ГЭРЭЛ ЗУРАГ

Хамгийн өндөр нуруутай эмэгтэйчүүд

Газар нутгийн байрлал, улс орны хөгжлийн төвшнөөс хамаарч хүн амын нурууны өндрийн дундаж үзүүлэлтүүд өөр өөр байдаг хэдий ч орчин үеийн эрэгтэй хүн ойролцоогоор 170-180 орчим, эмэгтэй нь 165-175 орчим см нуруутай байх нь хамгийн түгээмэл үзэгдэл гэдэгтэй та санал нийлэх байх. Дэлхий дээр хэдэн тэрбум хүн байдаг учраас тэдний дунд “дүрмийн бус” өсөлттэй цөөн тооны хүмүүс бас байдаг билээ. Ингээд бүгдээрээ хэт өндөр нуруутай эмэгтэйчүүдийн томоос том фото цуглуулгатай танилцацгаая.

Хамгийн өндөр нуруутай эмэгтэйчүүд Хадгалах
2012-01-26, 05:09

Залуухан орос охид

Хойд хөршийн Санкт Петербургийн гэрэл зурагчин Александр Тихомиров нь төрөл бүрийн стиль имижтэй залуухан бүсгүйчүүдийг хагас нүцгэн байдалтайгаар, маш өвөрмөц зургийг нь дарах дуртай нэгэн ажээ. Орос бүсгүйн гоо сайхан угаас дэлхийд алдартай гэдгийг бид мэднэ. Харин энэ цагийн орос бүсгүйчүүдийн Александ Тихомиров хэмээх энэхүү онцгой уран бүтээлчийн нүдээр ямар харагдахыг дэлгэрэнгүй дээрхи дүр зурагаас танд харуулах болно. Ингээд нэгэн төрлийн гоо сайхны таашаалыг мэдэрч, залуу охидоос эрч хүч аваарай.

Залуухан орос охид Хадгалах
2012-01-26, 04:22

Парисын транссексуал биеэ үнэлэгчид

1959 онд Шведийн гэрэл зурагчин Christer Strömholm нь Парисын Пигаль хэмээх хорооллор аялж, сонирхолтой фото сурвалжлагыг хийж байжээ. Тэрээр Европын төдийгүй дэлхийн бүсгүйчүүдийн мөрөөдлийн хот болсон эртний түүхт Парисын шөнийн амьдралд шунан дурладаг нэгэн байсан төдийгүй тэр үеийн транссексуалуудтай их ойр дотно харьцаатай байсан аж. Тэр үеийн Парисын транссексуалууд Цагаан Талбай дээр шөнөөр эргэлдэж, эрчүүдэд биеэ үнэлдэг байсан байна. Christer Strömholm нь өөрийн «Les Amies de Place Blanche» номондоо Парисын транссесксуал биеэ үнэлэгчдийн талаар сонирхолтой түүхүүдийг дэлгэж, фото зургуудыг нь нийтэлсэн байдаг. Ингээд бүгдээрээ Парис хотын нэгэн сонирхолтой оршин суугчдын түүхтэй танилцацгаая.

Парисын транссексуал биеэ үнэлэгчид Хадгалах
2012-01-25, 01:40

Энэтхэгийн гэрэл зурагчин Суреш Натаражаны бүтээлүүд

Энэтхэгийн фэшн болон зар сурталчилгааны шилдэг гэрэл зурагчин Суреш Натаражан (Suresh Natarajan) –ны уран бүтээлийн дээжийг таны өмнө дэлгэж байна. Өөрөө гэрэл зургийн урлагт суралцсан тэрээр зураг дарах авъяасын гялбаа өчүүхэн ч болов гялтгануулсан хэнд ч болов өөрийн эрдмээ зааж сургахад бэлэн байдгаа илэрхийлж байжээ. Ингээд байнга өрнөдийн гэрэл зурагчдын бүтээлүүдийг харсаар, бага зэрэг уйдсан бол, өнөөдөр “прожектор”-ын тусгалаа дорно зүгрүү үл ялиг хандуулж, энэтхэгийг нэрт гэрэл зурагчны бүтээлүүдийг хүргэж байна. Эндээс та бүхэн Энэтхэг бүсгүйн гоо үзэсгэлэн, залуу хосын хуримын баяр баясгалан, хайрыг мэдрэх болно.

