ГЭРЭЛ ЗУРАГ

Нvд хужирлах эрчvvдийн фото цуглуулга

Боловсорч гvйцсэн жимс шиг жинхэнэ бvсгvй хvний арван шинж нь бvрдсэн монголын сайхан хvvхнvvддээ зориулж, булчин нь зангирсан эрмэг тачаангуй биеэрээ гайхуулсан халуухан эрчvvдийн фото цуглуулгыг хvргэхээр бэлтгэлээ. Энэхvv цуглуулга маань таны нvдийг баясгаж, сэтгэлийг тань сэргээн, орон доторхи мєрєєдлийн ханхvvгийн талаарх тєсєєллийг тань амилуулна гэдэгт итгэлтэй байна.
Нvд хужирлах эрчvvдийн фото цуглуулга Хадгалах
2011-01-05, 21:53

Хvvхдийн фэшн

Уншигч та бvхэнд гэрэл зурагчин Achim Lippoth – ийн авсан хvvхдийн хувцасны загварын фото зургуудыг хvргэж байна. Єнгє мєнгєнд дурлаж, гоё чамин харагдах гэсэн хvн гэдэг амьтны чавилхан хvсэл нь хамгийн хєєрхєн хvvхдийг ч гэсэн мундаг хvний дvр эсгэн, ганган гоёлтой пооз аван зогсож, зурагаа даруулахад хvргэдэг ажээ. Гэхдээ vvнийг зєв талаас нь бодож vзвэл хувцасны хэв маяг гэдэг урлагийг хvvхэд багаасаа олж мэдэх тусам, єнгє мєнгєний хорвоод хєлєє олох нь илvv амар байх биз ээ. Ингээд бvгдээрээ насанд хvрсэн моделиудаас дутахааргvй зурагаа авахуулсан хvvхдvvдийн зургуудыг хvлээн авангаа, хvvхэддээ юуг яаж ємсгєвєл илvv хєєрхєн харагдахыг олж мэдэцгээе.
Хvvхдийн фэшн Хадгалах
2011-01-05, 21:39

Пабло Лобатогийн туурвисан оддын євєрмєц хєргvvд

Аргентины зураач Пабло Лобато (Pablo Lobato) – гийн бvтээлvvдийг харсан урлаг мэддэг ямар ч хvн шууд л алдарт Пабло Пикассогийн арга барил, дотоод ертєнцєє илэрхийлдэг асан онцлогийг олж харах болно. Тvvнчлэн Пабло Лобатогийн бvх бvтээлvvд нь тэр чигээрээ геометрийн дvрснvvдээс бvрдсэн байх боловч, харсан хvн нь тухайн хvний хєргийг маш хялбархан таних боломжтойгоороо туйлын онцлог ажээ. Тvvний туурвилууд нь New Yorker, Rolling Stone, Time Magazine, LA Times Magazine, Boston Globe болон бусад олон алдартай сонин, сэтгvvлvvдийн нvvр, хавтаснаа нэг бус удаа хэвлэгдэж, vзэгчдийн хvртээл болж байсан юм. Та бид ч гэсэн юугаараа дутах вэ. Ингээд єрнєдийн алдартай зураачийн бvтээсэн алдартнуудын хєргvvдийг хvлээн авцгаая.
Пабло Лобатогийн туурвисан оддын євєрмєц хєргvvд Хадгалах

Лукаш Дворак-ийн эротик гэрэл зургууд

Лукаш Дворак (Lukas Dvorak) нь Праг хотод тєрж єссєн бєгєєд олон жилийн туршид Италид ажиллаж амьдарч байгаад тєрєлх Чех улсдаа эргэн хєл тавьжээ. Дворакийн бvтээлvvдийн гол сэдэв нь бvсгvй хvний гоо vзэсгэлэн юм байна. Тэрээр эротик болон фэшн тєрлvvдээр уран бvтээлээ туурвидаг ажээ. Тvvний vйлчлvvлэгчдийг дурьдвал Playboy, Teaser, Harpers Bazaar, Marie Claire, Vanity Fair, InStyle, Cosmopolitan, GQ болон бусад олон алдартай брэндvvдийн нэрс цуврана. Ингээд бvгдээрээ Лукаш Дворак хэмээх уран бvтээлчийн нvдээр эротик гоо сайхны мэдрэмжийг хvлээн авцгаая.
Лукаш Дворак-ийн эротик гэрэл зургууд Хадгалах
2011-01-04, 22:10

