Тєрєл бvрийн анимэйшн бvтээлvvдийн гол дvрийн эмэгтэйчvvд нь сvvлийн жилvvдэд улам л халуухан, улам л тєгс тєгєлдєр болсоор байгаа билээ. Алж, хяддаг, аварч хамгаалдаг тєрєл бvрийн хvvхэлдэйнvvдийн гол баатруудыг дэлхийн мянган мянган фанатууд нь дуурайж хувцаслан, нvvр нvдээ ижилхэн болгож будаад, элдэв цуглаан, жагсаал хийж, тєрєл бvрийн арга хэмжээнд оролцох нь элбэгшжээ. Мєн багт наадмын хамгийн тачаангуй агаад нийтлэг дvр тєрх нь хvvхэлдэйн киноны гол дvрийн эмэгтэйг дуурайж хувцаслах явдал болсон байна. Тэгвэл одоо бvгдээрээ хамгийн халуухан бvсгvйчvvд хайртай “баатраа” хамгийн тєгс тєгєлдрєєр дуурайсан фото цуглуулгыг хvлээн авцгаая. Эдгээр охид амьд хvvхэлдэй, зєгнєлт ертєнцийн тачаангуй бvсгvй болохын тулд хичнээн шєнє нойргvй хонон байж ємсгєл оён, хэдэн єдєр бодон байж hair up, make up-аа хийсэн бол...
Хадгалах
Сайхан амарч байна уу найзуудаа, цастай хуртай єдрийн мэндийг хvргэе. Тэнгэр бvрхэж наран бvртийсэн энэ єдєр уйтгар гуниг таныг хvлж орхиод, vvлтэй тэнгэрийн цагуур орчихов уу. Бvрхэг тэр vvлийг vлдэн хєєж, бvгэж зугтсан тvvнийг буцааж танд тушаая. Бушуухан наашаа суугаад сэтгэл оюунаа сэргээ, уйтгар гунигийн хvлээсээ тас татан хая. Хаа сайгvй л хvмvvс инээж баясан, хєгжилтэй тvvх vргэлжилсээр байгааг "Элдэв зураг" цувралын шинэ дугаар харуулж байна. Сонирхолтой тvvх бичих эрх чамд байна, санаа оноо нь харин энд байна. Сайхан амраарай найз минь...
Хадгалах
Дэлхий ээжийн бvлээн энгэр дээрхи сав, шим ертєнцийн тvмэн зvйлийн бодгалиудын талаар гvнзгий судалгаа хийж, танин мэдэх vндсийг та бидэнд олгодог алдарт "National Geographic" сувгийн сан хємрєг дэхь сvvлийн хэдэн долоо хоногийн хамгийн шилдэг бvтээлvvдийн цуглуулгыг тайлбарын хамт таны ємнє дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд бvгдээрээ сvvлийн хэдэн долоо хоногт National Geographic-ийн сэтгvvлчдийн дуранд єртсєн хамгийн vзэсгэлэнтэй, хамгийн сэтгэл хєдєлгєм, бас хамгийн анхаарал татам дvр зургуудын цуглуулгаар оюунаа тэтгэж, нvдээ хужирлацгаая.
Хадгалах
Ямар ч амьтан хорвоотой дєнгєж танилцаж эхэлж байх vедээ хамгийн сэтгэл татам адтай, хайр хvрэм байдаг билээ. Тэр тусмаа тєрєл нэгтэй болоод ч тэр vv, эсвэл угаасаа орчлон хорвоогийн оргил оршихуй нь болохоороо ч тэр юмуу, хvний vр л бvvр хамгийн хєєрхєн санагддаг шvv дээ. Хvvхдээс тийм гэж хэлэхийн аргагvй аугаа их хайр энэрэл, сэтгэл хєдєлгєх асар их хvч, амар амгалан ариун нандин байдал, єєдрєг эрчим хvч ялгарч байдаг билээ. Тэр тусмаа хайр татам нялхас маань єхєєрдєхгvй байхын аргагvй булбарайхан царайгаа янз бvр болгон хувиргаж, єєрєє ч мэдэлгvй “маазарч” байгаа дvр тєх бол ямар ч чулуун зvрхтнийг уярааж, хайлуулах шидтэй байдаг. Ингээд бvгдээрээ ажлын єдрийн алжаал, хуримтлагдсан сєрєг бодлын манангаа алиахан бяцхан vрсийн базаад хаячихмаар тєрхvvдээр юу ч vлдээлгvй хєєцгєєх vv...
