Энэ мєчид дэлхийн том хотууд загварын долоо хоногоор амьсгалж байгаа гэхэд хэлсдэхгvй биз ээ. Тэгэхээр єнєєдєр та бvхэндээ "New York Fashion Week"-ийн бэкстэйж буюу арын албанд ажил хэрхэн єрнєж буй талаар сонирхолтой фото агшнуудыг хvргэхээр бэлтгэлээ. Анх 1943 онд Нью-Йоркт загварын долоо хоног явагдаж байжээ. Одоо бол жил бvрийн 9, 2-р саруудад энэ арга хэмжээ зохиогдож, дараа нь Лондон, Парис болон Миланд шилжин vргэлжилдэг уламжлалтай. Та бидний хардаг гял цал тайцан дээр дэгжин хээнцэр хувцас ємссєн, гоё сайхан биеэрээ гайхуулах эдгээр бvсгvйчvvдийг есєн зvсээр амьлуулж яруу тансаг болгодог хvмvvс болон тэдний ажлын нарийн дэг журмыг та эндээс олж харах болно.
Хадгалах
Танд хайртай хvмvvстээ хэрхэн хялбар аргаар хэзээ ч мартахгvй vдийн зоог бэлтгэж єгєх аргыг зааж єгье. Магадгvй та "эртхэн энэ мэдээллээ оруулахгvй дээ, Валентинаар хэрэгтэй байсан" гэж бодож байгаа бол санаа бvv зов тун удахгvй Эмэгтэйчvvдийн баяр буюу Март боллоо шvv дээ. Иймд энэ аргыг сураад авбал ямар ч байсан улиг болсон бэлгээс хамаагvй дээр байх нь гарцаагvй юм. Ингээд эрхэм уншигч нартаа єндєгийг чанаж, хэрхэн зvрх хэлбэртэй болгох аргыг зааж єгье.
Хадгалах
Эрvvл чийрэг биетэй, нvvрний буянтай бєгєєд хаанаас нь ч харсан дажгvй нэгэн залуу яагаад ч юм єєрийгєє эмэгтэй хvн болгохоор шийдэж, гормоны бэлдмэл хэрэглэж эхэлжээ. Гормоны бэлдмэл уух хугацаандаа тэрээр єєрийнхєє хэрхэн єєрчлєгдєж буйг зургийн хальсанд буулгаж ирсэн байна. Ингээд бvгдээрээ 25 настай нэгэн залуугийн мэс хvргэлгvйгээр хvйсээ сольсон туршилттай танилцацгаая. Орчин vеийн зарим солиотой залуусын нэгэн адилаар эмэгтэй хvн шиг оршихыг хэт их хvсэн, тvvнийгээ биелvvлэгчдийн тоог нэгээр нэмсэн тvvнд баяр хvргэх vv, буруушаах уу, бvv мэд. Ямартай ч маргахын аргагvй єєр болсон нь илт харагдаж байгааг нь хэлэх хэрэгтэй байх.
Хадгалах
Нутаг орондоо “Vл vзэгдэгч” гэдэг нэрээр алдаршсан Хятадын зураач Лиу Болин (Liu Bolin)-ы ер бусын ажлуудыг бид ємнє нь танд танилцуулж байсан билээ. Єєрийнхєє нvvр, нvд, хувцас хунарыг нилэнхvйд нь єнгє єнгєєр будаж, оршин байгаа ямар ч орчиндоо хамелеон шиг уусан шингэж, зурвасхан харсан хvнд vл vзэгдэм болгодог энэхvv євєрмєц уран бvтээлчийн авъяас болон гэрэл сvvдэрний мэдрэмжийг биширмээр санагддаг. Мєн тvvний бvтээлvvдийг харахад гуравдагч ертєнцийнхєн, сvнс хий vзэгдлvvдийн талаарх аймшигт бодлууд толгойд орж, урлаг гэдгийг нь мэдсээр байж єєрийн эрхгvй нуруугаар хvйт даахыг мэдрэх ажээ. Ингээд Лиу Болин мастерын сvvлийн vеийн бvтээлvvдийг танд хvргэж байна.
Хадгалах
Энэтхэгийн Мумбаигаас ємнє зvгт орших нойрсч буй мэт "Онд" тосгон жил бvр нvvдлийн кино театр ирэх vед сэрэх шиг болдог. Тосгоны захад том асар босгож, Болливудын жvжигчдийн єнгє алагласан зургуудыг нааж, ачааны машин болон сvvдрэвч нийлсэн нэгэн євєрмєц кино театр бий болдог ажээ. Урт биш ч энэ долоо хоногийн дотор нутгийн хvмvvс энэтхэгийн сvvлийн vеийн кинонуудыг vзэх боломжийг хvртдэг. Эдгээр зургуудыг харсан єєрийн эрхгvй соц. нийгэмд байсан манай хєдєє нутгийн амьдрал санаанд бууж байна. Одоо ч манай хєдєєнийхєн dvd vзэж, бидний vзэж чадахгvй олон сувгуудыг хvлээн авдаг болжээ.