“Чи vхэж байна” сэдэвт цуврал зургууд

Дэлхийн єнцєг булан бvр дэх бvх тєрлийн нийгмийн давхаргынхны хувьд vхэл гэдэг нь хамгийн аймшигтай, хамгийн хэцvv сэдэвт тооцогддог байхад Андреа Пилиа (Andrea Pilia), Адриано Лео (Adriano Leo) болон Дарио Катальди (Dario Cataldi)  нарын гурван Итали оюутан нь энэхvv сэдвийг айж эмээ, эвгvйцэх зvйлгvйгээр хєнддєг ажээ. Vvнийхээ баталгаа болгож тэд саяхан «Muori» ("Чи vхэж байна") хэмээх цуврал гэрэл зургийг авцгааж, хvмvvсийн хvртээл болгосон байна. Энэ гурван залуу нь Страсбург сурч байхдаа “Хорон санааны багетууд” ("Les Baguettes Du Mal") хэмээх уран бvтээлийн студийг байгуулжээ. Одоо танд хvргэх гэж буй цуврал зургууд нь олон нийтийн газар дахь гэнэтийн vхэл хэн бvхэнд тохиолдвол ямархуу дvр зургийг бий болгохыг харуулсан байна. Ингээд бvгдээрээ гурван залуугийн євєрмєц бvтээлvvдийн дээжээс сонирхоцгооё. Шинэ оны зааг дээр бэлэгдэлгvй юмаар нvдээ зовоохгvй ээ, гэж шийдсэн бол vргэлжлvvлэн vзэх хэрэггvй болов уу.
“Чи vхэж байна” сэдэвт цуврал зургууд Хадгалах
2011-01-04, 20:50

2011 оны Хавар/Зуны Victoria's Secret Pink-загварууд

Польшийн топ модель Магдалена Фраковяк (Magdalena Frackowiak) нь алдарт Victoria’s Secret брэндийн залуусын хувцасны Pink маркын 2011 оны хавар, зуны улирлын шинэ загваруудын сурталчилгааны дvр тєрх болжээ. Тэрээр энэхvv сурталчилгаанд загвар ємсєгч Марла Хорсттой хамтран зурагаа авахуулсан юм байна. Гэрэл зурагчнаар нь Бэн Уоттс (Ben Watts) ажиллажээ. Ингээд бvгдээрээ саяхан солигдсон хэдий ч “2011” гэдэг нэрийг аль хэдийнэ єдєр бvрийн ємнє “зvvлгэж” чадаж байгаа хvчирхэг цаг хугацааны нэгэн эргэлт болох 2011 буюу шинэ оны хавар, зуны Victoria’s Secret Pink-ийн загварын чиг хандлагуудтай танилцацгаая. Ирэх хавартай хамт нахиалах єсвєр насны дvv нарт маань, тэр тусмаа охидод хамгийн их хэрэгтэй нийтлэл гэдэгт итгэлтэй байна.
2011 оны Хавар/Зуны Victoria's Secret Pink-загварууд Хадгалах
2011-01-04, 20:33

