Сайхан амарч байна уу найзуудаа, бvрий болж удахгvй долоо хоногийн ажлын шинэ єдрvvд эхлэх дєхєж байгаа энэ vед та маргаашын бэлтгэлээ базааж, хийх ажлынхаа жагсаалтыг гаргасан биз дээ. Тэгэхээр та бvгдийн гэр бvлтэйгээ хамт байгаа дулаан уур амьсгал, тайван сайхан амралтанд тань хачир болгон хєнгєхєн бєгєєд хєгжилтэй нэгэн зуушыг санал болгоё. Энэ бол мэдээж таны харж vзэх бvрт цоо шинээр угтаж, сонирхолтой фото зургийн ертєнцєєр дvvрэн "Элдэв зураг" цувралын шинэ дугаар юмаа. Ингээд найз минь дуртай нийтлэлээ vзээд, гэр бvлтэйгээ хамт аз жаргалтайгаар энэ vдшийг єнгєрvvлээрэй.
Хадгалах
Ажлын долоо хоног дуусч, амьдралын олон баяр баясгалангийн нэг болсон амралтын єдрийг хайртай хvмvvстэйгээ хамт єнгєрvvлэх мєч ирлээ. Баасан гаригийн vдэш ажлын цаг дуусмагц албан тасалгаанаасаа яаран гарсан нь лавтай, єнєєдєр маргааш хоёрыг гайхалтай єнгєрvvлэхээр тєлєвлєсєн гэдэгт итгэлтэй байна. Ямартай ч хаврын урьтай энэ єдрийн багтаж ядсан баяр баясгалан дээр тань ахин хєгжил хєєрийг нэмэх зорилгоор илvvдэлтэй гэрэл зурагнууд (Зураг алаачид)-ын ээлжит цуглуулгыг хvргэж байна. Зургийг жинхэнэ “алж”, сvйтгэж, vзэх хvний харцыг зєвхєн єєр дээрээ тусгаж чадсан сахилгагvй нєхдvvд таныг инээлгэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Дээхэн vед уншигч та бvхэнд нэгэн гарын авлаганы талаар сонирхолтой бас тийм ч таатай бус нийтлэлийг хvргэж байсныг та санаж байна уу? Тэрхvv гарын авлагад цахилгаан хэрэгсэлтэй буруу харьцвал тогинд цохиулж, амиа алдаж болохыг зурагаар харуулсан байсан билээ. Энэ удаад бид та бvхэнд тэрхvv гарын авлаганы vргэлжлэлийг толилуулахаар бэлтгэсэн юм. Энд тог хvний биеэр хэрхэн дамжиж буйг харуулсан зургууд багтсан байгаа. Vvнийг амьдралаас айлгахад зориулсан “сурах бичиг” гэх vv, эсвэл яавал хурдан vхэж болохыг таниулсан “заавар” гэх vv, бvv мэд хэхэ. Ямартай ч хєгжилтэй ч юм шиг, аймаар ч юм шиг сонин л ном байна. Хэрэг болох нэгэндээ хэрэг болдог юм байгаа биз дээ.
Хадгалах
Гайхалтай vзэсгэлэнт байгаль, цаг уурын ер бусын тєгс байдал, хєрсєн доороо нуусан барагдашгvй их баялагтайнхаа гайгаар байнга л дайн дажин, єрсєлдєєний шуурган дунд оршдог ойрхи дорнодын ард тvмэн хичнээн эмгэнэлтэй хувь заяатай хvмvvс юм бэ. Тэр газрын эмэгтэйчvvд хар дэвлvvрнийхээ цаагуур нууж унагадаг нулимсандаа ямар их гуниг харууслыг шингээж, эрчvvд нь ямар их єс хонзонг євєртєлж, шинээр тєрєх хvvхэд бvрийг нь яасан аймшигтай хувь заяа хvлээж байдаг бол гэхээс дотор эвгvйрхэх шиг... За за миний энэ санаашрал ч яах вэ. Бид дайн дажингvй, байгалийн гамшиггvй сайхан оронд тєрсєн нь л аз юм даа. Ингээд сэтгэл хєдлєлийн ташуурлаас хєндийрч, ойрхи дорнодын ард тvмний хамгийн тvгээмэл дvр тєрхийг сонирхоцгооё.