Энэтхэгийн гэрэл зурагчин Суреш Натаражаны бүтээлүүд Хадгалах
2012-01-24, 09:36

Амьд гэрэл зурагнууд №8

Урсгал ус шиг үргэлж хөдөлж, өрнөж байдаг амьдрал цаг хугацаатай уралдан гүйж байхад бидний мэдрэмж хүртэл өдрөөс өдөрт шинэ зүйлийг шаардана. Бидний харах мэдрэмж ч үүнд хамарна. Гэрэл зураг, 3D телевиз гээд харах мэдрэмжийн уйтгарыг арилаж, шоргоолзных шиг өрнөх завгүй амьдралыг маань зугаацуулж байхад зүгээр л харах зургийг хүртэл бид хөдөлгөөнтэй байлгахыг өөрсдөө ч мэдэлгүй хүсэх болжээ. Хүнд юу хэрэгтэй байгааг нь урдчилан таамаглах нь уран бүтээлчдийн ажил. Тиймээс ч тэд гэрэл зургийг амь оруулаад аль хэдийнэ эхэлсэн билээ. Удахгүй бид ханан дээрээ ийм зураг өлгөх боломжтой болох байх. Харин одоохондоо манай сайтын фото булангаас та “амьд” гэрэл зурагны цуглуулгыг хүлээн авна уу.

Амьд гэрэл зурагнууд №8 Хадгалах
2012-01-24, 09:11

Улирсан цагийн хачин гэрэл зурагнууд

Гэрэл зураг хэмээх ертөнцийн үүр цайж байх үед авсан хар цагаан гэрэл зурагнуудын учрыг нь тайлж мэдэхэд тэр болгон амаргүй, сонин дүр зураг буусан байх нь элбэг. Хүн төрөлхтөн зураач хүнээс урт удаан хугацаа, нөр их хөдөлмөр, тэвчээрийг шаардахгүйгээр дүр зургийг буулгаж авах гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсаар ирсний үр дүнд энэхүү урлаг бий болсон билээ. Дэлхийн хамгийн анхны гэрэл зураг бол 1826 онд Ньепсон-ы цонхоороо авсан нэгэн дүр зураг байдаг. Тэр цагаас хойш гэрэл зургийн түүх алдаа дутагдал, ололт амжилттайгаа хамт өрнөсөөр ирсэн билээ. Дээхэн цагт гэрэл зураг бол хүмүүсийн хувьд жинхэнэ гайхамшиг, ид шид байсан тул хүмүүс зураг авахуулахад өндөр ач холбогдол өгдөг байсан нь дамжиггүй. Ингээд та бүхэн бидний бэлдсэн хачирхалтай ретро гэрэл зургийн цуглуулгыг хүлээн авна уу. Мэдээж утга учрыг нь ойлгоход хэцүү, бас зарим нэг нь эвгүйцэл төрмөөр аймшигтай ч юм шиг боловч эд бүгд нийлж байж л гэрэл зургийн түүхийг хүн төрлөхтний түүхтэй хамт хүүрнэж, энэ цагийн өндөр технологийн суурийг тавьсан билээ.

Улирсан цагийн хачин гэрэл зурагнууд Хадгалах
2012-01-22, 21:15

Камчаткийн загасчин баавгай

Хойд хөршийн Камчатк хавиар нутагладаг ойн хүрэн баавгайнуудын хаваржаа, зуншилгын дүр зургийг таны өмнө дэлгэж байна. Зэрлэг баавгай боловч хүнд ээлтэй, хүнээс айж эмээдэггүй, бас дайрдаггүй болохыг нь бараг хажууд нь байх зурагчидтай эдгээр гэрэл зурагнууд танд илэрхийлэх байх. Магадгүй идэш тэжээл нь ханасан, тайван налгар байгаа цагтаа баавгай ийм дөлгөөн, хүнд ээлтэй байдаг байж мэднэ. Араатан бүхэн аюултай ч гэсэн аргыг нь олвол мөрөөрөө ажээ. Ингээд бүгдээрээ зэрлэг хүрэн баавгайнуудын нэгэн зуны амьдралтай танилцацгаая.

Камчаткийн загасчин баавгай Хадгалах
2012-01-21, 07:45

Гэрэл зурагчин Torkil Gudnason-ы бүтээлүүд

Торкил Гуднасон (Torkil Gudnason) нь Дани улсад мэндэлжээ. Өнөөдөр Нью-Йорк хотод ажиллаж амьдарч байгаа тэрээр фэшн болон сурталчилгааны гэсэн төрлүүдээр уран бүтээлээ туурвидаг байна. Торкил Гуднасоны гэрэл зурагнууд нь өнгө будгаар баян, бодитой, сэтгэл хөдөлгөм, бас дур булаам тачаангуй ажээ. Тэрээр хүн төрөлхтний гоо сайхныг гэрэл зурагаар хүүрнэгч мэт санагдлаа. Ингээд түүний бүтээлүүдийг таны өмнө дэлгэж, гоо сайхны мэдрэмжийг бас амралтыг бэлэглэж байна.