Цастай, жавартай євлийн дvр зураг

Єнєє эриний он тооллын хоёр дахь мянганы эхний арав дахь жилийн євєл хvн тєрєлхтєнд тийм ч зєєлєн хандсангvй. Хэдийгээр єнгєрсєн жилийн аймшигтай их цас, гэнэтийн цаг уурын єєрчлєлт энэ жил яг таг давтагдаагvй хэдий ч яс тогшим хvйтэн єдрvvд, цасанд дарагдсан урт шєнvvд Дэлхийн ихэнхи орнуудад vргэлжилсээр байна. Ес саяхан эхэлсэн ч ууранд цантсан сормуус хугарч, уланд наалдсан цас урь ортол салах шинжгvй тийм хvйтэн байна. Бас машины утаа агаарт царцаж, орилсон хvний дуу нь амнаасаа гаралгvй хєлдмєєр ч байх шиг. Ямартай ч бvгдээрээ мэдээллийн эрин зууны хvмvvс гэсэндээ євлийн харгислал дэлхийн бусад орнуудыг хэрхэн хяргаж байгаатай танилцах хэрэгтэй байх. Учир нь энэ бол энэ євлийн, энэ єдрvvдийн vйл явдал билээ.
Цастай, жавартай євлийн дvр зураг Хадгалах
2010-12-30, 22:45

Ээ дээ, энэ Япончууд уу? (2-р хэсэг)

Цэнхэр гарагийн элгэн дээр оюун ухаан, зєн билэг, бvтээлч сэтгэлгээгээрээ бусад бvх амьд бодгалийн оргил дээр нь оршин байгаа хvмvvн тєрєлхтєн олон янз билээ. Олон янзын хvмvvс єєр єєрсдийнхєє заншлаар, єєр єєрсдийн нутаг дэвсгэр дээр амьдардаг тул зан заншил, соёлын хувьд асар зєрvvтэй байх нь бий. Тэр дундаа онигордуу нvд, намхан бие, шар арьстай Азиуд бол дэлхийн бусад арьстангууд, тэр дундаа Европуудын хувьд тайлж баршгvй оньсого, гайхаж баршгvй соёлтонгуудад тооцогддог. Ингээд бvгдээрээ харийнхны гайхшралыг барсаар байгаа Ази тивийнхнийхээ, тэр дундаа аймшигтай содонгоороо алдартай Япон улсын ард тvмний євєрмєц, хєгжилтэй, зарим талаараа бага зэрэг гажигдуу дvр зургуудтай танилцацгаая.
Ээ дээ, энэ Япончууд уу? (2-р хэсэг) Хадгалах
2010-12-30, 22:06

Бэтменээр амьсгалсан хорвоо

Кино урлаг, комик номны хамгийн алдартай баатар болох Бэтментэй холбоотой тєрєл бvрийн хєгжилтэй, энгийн фото цуглуулгыг танд хvргэж байна. Олон хvний хэцvv байдлаас аварч, муу санаатай дайсантай халз тулан, баатарлаг ёсоор ялалт байгуулдаг супер эрийн тvvхэнд дуртай, хайртай хvмvvст энэхvv нийтлэл маань таалагдах байх. Хvн хvн ахин давтагдашгvй єєр, дэлхийн улс орнуудын соёл иргэншил, ёс заншил нь хоорондоо харилцан адилгvй боловч нэг дэлхийн хvмvvс болохоороо бид олон зvйлээрээ ижилхэн байдаг. Бидний нийтлэг сонирхол, хvсэл эрмэлзэл нь биднийг нэгтгэдэг. Тэгвэл одоо бvгдээрээ Бэтменээр нэгдсэн хvмvvсийн дvр зургуудыг тольдоцгооё. Таны хайртай Бэтмен энд хаа газар, янз бvрийн байдалтайгаар дvрслэгдсэн байгаа.
Бэтменээр амьсгалсан хорвоо Хадгалах
2010-12-30, 21:50