Хадгалах
Тогоон дотроосоо хальж, харь орны аж амьдралыг судалж танин, биеэрээ биш юмаа гэхэд сэтгэлээрээ аялах дуртай уншигчидда зориулан Энэтхэг улсын эгэл жирийн хvмvvсийн амьдралыг харуулсан фото нийтлэлийг хvргэж байна. Компютер програм хангамжийн чиглэлээр чадварлаг боловсон хvчинг бэлтгэж, Болливуудаараа Холливуудын дараа орох чанартай кинонуудыг бvтээн дэлхийн хєгжингvй орнуудын тоонд багтах болсон энэ орны ард тvмний амьдралын дvр зургийг танд хvргэхэд тааламжтай байна. Энэтхэгт суралцахаар одож байгаа залуус аян замдаа гарахаасаа ємнє уг нийтлэлийг нэг vзчихсэн нь дээр байх.
Хадгалах
Нарны элч наашилж, салхитай боловч дулаахан єдрvvд бидэнтэй золгож байгаа энэ єдрvvдэд ажлын ширээний ард суух нэг л залхуутай санагдаж, унтаж идэх горим хvртэл єєрчлєгдєєд нэг л тавгvй байгаа биз? Аргагvй шvv дээ, бид чинь байгаль эхийн бvтээл юм чинь, хаврын єдрvvдэд биологийн хувьд тогтворгvй болох нь мэдээж. Ингээд уншигч таны алжаасан оюуныг амрааж, нvдийг тань хужирлах зорилгоор оруулсан Chuck Rabbit хэмээх зохиомол нэртэй нэгэн гэрэл зурагчны зэрлэг байгалийн ан амьтдын зурагнуудыг хvргэж байна. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Хvн єєрийгєє юугаар хэрхэн хvрээлvvлж байгаагаар нь тvvний дотоод ертєнцийг таньж мэдэж болно. Ямартай ч гэсэн залуу бvсгvйн єрєє vргэлж хувийн онцлогийг нь тусгасан байдаг гэж хэлж болно… Ливан гаралтай Рания Матар хэмээх америк бvсгvй гурав дахь жилдээ бvсгvйчvvдийг єрєєнд нь байгаа байдлаар зураг авахад мэргэшсэн нэгэн юм. Тэрээр одоо зуу гаруй зурагтай болжээ. Одоо таны vзэх эдгээр зурагнууд дээр “12-оос дээш болон 20 нас єнгєрч яваа бvсгvйчvvд нь амьдардаг тасалгааныхаа интерьерийн дунд байх аж”. Дээрх зурагнуудыг ихэвчлэн АНУ болон Ливанд авчээ. Энд та бvхэн цайвар, бараан хvрэн, хар, шаргал vстэй, туранхай, мариалаг, аальгvй, даруухан, панк, журамтай лалын бvсгvйчvvдийг харах болно.
Хадгалах
Амьдралын хэв маяг жанраар уран бvтээлээ голлон туурвидаг бєгєєд заримдаа загварын зургийг бусад мэргэжил нэгтнvvдтэйгээр хамтран дардаг нэрт гэрэл зурагчин Крис Креймер (Chris Craymer) –ийн гайхалтай эерэг бvтээлvvдийг танд хvргэхээр бэлтгэлээ. Тэрээр Лондон хотод ажиллаж амьдардаг бєгєєд Vogue, Vanity Fair, Conde Nast Traveler, Harper's Bazaar, Clarins, Dove, Neutrogena болон бусад олон арван сэтгvvл, агентлагуудын хувьд хамгийн эрэлт хэрэгцээтэй гэрэл зурагчдын нэг юм. Ингээд бvгдээрээ энэхvv авъяаслаг уран бvтээлчийн нvдээр амьдралын баяр баясгалан, аз жаргал, залуу нас, гоо vзэсгэлэн, эрх чєлєє, хайр сэтгэлийг мэдэрцгээе.
