ГЭРЭЛ ЗУРАГ

Хvvхдийн нvдээр ертєнцийн юм бvхнийг харахад

Ариухан цагаан сэтгэл, аз жаргалын эх булаг болсон та бидний бяцхан vрс юм бvхнийг єєрсдийнхєєрєє, биднээс огт єєрєєр хардаг нь vнэн. Бидний хувьд єдєр тутмын, хэвшмэл, уйтгартай харагддаг, санагддаг эд зvйлс хvvхдvvдийн хувьд огт єєрєєр харагддаг. Тэдний дотоод ертєнц юм бvхнийг амилуулж, баяжуулж, гэнэхэн хєєрхєн болгож ойлгодог билээ. Ингээд бvгдээрээ зарим эд зvйлс хvvхдийн сэтгэхvйд ямар дvрээр буудгийг харуулсан сонирхолтой бяцхан фото нийтлэлийг хvлээн авцгаая. Vvнээс та єєрсдийн бяцхан vрс, дvv нараа илvv ихээр ойлгож, хайрлах сэтгэлийг олох байх гэдэгт итгэлтэй байна.
Хvvхдийн нvдээр ертєнцийн юм бvхнийг харахад Хадгалах
2011-03-31, 18:44

Аюулгvй ажиллагааг vл ойшоогчид

Бvтэн шуудай дvvрэн будааны дундаас зvvний vзvvр дээр тогтсон ганцхан будаа шиг дэндvv их азаар хvн болж тєрснєє зарим хvмvvс огт мэддэггvй, мэдэхийг ч хvсдэггvй. Зарим нэг нь бvр хэсэгхэн зуурын сэтгэл хєдлєл, бяцхан гутралдаа бууж, єгєєд амиа хорлож, хорвоог орхидог. Тэгвэл зарим нэг нь хамгийн энгийн зvйл дээр залхуурч, эсвэл аргагvйн эрхэнд маш осолтой зvйлсийг хамгаалах хэрэгсэл, бэхэлгээгvйгээр хийдэг. Єндрєєс унах, тогинд цохиулах, юманд дарагдах, сохрох зэрэг хамгийн наад захын аюулуудыг дагуулахуйц ажлуудыг гvйцэтгэж байхдаа эдгээр хvмvvс яагаад аюулгvй байдлын талаар бодож vздэггvй юм бол?... Эсвэл бодож vзсэн ч гэсэн боломж нь байдаггvй юм болов уу? Ямартай ч хамгийн аймшигтай нєхцєл байдалд, хамгийн хэнэггvй байдалтайгаар ажиллаж байгаа хvмvvсийн нэг талаасаа хєгжилтэй нєгєє талаасаа айдас хvрмээр фото нийтлэлийг хvлээн авна уу.
Аюулгvй ажиллагааг vл ойшоогчид Хадгалах
2011-03-31, 18:22

Жинхэнэ Шаолины жинхэнэ хєл бємбєг

Ер бусын тулааны урлаг, бие сэтгэлийн хаттай гайхалтай шаолины лам нарын талаар яриа домог мэт яригдаж, тэдний тухай зуу зуун кинонууд олны анхаарлыг цагийн цагт татсаар ирсэн билээ. Тэрхvv дэлгэцийн бvтээлvvд дундаас “Шаолины хєл бємбєг” гэдэг кино ихэнхи хvмvvсийн сэтгэлд хамгийн тод vлдсэн байдаг. Тэгвэл одоо та бvхэнд киноны биш жинхэнэ шаолины лам нар яаж хєл бємбєг тоглодгийг харуулах гэж байна. Ингээд эрчvvдийн єрсєлдєєнийг агуулсан их спортын талбар дээр энхийг сахидаг шаолины лам нар хэрхэн “vзvvлж єгч” байгаатай танилцана уу.
Жинхэнэ Шаолины жинхэнэ хєл бємбєг Хадгалах
2011-03-30, 19:15

