Нэрт гэрэл зурагчин Тксема Ест (Txema Yeste) нь єндєєрийн амжилтандаа хvрэхийн тулд, хамгийн эрэлттэй фэшн гэрэл зурагчдын нэг болохын тулд урт удаан бєгєєд бартаатай замыг туулж, олон жилийн туршид фото сурвалжлагчаар ажиллажээ. Камер барьсан сурвалжлагч байсан он жилvvд нь тvvнд гэрэл сvvдрийн зохицлыг гарамгай харуулах эрдэм ухааныг, бас зурагаар дамжуулан ертєнцийг єєрийнхєєрєє илэрхийлэх чадварыг бэлэглэсэн байна. Тvvнтэй хамтарч ажилладаг байгууллагуудыг дурьдвал Vogue, Harper's Bazaar, Playboy, Marie Claire зэрэг олон арван алдартай сэтгvvл, гоо сайхны брэндvvд, болон загварын компаниудыг дурьдах хэрэгтэй болно. Тксема-гийн бvтээлvvд нь єнгє будагаар алаглаж, гоо сайхны таашаалыг бэлэглэхийн хажуугаар дээд зэргийн нууцлаг, тансаг, тачаангуй бас догшин гэх тодотголуудыг дагуулах ажээ.
Хадгалах
Одоо танд хvргэх гэж байгаа маш сонирхолтой нийтлэлд багтсан зургуудыг 1960-аад онд авчээ. Тэр vед нилээн идэвхитэй vйл ажиллагаагаа явуулж байсан Кейптауны нэгэн шєнийн клубын хамгаалагч эр суусан газраасаа шороо атгаж, орчноосоо олз хvртэж чаддаг нэгэн байсан бололтой. Тэрээр тухайн vед уг клубээр vйлчлvvлдэг байсан хvмvvсийн хэрхэн зугаацаж цэнгэж буйг нь фото хальсанд буулган цуглуулдаг байсан нь єнєєдєр та бидний сонирхлыг татах сэдэв, vзмэр болохоос гадна тvvхийн нэгэн сонирхолтой баримт болж чаджээ. Хvн гэдэг амьтан угаас зугаа цэнгэлд дуртай болохоор vеийн vед ижилхэн байдлаар хєгжилдєж, наргисаар ирсэн болохыг эндээс олж мэдэж болохоор санагдлаа. Ингээд бvгдээрээ 60-аад онд єрнєдийн хvмvvс хэрхэн хєлєєрєє толгой хийдэг байсантай танилцацгаая. Манайх социалист дэглэмтэй байгаагvй бол аав ээж, эмээ євєє нарын маань зургийн цомогноос энэ мэт дvр зургийг хаа нэгтээ олж харж болох байсан биз ээ.
Хадгалах
Уг фото нийтлэлийн нэрийг “Хvний хамгийн сонирхолтой рентген зургууд” ч гэж єгч болохоор байлаа. Учир хvмvvс vнэхээр учир нь vл ойлгогдох, тєрєл бvрийн шалтгаанаар ямар санаанд оромгvй, бас байж боломгvй зvйлсийг залгих юмуу, бие эрхтэндээ оруулдагийг харуулсан сонирхолтой рентген зургуудыг цуглуулсан байгаа юм. Хvнс биш, эм биш, бас яав ч эрvvл хvний санаанд орж амруугаа, эсвэл ямар нэгэн онгорхой хэсэгрvvгээ зvглvvлмээргvй зvйлсийг залгиж, тvлхэхэд хvргэдэг шалтгаан нь мэдээж мансууруулах бодис, хар тамхи, юмуу гэнэтийн цочрол, эсвэл айдас, эсвэл ямар нэгэн зуршил мэтийн зvйлс л байх даа. Ямартай ч бvгдээрээ тєрєл бvрийн санаанд багтамгvй зvйлсийг ямарваа нэгэн шалтгаанаар дотроо оруулсан хvмvvсийн рентген зургуудыг vзэж сонирхоцгооё.
