XX болон XI зуунуудад дуудлага худалдаагаар борлуулагдсан бvтээлvvдийн vнийн єєрчлєлтєєс шалтгаалан байнга хувирч байдаг vзvvлэлт бол Хамгийн vнэтэй уран зургуудын рейтинг билээ. Мэдээж уран зургийг аль нэгэн дуудлага худалдаанд хамгийн єндєр vнээр борлуулагдсанаас нь болж vнэ цэнийг нь тодорхойлно гэдэг боломжгvй зvйл хэдий ч баримт бол баримт байдаг шvv дээ. Тиймээс та энэхvv жагсаалтад дэлхийн жинхэнэ гайхамшиг болсон сонгодог бvтээл, эсвэл магадгvй таны хамгийн хайртай зураг багтаагvй байвал битгий гайхаарай. Тэр зургийг тан шиг хайрлаж, мєнгє зодон худалдаж авах тэрбумтан одоохондоо гарч ирээгvй л байна гэсэн vг юм шvv. Ингээд бvгдээрээ одоогийн байдлаар байж болох хамгийн єндєр vнэд хvрч байсан 20 уран зурагтай танилцацгаая.
Хадгалах
2011-11-02, 04:04
115,119
Хэн нэгэн ер бусын чадвартай, эсвэл эгэл бус гадаад тєрхтэй, эсвэл гайхалтай сэтгэлийн тэнхээтэй хvний талаар мэдээллээр бид таныг залхаах биш, харин энэ удаад цэнхэр гаригийн хєрсєн дээр амьдардаг тєрєл бvрийн хvмvvсийн сонирхолтой фото агшнуудын цуглуулгыг зvгээр л таны мэлмийн ємнє дэлгэж байна. Дэлхийн хvн амын тоо хамгийн сvvлийн vеийн мэдээллээр 7 тэрбумд хvрээд байгаа билээ. Тэгвэл хамгийн гайхалтай нь тийм олуулаа атлаа хvмvvс бид єєр хоорондоо огт єєр, ахин давтагдашгvй байдаг нь сайхан. Хэдий тийм ч гэсэн бид нэг л ер бусын гариг дээр хамтдаа амьдарч байгаа гэдгээрээ бас хоорондоо ижилхэн билээ. Ингээд зvгээр л “хvн” гэдэг сэдвээр мэлмийгээрээ аялцгаая.
Хадгалах
Vлгэрийн хvvхэлдэйн кинон дээр гардаг vзэсгэлэнт гvнж нарт бид бvгдээрээ л хайртай байдаг. Гэвч тэднийг бодит амьдрал дээр жинхэнээсээ байсан бол яг яаж харагдах байсан бол гэж бид vнэндээ тєсєєлж байгаагvй байх. Тэгвэл Британий Bournemouth-ийн Урлагийн Их Сургуулийн нэгэн оюутан зураг янзалдаг програмуудыг ашиглан Диснейн гvнж нар болон зарим дvрvvдийг бодитой болгон хувиргах бvтээлч санаагаа хэрэгжvvлжээ. Тvvнийг Jirka Väätäinen гэдэг бєгєєд тэрээр: “Би хvмvvсийн гадаад тєрхийг их сонирхдог. Тэдний байгаа байдал, vйл хєдлєл, тэдний яг юу нь онцгой, бусдаас єєр вэ гэдгийг олж харахыг хичээдэг юм. Тэгээд бид бvхний хайртай, алдартай хvvхэлдэйн дvрvvдийг бодит болгож, тэдний хамгийн онцгой чанарыг нь хадгалж vлдээж чадах эсэхээ би сорихоор шийдсэн юм.”-гэжээ. Тэрээр Диснейн 8 гvнж болон нэг эсрэг дvрийг бодит болгохын тулд тэдэнтэй тєстэй царайтай жинхэнэ эмэгтэйчvvдийн фото зургуудыг судалж, харьцуулсан байна. Дараа нь тэрээр зурагнуудаас тvvвэрлэсэн хэсгvvдийг нь дижитал аргаар, Фотошоп ашиглан нийлvvлжээ. Vр дvн нь ямар гайхалтай бас сонирхолтой болсныг та одоо олж харах болно.
