ГЭРЭЛ ЗУРАГ

Ээ дээ, энэ япончууд уу?

“Ээ дээ энэ япончууд уу?” хэмээх цуврал зургийн ээлжит дугаарыг танд хvргэж байна. Япончуудын хувьд єдєр тутмын энгийн vйлдэл, байдаг л нэг дvр зургууд нь бидний хувьд учир нь олдохгvй хачирхалтай vзэгдэл мэт санагдана. Харин энэ удаагийн дугаарт маань манай Их Аваргын хєгжилтэй тєрх орсноороо их онцлог гэдгийг тэмдэглэмээр байна. Мэдээж гадны сайтууд манай аваргыг Монгол хvн гэдгийг мэдэхгvй оруулсан уу эсвэл мэдэж оруулсан уу ямар ч байсан японы vндэсний бєх сумо талаас нь харж багтаасан байх. Ямартай ч хєгжилтэй зураг болохоор нь энэ нийтлэлээс хассангvй. Ингээд бvгдээрээ чєлєєт цагийн зууш болох хачин жигтэй япончуудын талаарх хачирхалтай, бас хєгжилтэй нийтлэлийг хvлээн авцгаая.
Ээ дээ, энэ япончууд уу? Хадгалах

Осама Бин Ладены Абботтабад дахь байшин

Дэлхий дээрхи хамгийн онц ноцтой гэмт хэрэгтэн, хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан хvн болох Алкайда бvлэглэлийн удирдагч Осама бин Ладен нь Исламабад хотын тєвєєс 60 км-ийн зайд орших Абботтабад-д єєрийн эзэмшилдээ амьдардаг байжээ. Эрх мэдэлтэй хэн нэгэн эрхмийнх шиг тvvний байшин, хашаа нь Пакистаны армийн цэргvvдийг бэлтгэдэг Какул- байлдааны академтай тун ойрхон байсан нь хачирхалтай санагдлаа. Ингээд бvгдээрээ 21-р зууны хамгийн дуулиантай алан хядагч, хамгийн єндєр vнээр амиа vнэлvvлж чадсан гэмт хэрэгтний амьдарч байсан байшинтай нь танилцацгаая.
Осама Бин Ладены Абботтабад дахь байшин Хадгалах
2011-05-12, 21:47

Улирсан цагийн шvдний эмчийн багажнууд

Тємєр нугалж, чулуу буталдаг байх гэмээр ийм хэрцгий багажнуудаар хvний шvдийг дээхэн vед эмчилдэг байсан гэж бодохоор vнэхээр санаанд багтамгvй юм. Харахад л айдас тєрмєєр эдгээр багажнуудыг шvдэндээ хvргэнэ гэхээр vнэхээр дотор арзаганаад нуруугаар хvйт даагааж ирж байна шvv. Магадгvй ийм багажаар шvдийг эмчилдэг байсан болохоор л ихэнхи хvмvvс шvдний эмнэлэгрvv явахаасаа єєрийн эрхгvй айж эмээдэг байх. Бvvр ясанд шингэсэн, удам дамжсан айдас гэдэг шиг л... Ямартай ч уншигч таны чєлєєт цаг, бас танин мэдэхvйд нэмэр болгож мэдvvштэй бас сонирхолтой нийтлэлийг орууллаа.
Улирсан цагийн шvдний эмчийн багажнууд Хадгалах
2011-05-12, 02:40

Mehmet Ozgur-ийн утаагаар бvтээсэн урлаг

Инженер мэргэжилтэй ч гэрэл зургийн ертєнцєд хvчээ сорих болсон гэрэл зурагчин Мехмет Озгур (Mehmet Ozgur) нь єєрийн дарсан утааны дvр зураг болон фотошоп хоёрын тусламжтайгаар ер бусын гайхалтай “утаан ертєнц” – ийг бvтээдэг байна. Европ-т мэндэлж, Азид боловсрол эзэмшин, Хойд Америкт аж тєрдєг энэхvv уран бvтээлчийн утааны уран зургууд нь vнэхээр эгэл бус, бас гойд ажээ. Хамгийн муухай зvйлийг хvртэл урлагийн бvтээл болгож чаддаг эрдэм ухаан, мэдрэмжийг л бэлгийн мэлмий, бvтээлч сэтгэлгээ гэх байх. Ямартай ч тамхичны янжуурын vзvvр, яндангийн оройгоос годогдох гарах агаарт хортой бараан утааг хэрхэн урлагийн гайхамшиг болгосныг таны мэлмийн ємнє дэлгэе.
Mehmet Ozgur-ийн утаагаар бvтээсэн урлаг Хадгалах
2011-05-12, 01:02