Хадгалах
Бусдын хувьд жаргалтай мєчийнх нь дурсгал болох учиртэй фото зургийг баллаж, vзэгчдийн анхаарлыг зєвхєн єєр дээрээ татлаа гээд "зураг алаачдад" мєнгє єгдєггvй, алдар нэр оногдохгvй, бас тэдэнд баярлах хvн байхгvй. Бас тэр бvр аливаа зургийг албаар баллая гэж "санаачлагыг" бvрэн гартаа авдаг хvн ховор. Гэхдээ хамгийн гол нь тэд ч, бусад хvмvvс ч инээх шалтгаантай, амьдралын єнгє будгийн тодоос тод нэгэн хэсэг болох тохиолдлын хєгжилтэй явдлыг ялгаж харах боломжтой болдог нь хамгийн гайхалтай билээ. Ингээд бvгдээрээ илvvдэлтэй буюу зураг алаачтай гэрэл зурагнуудын ээлжит цуглуулгаа хvлээн авч, инээж баясан, уйтгар гунигаа vргээцгээе.
Хадгалах
Уг шєнийн клубээр vйлчлvvлдэг хvмvvс Colleen Shannon-ны "амилуулдаг" хєгжмийн аялгууг сонсох гэж ирдэг болов уу, эсвэл тvvнийг харах гэж очдог болов уу? Авъяас, гоо vзэсгэлэн хоёрынх нь аль нь илvv болохыг vнэндээ хэлж мэдэхгvй болчихлоо. Ийм тєрхтэй байхад фото модель болох зам нь энэ бvсгvйн хувьд нээлттэй мэт санагдав. Тэр тусмаа Playboy бол тvvний ємнє бvрэн нээлттэй байсан юм биш vv. Ямартай ч чаддаг, дуртай юмаараа хvмvvст таашаал єгч, мєнгє олох нь єєрт нь хамаагvй илvv таалагдсан бололтой. Цоглог, сонирхолтой бас дайчин бvсгvйн юм. Хамгийн гол нь хосгvй vзэсгэлэнтэй гээч. Ингээд бvгдээрээ Дэлхийн хамгийн секси DJ-тэй танилцацгаая.
Хадгалах
Вика Завалина хэмээх энэ эгэл жирийн бvсгvй хэдхэн жилийн ємнєєс "Винт" хэмээх мансууруулах бодис хэрэглэж эхэлжээ. "Винт" нь метанфетамин, йод хоёрын уусмал юм байна. Ер нь энэ хар тамхийг хэрэглэдэг бvсгvйчvvд маш гоолиг, vзэсгэлэнтэй байдаг аж. Гэхдээ энэ байдал нь vvлэн чєлєєний нар шиг дэндvv хурдан алга болж, эсрэгээрээ эмгэн шулам шиг авах юмгvй аймшигтай нэгэн болгож орхидог юм байна. Тэрээр анх 2004 онд эхний зураг дээрхи шигээ энхрийхэн, нvдэнд дулаахан нэгэн байсан аж. Гэвч ердєє зургаахан жилийн дотор хvн харахын аргагvй болж єєрчлєгджээ. Зарим бvсгvйчvvд яагаад ийм аймшигтай алхам хийдэг байна аа?...
Хадгалах
Уншигч та бvхэнд яг ямар нэгэн золгvй явдал, осол аваар гарахын ємнєх агшинд дарсан фото зурагнуудын цуглуулгыг хvргэж байна. Айдас тvгшvvр, харуусал ханхлуулсан энэхvv гэрэл зурагнууд танаас тодорхой хэмжээний адреналин ялгаруулж, ажлын єдєрт тань євєрмєц нэгэн єнгє будгийг нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Амьдрал бол оньсого, амьдралыг урдчилан тааварлаж, цаг хугацааг ухрааж чадах хэн ч байхгvй. Амьдрал ямар ч шалтгаанаар, хэзээ ч эцэс болж мэднэ. Тиймээс амьсгалах бvрийнхээ тоогоор сэрvvн оршихуйдаа баярлаж, єнгєрєх хором мєч бvрийг чин сэтгэлээсээ хайрлан, жинхэнэ амьдарсан шиг амьдарцгаая.