Хадгалах
Гэрэл зурагчин, зураач, зохиолч, жvжигчин Франсуа-Мари Банье (François-Marie Banier) 1947 онд Парист мэндэлжээ. Франсуа насаараа найз байсан нэртэй хvмvvсийн зургийг авдаг гэдгээрээ бидэнд их танил. Алдарт Сальвадор Дали (Salvador Dali) 16 настай тvvнийг урлагийн талаар ярилцаж санал солилцохын тулд єєрийн байрлаж байсан буудалдаа дуудаж, тvvний араас машин явуулж байжээ. Тэрбээр Жонни Депп (Johnny Depp), Ванесса Паради (Vanessa Paradis) нартай гэр бvлээрээ нєхєрлєж явжээ. Франсуа-Мари тэдний охины загалмайлсан эцэг болсон юм байна. Ингээд Франсуа-гийн дотны найз нєхєдийн гайхалтай гэрэл зургуудыг хvлээн авч vзэцгээе.
Хадгалах
Мили́ция нь нийгмийн дэг журам сахиулах vvрэг бvхий байгууллагын тvvхэн ёсоор бий болсон нэр. «Милиция» хэмээх нэр «нийгмийн дэг журам сахиулах vvрэг бvхий байгууллага» гэсэн утгаараа анх хоёрдугаар сарын хувьсгалын дараа гарч ирсэн Тvр засгийн газрын шийдвэрээр «хаант» засгийн полиция-г нийгмийн хэв журам сахиулах «ардын сайн дурынхан» болгон єєрчилснєєр гарч ирсэн. Цаашдаа «милиция» хэмээх энэ нэр зєвлєлт засаг хэрэглэх болсноор ЗСБНХУ-ын нєлєєн дор тvvний хvрээлэлд багтаж байсан орнуудад тvгэн дэлгэрчээ. ЗСБНХУ, социалист систем задран унаснаар хуучин социалист орнууд, ЗСБНХУ-ын хуучин бvрэлдхvvн улсууд милиция-г эргээд полиция болгон хэрэглэх болжээ.
Хадгалах
Саяхан та бvхэндээ олон улсын фото
зурагчдын бvтээлийг шалгаруулдаг World Press Photo-гийн шилдэг зургуудыг тайлбарын хамт хvргэсэн бол одоо тvvний vргэлжлэл болгон хоёрдугаар хэсгийг нь хvргэж байна. World Press Photo-д ирсэн
зургуудыг ялгаж, олон номинацуудыг шалгаруулдаг. Vvнд: “Спорт”, “Урлаг”,
“Єдєр тутмын амьдрал”, “Мэдээний зургууд”, “Хєрєг зураг”, “Байгаль” гэх
мэт. Эдгээр номинацуудаас тус бvр гурван фото зурагчин шагнагддаг (I-III
байр) байна. World Press Photo 2010-ын ялагчид саяхан буюу 2 дугаар сарын
11-нд тодорсон юм. Тэмцээнийг зохион байгуулагчдын хэлж байгаагаар
энэ удаа хамгийн олон зураг буюу нийт 108,059 ширхэг зураг цугларснаас
125 орны 5847 фото зурагчин бvтээлээ илгээж оролцсон гэнэ. Ялагчдын
бvтээлvvд єнгєрєгч онд дэлхий дахинд тохиолдсон амьдралын эмгэнэлт
явдлууд, vхэл, хvчирхийлэл, тухайлбал, Гаити дахь газар хєдлєлт,
Пакистан дахь vер, галт уулын дэлбэрэлтvvд ихэвчлэн тусгагджээ.
Хадгалах
Сайхан амарсан уу найзуудаа, хаврын урин дулаан цаг ирж хvн болгон л сэтгэл тэнэгэр гадуур алхаж, "ямар сайхан єдєр бэ?" хэмээн яриа єдєцгєєж байгаа болов уу... тэгэхээр таны эрч хvчээр дvvрэн эхлэж буй долоо хоног сайхан бvхнээр дvvрэн байхыг хvсээд "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Таны амьдралд ямар нэгэн алдаа дутагдалын сvvдэр бий бол бvv гутар найз минь, “Хэзээ ч алдаа гаргаж vзээгvй хvн бол хэзээ ч шинэ зvйл туршиж vзээгvй гэсэн vг”. Алдаа гаргахаас хэзээ ч бvv ай. Алдаа гэдэг бол хараахан уналт, бvтэлгvйтэл биш гэдийг санаарай. Хэзээ ч ирээдvйн тухай бvv бод. Тэртээ тэргvй тэр удахгvй л хvрээд ирнэ шvv дээ. Чиний ирээдvйн эхлэх цэг бол яг одоо чиний байгаа “одоо цаг” чинь шvv дээ. Одоо цагийг єчигдєр юмуу маргаашаар сольж болохгvй.
