Эх орноо хамгаалах эрхэм vvргийг мєр зэрэгцсэн нєхдийнхєє хамт нуруун дээрээ vvрдэг эр цэргvvдийн амьдралыг, эгэл жирийн єдрvvдийнх нь хєгжилтэй, сонирхолтой, бас гашуун агшнуудын фото цуглуулгыг уншигч таны ємнє дэлгэж байна. Аавын vргэлжлэл, ээжийн хайрын бvтээл болсон олон арван хєвгvvд амь биеэрээ дэнчин тавин байж хатуу ширvvн бэлтгэл сургуулилтыг хийж, байлдааны талбарт тулалдаж, нєхдийнхєє хамт хєгжилдєж байхдаа юу эсийг vзэж, юу эсийг туулах вэ дээ. Ингээд бvгдээрээ армийн єдрvvдийн талаарх фото цуглуулгатай танилцацгаая.
Хадгалах
Их Британий томоохон хотуудад амралтын єдрvvдээр гудманд тасран унасан залуус тааралдах нь бараг энгийн vзэгдэл мэт болсон талаар фото мэдээлэл бидний сонирхлыг татлаа. Бараг амралтын єдєр бvр л ємнєх шєнийхєє зугаа цэнгэлийн савнаасаа хальж, хэтрvvлэн хэрэглэсэн согтууруулах ундааныхаа шидэнд автан тасарч унасан залуу vеийн тєлєєлєгчид энд тэнд, дээш доошоо харан тасарч унасан байдалтай эрvvлжvvлэхэд хvргэгдэж юмуу булан тохойд бєєлжиж зогсох болсон байна. Харийн залуус хєлєєрєє толгой хийх эсэх нь хаа байсан бидэнд огт хамаагvй боловч чанд хатуу зарчим, тvvхээ дээдэлж нэрээ хичээдэгээрээ алдартай энэ орны залуус яагаад ингэх болсон нь сонирхолтой санагдлаа. Ямартай ч та миний бичсэний баталгааг vргэлжлэлээс олж хараарай.
Хадгалах
Махан бие бол сэтгэлийн зовлонг ойлгодоггvй зvйл билээ. Бид сэтгэл санаагаа дагаад, гундуухан явах vедээ настраа сэргээхийн тулд хамаагvй их зvйл идэж орхидог. Гэтэл нэг бvтэн шоколад ч юмуу, бєєн бургер идэсний дараа сэтгэл сайхан боллоо ч гэсэн єєх нэмэгдээд, бие галбираа алдаж эхэлдэг. Харин галбиргvй, тарган биетэй болсон цагт хорвоогийн хамгийн сайхан амттан хvртэл атаатан дайсан мэт санагдаж, буцаад гоолиг болохыг мєрєєдєж эхэлдэг. Тэгвэл одоо бvгдээрээ хэт тарган, эсвэл галбир муутай, эсвэл хэт туранхай, эсвэл бvvр эмнэлгийн орон дээр амьдарч байсан єнгєрсєн vеийн бараан дурсамжаа єнєєдрийн єєдрєг сэтгэлээр єєрчилж, бие галбираа жинхэнэ тєгс тєгєлдєрт улам ойр болгож чадсан хvмvvсийн урам нэмсэн фото нийтлэлийг хvлээн авцгаая. Эдгээр хvмvvс мэдээж эрvvл хооллож, зєв дэглэмийг мєрдєн, уйгагvй дасгал сургуулилт хийсэн биз ээ. Ямартай ч vс сайхан бол зvс сайхан гэдэг шиг, бие гоолиг, булчин чангатай хvмvvс цаанаа л нэг аз жаргалтай харагддаг шvv дээ.
Хадгалах
Ємнєд Африкийн газар нутагт оршдог тэмээн хяруулын аж ахуйтай танилцацгаая. Нэгэн сэтгvvлч энэхvv сонирхолтой фермээр зочлохтой нилээн vзvvштэй фото сурвалжлагыг бэлдсэнийг танд хvргэхээр хєрвvvлэн орууллаа. Хvн бvхний єдєр тутамдаа хараад байхааргvй сонирхолтой зvйлсийг та vргэлжлэлээс олж мэдэх болно. Ингээд тэмээн хяруулын аж ахуйгаар нvдэнд дулаахан бvсгvйн хамт аялацгаая.
