ГЭРЭЛ ЗУРАГ

Цээж дvvрэн хєхєндєє сэтгэл дундуур явдаг бvсгvй

Та бvхэнд єєрийнхєє аварга том агаад аймшигтай дур булаам хєхнийхєє ачаар алдаршиж, тvvгээрээ амьдрах мєнгєє хангалттай олдог нэгэн бvсгvйг танилцуулъя. Гэхдээ тэрээр эротик сэтгvvл, насанд хvрэгчдэд зориулсан кинонд зурагаа авахуулж, зарим охид шиг нvцгэн биеэрээ гайхуулж “гvйгээгvй” юм шvv. Харин Эшли Прижен хэмээх энэ бvсгvй нь зvгээр л богино ханцуйтай цамцны рекламанд тоглодог юм байна. Мэдээж тvvний том хєх нь л энэ бизнест амжилт олоход нь хамгийн ихээр нєлєєлсєн. Гэхдээ тэрээр саяхан хєхнийхєє хэмжээг бууруулах бодолтой байгаагаа нийтэд зарлажээ. Учир нь, цээжин дээр нь тєвийх тачаангуй, том хєх нь тvvний нийгмийн болон єдєр тутмын амьдралд нь шууд ба шууд бус утгаар маш их саад болдог гэнэ. Ямартай ч бvгдээрээ зарим нэг нь мэсний доор удаа дараа хэвтэн байж бий болгодог хєхийг тєрєхєєсєє єєртєє євлєж чадсан нэгэн бvсгvйн зургуудтай танилцацгаая.
Цээж дvvрэн хєхєндєє сэтгэл дундуур явдаг бvсгvй Хадгалах
2010-12-27, 21:21

Элдэв зураг (153 фото) №388

Оройн мэнд найзуудаа, сайхан амарч байна уу. Энд тэндэхийн шинэ жилийн баярт уригдаж баярын бялуу хvртэж, ориглуун дарс буудуулаад л явна уу. Хуучин оноо vдэж, шинэ оноо угтах цаг мєч ойртсоор байгаа энэ vед сэргэлэн цовоо байж баярлахгvй гээд яах ч билээ. Харин одоо таныг шинэ долоо хоногийн ажлын єглєє хамгийн тvрvvнд гэрэл гэгээтэй зургууд угтаж, эрч хvч бэлэглээсэй хэмээн "Элдэв зураг" цувралынхаа ээжит дугаарыг орууллаа. Мэдээж зул сар, шинэ жилтэй холбоотой алиа хошин зургууд олон байгаа бєгєєд сайхан бvсгvйчvvдийн харц булаам тєрхvvд нийтлэлийг улам халуухан болгов. Ингээд хамтдаа єнгєрсєн долоо хамгийн хєгжилтэй зургуудыг тухлан сууж vзэцгээе.
Элдэв зураг (153 фото) №388 Хадгалах
2010-12-27, 06:25

Цагаа олж дарсан зурагны цуглуулга

Амьдрал тэр чигээрээ боломж байдаг билээ. Хамгийн гол нь амьдралаар дvvрэн байх боломжуудыг алдалгvй харах нvд, барьж авах авхаалж самбаа, эр зориг л бидэнд хэрэгтэй. Тэр хаана, хэзээ, ямар vед, хэнтэй байх вэ гэдэг бол маш чухал асуулт. Тэгвэл гэрэл зурагчдын хувьд амьдралын vзэгдэл бvр гайхалтай бvтээлийн эх vvсвэр болж чаддаг. Хамгийн гол нь тэд яг цагаа олж, зєв газраас нь зєв vйл хєдлєлийг хальсанд буулгаж чаддаг л байх хэрэгтэй. За ингээд бvгдээрээ тогтоож харахад тєдийлєн боломжгvй хурдан хугацаанд болж єнгєрдєг ямарваа нэгэн vзэгдэл, vйл хєдлєлийн дvр зургуудыг хvлээн авгцгаая.
Цагаа олж дарсан зурагны цуглуулга Хадгалах
2010-12-26, 03:10

