ГЭРЭЛ ЗУРАГ

Ерєнхийлэгчийн албан ёсны хvлээн авалтууд

Дэлхийн хvчирхэг гvрэн АНУ-ын ерєнхийлєгчийн гэр болох "Цагаан ордон"-д болж байсан албан ёсны хvлээн авалтын арга хэмжээнvvд, засгийн газрын vдийн зоог болон бусад арга хэмжээнvvдэд янз бvрийн vед оролцож байсан Америкийн удирдагчид, улс тєрчид болон нэрт хvмvvсийн тvvх болон vлдэж буй фото агшнуудыг тайлбарын хамт хvргэе.
Ерєнхийлэгчийн албан ёсны хvлээн авалтууд Хадгалах
2011-02-12, 23:09

Хачин жигтэй, бас утгагvй гэрэл зурагнууд

Хvн бид амьсгалж, хєдєлж, єдєр хоногуудыг єнгєрvvлсээр байгаа цагт хорвоо ертєнцийн хачин сониныг улам бvр гайхсаар, учрыг нь олохгvй юмсын тоо улам бvр олширсоор байдаг. Тэр тусмаа дэлхий дээр амьдардаг газар газрын хvмvvсийн дунд янз бvрийн сонин хvмvvс, тэр дундаа тєрєл бvрийн тєсєєлєлд ч багтамгvй vйлдлvvд хором бvрт, зуу зуугаараа тохиолддог билээ. Ингээд бvгдээрээ учир утгыг нь олох гэж хэдэн цагаар ч хамаагvй суулаа ч уялдаа, зангилааг нь тодорхойлж боломгvй хачирхалтай бєгєєд хєгжилтэй фото зурагнуудын ээлжит цуглуулгаа хvлээн авцгаая.
Хачин жигтэй, бас утгагvй гэрэл зурагнууд Хадгалах
2011-02-12, 03:48

Папарацциудын ажил

Эгэл боргил хvмvvсийн алхдаг хотын гудмуудад єдрийн од шиг ховорхон vзэгддэг хэн нэгэн алдартай хvний зургийг дарахаар улайрсан байртай яваа ямарваа нэгэн этгээдийг “чи бол папарацци” гэж хэлээд нэг vзээрэй. Тэгж хэлсний тань дараа єнєєх чинь зургийн аппаратаараа таныг дэлсээд авахаас ч буцахгvй уурлаж, “би бол фото сурвалжлагч болохоос биш папарацци биш, за юу” гэж гомдсон байртай дуугарвал битгий гайхаарай. Vнэн хэрэг дээрээ фото сурвалжлагч нар vнэд хvрчихмээр аятайхан зургийг хэн хэнээсээ єрсєж дарахын тулд єлєн чонос шиг тэмцэлдсээр “нойтон хамуу” гэсэн утгатай италийн “paparazzo” гэдэг vгнээс гаралтай “папарацци” гэсэн “муу нэртэй” болжээ. Тэр нэрэндээ ч vнэхээр дургvй гэнэ. Ингээд эргэн тойрныхоо юуг ч анзаарах сєхєєгvй, бас амь амьдрал, нэр нvvрээ ч бодох сєхєєгvй, зєвхєн “олзныхоо” хойноос шvлсээ гойжуулан ангуучилж яваа аппарат барьсан анчдын зургуудыг сонирхож, тэднийг “фото сурвалжлагч”, “папарацци” хоёрын аль нь болохыг нь ялгах гээд vзэх vv?
Папарацциудын ажил Хадгалах
2011-02-11, 02:33

Хамгийн хачин зурагнууд

Харсан хvн бvр єєр єєрсдийн хэлээрээ хамгийн хєгийн уулга алдалтыг хэлмээр - тийм хачин зурагнуудын цуглуулгыг таны ємнє дэлгэж байна. Англи хэлтэй хvн бол WTF буюу “What a f**k!” гэж, орос хэлтэй бол “Что за хрень!” гэж, харин монголчууд бол “Ээ новш гэж, энэ чинь яг юу вэ?” гэж хэлмээр тийм л ойлгомжгvй, шогийн зурагнууд байгаа даа. Мэдээж ихэнхи нь хєгжилтэй болохоор танд таалагдах нь лавтай. Ингээд учрыг нь олох гээд толгойгоо маажаад суучихалгvй, зvгээр “WTF” зураг тус бvрээс нь єєртєє чимх чимх инээд авч, цагийг хєгжилтэй єнгєрvvлээрэй.
Хамгийн хачин зурагнууд Хадгалах
2011-02-11, 02:23

