Амьд үлдэхийн тулд бүхнийг иддэг аялагч

2013-06-11, 00:07
27,631
Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад, “Хэрвээ дэлхий дээр цөмийн дайн болох юм бол дэлхий дээр ердөө л Жоом болон Беар Гриллс (Bear Grylls) л үлдэнэ” -гэнэ. Яагаад?... Учир нь Беар амьд үлдэх маш олон үйл ажиллагаа, сорилтуудыг хийдэг бөгөөд үүнийхээ ачаар амьд үлдэх боломжтой болж байгаа аж. Ингээд амьд үлдэх шалгууруудаас сонирхоцгооё.
Амьд үлдэхийн тулд бүхнийг иддэг аялагч
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Бугын зүрх
Арктикт очсон Грилл тэдний ёс журмыг дагасан нь мэдээж. Тэрээр өөрийн гараар буга агнасан байна. Бугын арьс нь дулаахан нөмрөг болсон бөгөөд оройн хоолондоо тэрээр бугын түүхий зүрхийг идэж, цусаар нь даруулан уужээ.





2. Үнэтэй зөгийн бал
Беар Гриллс зөгийн баланд маш их дуртай. Тэрээр зөгийн балыг дэлгүүрээс бус харин зөгийн үүрнээс авч идвэл илүү амттай хэмээн үзсэн байна. Түүний энэ ажил ихээхэн амжилттай болсон боловч тэрээр зөгийнд хатгуулжээ. Гэтэл тэр зөгийний хорны харшилтай байсан байна. Төд удалгүй түүний нүд нь хавдаж, яг л аймшгийн киноны баатар мэт харагдах болжээ.





3. Тэмээн гэр
Грилсс Сахарын цөлд амьдарч байх үедээ нутгийн уугуул иргэдийн арга барилыг ашиглан орогнох сууцыг хийсэн байна. Тэрээр үхсэн тэмээний арьсыг нь хуулж, гавал болон яснуудаар нь байр болгон ашиглаж нар, шороо, салхинаас өөрийгөө хамгаалж байжээ.



4. Номхон далайн аялал
Номхон далайгаар аялаж байх үедээ Гриллс маш ихээр цангаж байсан боловч цангаагаа тайлж чадахгүй байсан юм. Учир нь түүний авч явсан усанд шувууны баас байсан бөгөөд ийм усыг уусан тохиолдолд дотор нь муухайрч, хоолны хордлого тусах байжээ. Гэвч тэр энэ усыг уусан бөгөөд дараа нь шууд өөртөө клизм тавьж хоолны хордлогоноос урьдчилан сэргийлсэн байна.



5. Арктикийн аялал
Гриллс арктикийн хүйтэн, мөстэй ус руу нүцгэн орсон бөгөөд мөсний хагархай хэсгийг ачаагаа зөөх хэрэгсэл болгон ашигласан байна. Арктикийн уур амьсгал хэт хүйтэн байдгийг хүн бүр мэдэх ч түүний бичлэг хийж байсан камер нь хүртэл хөлдсөн байжээ.



Загас барьж идэв.



Видео.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()