Єнєє цагт дvрслэх урлагийг чанартай зургийн аппаратаар, гэрэл сvvдрийг нь сайн тохируулж байж хальсанд буулгасан фото зургаар тєсєєлєх болсон нь худлаа биш. Бvх зvйл технологи дээр суурилаад ирэхээр урлаг хvртэл анхны хэв шинжээ орхих болжээ. Тиймээс ухаанаасаа дvрс ургуулж, бийр, будгаар цаасан дээр буулгадаг зураач нар нvдний гэм болсон гэдгийг хэлмээр байна. Тэр єдрийн од шиг цєєхєн хvмvvсийн нэг бол Дженнифер Кронин (Jennifer Cronin) юм. Иллинойс мужид тєрсєн тэрээр Лондон дахь Camberwell-урлагийн коллежийг дvvргэжээ. Тvvний оньсого мэт нууцлаг, бас сэтгэлд гуниг хуруулах бvтээлvvдийн гол баатар нь ихэвчлэн эмэгтэйчvvд байдаг.
Хадгалах
Энэхvv байшинг 19-р зуунд барьжээ. Элэгдэж, эвдэрсэн хуучин хананууд нь хvн тєрєлхтєний тvvхийн олон vеийг давж, маш их мэдээллийг хадгалж байгаа тул балгас болсон эн байшинг нураахын оронд сэргээн засварлахыг илvvд vзсэн байна. Шинэ эзэн нь уг байшинг ахин хvн амьдрах боломжтой, тохилог газар болгохын тулд бvтэн нэг жилийн хугацааг 500,000 долларын хамт зарцуулжээ. Тvvний хvчин чармайлт талаар єнгєрєєгvй, харин ч гайхшруулмаар vр дvнд хvрсэн болохыг та доорхи зургуудаас олж хараарай. Бvгдийг нь ємнєх бас дараах гэсэн дараалалтайгаар оруулсан байгаа тул харьцуулж харахад тохиромжтой байгаа.
Хадгалах
Та бvхэн америкийн фото зурагчин Жеймс Моллисоны “Хvvхдvvд хоноглодог газар” хэмээх фото тєслийг санаж байгаа байх. Бид ємнє нь энэ тєслийн талаар фото мэдээллийг хvргэж байсан билээ. Одоо та бvхэнд энэ тєслийг зохиогч Жеймсийн дэлхийн олон орноор аялаж, янз бvрийн нєхцєлд амьдарч буй єсвєр насны хvvхдvvдийн сонирхолтой зургуудыг авсаныг толилуулж байна. Тэрээр зєвхєн зургийг нь аваад зогсохгvй, тэдгээр хvvхдийн юу хийдэг болон хэнтэйгээ амьдардаг, ямар мєрєєдєлтэйг нь хvртэл асуухаа мартаагvй байна. Ёстой л хорвоо дэлхийд хар цагаан сvлэлдэн оршино гэдэг шиг Хаа нэгтээ нэг нь уйлж байхад, єєр нэгэн газар инээж байх юм даа. Хорвоо чи ийм шударга бус байж болно гэж vv.
Хадгалах
Америкийн Аспен хотоос гаралтай арилжааны гэрэл зурагчин Дэвид Клиффорд (David Clifford)-ын бvтээлvvдийг тантай хуваалцахаар бэлтгэлээ. Дэвид зураг авахаас бусад vедээ аялалаар явж, моторт дугуй, унадаг дугуй, цана чаргын спортоор хичээллэхийн сацуу газар газрын єндєр уулсад авирах хоббитой юм байна. Тvvний бvтээлvvд идэвхитэй спортлог, эрсдэлтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хvмvvст зориулсан гэлтэй.