Амьд хvvхэлдэй

Амьсгалж, хєдєлж ярьдаг жинхэнэ хvvхэд мєртлєє эцэг эхийнхээ хvслээр ч юмуу, єєрийнхєє сонирхлоор ч юмуу ямартай ч яг л хvvхэлдэй шиг хувцаслаж, нvvрээ хvртэл будан, зурагнуудаа фотошопдуулах гэх мэтээр єєрийгєє хvvхэлдэйнээс огт ялгаагvй болгох дуртай нэгэн бяцхан охиныг танд танилцуулъя. Энэхvv охин “Гоо охидын” тэмцээн бvрт алгасалгvй оролцдог бєгєєд гэртээ багтахааргvй олон цом, шагналтай болжээ. Эцэг эх нь охиныг яг л єхєєрдєм бяцхан хvvхэлдэй шиг, эсвэл vлгэрийн гvнж шиг хувцаслаж, vс зvсийг нь янзалдаг байна. Єхєєрдмєєр хєєрхєн ч юм шиг, єрєвдмєєр хэцvv ч юм шиг... Ингээд орчин цагийн жинхэнэ амьд хvvхэлдэйний зургуудыг таны ємнє дэлгэж байна. Энд зvгээр л нэг хvvхэлдэй шиг хєєрхєн охины талаар биш, харин тэр чигтээ хvvхэлдэйний амьдралаар амьдардаг охины талаар хvvрнэж байгаа болно.
Амьд хvvхэлдэй Хадгалах

Анималист уран бvтээлчийн дурангаар

Та бvхэнд анималист буюу амьтны зураг авдаг гэрэл зурагчин Laurent Baheux–ын авсан унаган байгалийн зэрлэг амьтдын гайхалтай зурагнуудыг хvргэж байна. Laurent Baheux нь Францын Пуатье-д мэндэлсэн бєгєєд сургуулиа тєгссєнийхєє дараагаар сонинд сэтгvvлчээр ажиллаж байжээ. Харин тэр болгон хvний хийгээд байдаггvй євєрмєц бєгєєд сэтгэл татам сонирхолдоо хєтлєгдєн тєрєлх байгальдаа байх зэрлэг амьтдын тєрхийг хальсанд буулгаж эхэлснээсээ хойш толгой эргэмээр алдар нэртэй нэгэн болж хувирсан байна. Ингээд Laurent Baheux- тэй хамт ажлынхаа ширээний ардаас зэрлэг байгальруу єнгийнгєє єдєр тутмын амьдралын стресс гээч юмыг ор тас мартацгаая.
Анималист уран бvтээлчийн дурангаар Хадгалах
2011-03-30, 18:39

Гэрэл зургийн хамгийн тvгээмэл хэлбэрvvд

Хамгийн анхны хар цагаан гэрэл зургууд ганц нэгээрээ бий болж эхэлж байх vед хvн тєрєлхтєн гэрэл зургийг урлагт тооцож болох эсэх талаар ширvvн маргалдаж байсан нь vнэн. Тэгвэл єнєє цагт гэрэл зургийг урлаг биш гэж маргах хvн гарч ирвэл харин маруухан наргидаг ядмаг нєхєр байна даа л гэж хvмvvс тvvний талаар бодох байх даа. Хvн бvр єнєєдєр авъяаслаг уран бvтээлчдийн чанартай зургуудыг харж, єєр єєрсдийнхєє хэмжээнд сэтгэлийн таашаалыг мэдэрч, сонгодог урлагийн хэмжээнд хvлээн авдаг болсон. Тэгвэл гэрэл зураг нь тусгаар тогтносон урлаг гэдэг утгаараа дотроо хэлбэр, хэв маягаараа хуваарилагддаг ажээ. Ингээд уншигч та бvхэнд энэ урлагийн хамгийн тvгээмэл хэлбэрvvдийг танилцуулья. Гэрэл зураг сонирхдог залууст маань хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Гэрэл зургийн хамгийн тvгээмэл хэлбэрvvд Хадгалах
2011-03-30, 00:06