Маш сонирхолтой, бvтээлч эд зvйлс

Єдєр тутмын амьдралын хэмнэлд єнгє нэмж, хамаагvй сонирхолтой бас хамаагvй хялбар болгохын тєлєє єдєр шєнєгvй ажилладаг газар газрын дизайнер, зохион бvтээгчдийн маш сонирхолтой, хєєрхєн хєєрхєн бvтээлvvдийн томоос том цуглуулгыг таны ємнє дэлгэж байна. Эдгээрийн заримыг нь та урьд нь манай сайтаас харсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тархин дахь мэдлэгээ ахин нэг сэргээгээд авахад илvvдэх юм юу байх вэ. Ингээд бvгдээрээ маш энгийн юм шиг хирнээ хэний ч санаанд ємнє нь орж байгаагvй, орлоо гэхэд хэрэгжvvлж байгаагvй бvтээлч санаануудын цуглуулгатай нэг дор танилцаж, амьдралдаа хэрэгжvvлж болох заримыг нь мэдэж авцгаая.
Маш сонирхолтой, бvтээлч эд зvйлс Хадгалах
2010-12-29, 00:17

Классик гэрэл зурагчин Philippe Halsman

XX зууны суут гэрэл зурагчдын нэг болох Филипп Халсман (Philippe Halsman) (1906.02.05., Риг – 1979. 07, Нью-Йорк)-ны бvтээлийн дээжээс таны мэлмийд хvргэж байна. Тэрээр Риг-д нэгэн Еврей гэр бvлд мэндэлсэн бєгєєд 15 настайгаасаа гэрэл зурагаар оролдож эхэлжээ. 1928 онд эцэг нь Филипптэй хамт Австри дахь Алпийн нуруугаар аялж яваад єндрєєс унан, таалал тєгсчээ. Энэхvv эмгэнэлт явдалд Филиппээс єєр гэрч байгаагvй тул арван настай хvvг эцгийгээ хєнєєсєн хэрэгт буруутгаж, торны цаана суулгасан байна. Энэ явдал нь Дэлхий дахины сонорт хvрч, Филиппийг хамгаалахаар олон алдартнууд мєр зэрэгцэн дуу хоолойгоо нэгтгэсний дотор Альберт Эйнштейн (Albert Einstein) орж байжээ. Филипп нь шоронд 4 жил суусныхаа дараагаар Австри-т ахин хэзээ ч хєл тавихгvй гэсэн нєхцєлтэйгєєр суллагдсан байна. Ингээд Парист амьдрах болсноор тэрээр гэрэл зургийнхаа авъяасыг илрvvлж, олон сэтгvvлvvдэд бvтээлvvдээ хэвлvvлж эхэлснээр олонд танигдаж, алдрын оргилд хvрэх эхлэлээ тавьжээ. Ингээд бvгдээрээ 20-р зууны жинхэнэ классик гэрэл зурагчны бvтээлvvдээр нvдээ хужирлацгаая.
Классик гэрэл зурагчин Philippe Halsman Хадгалах
2010-12-28, 23:58

Хуримын хєгжилтэй агшнууд

Хvний амьдралд ганцхан тохиох аз жаргалтай мєч болох хуримын ёслолын vеэр хол ойрын олон зочид гийчид цугларч, нас хvйсээр ялгалгvй хєгжилдєн цэнгэдэг билээ. Энэ  л баяраар єєр єєрийн гэсэн амьдралтай, олон хvн шинэхэн хосод аз жаргалыг хvсэх нэгэн vзvvрт сэтгэлээр цуглардаг. Тиймээс л хосуудын найз нєхєд, амраг садангуудыг нэгэн дор, хэдхэн цагийн хугацаатайгаар цуглуулдаг энэ л баяраар хамгийн хєгжилтэй, хамгийн санаанд оромгvй vйлдлvvдийг зочид гийчид, найрын эзэд гаргадаг нь хожим дурсахад хєгжилтэй байдаг. Ингээд бvгдээрээ хаа газрын хурим найруудын хамгийн хєгжилтэй агшнуудыг хvлээн авангаа, хуримд уригдаад ирсэн юм шиг мэдрэмжийг амсацгаая.
Хуримын хєгжилтэй агшнууд Хадгалах
2010-12-27, 21:45