ГЭРЭЛ ЗУРАГ

Өлссөн халиманд залгиулах шахсан гэрэл зурагчин

Одоо та бүхэн сүрэг сардинаар өдрийн хоолоо хийх гэж байгаа 15 метр урттай халимны зургийг олж харах болно. Харин түүний яг дэргэд гэрэл зурагчин Даг Перрин хооллож буй аварга загасны зургийг дарах “өлсгөлөнгөө” дарахаар амь насаараа дэнчин тавин, Пинокиогийн үлгэрийг өөр дээрээ туршихаас ч эмээлгүй шумбана. Ингээд халим хооллож байгаа ер бусын үзэгдлийн дүр зурагтай танилцана уу.

Өлссөн халиманд залгиулах шахсан гэрэл зурагчин Хадгалах
2012-04-13, 19:15

Перито–Морено -гийн цэнхэр мөснүүд

Нуурын дагуу 4 км үргэлжилсэн, 50 метрийн өндөртэй Перито-Морено (Perito Moreno) -ийн алдарт цэнхэр мөсөн тогтоцтой таныг танилцуулж байна. Ойролцоогоор 30,000 жилийн настай ажээ. Энэхүү цэнхэр мөсөн уулс нь Аргентины Санта Круз-ын нутаг дэвсгэрийн зүүн урьд хэсэг дэхь Los Glaciares-ийн үндэсний дархан цаазат газар оршдог байна.

Перито–Морено -гийн цэнхэр мөснүүд Хадгалах
2012-04-12, 04:05

Голд амьдардаг мангаснууд

Таны харж байгаа энэ залуугийн дэлхийг тойрон аялж, далай тэнгис гол мөрөнд амьдардаг хамгийн аюултай бас аймшигтай загаснуудыг агнасан тухай фото нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. Эх дэлхийгээ таньж мэднэ гэдэгт бүх төрлийн амьтан, ургамал, араатан, жигүүртнийг таньж мэдэх үйл ажиллагаа бас багтана. Манай орны гол мөрөнд загас жараахай ч цөөрсөн учраас ийм аймшигтай амьтад байхгүй гэж найдъя. Ингээд бүгдээрээ Дэлхийн энд тэндэхийн уснаас олдсон хамгийн аймшигтай “мангаснууд”-тай танилцацгаая.

Голд амьдардаг мангаснууд Хадгалах
2012-04-06, 17:26

Ороо нь орсон адуу цагдаа ахыг...

Яг яагаад яг энэ морь “болохоо байгаад”, яг энэ цагдаагийн дээрээс мордож, дарж алах шахсныг мэдэхгүй юм. Ямартай ч төрийн цагдаагийн бат бөх өмдгүй байсан бол өнөөдөр энэ цагдаа ямар байдалтай эмнэлэгт хэвтэж байх байсан нь ойлгомжгүй санагдлаа. Өмдтэй байсан нь яамайдаа. Харин морины хувьд ямар ч байсан ямар хүйстнээ сонирхдог нь ойлгомжтой байна. Ингээд бүгдээрээ энэ өдрийн бяцхан зугаа болсон хөгжилтэй фото агшинтай танилцацгаая.

Ороо нь орсон адуу цагдаа ахыг... Хадгалах
2012-04-05, 06:25

Гэрэл зурагчин Jason Ierace-гийн бүтээлүүд

Австралийн шилдэг гэрэл зурагчдын нэг болох Жейсон Ирэйс (Jason Ierace) – ийн уран бүтээлийн дээжсийг танд хүргэж байна. Тэрээр фэшн, зар сурталчилгаа болон lifestyle төрлөөр уран бүтээлээ туурвидаг байна. Түүний гэрэл зургууд нь нарны гэрэл, инээмсэглэл болон нүцгэн биеийн гоо сайхныг гайхуулсан үзэсгэлэнт бүсгүйчүүдээр дүүрэн ажээ.

Гэрэл зурагчин Jason Ierace-гийн бүтээлүүд Хадгалах
2012-04-03, 17:10

Дэлхий дахин хайрын үнсэлтэнд умбах болтугай

Үнсэлт бол хүний дотно сэтгэлийн илэрхийллийн нэг билээ. Үнсэлтээр сэтгэл хөдлөлийн олон шинжийг харуулж болно. Үнсэлт олон янз байдаг. Жишээ нь, түүгээр дамжуулж мэндлэх, тайвшруулах, баярлуулах, хайр сэтгэлээ илэрхийлэхээс гадна учрал, хагацал, өхөөрдөл, нөхөрсөг байдал, баяр хөөр, энхрийлэл гэх мэт олон найрсаг мэдрэмжийг Үнсэлтээр илэрхийлж болно. Ингээд та бүхэндээ үнсэлтийн олон хэлбэрүүд амьдрал дээр хэрхэн илэрч байгааг гэрэл зургаар харуулъя.

Дэлхий дахин хайрын үнсэлтэнд умбах болтугай Хадгалах
2012-04-02, 22:59

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн

Баасан гарагийн мэндийг танд хүргэхийн ялдамд, барууны төрөл бүрийн бүсгүйчүүдийн сурталчилгааны, загварын, хөрөг гээд төрөл бүрийн зургуудыг хүргэж байна. Энд ямар нэгэн кампанит ажил, оддын харьцуулалт, загварын зураг авалт, сэтгүүлийн нүүр хуудсуудын талаар ярих гээгүй. Зүгээр л эмэгтэйлэг бөгөөд ялдам оршихуйн гайхамшгаар эрхэм хэрэглэгч таны нүдний алжаалыг тайлж, гоо сайхны ертөнцөөр аялуулах гэсэн билээ.