Хар цагааны нvдээр эротикийг мэдрэх нь

Харанхуй, гэгээлэг хоёр ээлжлэн оршдог Дэлхий дээр vхэх тєрєх нь vнэн, єдєр шєнє солигддог нь vнэн, хvн ээжээсээ тєрдєг нь vнэн, хар бас цагаан єнгє байдаг нь vнэн, харин бусад нь бvгд худлаа гэлтэй. Єнєєдєр та инээж байвал энэ vнэн, гэхдээ юунаас болоод хэзээ энэ инээмсэглэл чинь нулимс болохыг хэн ч мэдэхгvй, тиймээс инээх шалтгаан бас худлаа... Харин тэр цагт нулимс нvднээс чинь дусалж байгаа нь л vнэн болж хувирна. Харин vvний шалтгаан нь тvмэн янз байж болох учраас бас л худлаа. Vvнтэй адилхан хорвоо дээр олон янзын єнгє хослон оршдог боловч, яг vнэн хэрэг дээрээ бvгд л хар болон цагаан єнгєнєєс vvсдэг билээ. Ингээд хэсэгхэн зуурын хийсвэрлэл, уран тєсєєлєл, илvv vгийг хойш тавиад, байгаль эхийн суурь хоёр єнгийн хослолоор эротик дvрслэлийг ажиж, сэтгэлийн таашаал эдэлцгээе. Ажил дээрээ байгаа бол болгоомжтой vзэхийг зєвлєе.
Хар цагааны нvдээр эротикийг мэдрэх нь Хадгалах
2010-12-24, 23:51

Баруун орос дахь цаатнууд

Хуучнаар бол манай, одоогоор бол Оросын газар нутгийн баруун хязгаар дахь Сэротэтто-гийн цаатнуудын амьдралын фото агшнуудаар аялцгаая. Эдгээр сонирхолтой гэрэл зургуудыг Юрибей голын Ямал хэмээх хойг арал дээр авчээ. Хэт соёлжиж, єндєр технологижсон єнєєдрийн дэлхий дээрх байгалиасаа салаагvй цєєхєн хэдэн бvлэг хvмvvсийн нэгэн жишээ болсон энэ овгийн аж амьдралыг ажихад vнэхээр сонирхолтой бас яагаад ч юм сэтгэл хєдлємєєр санагдана. Ингээд бvгдээрээ цаа бугаар хєл дvvжлэх унаа, ходоод дvvргэх хоол, хоног єнгєрєєх ажил, хотол олныхоо бэлэг тэмдэгийг хийсэн нэгэн ер бусын бvлэг хvмvvсийн аж амьдралтай танилцацгаая.
Баруун орос дахь цаатнууд Хадгалах
2010-12-24, 06:31

Маш муу аав ээжтэй хvvхдvvд

Vнэхээр муу бvхнээрээ "шигшэгдсэн", "шилдэгийн шилдэг" аав ээж нарын гар дээр єсч єндийж байгаа хєєрхийлєлтэй vрсийн єрєвдєлтэй хирнээ хєгжилтэй фото цуглуулгынхаа ээлжит дугаарыг таны ємнє дэлгэж байна. Vрийн зулай vнэрлэж, аав, ээж болно гэдэг энэ хорвоогийн тvмэн жаргалын дундаас хамгийн сайхан нь байтал зарим эцэг эхчvvд тэр жаргалаа дэндvv vл тоомсорлож, аминаас тасарсан амиудаа дэндvv шоглож, юугаа ч мэдэхгvй бяцхан оршихуйг нь далимдуулан, аймшигтай ханддаг ажээ. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж, бяцхан vрсээ байж боломгvй байдалд оруулсан хамгийн муу аав ээж нарын фото цуглуулгатай танилцана уу. Гэхдээ хvvхдээ хаяж, хэвлийд бvрэлдээгvй байхад нь авахуулдаг жинхэнэ муу эцэг эхчvvдийн дэргэд иймvvд нь хамаагvй дээр, бас инээх шалтгаантай байх юм даа.
Маш муу аав ээжтэй хvvхдvvд Хадгалах
2010-12-23, 18:35

