ГЭРЭЛ ЗУРАГ

Дэлхийн хязгаар - Балигийн тэнгисийн зоог

Балийн тэнгисийн эрэг дээрхи хамгийн сэтгэл татам зvйлсийн нэг нь хаа сайгvй тархсан жасмин будааны юутай ч харьцуулшгvй vнэр билээ. Тэнд будааны тариалангийн талбай маш ихээрээ байдаг бєгєєд хоол зуушныхаа гол тvvхий идээр юуг хэрэглэдэг нь эндээс шууд харагдах ажээ.  Vйлчилгээний газруудынх нь бvх хоолонд будаа орсон байх бєгєєд, зєвхєн нэмэлт хачрыг нь л сонгох боломжтой байдаг. Мэдээж тэндэхийнхэн ганц будаа ч биш, олон тєрлийн гурилтай шєл, хvнсний ногоо, далайн гаралтай бvтээгдэхvvн хvнсэндээ хэрэглэдэг байна. Ихэнхи хоолонд нь чили, газрын самар хийдэг ажээ. Ингээд бvгдээрээ Дэлхийн хязгаар гэгдэх Балигийн тэнгисийн арааны шvлс асгарам хоолны ертєнцєєр аялцгаая.
Дэлхийн хязгаар - Балигийн тэнгисийн зоог Хадгалах
2011-08-22, 20:15

Wasteland Weekend – эзэнгvй цєл дэхь амралтын єдрvvд

АНУ-ын Ємнєд Калифорнийн элсэн цєлд, ирэх 9-р сард “Mad Max” киноны шvтэн бишрэгчид ахин цугларч, ямар ч хууль, ямар ч дvрэм, бас хvчирхийлэл vгvй газарт эрх чєлєєгєє бvрэн мэдэрцгээх юм байна. Энэхvv vйл ажиллагаанд тасалбарыг худалдан авч, киноны сэдэвт тохирсон стилээр хувцасласан дурын хvн оролцох боломжтой ажээ. Ингээд бvгдээрээ уг арга хэмжээний vггvй тайлбар болсон єнгєрсєн жилийн гэрэл зургуудтай танилцацгаая. Манайд ч гэсэн бvрэн эрх чєлєєг мэдрvvлсэн жинхэнэ зэрлэг хирнээ ямар ч хvчирхийлэл, буруу гажиг зvйлгvй иймэрхvv арга хэмжээг зохиож байвал зvгээр санагдлаа. Гэхдээ мэдээж нийгмийн ялгаанаас болоод иймэрхvv юм одоохондоо зохиовол арай ч замбараагvй vзэгдэл єрнєх байх гэж бас айснаа нуух юун. Ямартай ч алсын Америкийн зэлvvд бєгєєд зэрлэг арга хэмжээний дvр зургуудыг хvргэе.
Wasteland Weekend – эзэнгvй цєл дэхь амралтын єдрvvд Хадгалах
2011-08-21, 01:53

Sayaka Kajita Ganz -ын ер бусын барималууд

Уран бvтээлч Саяка Кайата Ганц (Sayaka Kajita Ganz) нь халамжийн газруудаас худалдан авсан болон хаа газарт хог болон хэвтдэг гал тогооны ахуйн хэрэглээний хаягдал эд зvйлсийг цуглуулан, тєрєл бvрийн хямд тєрхтэй барималууд бvтээдэг ажээ. Тvvний бvтээлvvд маш их хєдєлмєр шаарддаг хэдий ч зvгээр л нэг барималын загвар мэт харагддаг бєгєєд маш хямд материалаар бvтдэг тул харахад тийм ч vнэтэй байдаггvй ч нэг бvр нь ойролцоогоор 12,500 америк доллараар борлуулагддаг юм байна. Саяка нь Японы Йокогама-д мэндэлжээ. Тvvний хэлснээр бол Их Наран Улсын бvх цэцэрлэг, бага сургуулиудад бvх эд зvйл амьтай гэдгийг заадаг бєгєєд, хаягдаж муудсан эд хэрэгслvvд хvртэл хогийн саван дотроо, шидэгдэж унаса газартаа уйлан хэвтдэг гэж сургадаг гэнэ. Ямартай ч бvгдээрээ хаягдмал эд зvйлсээр урлагийн бvтээл туурвихын сацуу ядууст туслах замаар мєнгє олдог нэгэн сэргэлэн бас ухаалаг бvсгvйн бvтээлvvдийг vзэцгээе.
Sayaka Kajita Ganz -ын ер бусын барималууд Хадгалах
2011-08-21, 01:27