Хадгалах
Та ямар нэгэн байшинг бодитоор юмуу гэрэл зурагаар дамжуулан харахдаа зvгээр л тухайн байшингийн ерєнхий тєрхийг хардаг. Харин “руфер” гэдэг нэгэн шинэ тєрлийн сонирхогч гэрэл зурагчид нь ямар нэгэн байшингийн дээвэрлvv аваарын шат, дотоод хаалга гээд ямар нэгэн гарцаар гарч, тэндээс харагдах байдлыг єєрийн биеийн аль нэг хэсэгтэй хамт аваад, сvлжээгээр цацдаг хvмvvс юм. Ямар нэгэн єндєр байгууламжийн орой дээр нь гарчихаад ойр орчмынх нь харагдах байдлын зургийг авах нь эдгээр хvмvvст таашаал, эрсдэл бас ялалтын амтыг мэдрvvлдэг бол тэдний уг хєдєлмєрийн vр дvнд бидний хувьд олон сонирхолтой дvр зураг бий болдог ажээ. Ингээд бvгдээрээ єндрєєс хийсэн гэрэл зургуудын цуглуулгатай танилцацгаая.
Хадгалах
Португаль улсын нутаг дэвсгэрт орших уулын энгэрт байрладаг нэгэн ер бусын vзэсгэлэнт тосгоноор таныг хєтлєн аялъя. Тосгоны зарим байшингууд нь байгалийн аварга том чулуудын завсар байх бєгєєд гудмууд нь хад хавцлын дундуур нарийхан жим болон vргэлжлэх ажээ. Энэхvv гайхалтай тосгоны єнгє тєрх нь хэдэн зууны туршид хувиралгvй хадгалагдсаар ирсэн нь хамгийн сайшаалтай. 1938 онд уг тосгоныг “Португаль дахь хамгийн vндэсний шинж чанараа хадгалсан суурин”-гаар тодруулснаас хойш ганц ч єєрчлєлт, соёл иргэншлийн шинэ ул мєрийг vлдээлгvй “амьд музей” блгон хадгалагджээ. Монсанто тосгонруу тээврийн хэрэгслээр хvрэх боломжгvй тул алхаж очих шаардлагатай болдог байна. Vхэхээсээ ємнє очиж vзэх газруудын маань тоо нэгээр нэмэгдлээ. Энд очоод нэг байшинг нь хєлсєлж аваад, хэд хоног амрах юмсан. Харин та ямар бодолтой байна?
Хадгалах
Хамгийн vзэсгэлэнтэй, хамгийн ухаантай, хамгийн хайр татам бvсгvйчvvддээ "Баасан" гарагийн vдшийн мэндийг хvргээд, сэтгэлийг нь баясгаж, мєрєєдлийн ертєнцєєр аялуулах булчинлаг бєгєєд царайлаг залуусын хагас нvцгэн зургийн цуглуулгыг хvргэхээр бэлтгэлээ. Амьдрал дээр гvзээтэй, халзан, намхан, хэт туранхай, эсвэл гадаад vзэмж нь єєлєх юмгvй ч хартай, эсвэл сул дорой гээд тєрєл бvрийн эрчvvд байдаг нь vнэн. Гэхдээ бид яагаад єрнєдийн сайхан залуусын тєгс бие хаатай уриалан дуудсан гэрэл зургуудаар сэтгэлээ баясгаж, бодит байдлаас тасарч болохгvй гэж? Яг л эрчvvд шиг...
Хадгалах
Бага залхуугаас их залхуу гэгчээр, олон удаа ийш тийш явснаас зєєх ёстой юмаа бvгдийг нь яаж ийгээд нэг л удаа авч явсан нь дээр гэсэн бодолтой хvмvvс энэ хорвоо дээр олон байх юм аа. Магадгvй тээврийн хєлс, шатахуун болон бусад хєдєлгєгч хvчний vнэ, цаг зав гээд олон шалтгаанаас болж хvмvvс нилээн хэд явах юман дээр ингэж нэгээрээ дагнах гэж муйхарладаг байх. Vvний vр тєлєєсєнд аваар осол, гэмтэл бэртэл, бvтэлгvйтэл гээд маш олон гарз гарах нь лавтай. Гэхдээ юу сайхан дур сайхан, бусдын алдаа зєвхєн харагддаг, єєрийн алдаа бол ясанд тултал мэдрэгддэг юм хойно хvмvvсийг хаширч, туршлагажиж амжаагvй байгаа цагт бид тэдний зургуудыг харж инээж суухаас єєр яах вэ. Ингээд єдрийг сайхан єнгєрvvлээрэй гэсэн ерєєлєєр хєгжилтэй фото цуглуулгыг таны ємнє дэлгэж байна.
