ГЭРЭЛ ЗУРАГ

Фарерийн арлуудын гоо үзэсгэлэн

Атлантын далайн хойд хэсэгт, Шотланд болон Исландын дунд орших бүлэг арлыг Фарерийн арлууд гэдэг. 18 галт уулт арлаас тогтож, нийт 1400 квадрат метрийг эзлэн оршдог энэ арлууд дээр өнөөдөр 50 мянган хүн оршин суудаг байна. Ингээд яг л цаг хугацааг зогсоочихсон юм шиг, соёл иргэншлийг ухраачихсон юм шиг онгон байгалийг хадгалсан Фарерийн арлуудын ер бусын гоо үзэсгэлэнгээр аялцгаая.

Фарерийн арлуудын гоо үзэсгэлэн Хадгалах
2012-03-12, 18:11

Шоргоолжны түүх

Санкт-Петербургийн гэрэл зурагчин Antrey гэдгээрээ алдартай Андрей Павлов нь зуслангийнхаа шоргоолжнуудын талаар маш сонирхолтой макро зурагны цуглуулгыг хийжээ. Тэрээр зун цагийг зүгээр сууж өнгөрүүлээгүй бөгөөд маш өндөр үнэд хүрэх гайхалтай цуглуулгыг өөрийнхөө сонирхлын дагуу авчээ. Хамгийн трүүнд дурьдахад бүх зурагт ямар ч засвар, график редакторын ажиллагаа ороогүй бөгөөд зурагчин шоргоолзнуудыг зориуд эдгээр үйлдлүүдийг хийлгэж авсан байна.

Шоргоолжны түүх Хадгалах
2012-03-11, 23:43

Жейсон Чан-ы видео тоглоомны зурагнууд

Америкийн зураач Жейсон Чан нь маш олон тооны видео тоглоом бүтээгчидтэй хамтран ажилладаг. Тэр тусмаа фантези чиглэлийн тоглоом бүтээдэг байгууллагууд түүнийг булаацалддаг байна. 1983 онд Калифорний Стоктон хэмээх бяцхан хотод мэндэлсэн тэрээр дунд сургуулиа төгссөнийхөө дараа зурах авъяасаа хөгжүүлэхээр шийдэж, Сан-Франциско дахь Урлагийн Академид 3D урлагаар суралцах болжээ. Тэрээр хүүхэд байхаасаа л энимейшн, хүүхэлдэйн кино, комикс, видео тоглоомын баатруудын зураг, дүрслэлд асар их сонирхол татагддаг байсан аж. Тиймээс Жейсон Чан зөгнөлт тоглоомын дүрүүдийг зурах ажилд ихэнхи цагаа зарцуулдаг бөгөөд зар сурталчилгааны ролик болон номны хавтасны зургийг зурдаг байна. Харин одоо бүгдээрээ залуу уран бүтээлч Жейсоны өөрийнх нь хамгийн дуртай төрлийн уран бүтээлүүдийг тольдоцгооё.

Жейсон Чан-ы видео тоглоомны зурагнууд Хадгалах
2012-03-09, 20:04

Хүн бүрийн олж хардаггүй ховор зурагнууд

Өнгөрсөн үеийн талаар өгүүлэх, хэн бүрийн олж хараагүй нилээн ховор хар цагаан зурагнуудыг таны өмнөд дэлгэж байна. Та бүхний мэддэг, таньдаг хүмүүс, зүйлсийн талаар хүүрнэх хамгийн ховор зурагнуудыг харах завшаан өнөөдөр танд, энэхүү нийтлэлийн үргэлжлэл дээрээс олдож байна.

Хүн бүрийн олж хардаггүй ховор зурагнууд Хадгалах
2012-03-08, 07:24

Хар тамхичид ба тэдний төрх

Нью-Йоркийн Өмнөд Бронкс-т амьдардаг янз бүрийн нас хүйсний хар тамхинд донтогчдын хөрөг зургийг цуглуулсан нэгэн сонирхолтой фото төслийг танд танилцуулж байна. Амьдралын баяр баясгалан, инээмсэглэл, жинхэнэ аз жаргал гэж юу байдгийг аль хэдийнэ мартаж, хар тамхи гэж ганцхан зүйлийн төлөө үлэнгэтэн шунах замд эргэж буцалтгүй орсон хүмүүсийн сүүдэрт халхлагдсан дүр зургуудыг танд хүргэж байна.