Суут хvмvvсийн тvvхийг харуулсан хєгжилтэй пиктограммууд

Милан хотын график дизайны Н-57 студийнхэн дэлхийн тvvхэнд єєрийн гэсэн ул мєрєє vлдээсэн суут хvмvvсийн амьдралын тvvхийг маш товч, ойлгомжтой бєгєєд хамгийн гол нь нилээн хєгжилтэй байдлаар илэрхийлсэн сонирхолтой пиктограмм цувралыг толилуулж байна. Доорхи тайлбар дээр нь яг хэний тvvхийг єгvvлсэн байгааг тодорхой бичсэн байгаа боловч уншихаасаа ємнє эхлээд тааж vзвэл илvv сонирхолтой юм шиг санагдлаа. Их хурц ухаанаар сэтгэж, хамгийн гол санааг нь олж харуулсан хєгжилтэй бvтээлvvд ажээ. Ингээд уншигч таны оюун тунгалаг байг гэж ерєєгєєд, хєгжилтэй пиктограммуудын цуглуулгаа дэлгэж байна.
Суут хvмvvсийн тvvхийг харуулсан хєгжилтэй пиктограммууд Хадгалах
2011-08-19, 20:51

Инфляцын тvвшинг нvдэнд харагдтал vзvvлэхэд

Хvний хэрэгцээний бvх бараа бvтээгдэхvvний vнэ анх vйлдвэрлэлд гарч байсан цагаасаа хэд дахинаар єссєєр л, мєнгєний vнэ цэнэ улам буурсаар л байгааг бид vvнийг єдєр єнгєрєх тусам л улам бvр мэдэрсээр байгаа билээ. Тэгвэл одоо бvгдээрээ Дэлхий дээрхи инфляцийн тєвшний илт єсєлтийн сэдвийг хєндєж, Америкчуудын зарим нэг хэрэглээний бvтээгдэхvvнээр жишээ авч, мєнгєний vнэ цэнийн бууралт, барааны vнийн єсєлт гэж юу байдгийг хамгийн ойлгомжтой, товчоор олж мэдэцгээе.
Инфляцын тvвшинг нvдэнд харагдтал vзvvлэхэд Хадгалах
2011-08-19, 20:31

Генетикийн сонирхолтой гэрэл зургууд

Канадын Квебекээс гаралтай 29 настай гэрэл зурагчин, дизайнер Ульрик Коллет (Ulric Collette) нь “Генетик хєрєг” хэмээх маш сонирхолтой цуврал бvтээл туурвисан байна. Энэхvv цувралдаа хамгийн ойрын бєгєєд хоорондоо нилээн тєстэй хамаатнууудын нvvрний зургийг нэг нэгээр нь нийлvvлж тавьжээ. Эдгээрийн дунд гэрэл зурагчны єєрийнх нь хамаатнууд ч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Ингээд бvгдээрээ ген хэрхэн vе дамжин удамшдагийг, мєн ээж охин хоёр, аав хvv хоёр, тэр тусмаа ах, эгч, дvvс нар хоорондоо ямар их адилхан байдгийг тодын тод жишээн дээрээс олж харцгаая. Хатан цусаар холбогдож, хаан ясаар хэлхэгдсэн тєрєл тєрєгсєд хоорондоо vнэхэээр адилхан байна шvv. Гэхдээ цаг хугацаа, амьдралын хэв маяг эдгээр хvмvvсийг яаж ч бодсон эвлэшгvй єєр тєрхтэй болгожээ.
Генетикийн сонирхолтой гэрэл зургууд Хадгалах
2011-08-19, 20:19

Park Chan Girl -ын тємєр барималууд

Солонгосын уран барималч Парк Чэн Гел (Park Chan Girl) нь металлын нарийхан хэлтэрхийнvvдээр тєрєл бvрийн vзэмж тєгєлдєр барималуудыг бvтээдэг уран бvтээлч юм. Тэрээр урлагийн хоёр их сургууль дvvргэсэн бєгєєд єєрийн євєрмєц бєгєєд мэдрэмжтэй барималуудаараа дэлхийд танигджээ. Ингээд єнєєдєр та бvхэнд энэхvv авъяаслаг уран бvтээлчийн барималуудын фото цуглуулгыг хvргэж, урлагийн цангааг тань євєрмєцєєр тайлж байгааг хvлээн авна уу.
Park Chan Girl -ын тємєр барималууд Хадгалах
2011-08-19, 03:56

Heinz Maier-ын усны цацрагууд

Ус цацардаг, гэрэл бас цацардаг. Ингээд бодохоор хорвоогийн эсрэг тэсрэг хоёр хvчин зvйлс хvртэл хоорондоо ямар нэгэн байдлаар заавал холбоотой байдаг ажээ. Энэ удаад бvгдээрээ усны цацраг ямар ямар гоёмсог хэлбэр дvрстэй байж болохтой танилцацгаая. Энд Германы зурагчин Хайнц Майер (Heinz Maier)- ын “агшны зураг” жанраар авсан усны тєрєл бvрийн цацралтуудын зургуудыг толилуулсан байгаа. Ингээд урлаг, байгаль, бvтээлч сэтгэлгээ гурвын нийлбэрийг мэлмийгээрээ хvлээн авцгаая. Усыг хэрэгтэй vед нь хэрэгтэй єнгє будагт оруулаад, зургийг нь дарахаар ямар гоёмсог баримлууд агшин зуурт бий болдогийг та олж мэдэх болно.
Heinz Maier-ын усны цацрагууд Хадгалах
2011-08-19, 02:44

