Ийм л сайхан шєнє

2011-08-02, 01:47
13,626
Хаа нэгтэйгээс аппаратны шархирах дуу гарч, тод гэрэл анивчих тоолонд хаа нэг газрын хором мєч бvр баримтжиж, єнгєрсний талаарх бодит дурсамж бий болж байдаг билээ. Зарим нэгэн хvмvvс шєнє гэхээсээ єдрийг илvvтэй vздэг байхад бусад нь шєнийг илvv сайханд тооцдог. “Шєнє сэргэг” байдаг болон зvгээр л шєнє фото зураг авах сонирхолтой хvмvvст зориулан янз бvрийн газар орны намуун зєєлєн шєнийн сайхныг харуулсан фото зургуудыг энэ нийтлэлд багтаалаа. Миний хувьд намуухан дулаан орой гэрийнхээ гадаа бодолд автан суух дуртай.
Ийм л сайхан шєнє
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. 2005 оны 12 дугаар сарын 26-нд Энэтхэгийн далай дахь Тайландын Пак Менг наран шарлагын газар цунами болж єнгєрсний нэг жилийн ойг тохиолдуулан амь vрэгдэгсдийг дурсан дэнлvv хєєргєх ёслол болж єнгєрєв. Олон мянган нутгийн болон гадаад хvмvvс амь vрэгдэгсдийн дурсгалыг хvндэтгэхээр цугларчээ. Нэг жилийн ємнє болсон цунамигийн vеэр 5395 хvн амь vрэгджээ. Цунамигийн vеэр Андаманы тэнгисийн дагуу орших 47 суурин газар газрын хєрснєєс арчигджээ. (REUTERS/Eddie Keogh)




2. 2006 оны 4 дvгээр сарын 5-нд Нью-Йоркийн Таймс-Скверт болсон хаврын санамсаргvй цасан шуурганы vеэр. (REUTERS/Brendan McDermid)




3. 2006 оны 5 дугаар сарын 24-нд Нигерийн нийслэл Лагосоос холгvй орших Ибеше голын дагуу бяцхан нигери хvvхэд явж байна. Нигери улс тvvхийн нефтийн экспортоороо дэлхийд 8 дугаар байр эзлэдэг. Дэлхийд нефтийн vнэ єндєр байгаа энэ vед Нигери улс орлоготой болж 36 тэрбум долларын валютын нєєцтэй болжээ. Гэвч энэ улс дэлхийн хамгийн ядуу орны нэг байсаар байна. 140 сая хvн амтай энэ орны дийлэнх нь хоногт хэдхэн ганц доллар хvрэхтэй vгvйтэй орлого олдог. (REUTERS/George Esiri)




4. 2006 оны 7 дугаар сарын 8-ны сартай шєнє Валенсид ёслолын буудлага хийж байна. Энэхvv ёслолыг Ромын Пап XVI Бенедиктийн санаачилгаар дэлхийн гэр бvлvvдийн V дугаар уулзалтын vеэр хийжээ. Испаний энэ хотод Ромын Пап XVI Бенедикт Испанид засгийн газар нь ижил хvйстний гэрлэлтийг зєвшєєрснийг католик сvм хийдийн зvгээс эсэргvvцсэн нь ширvvн эсэргvvцэлтэй тулгарч буй энэ vед гэр бvлийн уламжлалт vнэт зvйлийн ач холбогдлыг тунхаглахаар иржээ. (REUTERS/Victor Fraile)




5. 2006 оны 11 дvгээр сарын 13-нд Японы эртний нийслэл Киото хотын Шоренин сvмийн дэргэд энэ хvн хулсан ойн наад талд цаасан гэрэлтvvлэгтэй зогсож байна.  (REUTERS/Issei Kato)




6. 2007 оны 2 дугаар сарын 21-нд Марракеше дахь Жемаа-Эль-Фнаа талбай дээр цугларсан хvмvvс. Жема-Эль-Фна талбай хуучны Марракеш хотод байдаг зах бєгєєд энд єдєр бvр циркчид, vлгэрчид, могой сургагчид, хєгжимчид цуглардаг. (REUTERSдаг./Rafael Marchante)