Хар тамхичид ба тэдний төрх Хадгалах
2012-03-08, 06:51

Цастай эрэг дээр “нарласан” 35 хүн

Хүн бүхэн өвлийн улирлаас их бага хэмжээгээр залхаж, бүгд л зузаан хувцсаа тайлаад, ойртсон нарны элчинд биеэ шарангаа, нимгэн явахыг хүсч байгаа нь нууц биш. Тэгвэл Одессын хэсэг хүмүүс зуны улирлыг хүлээж, биеэ зовоолгүйгээр, өөрсдийнхөө яг юу хүсч байгаа тэр зүйлийг яг өдийд хийжээ. Хөлдсөн Хар Тэнгисийн эрэг дээр тэд очиж, мөс цоолоод, усанд шумбаж, зуны хувцастайгаар цасан “элсэн” дээр “нарласан” байна. Өөрөө өөртөө л баяр баясгаланг бүтээхгүй бол хэн  ч чамд тус болж чадахгүй гэдгийн нэгэн жишээ энэ биз ээ. Магадгүй эдгээр хүмүүс харзны усанд орж, биеэ чийрэгжүүлэхийн хажуугаар өвлийн хүйтэнд ч зуны дулаан улиралд байгаа мэт сэтгэлийн хатыг өөрсөддөө суулгахын зэрэгцээ хөгжилдөөд авахыг хүссэн байх.

Цастай эрэг дээр “нарласан” 35 хүн Хадгалах
2012-03-08, 06:11

Хамгийн ер бусын загвартай гуталнууд

Доороо тетрисийнх шиг өсгийтэй, эсвэл МакКуины урлаж, Леди Гагагийн өмсдөг харь гаригийн гэмээр хачин жигтэй гуталнууд одоо олныг гайхшруулахаа больжээ. Тиймээс дизайнерууд улам бүр шинийг эрэлхийлж, улам бусдаас өөр гутлыг бүтээхийн тулд оюун санаагаа гашилтал нь уралдуулах болсон байна. Тэдний нөр их хөдөлмөрийн үр дүнд өнөө цагийн хамгийн хачин загвартай гуталнууд маш олноор бий болжээ. Мэдээж зарим нэгийг нь “өөр” байхаас айдаггүй хүмүүс өмсдөг биз. Харин үлдсэн нь зүгээр гайхаж хараад л өнгөрнө. Ингээд танд хамгийн хачин загвартай, эвгүй гуталнуудын фото зургуудыг хүргэж байна.

Хамгийн ер бусын загвартай гуталнууд Хадгалах
2012-03-07, 07:54

Гэрэл зурагчин Себастиан Фаена-гийн бүтээлүүд

1980 онд Буэнос Айрес -т төрж, Колумбын их сургуульд уран зохиол, хөгжмийн урлагийн чиглэлээр сурч байгаад 2 жилийн дараа суруулиа хаясан залуу уран бүтээлч Себастиан Фаена (Sebastian Faena)-ийн фэшн төрлөөр авсан гэрэл зургуудыг түүвэрлэн танд хүргэж байна. V Magazine, Pop magazine, Vogue зэрэг алдартай сэтгүүлүүдтэй гэрээгээр ажилладаг тэрээр Нью-Йорк хотод аж төрдөг. Түүний уран зургуудаас эмэгтэй хүн ямар ч үедээ үзэсгэлэнтэй байдаг гэсэн санаа, бас хүсэл тачаал үнэртэх ажээ. Себастиан-ы зургуудыг харсан эмэгтэй хүн өөрийгөө эмэгтэй болж төрсөнд талархаж, эр хүн эхнэрлүүгээ яарна гэвэл хэлсдэхгүй болов уу.