ZOOM буюу хэмжээний харьцангуй чанар

Том бага, их цєєн гэдэг хэмжvvр нь хичнээн харьцангуй ойлголт болохыг харуулсан маш сонирхолтой бас толгой эргvvлэм мэдvvштэй нийтлэлийг танд хvргэхээр бэлтгэлээ. Бидний мэдэх хэм хэмжээ, их бага гээч нь ер нь яг vнэн хэрэг дээрээ бидний хvлээн авах байдал, єєрсдийн хэмжvvрээр тогтоогддог гэдгийг бид мэднэ. Чухам vvнийг нь сонирхолтой байдлаар улам илvv мэдvvлсэн зургуудыг та одоо хvлээн авах гэж байна. Ингээд толгой эргvvлж, сvvлдээ их юм гэж байхгvй, бага юм ч гэж байхгvй гэсэн сэтгэгдлийг тєрvvлэм сонирхолтой зурагнуудыг тольдонгоо тархиа амраана уу.
ZOOM буюу хэмжээний харьцангуй чанар Хадгалах
2011-05-10, 20:56

“Чиний хєргєгчрvv єнгийе” – сэдэвт цуврал зураг

Дэлхийн хамгийн єндєр хєгжилтэй орнуудын их хотуудын иргэдийн аж амьдралыг судалдаг гэрэл зурагчин Стефани де Руж (Stéphanie de Rougé) нь “In your Fridge” хэмээх цуврал зургуудаараа алдартай билээ. Тэрээр “In Your fridge” цувралдаа багтах бvтээлдээ тухайн єрхийн эзэнг ганцааранг нь эсвэл гэр бvлээр нь (гэр бvлтэй эсэхээс нь хамаарч) зургийг нь дараад, хажууд нь хєргєгчнийх нь зургийг тавьдаг билээ. Бид энэхvv євєрмєц уран бvтээлч тєдийгvй социологийн судлаачийн бvтээлvvдтэй ємнє нь танилцаж байсан тул одоо танил болсон биз ээ. Ингээд Парис, Нью-Йорк мэтийн их хотуудын хvмvvс юу юу идэж уудгийг сонирхоцгооё.
“Чиний хєргєгчрvv єнгийе” – сэдэвт цуврал зураг Хадгалах
2011-05-10, 20:13

Элдэв зураг (115 фото) №400

Сайхан амарсан та бvхэн, єнєєдєр дэлхийн хоёр дугаар дайнд ялсан "Ялалтын баяр"-ын єдєр гэдгийг мэдэж байгаа байх. Энэ баярыг манай улс социалист нийгмийн vед єргєн дэлгэр тэмдэглэдэг байсан. Одоо бол хойд хєршийн хэдэн нєхдийн хамт жанжин баатруудын хєшєєнд цэцэг єргєх тєдий л єнгєрєєдєг болж дээ. Уул нь энэ єдєр бидний баярлаж бахдах єдрvvдий нэг байх ёстой гэж боддог юм. Ингээд эх орныхоо тєлєє тэмцэж явсан Орос, Монголын ард тvмэн болон тэр vед манай улсын тєрийн бодлогыг тодорхойлж, хойд хєрштэйгээ алсыг харсан гэрээ хэлэлцээр хийж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан тєрийн зvтгэлтнvvддээ баярлалаа. Уудам цэлгэр тал нутаг, унаган байгаль ургамал усаар баялаг, тусгаар тогтносон эрх чєлєєт эх оронтой бид азтай ард тvмэн шvv. Харин одоо дуртай нийтлэлээ vзэж, чєлєєт цагаа сайхан єнгєрvvлэй найз минь...
Элдэв зураг (115 фото) №400 Хадгалах
2011-05-09, 23:28

Гэмгvй гєлєрсєн харц

Бvсгvйчvvдийн єгзєг, хєхрvv єєрийн эрхгvй гєлєрсєн тєрєл бvрийн нас хvйсний хvмvvс, тэр тусмаа эрчvvдийн хєгжилтэй фото цуглуулгыг танд хvргэж байна. Зарим нь vнэхээр санаандгvй хальт харж байгаад сониуч, тэнvvлч дуранд “баригдсан” байж болох юм. Гэхдээ ихэнхи нь зориуд албаар харсан бєгєєд зарим нь бvvр ургуулан бодсон шинжтэй нилээн бодлогшронгуй тєрхтэй харагдаж байна шvv. Бvсгvй хvн сайхнаа нуухгvй бол бусад нь харцаа нуухгvй гэдэг ч vнэн юм даа. Энэ цуглуулгад багтсан зарим эрчvvд бvvр тухайн агшинд юу юу бодож байсан бол гэхээр ХХХ кино дvрслэгдээд явчихлаа. Ингээд амралтын єдрийн зугаа болгон танд хvргэж байгаа, хєнгєн бєгєєд хєгжилтэй нийтлэлээ хvлээн авна уу.
Гэмгvй гєлєрсєн харц Хадгалах
2011-05-07, 23:13