Хадгалах
Нарлаг сайхан амралтын єдрийн мэндийг хvргэе. Та бvхнийхээ аятай сайхан амралтанд бага ч болов єнгє будаг нэмэхээр vзэх дуртай "Элдэв зураг" цувралын тань шинэ дугаарыг бэлтгэн оруулж байгаадаа баяртай байна. Ойрдоо гадаад ертєнцийн сонирхолтой агшнуудтай танилцаагvй удсан болоод тэр vv энэ нийтлэлийг бэлтгэж байхдаа маш их санаснаа мэдэрлээ. Ємнє нь оруулж амжаагvй дугааруудын хамгийн шилдэгvvдийг шинэ зургуудтай хамт оруулсан болохоор танд ихээр таалагдана гэдэгт итгэлтэй байна. За найз минь сандалаа татаад тухтай гэх чинь сууж байгаад хvсэл мєрєєдєл, дурсамж, шинэ мэдрэмжийн ертєнцєєр аялуулдаг хєгжилтэй зургуудаа vзээд байгаарай. Танд болон танай гэр бvлд аз жаргалтай єдрийг хvсье, сайхан амраарай.
Хадгалах
Уншигч та бvхэнд гэрэл зурагчин Илья Атласын авсан хотын гудмаар алхаж, зогсож, сууж, хэвтэх янз бvрийн нийгмийн гарал, нас, хvйсний хvмvvсийн дvр зургийг мэргэжлийн єндєр тєвшинд авсан фото цуглуулгыг хvргэж байна. Амралтын єдрийн гайхалтай оюуны амралт, бас даяан дэлхийн хvмvvсийг нэгэн хэвийн хэмнэлээр хэмжээлшгvй ихээр хайрлах сэтгэлийг тєрvvлэх нийтлэл гэдэгтэй санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд хотын гудамж, vйлчилгээний газруудад єдєр бvр таардаг хvмvvсийн євєрмєц бєгєєд чин сэтгэл шингэсэн гэрэл зургуудыг хvлээн авна уу.
Хадгалах
Таны vзэж буй энэ нийтлэлийн зураг бvр 200,000 гаруй урт, єндєр, єнгєєрєє ялгаатай vгнvvдээс бvтжээ. Испаний зураач Хуан Осборн бvтээлээ хийхдээ зургийнхаа гол дvрэнд тааруулж текст, шvлэг, номнуудаас vсэгнvvдээ цуглуулж авдаг байна. Зураг бvрийг єєрийн зохиосон програмын тусламжтайгаар зєєврийн компьютертаа хадгалдаг гэнэ. Тэр зvгэээр ч нэг vг, vсэгнvvд нийлvvлээд зураг зурдаг нэгэн биш. Тvvний бvтээл болгон єєрийн гэсэн онцлог шинж чанартай байдаг. Энэ тухай мэдээний дэлгэрэнгvй дээр байгаа тvvний ярианаас мэдэж аваарай. Хvн ер нь хамгийн дуртай зvйлээ хийж бvтээнэ гэдэг ямар гоё байдгийг та бvхэн мэдэх биз ээ.
Хадгалах
Ганц амьдрах насандаа аз жаргал баяр баясгалангаар дvvрэн мєч, хормуудыг хэлхэн холбож, єєрийгєє хайрлах сэтгэлээр бусдын хайрыг татаж амьдрахыг хvсдэггvй хvн гэж vгvй. Гэвч махан биеийн тачаалаар амттан шимттэнг хэтрvvлэн хэрэглэж, гоо сайхан дvр тєрх, гоолиг биенээс ангижирсан хvмvvс эргээд аз жаргал, хайрыг мэдрэх жаргалаас улам бvр холдсоор байдаг нь vнэн. Тийм ч учраас єнєєдєр мянга мянган хvмvvс илvvдэл жинтэйгээ тэмцсээр, амжилт олох нь олж, тэвчээр хатуужилаар дутсан нэгэн нь тарган хэвээрээ, єєртєє итгэлгvй хэвээрээ vлдсээр байгаа билээ. Харин єнєєдєр уншигч танд урам зориг, эрч хvч, эерэг энергийг єгєхийн тулд єєртэйгєє тэмцэж, гоо сайхан, эрvvл чийрэг биеийн эзэд болж чадсан хvмvvсийн фото цуглуулгыг хvргэж байна. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хvн нэг бvр хайраар бялхах эрхтэй, аз жаргалд умбах эрхтэй, vнэ цэнээ мэдрэх эрхтэй, баялгийг эзэмших эрхтэй, бас гоо сайхныг бусдад мэдрvvлэх эрхтэй билээ.
Хадгалах