Хадгалах
Алгис Гришкевичиус (Algis Griskevicius) нь 1954 онд Вильнюс-т мэндэлжээ. Тєрсєн газрынхаа Урлагийн Дээд Сургуулийг амжилттай тєгссєнийхєє дараа тэрээр гэрэл зураг дарж, уран зураг, баримал бvтээдэг болсон бєгєєд маш сонирхолтой хар цагаан зургуудаараа алдартай. Тиймээс єнєєдєр бид таны урлагийн цангааг гэрэл зурагчин Алгис Гришкевичиус-ын эгэл биш хар цагаан гэрэл зургуудаар тайлахаар бэлтгэлээ. Тийм ч залуухан биш хэдий ч орчин vеийн зарим уран бvтээлчдээс дутахгvй тєсєєлєн бодох чадвартай тvvний бvтээлvvдийг харахад эгэл боргил амьдралын дундах хvршгvй тєсєєлєл, гайхалтай сэтгэхvйн цар хvрээ, бас євєрмєц мэдрэмж тєрєх ажээ.
Хадгалах
Бархасбадь гаригийн гадаргуй дээрхи аварга том зуйван хэлбэрийн аянгааас єхсvvлээд, саяхан харвасан одны нарийхан гэрэлт зам, хойд туйлын тэнгэр дээрхи учир битvvлэг ногоон гэрлэн хєшиг гээд 800 гаруй зураг энэ жилийн “Оны шилдэг одон орны гэрэл зураг” – тэмцээний шvvлтvvрт орохоор бvртгэгджээ. Харин одоо бvгдээрээ Royal Observatory Greenwich-ийн хоёр шvvгч болох одон орон судлаач Марек Кукула болон одон орны хєтєлбєрийн менежер Оливия Жонсон нарын шvvлтээр, шалгарч vлдсэн шилдэг бvтээлvvдээр нvдээ хужирлаж, хязгааргvй огторгуйн гоо vзэсгэлэнгээр аялцгаая.
Хадгалах
10 жилийн ємнє 9 сарын 11-ний єдрийн аймшигт явдлыг єнєєдєр санахгvй байгаа хvн бараг vгvй биз ээ. Тэр vеийн энэхvv хар єдєр алан хядагчид аймшигтай бєх зvрх гаргаж, амар амгалан амьдралтайгаараа алдартай Америк улсын ард иргэдийг тvгшvvр айдсын сvvдрээр нємєрч, хагацал, цєхрєлд оруулсан билээ. Бас дэлхий дахиныг Америкчуудыг єрєвдєж, бас яагаад ийм байдалд орсныг нь эрэгцvvлэхэд хvргэсэн. Энэ бол одоо болтол vргэлжилсээр байгаа Иракийн дайны шалтгаан болсон явдал билээ. Тэр цагаас хойш 10 жил єнгєрсєн гэж бодохоор vнэхээр итгэмээргvй санагдана. Ингээд, 9 сарын 11-ний гамшгийн дvр зургуудыг эргэн санаж, Америкийн ард тvмэнд хvндэтгэл vзvvлэхэд илvvдэхгvй гэж бодлоо.
Хадгалах
Гэрэл зурагчин Антон Кюстер-т, Японы Мафийнхантай ойр байж, тэдний талаар зарим гэрэл зургуудыг хальсанд буулгах боломж олджээ. Тэрээр нэгэн зэвсэгт бvлэглэлийн толгойлогчийн оршуулах ёслолд оролцож, гэмт хэрэгтнvvдийн биен дээрхи шивээснvvдийг хальсанд буулгаж амжсан байна. Гэхдээ мэдээж эвгvйхэн дугарах нь битгий хэл янзvгvйхэн харсныхаа тєлєє хэнд ч мэдэгдэлгvйгээр хорвоог орхиж мэдэх эрсдэлтэй нєхцєлд хvнд гаруудын зургийг дарна гэдэг ямар хэцvv ажил байсныг та гадарлаж байгаа байх. Тиймээс маш цєєхєн зураг дарагджээ. Бас тvvнийг блог дээрээ зургуудаа тавихынх нь ємнє мафийнхан нилээн их шалгаж, хяналт тавьсан биз. Ямартай ч эрсдэлтэй, аймшигтай нууцлагдмал гэмт хэргийн ертєнцєєр бага ч гэсэн аялах боломж бидэнд олджээ.
Хадгалах