Хадгалах
Ухаант євєг дээдэс маань 13-р зууны vед архинд толгойгоо мэдvvлсэн хvнийг єршєєлгvй цаазалж байсан бєгєєд энэ идээний талаар 50 хvрээд тавьж хvртдэг, 60 хvрээд жаргаж хvртдэг хэмээн зvгээр ч нэг хэлээгvй байх. Тэр тусмаа эмэгтэй хvн бор дарсыг хэтрvvлэн хэрэглэж, биеийн хяналтаа алдах нь битгий хэл урууландаа ч хvргэхийг манайх тєдийгvй дэлхийн аль ч соёл иргэншил vнэн хэрэг дээрээ таашааж vздэггvй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэвч цаг цагаараа байдаггvй цахилдаг хєхєєрєє байдаггvй шvv дээ. Бєєрєнхий хорвоо хэдэнтээ эргэж, бvлээн цуст хvний ёс суртахуун танигдахын аргагvй єєрчлєгджээ. Нэг их тvvхийн эхэн vед амьдарч байсан євгєн настай хvн шиг мэдэмхийрэхээ байя. Гэхдээ архинд толгойгоо мэдvvлсэн охид бvсгvйчvvд ямаршуухэн эмгэнэлтэй дvр зурагтайгаар зургийн хальсанд буусныг харуулсан фото нийтлэлийг танд хvргэж байна. Нэг талаараа Баасан гарагийн “согтуу эротик бонус” нєгєє талаараа “сургамжит нийтлэл” болох байх.
Хадгалах
Биен дээрээ элдэв зураг, бичиг шивvvлэх нь сайн зvйл vv, эсвэл муу зуршил уу гэдгийг мэдэхгvй юм. Хvн бvр л уг урлагийг єєр єєрсдийнхєєрєє хvлээн авч, шvvн тунгаадаг. Харин биеийнхээ ил гардаг хэсэг дээр эрээ цээргvй, илт садар самууныг шурталчилсан зvйлийг шивvvлэхийг бол харин нийгмийн сєрєг vзэгдэл гэж хувьдаа хэлэх байна. Жишээлбэл эрчvvдийн зvрхийг нь булиглуулж, харанхуй шєнийн халуухан зvvдийг нь эзэмдэж яваа залуухан, тачаангуй бvсгvй мєрєн дээрээ бэлэг эрхтэн шивvvлчихсэн байлаа гэж бодоход гучин жилийн дараа ямаршуухэн эмээ харагдах бол? Vр ач нар нь юу гэх бол? За ямартай ч хvн хvний сонголт болохоор та бидний шvvмжлэлээр эд дутаагvй биз. Ингээд бvгдээрээ эр эмийн ажлыг илт илэрхийлсэн тєрєл бvрийн эрээ цээргvй шивээснvvдийн цуглуулгыг хvлээн авцгаая.
Хадгалах
Нохойнд хайртай хvмvvст гарцаагvй таалагдах нэгэн нийтлэлийг толилуулж байна. Энэхvv vзэсгэлэнтэй, гоёмсог нохойг Инге гэдэг. Тэрээр энд тэндэхийн нохойны тэмцээнvvд, vзэсгэлэнгvvдэд оролцож, эзэнтэйгээ хамт дэлхийг тойрон аялдаг байна. Муухан кино одоос дутуугvй амьдардаг Инге маань энэ удаад “Тєрлийнхєє шилдэг тєлєєлєгч нохой”-г шалгаруулах тэмцээнд оролцохоор хувийн онгоцоор тэмцээн болох газар хvрэлцэн очжээ. Харамсалтай нь хосгvй Инге маань 2-р байранд орсон юм байна. Хэн энэхvv дээд зэргийн арчилгаатай, сайн vйлдрийн нохойг дийлснийг бид мэдэж чадсангvй. Ямартай ч бvгдээрээ тэр болгон тааралдаад байдаггvй гоёмсог нохойны амралтын єдрєє хэрхэн тансаг єнгєрvvлдэгтэй танилцацгаая.
Хадгалах