Гэрэл зурагчин Стивен Альварезын бvтээлvvд

Зvгээр л нэг хэв маяг, єнгє мєнгє, гял цал байдлыг илэрхийлдэг гэрэл зурагчдын бvтээлvvдээс залхаж байна уу? Тийм бол жинхэнэ байгалийн, экстрим гэрэл зурагчны адреналин, омголон байгалийн сvр хvч хоёрын мэдрvvлсэн зургуудыг таны ємнє дэлгэж байна. Стивен Альварез (Stephen Alvarez) нь 1995 оноос хойш National Geographic-ийн гэрэл зурагчнаар ажиллаж байгаа юм. Тэрээр энэхvv гайхалтай бvтээлvvдээрээ фото урлагийн хамгийн алдартай шагналуудыг удаа дараа хvртэж байжээ. Стивен Альварез (Stephen Alvarez)  нь гэр бvлийнхээ хамт Теннесид аж тєрдєг байна. Ингээд онгон зэрлэг байгаль, хvн хоёрын харилцан шvтэлцээг харуулсан омог бардам зургуудыг таалан соёрхоно уу.
Гэрэл зурагчин Стивен Альварезын бvтээлvvд Хадгалах
2011-05-07, 22:55

National Geographic-ийн 4-р сарын шилдэг фото

Та бvхнийхээ амралтанд зориулан National Geographic-ийн 4-р сарын шилдэг фото зургуудыг толилуулж байна. Дэлхийн єнцєг булан бvрт байдаг энэ байгууллагын гэрэл зурагчид хамгийн сайн гэсэн бvтээлээ тєврvvгээ илгээдэг бєгєєд тэдгээр зургуудыг хянаж vзээд, шилдэг бvтээлvvдийг интернэтээр дамжуулан бидэнд хvргэдэг билээ. Та бvхэн санаж байгаа байх National Geographic жилийн эцэст зургуудыг тєрєлжvvлэн тухайн жилийн хамгийн шилдэгvvдийг шалгаруулдаг. Харин одоо таны vзэх зургууд бол Байгаль ангилалд багтсан бvтээлvvд юм. Энд тухайн зураг бvрийг авсан фото зурагчдын сэтгэгдэл тайлбарыг орчуулан тавьсан байгаа. Ихэнх зургууд нь хэмжээ нягтрал том учир десктоп дээр нvvрний зураг болгон ашиглаж болох юм.
National Geographic-ийн 4-р сарын шилдэг фото Хадгалах
2011-05-07, 22:33

Нvд хужирлах Ring-Girls

Тулааны урлагийн, тэр дундаа боксын тэмцээнvvдийн завсарлагааны vеэр дараагийн vеийн дугаар болон, ивээн тэтгэгч байгууллагуудын зурагт хуудсыг барьсаар рингэн дээр гарч ирдэг vзэсгэлэнт царай, гоолиг биетэй охидын талаар фото нийтлэлийг таны мэлмийн ємнє дэлгэхээр яарч байгаагаа нуугаад яах вэ. Эрчvvдийн хvч чадал, тэвчээр, уран мэхийг сорьдог спортын тєрлvvдэд угаас сайхан тєрсєн бvсгvйчvvдээр “зєєлєвч” сэтгэл баясгах “зууш” болгох маягаар оролцуулдаг нь заншил болжээ. Ингээд бvгдээрээ рингний бvсгvйчvvдийн тєрхєєр чєлєєт цагтаа єнгє нэмцгээе.
Нvд хужирлах Ring-Girls Хадгалах
2011-05-06, 23:35

Хамгийн амттай єндєгний сэндвич

Энэхvv нийтлэлийн vргэлжлэл дээр дарж, зурагнуудыг харж эхэлмэгц хоол идэх дур хvсэл маш их тєрєх болно гэсэн анхааруулга дэглэм барьж байгаа хvмvvст хамгийн тvрvvнд дуулгамаар байна. Яг vдийн цайны vеэр ажил дээрээ байгаа эрхэм таныг юу ч идсэн дvvрэн таашаалтайгаар хvртээрэй гэж хэлээд, маш амттай харагдах єндєгний сэндвичийг хэрхэн хийж байгааг харуулсан фото цуглуулгыг хvргэж байгаа нь энэ. Ингээд амттай нийтлэлээ хvлээн авна уу.
Хамгийн амттай єндєгний сэндвич Хадгалах
2011-05-06, 23:15