Хадгалах
Олны танил хvмvvс, эсвэл гадаад тєрхєєрєє тєгс тєгєлдєрт ойрхон моделиудын зургаар арилжааны байгууллагууд бараа бvтээгдэхvvнээ сурталчлах нь бараг балар эртнээс гаралтай заншил гээд хэлчихэд буруудахгvй байх. Тvvнчлэн технологи хєгжсєнєєр зар сурталчилгааны ажилтнууд сурталчилгааны гэрэл зургийг хvссэнээрээ єєрчилж, vзсэн хvний нvдийг дурлуулмаар тєгс, vзэсгэлэнтэй дvр тєрхийг бий болгох болсон. Гэхдээ олон нийтэд хvрч байгаа иймэрхvv зураг хєрєгт арай ч ингэж хайнга хандаж, доорхитой адил алдаанууд гаргаж болохгvй байх аа. Зар сурталчилгаа чинь нийгмийн сэтгэл зvйд нєлєєлж байдаг, нєлєєлсєєр ирсэн эд шvv дээ. Ингээд бvгдээрээ фотошопын хєгжилтэй бас эмгэнэлтэй алдаануудын ээлжит цуглуулгаа хvлээн авцгаая. Зарим зургийг нарийн ажиглаж байж алдааг олоорой.
Хадгалах
Тогтмол зєв хооллож, уйгагvй дасгал хийдэг боловч бодибилдингийн эмэгтэйчvvд шиг эвгvй биш, харин ч єєртєє зохисон булчинлаг биетэй болж, дээрээс нь эмэгтэйлэг, турьхан байдлаа хадгалж чаддаг vзэсгэлэнтэй, спортлог бvсгvйчvvдийн фото цуглуулгаар таны мэлмийг мялаахаар бэлтгэлээ. Эмэгтэй хvн биеэ хєгжvvлж, булчинлаг агаад шєрмєслєг байна гэдэг тун хэцvv даваа гэдгийг бид мэдэхийн хувиар энэхvv бvсгvйчvvдийг єєрийн эрхгvй хvндэлж, эртний Грекийн домогт Дарь Эхvvдтэй улам тєстэй бие галбиртай болж чадсанд нь баяр хvргэх нь зvйтэй байх. Ямартай ч тvргэн хоол, суугаа ажил элбэгшиж, хvн ахуйн ажлаа амжуулахын тулд хvртэл хєдлєх шаардлагагvй болсон єнєє vед ийм биетэй бvсгvйчvvдтэй олон таарахгvй гэдэгтэй та санал нийлнэ биз ээ.
Хадгалах
Газар газрын оюутнууд ханатлаа унтаж амрахыг шєнє зvvдэлж, єдєр боддог гэлтэй л байдаг. Зарим нь хичээл гээд нойр хоолгvй гvйж, зарим нь шоу цэнгээн алгасахгvй саван, vлдсэн нь шинэ газарт дасаж, цагийн зєрvvгээ арилгах гэж зовсондоо тэгдэг байх. Ямартай ч амьдралынхаа хамгийн дурсамжтай, оргил жилvvдийг vдэж байгаа залуу хvний хувьд хийх ч юм их байдаг, энергээ нєхєх ч шаардлага их гардаг биз дээ. Тэд хаа таарсан газраа, зав л олдвол нvдний хороо гаргахыг хичээдэг билээ. Ингээд бvгдээрээ бага зэрэг хэтрvvлэгтэй ч гэсэн оюутны амьдралын хєгжилтэй талыг харуулсан унтаж буй оюутнуудын талаарх хєєрхєн нийтлэлийг сонирхоцгооё.
Хадгалах
Сурталчилгаа, фэшн болон селебрити чиглэлээр уран бvтээлээ туурвидаг Калифорнийн гэрэл зурагчин Маттиас Вриенс-МакГро (Matthias Vriens-McGrath)-ын амьсгаа давчидмаар халуухан, бас тансаг бvтээлvvдийг танд хvргэж байна. Ажил дээрээ сууж байгаа бол болгоомжтой vзэхгvй бол нилээн задгай зургууд байгаа гэдгийг сануулмаар байна. Тvvний бvтээлvvд маш тод, хурц єнгє аястай бєгєєд нилээн зоримог шийдлvvдийг шингээснээрээ онцлог ажээ. Жинхэнэ эрч хvч, задгай хирнээ тансаг байдлыг мэдрэе гэвэл vргэлжлэл дээр зоригтой дараарай.
