ГЭРЭЛ ЗУРАГ

Юмханаар юм хийсэн нь

Хүн гэдэг амьтан өдөр тутмын амьдралаа хялбарчлахын тулд юм юманд мөнгө үрж, хангалттай мөнгөгүй тохиолдолд гар доорхи материалаа ашиглан, дуртай юмыг нь хийхэд туслах, гэр ахуйн амьдралыг нь амар хялбар болгоход туслах эд зүйлсийг бүтээн босгодог билээ. Тэр болгоныг цуглуулан харвал санаанд оромгүй бүтээлүүдийн сонирхолтой цуглуулга болох ажээ. Магадгүй эндээс шинэ санаа төрж, шинэ нээлтүүд ургадаг. Эгэл амьдрал өөрөө аугаа бүхний эхлэл билээ. Ингээд хүмүүсийн ахуйдаа зориулан юмханаар юм хийж, эд хогшлоо байрлуулсан сонирхолтой фото зурагнуудыг таны өмнө дэлгэж байна. Зарим нь танд оч гялалзсан санааг өгнө гэдэгт итгэлтэй байна. Алиныг нь амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдсэнээ бидэнтэй хуваалцахаа мартав аа.

Юмханаар юм хийсэн нь Хадгалах
2012-02-18, 00:46

Кени-ийн гайхамшигтай байгаль

Дэлхийн экваторын бүс дээр байрладаг Кенийн Бүгд Найрамдах улсын байгаль орчин нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг юм. 580,000 км2 талбай газар нутагтай, 42 янзын соёл иргэншил бүхий 41 сая орчим хүн амтай энэхүү улсын байгалийн гайхамшиг болон ард түмний амьдралын агшнуудыг сэтгэл хөдлөм байдлаар илэрхийлсэн Michael Poliza-гийн гэрэл зурагнууд танд Кени улсын талаар мэдлэгийг үг, статистик баримтаас илүү хүргэх байх.

Кени-ийн гайхамшигтай байгаль Хадгалах
2012-02-18, 00:24

Шинээр төрөх хүүхдийн өрөө

Дона болон Шварц нарын гэрэл зурагчид  нь гэр бүлийн шинэ гишүүнээ хүлээж байгаа аав ээж нарыг удахгүй хорвоо дээр мэндлэх нар сар болсон үрдээ урьдчилан бэлтгэсэн өрөө дотор зургийг нь дардаг уран бүтээлчид юм. Мөн тэдний урын санд “үүрнээсээ нисч”, өрх тусгаарласан хүүхдүүдийнхээ өрөөнд авахуулсан эцэг эхчүүдийн гэрэл зурагнууд ч байдаг. Ингээд бүгдээрээ удахгүй төрөх үрээ хүлээх эцэг эхчүүд болон тусдаа гараад, гэрээсээ явсан хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хүүхдийнхээ өрөөн дэхь сонирхолтой дүр зургуудыг хүлээн авъя.

Шинээр төрөх хүүхдийн өрөө Хадгалах
2012-02-16, 17:50

Хятадын снайперуудыг хэрхэн бэлтгэдэг вэ?

Снайперууд буюу мэргэн буучид онилсон байгаа амин газарт нь онохын тулд ямар ч тохиолдолд амгалан тайван байдлаа хадгалж, юуг ч тэсч гарах чадвартай байх ёстой байдаг. Тэр битгий хэл онилоод сууж байх үед нь биен дээгүүр нь өт хорхой гүйлдээд байсан ч гэсэн тэд тэсвэртэй байх ёстой. Тиймээс мэргэн бууч гэдэг мэргэжил нь их хүнд хэцүү бөгөөд маш өндөр зэрэглэлийн их бэлтгэл сургуулилт, тэвчээрийг шаарддаг билээ. Тэгвэл хятадын цэрэгт мэргэн буучдыг хэрхэн бэлддэг болохыг одоо танд толилуулж байна.