Хадгалах
Газар газрын єнчин єрєєсєн, ядарч зvдэрсэн хvvхдvvдэд хандивын хувцас цуглуулах гайхалтай санааг хэрхэн хэрэгжvvлснийг уншигч тантай хуваалаж байна. Энэ хорвоод хvн болж тєрснєєс єєр "буруу" зvйл хийгээгvй бяцхан дvvгээ тэвэрсэн хагас нvцгэн жаал єр євдмєєр харцаар дээш ширтэх энэхvv хєшєєг дээгvvрээ задгай дєрвєлжин хорогонд байрлуулж, "Бидэнд хувцас хайрлаач" хэмээх бичиг хадсан нь vнэхээр vр дvнтэй арга болжээ. Шилэн хорго хэдхэн цагийн дотор хуучин хувцсаар дvvрсэн байгааг та харж байна. Бvтээлчээр сэтгэнэ гэж vvнийг л хэлэх байх даа.
Хадгалах
“Дю Тампль” гудмын энэхvv гэрэл зургийг францын химич, зохион бvтээгч тєдийгvй гэрэл зургийн аппаратыг анх санаачлагчдын нэг болох Луи Дагер нь 1838 онд Парис хотод авчээ. Тvvнчлэн энэхvv бvтээл нь дэлхийн анхны фото зургуудын нэг тєдийгvй дээр нь хvний дvрс буусан хамгийн анхны хальс юм байна. Мєн энэхvv дvрсийг хальсанд буулгахын тулд бvтэн 10 минутыг зарцуулсан тул гудмаар явж байсан хvмvvс, сvйх тэрэгнvvд болон бусад хєдєлгєєнтэй зvйлvvд хальсанд буугаагvй ажээ. Гэсэн ч зурагны зvvн доод хэсэгт гутлаа тослуулж байсан нэг хvн удаан хугацаанд нэг байрандаа хєдлєхгvй зогсож байсан тул хальсанд бууж чаджээ. Тэрээр гэрэл зургийн хальсанд мєнхєрсєн хамгийн анхны хvн гэдгээ мэдсэн болов уу?...
Хадгалах
Онгоцны бие засах єрєєг гаднаас нь тvгжиж, онгойлгож болдгийг та мэдсэн vv? Хэрэв vгvй бол одоо танд зааж єгье. Хэрэв та сахилгагvйтэх дуртай нэгэн бол энэ бяцхан мэдлэг танд маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Урт замын нислэгийн vеэр хийх юм олдохгvй уйдаад байгаа бол, хэн нэгэн зорчигчийг ариун цэврийн єрєєнд байхад нь гаднаас нь тvгжээд, эсвэл гэнэт хаалгыг нь онгойлгож орхивол нилээн хорлонтой хєєр баярыг авч ирэх байх даа. Заавал тэгж сахилгагvйтэж, хvний хараалыг идэх албагvй ч гэсэн мэдээд авахад илvvдэхгvй “мэдлэг” байна. Ингээд зааврыг сайн ажиглаарай.
Хадгалах
Шинэ долоо хоног, шинэ сарын мэнд хvргэе. Єнєєдєр та бvхнийхээ чєлєєт цагт зориулан єнгєрсєн долоо хоногийн хамгийн хєгжилтэй, сонирхолтой агшнуудыг багтаасан "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хvргэж байгаадаа таатай байна. Энэ удаагийн дугаарт маань саяхан болж єнгєрсєн, зарим газар нь одоо болж буй Хеллоуины баяртай холбоотой зургууд давамгайлж, уламжлал ёсоор бvсгvйчvvдийн дур татам халуухан тєрхvvд цувралыг чимсэн байгаа. Харин одоо хамтдаа инээж баясан орчлон дэлхийн сонин хачиныг гайхан биширч, бусдын хєгжилтэй фактыг vзэн гэгээлэг гэрэл зургийн ертєнцєєр аялацгаая. Таны шинэ єдрийн эхлэл эрч хvчээр дvvрэн байг...
Хадгалах