Гэрэл зурагчин Torkil Gudnason-ы бүтээлүүд Хадгалах
2012-01-21, 07:22

Алдартнуудын дэргэд №2

Энэ цагийн хүн төрөлхтний бараг бүгдийнх нь таньж мэдэх алдар нэртэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, авъяас билигтэй, давтагдашгүй хувь хүний чанартай ер бусын хүмүүсийг хайж олоод, өөртэйгөө хамт зурагаа авахуулахыг зөвшөөрүүлж, хамт гарсан зурагнуудаа цуглуулна гэдэг нь бас ч чамгүй хөдөлмөр, зүтгэл бас хүсэл биш гэж үү?... Ийм шинэ төрлийн хоббитой хүмүүс  энэ хорвоо дээр цөөнгүй байдаг. Тэдний нэг болох нэгэн залуугийн фото цуглуулгыг одоо танд хүргэх гэж байна. Үнэнийг хэлэхэд манай “хөдөлмөрч” залуугийн инээмсэглэл нь жаахан “хэцүү” санагдсаныг боловсон хүний дүрээр та бүгдээс нуугаад яах билээ. Ингээд азтай бас авхаалжтай залуугийн "Алдартнуудтай хамт" фото зургуудыг хүлээн авна уу.

Алдартнуудын дэргэд №2 Хадгалах

Гэрэл зураг болж үлдсэн эгзэгтэй агшнууд

Яг одоо та юу хийж байна? Аяга кофе уунгаа, ажлаасаа түр хөндийрч, манай сайтад зочилж байна уу? Тийм бол зөв сонголт хийжээ. Учир нь таны өөртөө гаргасан хэдхэн хормыг хөгжилтэй өнгөрүүлэх фото цуглуулгыг танд бэлдсэн байгаа. Энэхүү фото цуглуулганаас та яг энэ мөчийнхөө үнэ цэнийг мэдрэх болно. Амьдралын хором мөч бүхэн эргэж олддоггүй шигээ үнэ цэнэтэй байдаг. Тиймээс та яг одоо, яг эндээ байж, өнгөрсний талаар гомдол, ирээдүйн талаар санаа зовнилоо мартаад, хажуугаар нь яг цагаа олж дарсан агшнуудын фото цуглуулгыг хүлээн авна уу.

Гэрэл зураг болж үлдсэн эгзэгтэй агшнууд Хадгалах
2012-01-18, 23:40

2011 оны галт уулын идэвхижилт

Дэлхий дээр өнөөдрийн байдлаар 1500 орчим идэвхитэй галт уул оршин тогтнодог. Жил бүр тэдгээрийн 50 орчим нь уур, утаа, үнс нурам, хорт хий, халуун лаав ялгаруулан дэлбэрдэг байна. Өнгөрөгч 2011 оны хувьд галт уулын дэлбэрэлтэд Чили, Япон, Индонези, Исланд, Итали, АНУ, Канарын арлууд, Конгогийн Бүгд Найрамд Улс зэрэг газрууд шууд өртөж, хохирол амсчээ. Ингээд хэрэглэгч таны мэлмийд өнгөрсөн онд дэлбэрсэн галт уулнуудын хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц гэрэл зургуудын цомхон цуглуулгыг хүргэж байна. Байгалийн нэгэн нууцлагдмал бөгөөд сүржин үзэгдэл 2011 онд ямархуу өнгө аястай болж өнгөрсөн бол?...

2011 оны галт уулын идэвхижилт Хадгалах
2012-01-18, 19:39

Элдэв зураг (125 фото) №412

Өглөөний мэнд хүргэе та бүхэндээ, таны эрч хүчээр дүүрэн эхэлж буй шинэ долоо хоногийн ажлын өдөрт зориулан "Элдэв зураг" цувралын ээлжит дугаарыг толилуулж байна. Хараад л өөрийн эрхгүй инээдээ барьж дийлэхгүй хөгжилтэй зургууд их оруулсан байгаа. Дашрамд дуулгахад, өнөөдөр таны үзэх дуртай "Монголын үзэсгэлэнт охид" нийтлэлийн шинэ дугаар гарах болно. За найзаа сандал суудлаа тэгшлээд тухлан сууж таалан соёрхоорой.

Элдэв зураг (125 фото) №412 Хадгалах
2012-01-16, 18:10