Пулитцерийн шагнал хvртэж байсан зургууд

Уран зохиол, сэтгvvлзvй, хєгжим болон театрын урлагийн хамгийн нэр хvндтэй шагналуудын нэг болох АНУ-ын Пулитцерийн нэрэмжит шагналыг 1981 оноос хойш энэ жилийг хvртэл хvртсэн алдартай бvтээлvvдийн цуглуулгыг танд хvргэхээр бэлтгэлээ. Єєрєєр хэлбэл сvvлийн 30 жилийн хугацаанд Пулитцерийн шагналыг ямар ямар хvчирхэг гэрэл зургууд хvртсэнийг одоо та хvлээн авна гэсэн vг юм. Бvх зурагнаас асар хvчтэй сэтгэл хєдлєл мэдрэгдэж, мэдрэхvйн биеийг иртэй мэсээр зvсэх мэт мэдрэмж тєрж байгааг хэлэх зvйтэй байх. Ихэнхи нь айдас хvйдэс, сєрєг сэтгэл хєдлєл дагуулмаар бvтээлvvд байгаа нь хамгийн харамсалтай санагдлаа. Гэхдээ л энэ чинь бидний амьдарч байгаа дэлхийн дvр зургууд болохоор бид яалтай ч билээ.

Пулитцерийн шагнал хvртэж байсан зургууд Хадгалах
2011-08-16, 20:37

Элдэв зураг (115 фото) №404

Сайхан амарч байна уу найзуудаа, ойрдоо зун цагийн амралтын байдалд автаж, та бvхэндээ цаг алдалгvй хvргэдэг зарим цуврал нийтлэлvvдээ удааж байгаад уучлаарай. Иймд єнєєдєр хамгийн тvрvvнд интернэт хэрэглэгчддээ "Элдэв зураг" хэмээн нэрийдэж, Саакын цуврал нийтлэлийг эхлэлийг тавьж байсан хамгаас дуртай "Элдэв зургууд"-ынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Шинэ зургууд дээр нэмээд, ємнє нь хvргэж амжаагvй цувралуудын хамгийн шилдэгvvдийг хавсаргасан байгаа. Ойрын хугацаанд "Бяцхан vрс", "Монголын vзэсгэлэнт охид" цуврал нийтлэлvvдээ хvргэхээр тєлєвлєєд байна. За ингээд найзуудаа долоо хоногийн амралтаа аль болох зургаатай хєгжилтэй єнгєрvvлээрэй. Битгий л нєгєє байдаг газраа барайж суугаарай даа.
Элдэв зураг (115 фото) №404 Хадгалах
2011-08-13, 21:08

WTF зурагнуудын цуглуулга

Яг юу болоод байгаа нь мэдэгдэхгvй маш алиа vйлдэл, дvр тєрхийг харуулсан хєгжилтэй бас бага зэрэг ойлгомжгvй фото зургуудын ээлжит цуглуулгаа танд хvргэж байна. Эдгээрийн аль нэгийг нь харсан хvн WTF (What a f**k!) гэж єєрийн эрхгvй хэлэнгээ элгээ тэврэн инээдэг учраас ингэж нэрлэсэн гэдгийг та мэдэж байгаа биз ээ. Хvн амьдралаас суралцаж дуусдаггvй шvv дээ. Тиймээс л учир нь ойлгогдохгvй олон зvйл энэ амьдрал дунд алхам тутамд гарч ирж байдаг. Тэдний нэг нь эдгээр фото агшнууд байх. Ингээд бvгдээрээ инээхдээ бэлдээд, vргэлжлэл дээр дарцгаая.
WTF зурагнуудын цуглуулга Хадгалах
2011-08-13, 01:51

Бурлеск шоуны жvжигчид

Ажил дээрээ байгаа бол компютерийн дэлгэцээ зєвхєн єєртєє харагдахаар байрлууж, гэртээ байгаа бол хvvхдvvдээ єєрєєсєє хол байлгаж байгаад энэхvv нийтлэлийн vргэлжлэл дээр дарахыг танаас хvсье. Учир нь бид одоо та бvхэнд Америкийн "Бурлеск" шоуны жvжигчдийн хагас нvцгэн, хачин жигтэй дvр зургуудыг хvргэхээр бэлтгэлээ. Эдгээр зургуудыг гэрэл зурагчин Лиланд Бобб (Leland Bobbe) авсан юм байна. Бурлеск шоу vнэхээр ардчилсан улсын ардчилсан арга хэмжээ болохыг та энэхvv нийтлэлээс олж мэдэх болно. Учир нь энд хєгшин залуу, эрэгтэй, эмэгтэй, гей, лесби, тахир дутуу гээд хvvхдээс бусад бvх тєрлийн  хvмvvс дуулж, бvжиглэдэг ажээ.
Бурлеск шоуны жvжигчид Хадгалах
2011-08-13, 01:37