Хадгалах
1975 онд Квантико-д мэндэлсэн зураач Эрик Тор Сандберг (Erik Thor Sandberg) – ийн євєрмєц бvтээлvvдийг танд хvргэж, урлагийн нэгэн тєрлийн содон єнцєгийг сонирхуулахаар бэлтгэлээ. Сюрреализм жанраар уран бvтээлээ туурвидаг тvvний зургууд нь хvн гээч амьтны дvр тєрхийг ямар ч хэтрvvлэг, гоёсголгvй, яг тэр чигээр нь цаасан дээр буулгахааас гадна бага зэргийн гутранги vзлийг тусгаж, vзсэн хvнийг эвгvйцvvлмээр байдаг ажээ. Зарим нэг нь тvvний бvтээлvvдийг шvvмжилж, дургvйцдэг бол зарим нэг л сайшаан хvлээж авдаг байна. Миний хувьд ийм дvр зургууд vнэхээр таалагдсангvй. Харин танд ямар санагдаж байна?
Хадгалах
Дээш доош, хойш урагш хотойж, гvдийсэн уртаас урт агаарын зам дээгvvр тєсєєлєлд ч багтамгvй хурдтай давхиж, эцсийн зогсоол, тогтсон зорилго чиглэлгvй хирнээ хvн болгоны суух дуртай нэгэн “унаа” бол хаа газрын Галзуу хулгана билээ. Тэр дундаа америкийн цэнгэлдэх хvрээлэнгvvд дэхь ийм тоглоомыг дэлхийн шилдэг нь гэлцдэг. Тэгвэл одоо бvгдээрээ янз бvрийн хvмvvсийн америк галзуу хулгана дээрхи хамгийн хєгжилтэй зургуудыг хvлээн авцгаая.
Хадгалах
Крымд болдог электрон хєгжмийн домогт фестивалийг vзэж сонирхохоор Оросын єнцєг булан бvрээс цугларсан залуухан, vзэсгэлэнтэй бvсгvйчvvдийн фото цуглуулгаар уншигч таны мэлмийг баясгахаар бэлтгэлээ. Эндээс та бvхэн залуу насныхаа ид vе дээр жинхэнэ шатаж яваа, халуухан, vзэсгэлэнтэй, эрч хvчтэй бvсгvйчvvдийн хайр булаам дvр зургуудыг олж харах болно. Бvсгvй хvн атаархаж, эр хvний дотор бачуурмаар ийм олон сайхан бvсгvйчvvд нэг дор цуглана гэдэг vнэхээр сайхан тохиол биш гэж vv. Ихэнхи нь тэгээд эгэл жирийн л охид шvv.
Хадгалах
Хаа нэгтэйгээс аппаратны шархирах дуу гарч, тод
гэрэл анивчих тоолонд хаа нэг газрын хором мєч бvр баримтжиж,
єнгєрсний талаарх бодит дурсамж бий болж байдаг билээ. Зарим нэгэн хvмvvс шєнє гэхээсээ єдрийг илvvтэй vздэг байхад бусад нь шєнийг илvv сайханд тооцдог. “Шєнє сэргэг” байдаг болон зvгээр л шєнє фото зураг авах сонирхолтой хvмvvст зориулан янз бvрийн газар орны намуун зєєлєн шєнийн сайхныг харуулсан фото зургуудыг энэ нийтлэлд багтаалаа. Миний хувьд намуухан дулаан орой гэрийнхээ гадаа бодолд автан суух дуртай.
Хадгалах