Хадгалах
Илvvдэл жинтэй хvмvvсийн хэрхэн жингээ хаяж, гоолиг сайхан биетэй, єєртєє итгэлтэй нэгэн болж хувирсан талаарх, эсвэл хэт туранхай байж байгаад хэвийн аятайхан галбиртай болсон хvмvvсийн тvvхийг агуулсан сонирхолтой, бас урам хайрласан фото нийтлэлvvдийг бид ємнє нь танд нэг бус удаа хvргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад хараа булаам сайхан бvсгvйчvvд байж байгаад тодорхой хугацааны дараа єєхєє даахаа байтлаа таргалсан эмэгтэйчvvдийн харьцуулсан фото зургуудыг хvргэхээр бэлтгэлээ. Цаг хугацаа, хvний амьдралын хэв маяг хоёр гадаад тєрхєєр яаж тоглодгийг бид эндээс олж харах болно.
Хадгалах
Америкчуудын хувьд бараг шинэ жил шиг єргєн тэмдэглэдэг “Аймшгийн баяр” буюу Халлоуины баярын нэгэн сонирхолтой фото нийтлэлийг таны ємнє дэлгэж байна. Энэхvv цуглуулгад хамгийн аймшигтай хvн-ороолон, эсвэл цус сорогч, чєтгєр шулмын дvрд хувиран, нvр ам, vс зvсээ будаж, хувцас хунараа зэхэхдээ бас тачаангуй байдлаа хадгалж vлдэхийг хичээсэн эмэгтэйчvvдийг багтаасан байгаа. Манайд ч гэсэн энэхvv баярыг хаа сайгvй, их єргєн тэмдэглэх болсон билээ.
Хадгалах
Хvмvvс амьтдаар яаж даажигнаж, доромжилж байдгийг бид амьдралдаа олон удаа харсан билээ. Зарим хvмvvс муурыг заавал дєрвєн хєл дээрээ буудаг эсэхийг нь vзэхийн тулд 5 давхар байшингаас шидэж алж байхад, зарим нь гоо сайхны бvтээгдэхvvн vйлдвэрлэлийн туршилт болгож нохой, хулгануудыг химийн бодисоор хордуулан хєнєєж, зарим нь эрдэм шинжилгээний ажилдаа мэлхий болон мэрэгчдийг ашиглан зvгээр байхад зvсч огтлоод, гэдэс дотрыг нь гаргадаг билээ. Тэгвэл энэ удаад бvгдээрээ хvмvvс амьтдаар биш, харин тєрєл бvрийн амьтад хvнээр “даажигнаж” байгаа фото зургуудын цуглуулгыг хvлээн авцгаая. Мэдээж vзэн ядалтаар vзэн ядалтыг устгадаггvй ч гэсэн хvмvvс бид амьтдаас хамаагvй илvv ухамсартай болохоор энэхvv фото нийтлэлээс байгаль эхийн бусад бvтээлтэй яаж зєв зохистой харьцах ёстойг зарим хvмvvс ухаарж мэдэх байх.
Хадгалах
Мєнхєд vргэлжлэх цаг хугацааны єчvvхэн гэхэд дэндvv томдмоор тийм богинохон хэсэгт амьд хvний биеийг олж, амьсгалж, идэж ууж, инээж наргин, хайрлаж дурлах аз жаргалыг амсаад єнгєрдєг хvн бидний хэнд нь ч бай хэзээ нэгэн цагт тохиолдож мэдэх бvтэлгvй агшнуудын ээлжит фото цуглуулгаа хvргэж байна. Энэхvv цувралын хамгийн сонирхолтой зvйл зєв газраа, зєв цагтаа, зєв єнцгєєс дарсан дvр зургууд байдаг билээ. Мэдээж зєв явахад зєєлєн замбуулин дээр хvн болгон ийм азгvйтэлтэй тулгарах албагvй л дээ. Ямартай ч бусдын бvтэлгvйтлийн дvр зургийг хvлээн авцгаая.
Хадгалах
Английн алдарт гэрэл зурагчин Эдриан Фиск нэлээд хэдэн жил зvvн ємнєд азид амьдарч азийн янз бvрийн орноор аялаж байгаа нэгэн. Тэрбээр саяхан Хятадад фото зургийн тєслийн шугамаар зочилжээ. Эдриан Фиск энэ удаа хятадын эртний соёл байгалийг бус, харин жирийн иргэдийн санаа бодлыг фото зургийн хаьсанд буулгахыг зорилго болгожээ. Энэ ажил нь vр дvнгээ єгч, хагас комунист хэмээн яригддаг Хятад орны залуусын хvсэл мєрєєдєл, vзэл бодлын илэрхийлэл болж чадсан байна. Ингээд тvvний сонирхолтой бvтээлvvд болон манай урд хєршийн залуус юу бодож явдаг талаар бага ч гэсэн мэдээлэлтэй болцгооё.