Хадгалах
Єнгєрсєн Пvрэв гарагт Москва хотод Томмасо Каларко, Жон Дойл, Южин (Евгений) Демлер, Михаил Лукин, болон 2001 оны физикийн шинжлэх ухааны Нобелийн шагналт тєлєєлєгч - Вольфганг Кеттерле нарын нэрт эрдэмтэн, физикчдийн уулзалт болжээ. Тэд эх орныхоо нийслэл хотод цуглахдаа, Олон улсын квантын физик болон квантын технологийн тєвийг байгуулах тал дээр «Сколково»-той хамтарч ажиллах боломж бололцооны талаар авч хэлэлцсэн байна. Тэдний уулзалтуудын нэг нь Кремлийн удирдлагын хамгийн анхны орлогч болох Владислав Сурковын єрєєнд болж єнгєрчээ. Тиймээс та бvхний мэлмийд уг танхимын дотоод байдлыг харуулсан фото нийтлэлийг хvргэхээр бэлтгэлээ. Зvгээр ч нэг орос нєхрийн єрєєг харуулаагvй болохыг та доорхи фото зургуудаас ойлгох байх.
Хадгалах
Та бvхэнд Хонконгийн “Дэлхийн Шоколадын єв сан” хэмээх vзэсгэлэн дээр хийсэн “амттай” фото зургуудыг тvvвэрлэн vзvvлж байна. Эдгээр зургуудад италийн алдарт шоколадчин Мирко Делла Веккья (Mirco Della Vecchia)-гийн уран барилгууд болон ЮНЕСКО-гийн Дэлхийн євийн жагсаалтад багтддаг єчvvхэн жижиг зvйлvvдийн хуулбарыг vзэх болно.
Хадгалах
Хувцас загвар, сурталчилгаа болон одуудын хєрєг зураг гэсэн тєрєл зvйлээр уран бvтээлээ туурвидаг гэрэл зурагчин - Жейсон Нокито (Jason Nocito)-гийн ажлуудыг таны ємнє дэлгэж байна. Тэрээр Америк болон Канад хоёр улсад ээлжлэн амьдардаг ажээ. Тvvний урын санд солиотой гэмээр содон, хайнга, эмх замбараагvй бvтээлvvд зонхилдог. Зургуудыг нь авдаг газруудыг дурьдвал Apple, Nike, Diesel, Nixon, Rolling Stone зэрэг болно. Ингээд бvгдээрээ Жейсон Нокито хэмээх нэр хvндтэй уран бvтээлчийн євєрмєц ертєнцєєр хайртай алдартнуудынхаа хамт аялцгаая.
Хадгалах
Жонатан Гриффитс (Jonathan Griffiths) одоо 32 настай. Vндсэн мэргэжил нь валютын трейдер. Харин одоо фото зурагчин, хаданд авирагч болсон. Зураг авахдаа нэг гартаа камертай цvнх, нєгєє гартаа биеэ хамгаалах зорилгоор карабин буу авч явдаг. Жонатаны зургуудыг уулын спортын олон сэтгvvл, уулын сэдэвт олон цувралуудад vзэж болно. Хvршгvй єндєр уулсын оргилын зургуудаас гадна уулын зэрлэг ан амьтдын зургийг дурандаа тусгадаг. Тэрбээр 15 сар амиараа дэнчин тавьж Канадын vндэсний паркад амьдарч амьтдыг хооллон тэдний итгэлийг олж гайхамшигтай зургуудыг авч чаджээ. Хvvгийнхээ тєрєхєєс эхлvvлээд зургийг нь авч эхлэсэн тэрбээр цаашид орон нутгийнхаа амьтны хvрээлэн дэх амьтдын зургийг авч vvндээ улам автан онгон байгаль дахь зоргоороо амьдарч буй ан амьтдын зургийг авахаар санаа шулууджээ. Та Жонатан Гриффитсийн одоо vзэх фото зургуудыг алсын зайн удирдлагатай камер,
эсвэл модон дээр зоосон фото аппаратаар авсан гэж бvv эндvvрээрэй.
Хадгалах
Буцах цаг урьд урьдны жилvvдийнхээс нь тvрvvлж ирчихээд, дулаахан цаг агаарт юу юугvй хєєгдєх гээд байгагааа мэдэрсэн “Євєл євєє” цагаан сахлаа шарван хилэгнэж, хvйтэн мутраараа газар самран, цэвдэг амьсгалаараа улам хvчтэй vлээж байгаа энэ єдрvvдэд бид "2010 оны євєл" дэлхийн єнцєг булан бvрт хэрхэн єрнєснийг харуулсан маш сонирхолтой фото нийтлэлийг таны мэлмийд хvргэвэл хамгийн тохиромжтой мэт санагдлаа. Эндээс та бvхэн энэ євлийн хамгийн дуулиантай, хамгийн сонирхолтой vйл явдлуудын фото агшнуудыг тайлбарын хамт хvлээн авах болно.