Хятадын снайперуудыг хэрхэн бэлтгэдэг вэ? Хадгалах
2012-02-16, 17:31

Гэрэл зурагчин Norbert Schoerner-ын бүтээлүүд

Герман гэрэл зурагчин, найруулагч Норберт Шоернер (Norbert Schoerner) нь 1989 оноос хойш Лондонд амьдарч байгаа ажээ. Хувцас загвар болон зар сурталчилгааны зураг авдаг тэрээр The Face, NY Times magazine, Vogue, Another Magazine, Dazed & Confused, Comme des Garçons, Swarovski, Shiseido, Prada, Lacoste зэрэг олон алдартай сэтгүүл болон брэндүүдтэй өөрийн уран бүтээлүүдээрээ хамтран ажилладаг байна. Харин одоо бүгдээрээ Норберт Шоернерийн ер бусын өнгөлөг, гял цал, бас ахин давтагдашгүй уран бүтээлүүдийг хүлээн авцгаая. Та эндээс гоо сайхныг мэдэрч, яагаад ч юм илүү ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэл, урам зоригийг олж авна гэдэгт итгэлтэй байна.

Гэрэл зурагчин Norbert Schoerner-ын бүтээлүүд Хадгалах
2012-02-15, 22:34

Өвөл идэвхитэй амьдрах нь

Урин дулаан хавар цаг ойртож байгаа хэдий ч өвлийн өдрүүд үргэлжилсэн хэвээр байгаа энэ үед бидэнд хэрэгтэй бас сонирхолтой нэгэн фото нийтлэлийг хүргэж байна. Цасан хөнжилд хучигдаж, нарнаас холдсон дэлхийн амьтад нойрмог байдалд орсон өвлийн улиралд хүн төрөлхтөн төрөл бүрийн бие бялдаржуулах спорт, зугааг хөгжүүлж иржээ. Өвөл бид харзны усанд орж, эсэргүүцлээ сайжруулахын зэрэгцээ цан, чаргаар гулган, цасны мотоциклоор уралдаж, ууланд авирах гээд төрөл бүрийн хөгжилтэй бас эрсдэлтэй үйлдлүүдээр амьдралаа баяжуулах боломжтой байдаг билээ. Амьдралын хором мөч бүхэн үнэтэй учраас яг энэ мөчийнхөө дутагдалтай зүйлд төвлөрөн, гутрах биш, харин байгаа бүхэндээ талархаж, хором мөч бүрийг таашаал болгон хувиргах нь амьд явахын нэгэн жаргал юм. Ингээд эрч хүч мэдрүүлсэн өвлийн спортын төрлүүдийн дүр зурагтай танилцацгаая.

Өвөл идэвхитэй амьдрах нь Хадгалах
2012-02-13, 05:07

Зураг алаачид №19

Санаатай болон санамсаргүй байдлаар амьд хүн, амьтан, эсвэл амьгүй эд зүйлс ямар нэгэн гэрэл зурагны утга учрыг алдагдуулж, арын юмуу урд талын фононд үзэгчийн хамаг анхаарлыг өөртөө татсан байдалтай гэрэл зургийг бид “Зураг алаачтай” буюу “Илүүдэлтэй” гэрэл зураг гэж нэрлэдэг болоод байгаа билээ. Ямар ч тохиолдолд гэрэл зураг дээр илүүдэл байх хамгийн хөгжилтэй, бас үзэж байгаа хүнд уйдхааргүй байдаг. Хайр дурлалын уяангалаг агшин, харь оронд зорчсоны баримт болсон олон гайхалтай зурагнуудын хамаг утга учрыг алдагдуулна гэдэг маш марзан бөгөөд хорон явдал юм. Ингээд зураг алаачтай хөгжилтэй нийтлэлийн ээлжит дугаарыг танд хүргэж байна.

Зураг алаачид №19 Хадгалах

Халбага горчиц ба солиотой гарууд

Бүтэн халбага хуурай горчиц амандаа хийж, залгихыг оролдож байгаа солиотой гаруудын алиа хөдөлгөөнт зургуудыг танд хүргэж байна. Зарим нэг чанга гарууд нь баахан зовсны эцэст халбага хуурай горчицыг залгичихаж дөнгөж байхад ихэнхи нь хахаж цацаж, алиагаа алдах ажээ. Ингээд таны чөлөөт цагт өвөрмөц бөгөөд марзан хөгийг нэмэх хөгжилтэй нийтлэлээ хүлээн авна уу. Магадгүй найз нөхдийн чөлөөт үдэшлэг дээр иймэрхүү зүйлийг туршиж үзэхэд илүүдэхээргүй санагдлаа.