“Миний дотоод ертєнцийн цєм” хэмээх цуврал зургууд

Лозаннад аж тєрдєг Швейцарийн залуун гэрэл зурагчин, график дизайнер тєдийгvй мультимедиа бvтээгч Жонас Форнерод (Jonas Fornerod) – ны “Миний дотоод ертєнцийн цємд” ("The Center Of My World") нэртэй, тун євєрмєц фото цувралыг таны ємнє дэлгэхээр бэлтгэлээ. Тэрээр тєрєл бvрийн, ер бусын орчны дунд єєрийгєє алсын алсаас буулгасан мэт бvтээлvvдийн цувралаа ингэж нэрлэжээ. Тэрээр vvгээрээ байгалийн болон байгуулагдсан дvр зураг, орчнуудад хичнээн урлагийн єнцгєєс хандаж, єєрийгєє тvvний нэг хэсэг гэдгээ илэрхийлдэг ажээ.
“Миний дотоод ертєнцийн цєм” хэмээх цуврал зургууд Хадгалах
2010-12-23, 18:15

Гар зургаар илэрхийлэгдсэн Социалист Солонгосын мєрєєдєл

Москвагийн, мєн хуучин социалист дэглэмт манайх мэт улс орны иргэдийн хувьд аль ч талаараа маш сонирхолтой байх нэгэн гар зургийн vзэсгэлэнг Олег Кулик болон Анна Зайцева нарын уран бvтээлч нар саяхан тєрєлх хотдоо гаргажээ. Хойд Солонгосын зураачдын зураг, баримал, сийлбэрvvдээс бvрдсэн энэхvv vзэсгэлэнгийн бvтээлvvдийг харахад тус социалист  орны зураач нарын онгодыг “Тэгедоскийн барилгачид”, “Мигокскийн хєдєє аж ахуйн пункт”, тэр битгий хэл “Фашистуудын бэлгийн хvчирхийлэл” зэрэг сэдвvvд маш ихээр хєглєдєг юм байна. Vзэсгэлэнд тавигдсан бvх бvтээлvvд ихэвчлэн 2000 оноос хойш хийгджээ. “Мєсєн доогуур ч ус урсдаг” хэмээх нэртэй уг vзэсгэлэн нь ирэх оны 1-р сарын 30-ныг хvртэл “Белый” цех болон “Винзавод” зэрэг газруудад гарах юм байна. Ингээд бvгдээрээ нэг талаараа єрєєсгєл vзэл бодолд хvлэгдсэн хєєрхийлєлтэй нэгэн нийгмийн иргэд юуг мєрєєддєгийг урлагийн бvтээлvvдээр нь дамжуулан мэдэж авцгаая. Яг л манай хуучин цагийн соц-мєрєєдєл vнэртэж байна шvv.
Гар зургаар илэрхийлэгдсэн Социалист Солонгосын мєрєєдєл Хадгалах
2010-12-23, 06:47

Онц аюултай гэмт хэрэгтнvvдийн зурагтай хуанли

2011 оны онц аюултай, хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа гэмт этгээдvvдийн хуанли (MOST WANTED, the 2011 Moustache Calendar) хэмээх одоо танд танилцуулах гэж байгаа сонирхолтой бvтээл нь гэрэл зурагчин Рики Чепмен (Ricky Chapman) –ы санаачилж, амьдралд нэвтрvvлсэн санаа юм. “2011 оны бавайсан сахалтай календарь”, “Онц аюултай этгээдvvд” гэсэн хоёр нэртэй уг бvтээлийн тvvхийг хvvрнэвэл: “1980 оны зун онц ноцтой 12 ширхэг эрэгтэй гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр цацагдаж байжээ. Харин 1990 оны Хавар гэхэд дээрхи 12 эрийг бvгдийг нь баривчилсан байдаг. Хамгийн сонирхолтой тэдгээр гэмт хэрэгтнvvд нь бvгд сахалтай байсан ажээ.” Ингээд бvгдээрээ онц ноцтой гэмт хэрэгтнvvдийн тєрхийг агуулсан ирэх оны шинэ хуанлитай танилцацгаая. Хэрэв зураг амилдаг байсан бол энэхvv календарийг хэн ч гэртээ авч тавихгvй байсан байх гэж бодогдлоо.
Онц аюултай гэмт хэрэгтнvvдийн зурагтай хуанли Хадгалах
2010-12-23, 06:37

