг байна. Ийм цамхагийг "Castellers" гэж нэрлэдэг ажээ. Одоо бvгдээрээ хvн тєрєлхтний авъяас билгийн хязгааргvйг илтгэсэн бас нэгэн сонирхолтой vйл ажиллагааны дvр зурагтай танилцацгаая.
Хvн цамхаг Хадгалах
2010-10-03, 00:41

Элдэв зураг (230 фото) №377

Сайхан амарч байна уу найзуудаа, єнєєдєр уламжлал ёсоор та бvхнийхээ амралт чєлєєт цагт зориулан оруулдаг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хvргэхэд бэлэн болжээ. Нэг мэдээ дуулгахад "Монгол охид" цуврал маргааш нийтлэгдэх тул та бvхэн зургуудаа caakmn1@yahoo.com мэйл хаягаар илгээгээрэй. Харин "Монгол элдэв зураг" цувралд оруулах фото зургааcaakmn3@yahoo.comхаягаар тус тус илгээх юм шvv. Харин одоо сэтгэл сэргээж, нvд баясгасан шинэ соргог бvхнээр дvvрэн сонирхолтой зургуудаа хамтдаа vзэцгээе.
Элдэв зураг (230 фото) №377 Хадгалах
2010-10-02, 23:15

Иддэг бяцхан байшин

Амтлаг сайхан хоолыг хармагц л арааны шvлс єєрийн эрхгvй асгарч, амсах тєдийд идэх дур тєрдєг. Тэгвэл хичнээн єлсєж байсан ч гэсэн, зажилж идэхээсээ хайрлаад, хараад л єлсєєд л суугаад баймаар хоол бас байдаг. Одоо та бvхэнд ходоодонд боловсроод, бvдvvн гэдсээр гадагшлах унд гэхээсээ илvvтэйгээр урлагийн бvтээл гэмээр нэгэн зоогны бэлтгэх явцын талаар сонирхолтой фотонуудыг хvргэхээр бэлтгэлээ. Магадгvй та эндээс хайртай хvнийхээ сэтгэл, ходоод хоёрыг баярлуулах гайхалтай санааг олж мэдэх юм. Ингээд зурагнуудаа дуустал нь vзээд, идмээр санагдсан эсэхээ чагнаад vзээрэй.
Иддэг бяцхан байшин Хадгалах
2010-10-01, 06:15

Бодит амьдрал дээрхи хvvхэлдэйн баатрууд

Уншигч та бvхэнд маш сонирхолтой фото нийтлэлийг хvргэхээр бэлтгэлээ. Энэхvv фото цуглуулгад маань та бидний vзэж єссєн, заримыг нь одоо болтол vзэх дуртай хvvхэлдэйн кинонуудын маань баатруудын жинхэнэ бодит амьдрал дээр амилсан мэт дvр зургууд багтсан байгаа. Хамгийн гайхалтай нь эдгээрийн ихэнхи нь ямар нэгэн эвлvvлэг, санаатай тааруулга биш, эгэл жирийн амьдралын байдаг л нэг дvр зургууд байгаад оршино. Зориудаар дуурайсан тєрхvvд ганц нэг байх боловч, єєлєхийн аргагvй адилхан ажээ. Бvгдийг нь хараад, vнэхээр дуртай хvvхэлдэйний маань баатар бодит амьдрал дээр ийм л байх байж дээ хэмээн санагдлаа. Ингээд vргэлжлэл дээр дарж, хєгжилтэй нийтлэлийг таалан соёрхоно уу.
Бодит амьдрал дээрхи хvvхэлдэйн баатрууд Хадгалах
2010-10-01, 05:55

Эгэл зурагны нvд хуурах ид шид

Та энэ зургийг хараад, vнэхээр нарийхан урт хєлтэй, задгай хар гэзгээ унжуулсан гуалиг бvсгvй байна гэж бодож байна уу? Гэвч vнэн хэрэг дээрээ ямар ч эвлvvлэг, гэрлийн эффектгvй энэ зурагны гол баатар нь таны анх хараад тєрсєн сэтгэгдлээс огт єєр зvйл байгааг хараад та гайхах биз ээ. Ингээд ажлын єдєрт тань єчvvхэн ч болов зугаа нэмэхийн тулд бидний бэлтгэсэн хєгжилтэй бяцхан нvд хууралт таныг сатааруулж, хєгжєєнє гэдэгт итгэлтэй байна.
Эгэл зурагны нvд хуурах ид шид Хадгалах
2010-10-01, 05:40