Шєнийн Нью-Йорк

Уран барилга болон хот тєлєвлєлтийн талаар сайхан мэдээ байна. Эдгээр зургийг авсан Эван Жозеф (Evan Joseph) – нь уран барилгын фото зурагчин гэхэд болно. Тэрбээр гоёмсог тєслийн зураг авах талаар илvv мэргэшсэн бєгєєд шєнийн Нью-Йоркийн зургийг авахын тулд ер бусын єндєрт гарчээ. Vvнийг тэр хэрхэн хийж чадаж байгаа нь vнэхээр сонирхолтой. Эван єєрийн угсарч хийсэн фотокамер тогтвортой баригчийг ашиглаж, нисдэг тэрэгнээс зvvгдэж зургуудаа авдаг байна.
Шєнийн Нью-Йорк Хадгалах
2011-03-29, 18:33

Бvсгvйчvvдийнхээ нvдийг хужирлая

Амралтын єдрvvд нартай, урьтай эхэлж, айлчлан ирж буй хаврыг хvн бvрийн сэтгэлд зарласан энэ сайхан vед амьдралын эх булаг болсон бvсгvйчvvдийнхээ нvдийг хужирлаж, баярлуулмаар санагдлаа. Эр хvн харцаараа, бvсгvй хvн чихээрээ дурладаг гэдэг боловч vнэн хэрэг дээрээ эмэгтэй хvн ч гэсэн сайхан залуугийн булчинлаг биеийг харахаараа амьсгал нь тvрэгсэж, хvvхэн хараа нь томордог гэдэгтэй хэн ч маргахгvй биз. Ингээд ар гэрийн ажил vvрэг, эзэгтэй хvний дуусашгvй их ажлаа хэсэгхэн хором ч болов мартаад, тєгс тєгєлдєр эрчvvдий фото цуглуулгаар эротик тєсєєллєє баяжуулан, сэтгэлийн таашаал хvртэхийг урьж байна.
Бvсгvйчvvдийнхээ нvдийг хужирлая Хадгалах

Гэрэл зурагчин Danny Clinch-ийн дуу хєгжмийн алдартнуудын хєрєг

Дэнни Клинч (Danny Clinch) – нь хєгжмийн ертєнцийн одуудын зургийг дардаг энэ цагийн хамгийн алдартай уран бvтээлчдийн нэг юм. Тэрээр Пол МакКартни (Paul McCartney)-гаас єхсvvлдээ Кэни Уэст (Kanye West), Тvпак Шакур (2Pac)-аас єхсvvлээд Том Уэйтс (Tom Waits) хvртэлх хєгжмийн бvх цаг vеийн алдартнуудын хєргийг дарсаар ирсэн шилмэл уран бvтээлч юм. Тэрээр Vanity Fair, Spin, Rolling Stone, GQ, Esquire, The New Yorker, The New York Times Magazine нартай хамтран ажилладаг. Ингээд бvгдээрээ бидний зvрх сэтгэл дэх урам зориг, гал цогийг vргэлж ноцоож єгдєг дуу хєгжмийн урлагийн тєрєл бvрийн урсгалын тєлєєлєгч, лидерvvдийн сонирхолтой хєрєг зургуудыг Danny Clinch-ийн дурангаар хvлээн авцгаая.
Гэрэл зурагчин Danny Clinch-ийн дуу хєгжмийн алдартнуудын хєрєг Хадгалах
2011-03-26, 02:42