Гэрэл зурагчин Марк Хом (Marc Hom)

Гэрэл зурагчин Марк Хом (Marc Hom) нь Копенгагенд мэндэлжээ. Данийн урлагийн их сургуулийг дvvргэснийхээ дараа 1989 онд Нью-Йорк хотноо шилжин суурьшсан тэрээр хожим нь дэлхийн алдартнуудыг тєрхийг хальсанд буулгадаг дээд зиндааны зурагчин болж, тэднээс дутуугvй тансаг амьдрах хувьтай байсан юм санаж. Єнєєдєр Марк Хом нь зар сурталчилгаа, загвар болон алдартнуудын хєрєг гэсэн гурван тєрлєєр дагнан уран бvтээлээ туурвидаг юм байна. Тvvний vйлчлvvлэгчдийг дурьдвал Gucci, Max Mara, Esquire, Harper's Bazaar, Vanity Fair, Vogue зэрэг домогт нэрс цуврах ажээ. Ингээд бvгдээрээ бас нэгэн нэрт гэрэл зурагчны дурангаар алдартай одуудын нилээн энгэрээ дэлгэсэн тєрхvvдийг ажицгаая.
Гэрэл зурагчин Марк Хом (Marc Hom) Хадгалах
2010-12-22, 00:19

Номын сан дотор нойрсохуй

Залуу насны элдэв адал явдал, хайр дурлал, инээд хєєртэй єдрvvд тасралтгvй vргэлжлэх, дэргэдээсээ холдуулмааргvй атлаа дэндvv богинохон оюутан насны амьдралд хаана хамгийн бат бєх нойрыг хамгийн зугаатай байдлаар, vеийн нєхдийнхєє дунд авч болох вэ? Тиймээ, мэдээж энэ бол номын сан юм. Vргэлж анир чимээгvй, тохилог бєгєєд олон нойрмог хvмvvсийн дунд байдгаараа номын сан нь завгvй оюутны єдрийн унтлагад яг тохирно. Мєн эрдмийн их єргєєний номын “асарт” нойроо авч байгаа оюутан хvнийг хэн  ч буруутгахгvй, бас тэрээр ганцаархнаа биш, олуулаа унтадгаараа “давуу талтай”. Ингээд номын сангийн “унтаач” нарын фото цуглуулгаар дамжуулан амьдралынхаа хамгийн дурсамжтай хэдхэн жилийн уянгаа эргэн санацгаая.
Номын сан дотор нойрсохуй Хадгалах
2010-12-21, 23:38

Гэрэл зурагчин Альберт Вотсон –ны нvдээр

Одоо танд бvтээлvvдийнх нь дээжийг толилуулах гэж байгаа бас нэгэн авъяастан болох Альберт Вотсон (Albert Watson)  нь 1942 онд Шотландад мэндэлсэн юм байна. Тэрээр фэшн болон селебрити тєрлєєр илvv тvлхvv дагнан, амжилтанд хvрчээ. Альберт Вотсон нь алдарт Vogue сэтгvvлийн 200 гаруй, Rolling Stone сэтгvvлийн 40 гаруй дугаарын нvvрний зургийг дарсан юм байна. Одоо бvгдээрээ энэхvv домогт гэрэл зурагчны ахин давтагдашгvй гайхалтай бvтээлvvдтэй танилцацгаая. Тэрээр та бидний зvрхэнд хоногшсон одуудын онцлог тєрхийг гайхалтай мэдэрч, гэрэл зургаараа дамжуулан єєрийн ертєнцийг vзэх vзэлтэйгээ тєгс хослуулан дэлгэжээ.
Гэрэл зурагчин Альберт Вотсон –ны нvдээр Хадгалах
2010-12-21, 23:23