Хадгалах
Тайландын тусгай албаны цэргvvдийн бэлтгэл сургуулилт хийх явцыг буулгасан доорхи фото зургуудыг хараад дотор муухайрч, ємнєєс нь яс янгинан, мах шархилах шиг боллоо. Ийм хатуу бэрхийг махан биеэрээ туулж байж тусгай албаны цэрэг гэгдэн, эх орныхоо манаанд зогсдог эдгээр эрсийг бодит амьдрал дээрхи нууцхан “суперменvvд” гэж нэрлэмээр ч юм шиг санагдлаа. Уйгагvй бєгєєд хахир хатуу дасгал сургуулилтаас нь харахад, галд шатдаггvй усанд живдэггvй эдгээр эрстэй хаанахын, ямар азгvй хvмvvс нь таарч, яаж байлдах юм бол доо, гэж бодогдсоныг нуух юун. Ингээд, илvv vгийн чимгийг хойш тавиад, нvдээрээ харахаас нааш нvгэл буяны алинд ч итгэдэггvй хvн таны мэлмийд Тайландын цэргvvдийн бэлтгэлийг толилуулъя.
Хадгалах
Уншигч та бvхэнд єрнєдтэй тэр чигт нь хамаатай, манай хойд хєршид болсон байж болзошгvй нэгэн явдлын нууцыг дэлгэж байна. Шинэ жилийн ємнєхєн Оросын “Викиликс” сайтын хувилбар дээр, Питерийн бизнесмен Сергей Колесниковын ОХУ-ын ерєнхийлєгч Дмитрий Медведевт хандан бичсэн нэгэн захидал нийтлэгджээ. “Викиликс” гэдэг нь цаг цагийн хамгийн чанад нууц мэдээллvvдийг агуулдаг мэдээллийн хэрэгсэл билээ. Колесников нь уг захиандаа Дмиртий Медведевийг хээл хахууль авсан хэрэгт шулуухан буруутгаж буйгаа илэрхийлээд зогсохгvй, хаа нэгтээ баригдаж байгаа 1 тэрбум долларын єртєгтэй “амралтын орд харшных” нь талаар дурьджээ. Тэрээр энэхvv орд харшийг барих хєрєнгєтэй холбоотой болоод л энэхvv захидалд vvнийг нь дурьдсан бололтой.
Хадгалах
Мэри Эллен Марк (Mary Ellen Mark) нь 1940 онд АНУ-ын Пенсильван мужид мэндэлжээ. Тэрээр 9 наснаасаа эхлэн гэрэл зургийн урлагийг сонирхож эхэлсэн байна. 1962 онд Пеньсильваны Их Сургуулийг уран зураг болон урлагийн тvvх гэсэн мэргэжлээр дvvргэжээ. 1967 онд Нью-Йорк хотноо шилжин сууршиж, гэрэл зургийн сэтгvvл зvйгээр єєрийн ажлын гараагаа эхлvvлсэн юм байна. 1969 оноос эхлэн кино зураг авалтын талбай дээр гэрэл зураг авч эхэлжээ. Тэр цагаас эхлэн Мэри Эллен Марк нь зуу гаруй киноны зураг авалтын талбай дээр очиж, маш сонирхолтой зургуудыг хальсандаа буулгасан бєгєєд єнєєдєр 40 гаруй жилийн туршид хамгийн алдартай сэтгvvлvvд тvvний бvтээлvvдийг уралдан авч, нvvр, хуудсаа чимж байгаа юм. Одоо ингээд бvгдээрээ энэхvv авъяаслаг уран бvтээлчийн гэрэл зургуудаас урлагийн мэдрэмж, хайртай жvжигчнийхээ кино зураг авалтын талбай дээрх дvр зураг болон, мэргэжлийн єндєр тєвшний чадвар зэргийг нэг дороос мэдэрцгээе.
Хадгалах
Текила Боди Шот гэдэг нь, энэхvv алдартай дарсыг ер бусын євєрмєц, бас дээд зэргийн тачаангуй бєгєєд хайнга аргаар хvртэхийг хэлнэ. Чухам vvнийг яаж хийдгийг дэлгэрэнгvй тайлбарлаж, єгье. Харин та энэхvv зугаатай мэдээллийн хамтаар нvд хужирлам халуухан дvр зургуудыг харж, чєлєєт цагаа Бразил маягаар, бас жинхэнэ задгай хэлбэрээр яаж єнгєрvvлэхэд суралцаарай. Суралцахгvй юмаа гэхэд ажлынхаа завсраар тархиа жаахан амраагаад авахад яг тохирсон нийтлэл байна.
Хадгалах