Хадгалах
Солонгосын Сєvл хотын харъяа, зохион бvтээгч Енг Дек Сео (Yeong-Deok Seo) гэгч нь дугуйны болон vйлдвэрлэлийн зориулалттай тєрєл бvрийн гинжээр хvний биеийг дуурайлгасан ер бусын сонирхолтой барималуудыг урладаг нэгэн юм. Тvvний бvтээсэн гинжин хvний дvрснvvд нь бvх л хvн тєрєлхтний амьдралын тусгал гэлтэй, тєрєл бvрийн хэв маягийг илэрхийлж, бодол санааны тасралтгvй урсах гинжийг холбох ажээ. Урлагийг єєрийнхєєрєє хvлээн авах нь уншигч таны эрх учраас урсах амьдралынхаа хэдхэн хормыг Енг Дек Сео (Yeong-Deok Seo)-гийн барималуудтай хамт єнгєрvvлнэ vv.
Хадгалах
Хязгааргvй сансар огторгуйн тоолж барамгvй олон амьгvй од гаригсийн дунд єчvvхэн жижигхэн ч болов АМЬДРАЛ хэмээх сайхан зvйлийг єєр дээрээ агуулснаараа бусдаас дэндvv ер бусын бас гайхалтай газар болох Дэлхий ертєнц дээр хvн болж тєрсєн бид азын сугалааны эзэд гэж єєрсдийгєє бодоход буруудахгvй биз ээ. Гэвч хvн болж тєрнє гэдэг єєрєє азын сугалааны хонжвор мєртлєє бас аймшигт эрсдлийг дагуулагч билээ. Єнєєдєр амьдрал гэж дуусашгvй vргэлжлэх, сонин зvйл мэт санагдаж байвч, маргааш гэнэтийн юу ч тохиолдохыг бид хэлж мэдэхгvй. Тэгвэл одоо бvгдээрээ янз бvрийн аваар осол, азгvй, бvтэлгvй vйл явдлууд болохын яг ємнє болон дараа нь дарсан сонирхолтой гэрэл зургуудын фото агшнуудыг хvлээн авцгаая.
Хадгалах
Aurora хэмээх єргєн тархсан ер бусын бичлэгээрээ алдартай гэрэл зурагчин Terje Sorgjerd нь бас нэгэн гайхалтай уран бvтээлээ туурвисныг таны мэлмий, оюунд бэлэг болгон барьж байна. Тэрээр Испаний хамгийн єндєр уул болох EI Teide-гийн оргил дээрээс "Milky Way" буюу сансар огторгуйн Сvvн Замын зургийг хальсанд буулгажээ. Энэхvv бичлэгт багтсан гэрэл зургуудыг тэрээр 2011 оны 4 сарын 4-нєєс 11-ний хооронд авсан байна. Ашигласан гэрэл зургийн аппарат нь Canon 5D Mark II бєгєєд дуран нь Canon 17 mm TSE, Canon 16-35mm II, Canon 24/1.4II, and Sigma 12-24mm юм байна. Та зvгээр л суудал дээрээ тухтай суугаад, ажиглаарай. Vнэхээр алмайрмаар дvр зургийг харж, давтагдашгvй мэдрэмжийг хvртэх болно гэдгийг амлаж байна.
Хадгалах
Туркийн Стамбул хот бол худалдааны тєв, ил задгай захуудын ертєнц гэхэд хилсдэхгvй. Тэнд тєрєлжсєн хvнс, барааны захууд маш олон байдаг бєгєєд жинхэнэ утгаараа єрсєлдєж, vйл ажиллагаагаа єргєн явуулдаг байна. Тэндэхийн захуудаас хэн ч байсан хvссэн бvхнээ олж авах боломжтой байдаг ажээ. Мэдээж далайн эргийн хот гэдэг утгаараа Стамбулд загасны зах нэг бус байдаг. Тэдгээрийг дурьдвал Eminou Balik Pazari, Galatasaray Balik Pazari болон Kumkapi Balik Pazari гурав юм. Харин єнєєдєр бvгдээрээ Kumkapi дvvрэг дэхь загасны захаар аялах болно. Загасны худалдаачид нь єглєє эртлэн босч, ажлын байран дээрээ ирээд, шинэхэн барьсан загас болон бусад далайн бvтээгдэхvvнийг лангууныхаа ємнє дэлгэн тавьдаг байна. Ингээд бvгдээрээ Туркийн алдарт загасны захаар зочилцгооё.
Хадгалах