Египетын босогчдын гараараа хийсэн толгойны дуулганууд

Ойрдоо Египетийн эгэл жирийн ард иргэд, тэр дундаа эрчvvд нь маш хvндхэн єдрvvдийг туулж байна. Энд тэндгvй бослого vймээн дэгдэж байгаа тул бослогод оролцогчид тєдийгvй жирийн иргэд ч гэсэн бууны сум шиг агаарт сvнгэнэх чулуунууд, гэнэт хаанаас ч гарч ирээд хэний ч толгойг хага цохиж мэдэх цагдаагийн бороохойноос тэргvvнээ хамгаалах шаардлагатай тулгарч байна. Тиймээс хvн бvр л тус тусдаа, єєр єєрийн гэсэн дуулгыг гар аргаар “урлаж”, ємсєж байгаа ажээ. Ингээд бvгдээрээ, амьд хvн аргатай гэгчээр хvн цагаа тулахаараа гар доорхи бvхий л боломжит зvйлсийг ашиглан ямар ямар зvйлсийг хийж бvтээж чаддагийн нэгэн хєгжилтэй жишээтэй танилцацгаая.
Египетын босогчдын гараараа хийсэн толгойны дуулганууд Хадгалах
2011-02-09, 18:15

Цагийн эрхэнд эерэг тєрхтэй болж єєрчлєгдсєн хvмvvс

Хvмvvс цаг хугацааны эрхэнд, бас амьдрах орчин, эргэн тойрныхоо хvмvvсийн нєлєєлєл, єєрсдийн сэтгэл санааны байдал, цаашлаад дасгал сургуулилт болон мэс засал, vсний хэлбэр, нvvрний будалт зэргээс шалтгаалан хэрхэн тєрєл арилжин єєрчлєгддєгийг харуулсан сонирхолтой фото нийтлэлийг танд хvргэж байна. Гэхдээ хамгийн гол нь энэхvv нийтлэлд маань дандаа урьдныхаасаа хамаагvй илvv нvvрний буянтай, нvдэнд дулаахан, сэтгэл татам болж єєрчлєгдсєн хvмvvсийн фото зургууд байгаа тул танд эерэг эрчим хvч, урам зоригийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд хvмvvс хvсвэл яаж єєрчлєгдєж болдгийг хамтдаа харцгаая. Та ч гэсэн єнєєдєр нугасны муухай дэгдээхэйд єєрийгєє тооцож, нvдээ нухан суугаа бол, жаахан л єєдрєгєєр хорвоог хараад, бага зэрэг л хугацаа, хєдєлмєр хоёрыг зарцуулчих юм бол маргааш нууранд хєвєх цагаахан хун болох вий.
Цагийн эрхэнд эерэг тєрхтэй болж єєрчлєгдсєн хvмvvс Хадгалах
2011-02-09, 17:57

Классик гэрэл зурагчин Terry O’Neil

Дэлхийн сонгодог гэрэл зурагчдын томоохон тєлєєлєгчдийн нэг болох нэрт уран бvтээлч Терри О'Нилл (Terry O'Neill) нь 1938 оны 7-р сарын 30-нд Лондон хотноо мэндэлжээ. Тэрээр 60, 70-аад оны алдартнуудын цуутай хєргvvдийг хальсанд буулгаснаараа илvv олны танил юм. Анх 50-иад онд Нью-Йорк хотод жаз стилийн бємбєрчин болж, тэндэхийн цэнгээний газруудад тоглох зорилгоор шилжин суурьшжээ. Ингээд 1960-аад оноос эхлэн алдартай жvжигчид, хєгжимчид болон тамирчдын хєргийг дарах болж, Rolling Stone, Paris Match, Vogue, Life, Look зэрэг сэтгvvлvvдтэй хамтран ажиллаж эхэлсэн байна. Алдарт жvжигчин Фэй Данауэй (Faye Dunaway) –тэй олон жилийн турш ханилахдаа, хvvгийнх нь эцэг болжээ. Ингээд та бvхний мэлмийд 20-р зуунд амьдарч байсан, зарим нь єнєєдрийг хvртэл амьд сэрvvн байгаа ч тухайн vедээ мандан бадарч байсан домогт хvмvvсийн ер бусын гайхалтай дvр зургуудаар дvvрэн фото нийтлэлийг єргєн барьж байна. 60, 70-аад оны шvтээнvvдийн ертєнцєєр аялцгаая.
Классик гэрэл зурагчин Terry O’Neil Хадгалах
2011-02-09, 04:39

Сvйтгэгдсэн гоо сайхан

Эцэг эхээс заяасан тєрлєхийн сайхан царай зvсээрээ тоглосон бас нэгэн гашуун тvvхийг та бvхэндээ vзvvлэх гэж байна. Та энэ vзэсгэлэн тєгєлдєр бvсгvйг нэг хар даа. Vнэхээр тэр болгон тааралдаад байдаггvй сайхан амьтан биш байна гэж vv? Гэвч энэ бvсгvйд тєрєлхийн хосгvй vзэмж нь тєдийлєн хангалттай санагдаагvй бололтой. Учир нь тэрээр хємсгєє, уруултайгаа хамт шивvvлсэн юм байна. Гэхдээ л миний бодлоор бол хємсєг, уруулаа шивvvлсэн явдал нь илт илvvц ажил болсон санагдана. Ямартай ч бvсгvй хvний шуналын хязгаар хаана байдгийг, тvvнийг нь гvйцэлдvvлэгчдийн ухааны ундрага нь хаана ширгэж, чадлын утас нь хаана тасардагийг vнэхээр мэдэх юм алга даа.
Сvйтгэгдсэн гоо сайхан Хадгалах
2011-02-09, 04:19