Скайдайвинг

Скайдайвинг (skydiving) буюу шvхрээр буулт нь дэлхий дээрхи хамгийн эрсдэлтэй, бас адренилин хамгийн ихээр ялгаруулдаг спортын тєрлvvдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгvй байх. Хvндийн хvчний эрхшээлд орших цэнхэр гарагийн агаар мандал дээр єндрєєс єндєрт хєєрсєн тємєр шувууны бvхээгийг ганцхан даавуунд найдсаны vндсэн дээр орхиж, чєлєєт уналтын гайхамшгийг бас аймшгийг мэдрэн байж газрын хєрсєн дээр шvхрээр буудаг энэхvv єртєг єндєртэй  спорт нь олон хvний мєрєєдєл, бас олон хvний хувьд хэзээ ч оролдож vзэмгvй vйлдэл нь болдог. Миний хувьд, би хэзээ нэгэн цагт шvхрээр бууж vзэхийг мєрєєддєг, харин та энэ талаар ямар бодолтой явдаг вэ? Эсвэл бодохоосоо ч айж байна уу? Ямартай ч таны мэлмийд чєлєєт уналт хийж байгаа эрсдэлд дурлагчдын сонирхолтой фото зургуудыг хvргэж байна. Энэ хvмvvсийн зурагнаас хэмжээлшгvй их эрч хvч, адреналин, бас асар их сэтгэл хєдлєл vнэртэж байна.
Скайдайвинг Хадгалах
2011-03-25, 21:46

“Манчкин” буюу богино мєчтэй муурнууд

Амьтанд, тэр тусмаа єхєєрдєм ихэмсэг, эрх муурнуудад дуртай уншигчиддаа зориулан нэгэн сонирхолтой тєрлийн муурнуудын талаар фото мэдээллийг хvргэж байна. Энэ бол “Манчкин” хэмээн нэрлэгддэг богино мєчтэй муур юм. Ийм vйлдрийн муурнуудын биеийн хэмжээ, урт нь ердын муурныхтай яг ижилхэн боловч дєрвєн хєл нь 2-3 дахин богино байдаг ажээ. Энэ онцлогоос нь болж “Манчкинуудыг” такс-муурнууд гэж нэрлэх нь бий. Ингээд амьтанд хайртай уншигчидаа богино мєчтэй, єхєєрдєм муурнуудын фото цуглуулгаар бэлэг барьж байна. Харахад хєєрхєн ч гэсэн єєрсєдєд нь хэцvv байдаг байх гэж санагдлаа. Ямартай ч хvн гэдэг амьтад єєрсдийн таашаал, ямбаны тулд юуг ч хийхэд бэлэн улс юм даа.
“Манчкин” буюу богино мєчтэй муурнууд Хадгалах
2011-03-25, 21:00

Гэрэл зурагчин Сергей Максимошин-ий дурангаар

Сергей Максимишин нь  1964 онд Керчид мэндэлсэн юм байна. Харин 1982 онд Ленинградад шилжин сууршиж, 1985- 1987 онуудад Куб-ын нутаг дэвсгэрт цэргийн албыг хашихдаа маш олон тооны чанарлаг гэрэл зургуудыг даржээ. Тэрээр 1999-2003 онуудад “Известия” сонинд фото зурагчнаар ажиллаж байсан байна. Харин 2003 оноос хойш Германы Focus агентлагтай хамтарч ажиллах болжээ. Гэрэл зурагчин Сергей Максимишин-ын бvтээлvvд нь The Times, Time, Newsweek, Washington Post, The Wall Street Jornal, Stern, Business Week, Огонек, Известия зэрэг маш олон сонингуудад тавигдаж байжээ. Ингээд шинэ оросын нийгмийн асуудлууд болон хуучин коммунист дэглэмээсээ ангижирч чадахгvй л байгаа єнєєгийн ороо бусгаа байдлыг нь гэрэл зургийн хальсанд  гайхалтай тусгаж чаддаг Сергей Максимишины бvтээлvvдийг танд хvргэе. Гэрэл зураг дарах дуртай залууст маань энэ хvнээс сурах зvйл маш олон байгаа гэдэгт итгэлтэй байна.
Гэрэл зурагчин Сергей Максимошин-ий дурангаар Хадгалах
2011-03-24, 20:19