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн Хадгалах
2012-03-30, 17:45

Зураг авахуулахад хамгийн тохиромжтой пооз-ууд

Бүсгүй та зураг дээр аятайхан гарахын тулд төрөл бүрийн байрлал сонгож, толины өмнө хэдэн зуун удаа эргэлдсээр залхаж байвал наашаа суугаарай. Загвар өмсөгчдийг дуурайж зурагаа авахуулаад, өөртөө зохиогүй хөдөлгөөн хийснээсээ болоод өөрийгөө инээдтэй харагдуулахаасаа залхаж байгаа биз дээ? Нэг л эвээ олж өгөхгүй бухимдах үе гардаг л байх. Тэгвэл санаа зоволтгүй. Учир нь бид танд бүх цаг үеийн зурагчдын боловсруулсан эмэгтэй хүний хамгийн аятайхан гардаг поозуудыг толилуулахаар бэлтгэсэн байгаа. Эдний аль нэгээр нь зурагаа авахуулахад бүсгүй та зураг дээр заавал аятайхан гарах ёстой. Мэдээж гэрэлтүүлэг, хувцаслалт, таны өөрийн төрх байдал, зурагчны ур чадвараас бас шалтгаална. Ямартай ч доорхи поознууд бол гэрэл зургийн эмэгтэй моделийн “классик” байрлалууд юм.

Зураг авахуулахад хамгийн тохиромжтой пооз-ууд Хадгалах
2012-03-30, 17:13

Япон дахь 20 метрийн цасан туннель

Өвөлтэй салах ёс хийж, хаврын дулаахан өдрүүдийг угтангаа цастай холбоотой нэгэн сонирхолтой фото нийтлэлийг хүргэж байна. Өнгөрсөн өвөл цас ихтэй байсан гэдгийг бид сайн мэднэ. Тэр тусмаа Европ, далайн эргийн орнуудад цас ёстой нэг орох шиг л болсон. Тэгвэл ихэнхи орон их цасанд түүртэж, иргэд нь цасанд дарагдсан олон машин дундаас өөрийнхийгөө хайн бухимдаж байх хооронд Японы зам цэвэрлэгч машины жолооч нар 20 метр цасыг зайлуулж, засмал замыг ил гаргаад завгүй байж ээ. Тухайн үедээ анзаараагүй хирнээ, өнгөрсөн хойно нь харахад үнэхээр нүсэр харагдаж байна шүү. Ингээд 20 метр зузаан орсон цасыг хагалж, туннель гаргасан Япон маягийн авто замтай танилцацгаая.

Япон дахь 20 метрийн цасан туннель Хадгалах
2012-03-28, 09:09

Гэрэл зурагчин Жан-Баптист Форт

Өдрийн цайны хачир болгон та бүхэндээ Францийн фэшн гэрэл зурагчин Жан-Баптист Форт (Jean-Baptiste Fort) -ын эмэгтэй хүний гоо сайхныг харуулсан халуухан бүтээлүүдийг толилуулж байна. Өөрийн сонирхолоо хаяж, удаан хугацаанд онлайн бизнесст хүчээ үзсэн тэрээр одоо гэрэл зурагтаа эргэн иржээ. Тэрээр 2004-2010 оны хооронд Минск-т амьдарч байсан бөгөөд одоо Парист амьдарч уран бүтээлээ туурвиж байна. Ингээд дөнгөж 22 настай авъяаслаг гэрэл зурагчин Жан Баптист-ийн уран бүтээлийн дээжээс сонирхоцгооё.

Гэрэл зурагчин Жан-Баптист Форт Хадгалах
2012-03-26, 21:08

Үзэсгэлэнт Казах бүсгүйчүүд

Өтгөн хар хөмсөг, торомгор алаг нүд, дугуй цагаан царай, шулуун хамар, цагаан шүд, жимс шиг уруул, Ази юм шиг хирнээ Европжуу төрх, нууцлаг гуниг агуулсан сэтгэлд хорогдмоор харц... Тиймээ, би Казах бүсгүйчүүдийн талаар ярьж байна. Азийн орнуудын дунд тэдний гоо үзэсгэлэнг гүйцэх эмэгтэйчүүд үнэндээ ховор л болов уу. Учир нь зуун дамжсан эрлийз, хурлийз цус, өвөг дээдсийнх нь амьдарч байсан байгалийн тааламжтай орчин, зэрлэг догшин түүх нь энэ үндэстний бүсгүйчүүдийн гоо сайхныг илэрхийлдэг биз ээ. Ингээд ажлынхаа завсраар 2012 оны Казахстаны хамгийн дур булаам 18 бүсгүй болон Youtube дээрх казах охидын зургаар нүдээ хужирлаж, сэтгэлээ баясгацгаая.

Үзэсгэлэнт Казах бүсгүйчүүд Хадгалах

Андрес Амадорын шинэ бүтээл

Сан–Франциско-гийн алдарт элсний зураач Андрес Амадор (Andres Amador)-ын шинэхэн бүтээлүүдийн дээжээр танд гоо сайхны таашаал, амралтын мэдрэмжийг бэлэглэж байна. Далайн, тэнгисийн элсэн эрэг дээр ер бусын хээ угалзыг үлэмж томоор зурж, жинхэнэ байгаль дээрхи хүний гараар бүтсэн урлагийг туурвидаг энэ хүний ажлууд үнэхээр өвөрмөц агаад гүн таашаалтай ажээ.

Андрес Амадорын шинэ бүтээл Хадгалах
2012-03-24, 00:00