Сальвадор Дали болон Филип Халсман нарын Сурреалистик фото

Сальвадор Дали-д тохиолдсон хєгжилтэй бєгєєд ер бусын бяцхан тvvхийг харуулсан доорхи зургийг урлагт хайртай хvн бvхэн андахгvй мэдэх байх. Хамгийн гол нь энэхvv алдарт зурагт ямар ч гадны засвар, фотошоп байхгvй ажээ. Уг бvтээлд дvрслэгдсэн зураг, тавиур, зэргийг таазнаас дvvжилсэн бол, агаарт хєвєх мэт vзэгдэх сандлыг зурагчин Филлип Халсманы эхнэр – Ивон Мозер нь єргєсєн байна. Та бидний харж байгаа энэхvv дvр зургийг буулгахын тулд хувинтай усыг 28 удаа асгаж, муурнуудыг 28 удаа vсрvvлжээ. Зураг авалт бvрийн дараагаар зурагчны туслах нь студийг янзалж байх хооронд хальснуудыг боловсруулж, vр дvнг нь шvvн дvгнэсээр ийм гайхалтай vр дvнд хvрсэн юм байна. Уг зургийн Dali Atomicus гэж нэрлэдэг. Ингээд бvгдээрээ уран сэтгэмж, тал талын тэсвэр тэвчээр, хичээл чармайлтыг хамгийн ихээр шаарддаг гэрэл зургийн нэгэн тєрлийн сонгодог жишээнvvдийг таалан соёрхоцгооё.
Сальвадор Дали болон Филип Халсман нарын Сурреалистик фото Хадгалах
2011-02-08, 21:00

Зураг алаачид №9

Хайртай дотны хvмvvстэйгээ цагийг єєр єєрсдийнхєєрєє хєгжилтэй, мартагдахааргvй єнгєрvvлэх хvмvvс тухайн vеийнхээ дурсамжийг нvдэндээ харагдтал хадгалахын тулд гэрэл зургийн хальсанд буулгадаг. Хvлээдэггvй цаг хугацаа дэлхийтэй хамт эргэсээр байхад гэрэл зураг л сайхан дурсамжийг эргvvлэн бидэнд авч ирдэг билээ. Тэгвэл тэрхvv єндєр ач холбогдолтой зургуудийг хэн нэгэн хийх юмаа олж ядсан хєгжилтэй этгээд, эсвэл амьтан, эд зvйлс зэрэг нь эвгvй алиа тєрх, байдлаараа сvйтгээд хаячихсан байх тохиолдол цєєнгvй гардаг. Гэхдээ зураг тийм байх тусмаа илvv дурсамжтай, гайхалтай болдог билээ. Ингээд ээлжит зураг алаачдын хєгжилтэй цуглуулгаа хvлээн авна уу.
Зураг алаачид №9 Хадгалах
2011-02-08, 20:42

Элдэв зураг (115 фото) №392

Сайхан шинэлэв vv, сайхан амрав уу. Яг одоо тэмдэглэж буй Цагаан сарын баяр маань нэг бодлын сайхан баяр боловч олон хоног vргэлжлэх нь хvндрэлтэй. Уул нь маргааш ажлын єдєр буюу Даваа гариг (шинийн дөрвөн), гэтэл энэ vед мэдээж байгууллага хамт олны золголтууд эхэлж, энд тэнд дахин архидалт болох нь тодорхой. Тэгээд мягмар гариг бєєн шарталт, ...харихын тvйс болсон хvмvvс, ...орж амжаагvй айлуудын золголт vргэлжилсээр... ингээд энэ долоо хоног маань ерєнхийдєє дашин шог болж єнгєрєх нь... Иймд ажил дээрээ гиеvрэн, цаг тоолж суугаа танд зориулан "Элдэв зураг"-ийн ээлжит дугаарыг хvргэж байна. Эцэст нь хэлэхэд архиан бага ууж, айргаа сайн уугаарай Монголчууд минь дээ.
Элдэв зураг (115 фото) №392 Хадгалах
2011-02-07, 08:58

Шог зураач Денис Зильбер

Денис Зильбер (Denis Zilber) Хойд Хєршийн Минск хотод зураач гэр бvлийн хvv нь болон мэндэлсэн бєгєєд 1991 онд Израилийн иргэн болжээ. Єнєєдєр Денис нь Тель Авивт ажиллаж амьдардаг юм байна. Тэрээр одоо рекламын агентлаг болон сонин сэтгvvлvvдтэй хамтран ажилладаг. Ингээд бvгдээрээ Денис Зильбер хэмээх авъяаслаг шог зураач залуугийн хєгжилтэй бєгєєд цаанаа утга агуулгатай бvтээлvvдтэй танилцацгаая.
Шог зураач Денис Зильбер Хадгалах
2011-02-02, 21:25