Гэрэл зурагчин Жанлу Сьефф-ын бvтээлvvд

Уншигч та бvхний мэлмийд сурвалжлагын, хєрєг болон фэшн тєрлєєр уран бvтээлээ туурвиж байсан францын домогт гэрэл зурагчин Жанлу Сьефф (Jean Loup Sieff )-ын цуутай бvтээлvvдийн дээжээс хvргэхээр бэлтгэлээ. Жанлу Сьеф нь 1933 оны 11 сарын 30-нд Парис хотноо мэндэлжээ. 14 настайгаасаа гэрэл зурагаар оролдох болсон тэрээр 1958 онд Magnum агентлагтай хамтарч ажиллах болсноор алдрын гараагаа эхэлсэн байна. Тvvний зургуудыг Vogue, Esquire, Glamour, Harper's Bazaar зэрэг алдартай сэтгvvлvvд єрсєлдєн нийтэлж, Ив Сен-Лоран (Yves Saint-Laurent), Жейн Биркин (Jane Birkin), Серж Гинзбург (Serge Gainsbourg), Катрин Денев (Catherine Deneuve) болон бусад олон гайхалтай хvмvvс камерынх нь ємнє сэтгэл хангалуун зогсдог байжээ. Ингээд домогт Жанлу Сьефф-ын, мэлмийд урлагийг эгшиглvvлсэн ер бусын бvтээлvvдийг таалан соёрхоно уу.
Гэрэл зурагчин Жанлу Сьефф-ын бvтээлvvд Хадгалах
2010-09-29, 17:00

Ямар ч засвар чимэггvй хєрєгvvд

Янз бvрийн нас хvйс, нийгмийн давхаргын хvмvvсийн хєргийг ямар ч засвар, чимэггvйгээр, яг л байгаагаар нь хальсанд буулгасан авъяаслаг гэрэл зурагчны бvтээлvvдийн цуглуулгыг ємнє бид танд хvргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад тэрхvv нийтлэлийн vргэлжлэл болгож, гэрэл зурагчин Slim Letaief – ийн дуранд єртсєн єшєє олон хєргийг орууллаа. Магадгvй та эндээс орчлонгийн оршин суугчдын аж амьдрал, орчин цагийн хvн тєрєлхтний жинхэнэ тєрх байдлыг олж харж, урлаг гэдэг нь зєвхєн гоо сайхан, тєгс vзэсгэлэнг хэлдэггvй юм байна гэдгийг ухаарна биз ээ.
Ямар ч засвар чимэггvй хєрєгvvд Хадгалах
2010-09-29, 16:44

Ажлын ширээний ємнєх амрагууд

Уншигч таны ажлын єдрийн vд дундын уйтгарыг цэцэгстэй зvйрлэм бvсгvйчvvдийн нvд хужирлам фото цуглуулгаар vргээе. Эдгээр бvсгvйчvvд хаана юу хидэг, хэн болох нь тодорхойгvй ч гэсэн бvгд л єєр єєрийнхєєрєє гоо vзэсгэлэнтэй, дур тачаал єдєєм, амраг сэтгэл соронздом ажээ. Нэг зvйл сануулахад, энд нvцгэн бvсгvйчvvд мэр сэр байгаа тул болгоомжтой vзэхгvй бол, ажил дээрээ эвгvй байдалд орж мэднэ шvv. За ингээд зvгээр л гоо vзэсгэлэнгээр нvдээ баясгаж, сэтгэлээ сэргээцгээе.
Ажлын ширээний ємнєх амрагууд Хадгалах
2010-09-29, 08:36

Дэндvv том хєхтэй бvсгvйчvvд

Цээжээ даахгvй том хєхтэй хvvхнvvд бас мэр сэр байнаа. Том тусмаа сайн гэж эрчvvд боддог, ярьдаг боловч, vнэн хэрэг дээрээ аливаа юм хирээсээ хэтрэхээрээ яасан ч сайхан харагддаггvй гэдэг vг байдаг билээ. Гэтэл зарим бvсгvйчvvдийн зvvдэнд ч орохгvй хэтэрхий том хєх зарим нэгэнд нь харамгvй заяадаг бололтой. Хvнд аливаа зvйлийг яг хvссэн хэмжээгээр заяахгvй, эсвэл дутааж, эсвэл хэтрvvлдэг яасан хачирхалтай хорвоо вэ дээ. Ингээд хэрээсээ хэтэрсэн асар том хєхтэй эмэгтэйчvvдийн талаарх сонирхолтой ч юм шиг, єрєвдмєєр ч юм шиг фото нийтлэлээ хvлээн авна уу.
Дэндvv том хєхтэй бvсгvйчvvд Хадгалах
2010-09-29, 08:19