7. 2007 оны 2 дугаар сарын 21-нд сарны шинэ жилийн ємнєхєн Малайзийн Куала-Теренггануд гудамжинд дэнлvvнvvд єлгєєтэй байна. (REUTERS/Tim Chong)




8. Сартай шєнє Лондонгийн Хитроу буудалд онгоц бууж байна. 2007 оны 5 дугаар сарын 30. (REUTERS/Toby Melville)




9. Пасхи арал дээрх чулуун хєшєєнvvд. 2003 оны 10 дугаар сар. (REUTERS)




10. Германы Гамбург хотод зул сарын баярын vеэр хvvхдvvд хурц гэрэлтэй бємбєлєгний дэргэд тоглож байна. 2004 оны 12 дугаар сарын 7. (REUTERS/Christian Charisius)




11. Болгар хvvхдvvд Софии хотоос холгvй орших Лозен тосгонд Mesni Zagovezni (Шар тосны баяр) баярын vеэр галаар тоглож байна. Галаар тоглох нь хорон муу санаат сvнснvvдийг хєєн зайлуулж байна хэмээн бэлэгддэг аж. 2006 оны 2 сарын  26. (REUTERS/StoyanNenov)




12. Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод Морин спортын дэлхийн цомын тєлєєх тэмцээний нээлт дээр тоглож буй жvжигчид. 2006 оны 2 сарын  25. (REUTERS/Jack Dabaghian)




13. Хятадын Шанхайд сар бvтэн сартай шєнє хvvхэд тоглож байна. 2005 оны 10 дугаар сарын 17. (REUTERS/Aly Song)




14. 2005 оны 10 дугаар сарын 19. Вильма далайн шуурга дєхєж ирж буй vеийн Мексикийн Кинтана-Роо мужийн Канкун хот дахь сувилалын газрын ерєнхий байдал. Ус цаг уурчдын vзсэнээр энэ далайн шуурга хамгийн аюултай хєнєєлтэй бєгєєд Гондурасын эрэг дагуу тасралтгvй салхитай усан бороогоор нvдэж, хурд нь зарим vед 280 км/ц хvрч байжээ. Хотын эрх баригчид 10,000 гаруй хvнийг нvvлгэн шилжvvлэх ажил эхлээд байгаа аж. (REUTERS/Daniel Aguilar)




15. 2004 оны 9 дvгээр сарын 6. Фрэнсис далайн шуурганы дараахь Флорида мужийн Делрей-Бич. Энэ хvчтэй тасралтгvй салхитай усан бороогоор нvдсэн хоёрдугаар ангилалын хэмээх далайн шуурганаас болж Флорида мужийн олон мянган иргэд эрчим хvчгvй болжээ. (REUTERS/Marc Serota)




16. 2004 оны 9 дvгээр сарын 19. Хvмvvс Ром хотод Цагаан шєнє хэмээх ёслолын vеэр Витторио Эммануэлийн дурсгалын хєшєє болон шєнийн сайханд зугаалж байна. Италийн нийслэлийн энэ сайхан шєнє гудамж, хєшєє болон дурсгалт газруудаар 2 сая орчим хvн болон хоёр дахь Цагаан шєнє хэмээх ёслолыг vзэхээр цугларчээ. (REUTERS/Tony Gentile)




17. 2005 оны 1 дvгээр сарын 17. Лондон. Английн парламентын байшин тасралтгvй орж буй усан борооны vеэр. (REUTERS/Russell Boyce)




18. 2005 оны 5 дугаар сарын 2. Євлийн хvйтэн vдэш Ираны Тегераны Азади талбай дээр явж буй шvхэр барьсан хvн. (REUTERS)




19. 2003 оны 5 дугаар сарын 12. Австралийн Сидней хотын паркд нар жаргах vеэр хуучин машины дугуй ашиглан хийсэн савлуур дээр тоглож буй эрэгтэй хvvхэд. (REUTERS/David Gray)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()