Гэрэл зурагчин Себастиан Фаена-гийн бүтээлүүд Хадгалах
2012-03-07, 07:28

Ксюша Бубенкогийн харгис дэглэмийн үр дүн

Оросын Екатеринбург-т амьдардаг 20 настай Ксюша Бубенко хэмээх бүсгүй маш чанга хоолны дэглэм барьсаар, сүүлдээ хоол хоолойгоор нь давахаа байж, хэт тураалд орсныхоо дараа өөрийгөө “илүүдэл жинг бүрэн яллаа” хэмээн сайрхаж явах болжээ. Түүнийг үнэхээр өөхтэй тэмцээд, ялж чадсан гэдэгтэй нь санал нийлж байна. Тэр битгий Оросын шоумен, телевизийн нэвтрүүлэгч Андрюша Малахов түүнд баяр хүргэжээ. Гэвч үнэндээ “ялалт” байгуулсан гэж түүнийг хэлэхэд дэндүү хэцүү харагдана. Ингээд хэт эмзэг хүн үзээд байх нэг их шаардлагагүй, Ксюша Бубенкогийн дүр зургийг хүргэж байна.

Ксюша Бубенкогийн харгис дэглэмийн үр дүн Хадгалах

Бразилийн булчинлаг гоо үзэсгэлэн

Бразилийн тачаангуй тамирчин бүсгүй Ева Андресса-г танилцуулж байна. Нэг грамм ч өөхгүй, илүү махгүй түүний бие булчинлаг биш гэж хэлэхийн аргагүй чанга боловч эмэгтэйлэг байдлаа бүрэн хадгалж үлджээ. Дээрээс нь эр хүн бүрийн мөрөөддөг тонтгор хөх, өгзөг, ялдам царайгаараа тэрээр Бразилийн гоо бүсгүйчүүдийн нэг яахын аргагүй мөн аж. Ева Андресса-тай хамт нэг спорт клуб-т хичээллэдэг залуус болон тамирчид нүд сэтгэлийн ямар их таашаалыг амсдаг бол гэхээр битүүхэн атаархаж буйгаа нуух юун. Ингээд эрүүл амьдралын хэв маягийн халуухан үлгэр дуурайл болсон Ева Андресса-тай танилцацгаая.

Бразилийн булчинлаг гоо үзэсгэлэн Хадгалах
2012-03-03, 22:31

National Geographic-ийн 2-р сарын шилдэг гэрэл зургууд

Дэлхий ээжийн бvлээн энгэр дээрхи сав, шим ертєнцийн тvмэн зvйлийн бодгалиудын талаар гvнзгий судалгаа хийж, танин мэдэх vндсийг та бидэнд олгодог алдарт "National Geographic" сувгийн сан хємрєг дэхь сvvлийн хэдэн долоо хоногийн хамгийн шилдэг бvтээлvvдийн цуглуулгыг тайлбарын хамт таны ємнє дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд бvгдээрээ өнгөрч буй сар буюу 2-р сарын National Geographic-ийн сэтгvvлчдийн дуранд єртсєн хамгийн vзэсгэлэнтэй, хамгийн сэтгэл хєдєлгєм, бас хамгийн анхаарал татам дvр зургуудаар сэтгэл оюунаа тэтгэж, нvдээ хужирлацгаая.

National Geographic-ийн 2-р сарын шилдэг гэрэл зургууд Хадгалах
2012-03-03, 03:42

Норвеги охин Эмили бусдаас онцгой нэгэн

Ердөө 14-хөн настай Эмили гэдэг энэ охиныг Street Fashion-д сонирхолтой олон залуус өнөөдөр сайн таньдаг болжээ. Сахиусан тэнгэрийх гэлтэй дүр төрх, өсвөр насныханд үлгэр дуурайл болохуйц стиль, аксессуар хэрэглэх нарийн мэдрэмж, дэлхийн тулгамдсан асуудлуудад өөрийн байр сууриа зоригтой илэрхийлдэг нь, маш олон төрлийн амттай ундаа хийх арга гээд блог дээрээ бичдэг олон зүйл нь түүнийг алдартай болгожээ. Балетаар хичээллэдэг гэдгийг нь бас нэмж хэлэх хэрэгтэй байх. Ингээд ер бусын Эмили-тэй танилцацгаая.

Норвеги охин Эмили бусдаас онцгой нэгэн Хадгалах
2012-03-03, 00:05