Гэрэл зурагчин Норберт Барес-ын бvтээлvvд

Мюнхений гэрэл зурагчин Норберт Барес (Norbert Baeres) нь сурталчилгааны болон фэшн тєрлєєр уран бvтээлээ туурвидаг нэгэн. Тvvний vйлчлvvлэгчдийн дунд Elle, GQ, Ogilvy, Motorola, New Yorker зэрэг олон алдартай сэтгvvлvvд байдаг. Норбертын бvтээлvvд нь хурц тод єнгє, нарийн мэдрэмж болон єєдрєг vзэл санаа, дvр дvрслэлээрээ бусдаас ялгардаг ажээ. Ингээд Мюнхений авъяастны гэрэл зургийн ертєнцєєр аялж, сэтгэлээ сэргээж нvдээ хужирлацгаая.
Гэрэл зурагчин Норберт Барес-ын бvтээлvvд Хадгалах
2010-09-28, 17:33

Эрчvvдийн харц хаашаа унадаг вэ?

Хvмvvсийн харц, тэр тусмаа араатан гентэй эрчvvдийн харц эцсийн эцэст эмэгтэй хvний юун дээр  унадагийг та мэдэх vv? Мэдэхгvй л гэж бvv мэлзээрээй дээ. Цэвэрхэн царай, ялдам ааш, сайхан сэтгэл тэдэнд чухал гэлцдэг ч vнэн хэрэг дээрээ хамгийн тvрvvнд анхааралд нь єртдєг, бас хамгийн тvрvvнд амьсгалыг нь давчдуулдаг эмэгтэй хvний биеийн хэсэг нь яг юу вэ? Ингээд бvсгvйчvvдийн хамгийн тачаангуй эрхтэнvvдрvv єєрийн эрхгvй харц чулуудаж байх агшиндаа фото хальсанд vлдсэн хvмvvсийн хєгжилтэй фото цуглуулгатай таницацгаая.
Эрчvvдийн харц хаашаа унадаг вэ? Хадгалах
2010-09-28, 17:17

Викингчvvдийн нvдээр

Гэрэл зурагчин Роберт Б.Хаас нь 2002 оноос хойш дэлхий дээрхи хамгийн vзэсгэлэнтэй, ер бусын газруудын дvр зургийг агаараас буулгаж байгаа нэгэн юм. “Викингчvvдийн нvдээр” гэдэг нь тvvний энэ тєрлєєр хийсэн бvтээлvvдийн цуглуулга бvхий гурав дахь ном нь юм байна. Ємнє нь Африк болон Латин Америкийн хамгийн сайхан vзэмжтэй газруудад агаараас зураг дардаг байсан Хаас нь сvvлийн жилvvдэд Аляск, Канадын хойд хэсэг, Гренланд, Исланд, Норвег, Швецари болон Финлянд зэрэг газруудад зураг авах болжээ. Тэрээр сая дурьдсан газруудад гурван жилийн турш зураг дарсан юм байна. Тvvний гэрэл зургуудаас эдгээр бvс нутгуудын хамгаалахгvй vлдэхэд дэндvv харамсалтай, хосгvй vзэсгэлэнтэй газруудын дvр зураг буусан байх бєгєєд тэдгээр байгалийн цогцолбор газруудыг хайрлаж хамгаалахгvй бол удахгvй устаж мєхєх аюул нvvрлээд байгааг хvн тєрєлхтєнд анхааруулах зорилготой ажээ. Ингээд бvгдээрээ vргэлжлэл дээр дарж, алдарт гэрэл зурагчний “Викингчvvдийн нvдээр” номонд багтсан гайхалтай бєгєєд сэтгэлд гашуун дуу аялах бvтээлvvдийн дvр зургаар мэлмийгээ мялааж, эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг цээжин дотроо амилуулцгаая.
Викингчvvдийн нvдээр Хадгалах
2010-09-27, 10:51