Халбага горчиц ба солиотой гарууд Хадгалах

2011 оны дэлхийн шилдэг 100 гэрэл зураг

Дэлхийн мэдээллийн магнатууд болох Reuters, Ib-times, National Geographic, Boston.com сайтуудаас шалгаруулсан өнгөрсөн оны топ 100 зургийг та бүхний өмнө дэлгэж байна. Энд бүх 100 зургийг дэс дараалал, илүү дутуугийн ялгалгүй оруулсан байгаа. Цаг үеийн хурц үйл явдлын сэтгэл эмзэглүүлсэн агшин, хайр дурлалын дотор огшоом хором, байгалийн налгар амгалан дүр зураг, бохирдолын эмгэнэлт үр дагавар гээд сэтгэлд өөр өөрийнхөөрөө хүрсэн шилдэгийн шилдэг 100 бүтээлийг нэг дор хүлээн авах боломжийг танд олгож байгаадаа баяртай байна. Ингээд хүмүүний амьдралыг хүүрнэх топ 100 зурагтай танилцана уу.

2011 оны дэлхийн шилдэг 100 гэрэл зураг Хадгалах
2012-02-07, 23:05

National Geographic-ийн 1 дүгээр сарын шилдэг фото

Дэлхий ээжийн бvлээн энгэр дээрхи сав, шим ертєнцийн тvмэн зvйлийн бодгалиудын талаар гvнзгий судалгаа хийж, танин мэдэх vндсийг та бидэнд хүргэдэг алдарт "National Geographic" буюу Үндэсний газар зүйн агентлагийн сан хємрєг дэхь 1-р сарын хамгийн шилдэг бvтээлvvдийн дээжээс тайлбарын хамт таны ємнє дэлгэж байна. Ингээд бvгдээрээ сvvлийн нэг сард "National Geographic"-ийн сэтгvvлчдийн дуранд єртсєн хамгийн vзэсгэлэнтэй, хамгийн сэтгэл хєдєлгєм, бас хамгийн анхаарал татам дvр зургуудын үзэж нvд, оюунаа баясгацгаая.

National Geographic-ийн 1 дүгээр сарын шилдэг фото Хадгалах
2012-02-07, 21:17

Гудамжнаас машинаа олоорой...

Ширхэглэн будрах цагаан цас жаварт дагжих биеийг сэтгэлээр дамжуулан дулаацуулж, нар цаашилсан өвлийн хүйтэнд ч гэсэн наадаж зугаацах мөчүүд байдаг гэдгийг сануулдаг билээ. Өвлийн өвгөн айлчилдаг эд хүйтний баяр өндөрлөж, Европ тооллоор шинэ он эхэлсэн хэдий ч 12 амьтнаар бэлэгддэг Дорнын шинэ жил удахгүй болж, хаврыг урих мөч ойрхон байна. Ингээд бүгдээрээ одоохондоо хаа газар шуурга, хавсарга, цас, жавартай үргэлжилж байгаа өвлийн улирлын хөгжилтэй агшнуудын нэг болох цасан дарагдсан машинуудын фото зургийг хүлээн авцгаая. Урьд шөнө нь машинаа яг хаана тавьснаа сайн цээжлэхгүй л бол цасан шуургатай энэ өдрүүдэд өөрийн машинаа олохын тулд овойсон цас болгоныг очиж арилгах хэрэг гарах вий. Европт одоо ийм л байна. Тэр тусмаа хойд хөрш шиг цасанд дурладаг оронд...

Гудамжнаас машинаа олоорой... Хадгалах

Эгзгийг нь тааруулж дарсан зурагнууд

Аливаа зүйлийн голыг нь олж, эгзгийг нь тааруулна гэдэг ховорхон аз, хорвоод хоёр тохиолддоггүй явдал билээ. Тэр тусмаа гэрэл зурагчдын хувьд аливаа үйл явдлын хамгийн эгзэгтэй агшинг онож буулгана гэдэг их хүсэл, тэвчээр, аз шаардах зүйл. Тиймээс ч ийм фото агшнууд үргэлж сонирхолтой байдаг биз ээ. Та ч гэсэн өөрийн болон хайртай, дотны хүмүүсийнхээ аливаа үйлдэл хийж байх үеийнх нь хамгийн сонирхолтой мөчийг олж, фото хальсанд мөнхлөхийг хүсдэг бол энэ нийтлэл танд “багш” болох байх. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж, эгзгээр амьсгалах хэдэн хормыг өөртөө бэлэглээрэй.

Эгзгийг нь тааруулж дарсан зурагнууд Хадгалах
2012-02-07, 09:23