ГЭРЭЛ ЗУРАГ

Куала Лумпурын төрхийг телевизийн цамхагаас

Малайзийн нийслэл Куала Лумпур хотын дүр төрх Менар-ын телевизийн цамхагийн тавцан дээрээс өдөр, шөнийн аль алинд хэрхэн харагддагийг нэгэн залуу бидэнд үзүүлэхийг хүсчээ. Энэхүү цамхагийн өндөр нь 421 метр бөгөөд алсыг харах талбай буюу энэ зургуудыг авсан тавцан нь 276 метрт байдаг юм байна. Ийшээ гарч, үзэсгэлэнт Куала-Лумпур хотын үзэмжинд нүд алдахыг хүсвэл 30 долларын такс төлдөг ажээ. Төлбөрөө төлсөн бол цамхагийн харах тавцан дээр хүссэн хугацаагаараа байх боломжтой юм байна.

Куала Лумпурын төрхийг телевизийн цамхагаас Хадгалах
2012-05-04, 23:27

Токиогийн залуусын хэв маяг

Их Наран улсын нийслэл, Токио хотын залуусын хувцаслалтын хэв маягийн талаар ээлжит сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Японы үүх түүх, ёс заншил, хоолны соёл, хувцаслалт гээд бүх зүйл нь цагийн цагт бусдаас эрс тэс өөр, өвөрмөц байсаар ирсэн билээ. Япончууд өөрсдийнхөө заншилд үнэнч, бусдыг даган дуурайдаггүй, ямагт ялгарч байхыг эрмэлздэг туйлбартай, бас чадалтай улс гэдэг нь үүгээр илэрхийлэгдэнэ. Гэвч ялгарахын тулд ийм гаж байх ёстой үгүйг хэлж мэдэхгүй юм. Ямартай Токио-гийн гудамжаар дараах маягаар хувцасласан залуус тааралдах нь ердийн үзэгдэл ажээ.

Токиогийн залуусын хэв маяг Хадгалах

Гэрэл зурагчин Miko Lim

Мико Лим (Miko Lim) нь 1980 онд Малази–д төржээ. АНУ-ын Лос-Анжелес болон Сиэттл-д боловсрол эзэмшсэн тэрээр Нью-Йорк, Парис, Токио хотуудад гэрэл зурагчныхаа гарааг эхлүүлсэн байна. Өнөөдөр түүний хамтран ажиллагсдын дунд Vogue, GQ, Maxim, Nike, Convers, Adidas, Diesel, Fila зэрэг алдартай сэтгүүл, аж ахуй нэгжүүд багтдаг байна. Ингээд бүгдээрээ Мико Лимын эрч хүч, гоо сайхныг мэдрүүлсэн фото ертөнцөөр аялцгаая.

Гэрэл зурагчин Miko Lim Хадгалах
2012-05-03, 20:48

Vogue Japan –ий нүүрэн дэхь Кэндис Свейнпоул

Vogue Japan сэтгүүлийн 6-р сарын дугаарын гол баатар нь VC (Victory Secret)-ийн нэгэн сахиусан тэнгэр Кэндис Свэйнпоул (Candice Swanepoel)  болжээ. Гоо үзэсгэлэнгийн төгс илэрхийлэл, газар дээр амилсан сахиусан тэнгэр гэлтэй энэ бүсгүйг 23 жил амьдрахад нь хэн ч алдарт зурагчин Терри Ричардсан шиг ийм өвөрмөц байдлаар гэрэл зургийн хальсанд буулгаж байгаагүй байх.

Vogue Japan –ий нүүрэн дэхь Кэндис Свейнпоул Хадгалах
2012-05-02, 21:10

Atelier Versace-гийн 2012 оны хавар, зуны коллекц

Atelier Versace– гийн 2012 оны хавар/зуны хувцасны цуглуулгын look book-т багтсан гэрэл зургуудыг та бүрэнд толилуулж байна. Энэхүү цуглуулгын нүүр царайгаар Касия Струсс (Kasia Struss) ажиллажээ. Ингээд бүсгүйчүүддээ зориулаад, энэ хавар, ирэх зуны өнгийг Atelier Versace хэрхэн тодорхойлсныг үзүүлж, хувцасны сонголтонд танд санаа өгч байна.

Atelier Versace-гийн 2012 оны хавар, зуны коллекц Хадгалах
2012-05-02, 20:59

30 секундээс илүү хугацаанд нүдрүү нь эгцэлж харах боломжгүй бүсгүй

Даниель Хьютон хэмээх нэгэн ер бусын Америк бүсгүйтэй таныг танилцуулж байна. Тэрээр дуучин ч биш, фото модель ч биш, жүжигчин бүүр ч биш. Харин Америкийн алдарт "Hooters" пивоны сүлжээ паб-ны нэгэнд зөөгчөөр ажилладаг, эгэл жирийн нэгэн юм. Найз нөхдийнх нь хэлснээр Даниель нь маш энгийн бөгөөд харьцахад нэн тааламжтай нэгэн ажээ. Харин та түүний зургуудыг харахдаа, нүдрүү нь удаан харж чадахгүй гэдэгтээ бэлтгэлтэй байх хэрэгтэй. Учир нь түүнд бусдаас илүү нэг юм бий.

30 секундээс илүү хугацаанд нүдрүү нь эгцэлж харах боломжгүй бүсгүй Хадгалах
2012-05-01, 06:30

Амьтдын тухай өнгөрсөн 7 хоногийн шилдэг зургууд

Энэ нийтлэлээр амьтдын тухай өнгөрсөн 7 хоногт шалгарсан шилдэг гэрэл зургуудыг толилуулж байна. Амьтдын сонирхолтой амьдрал, зугаатай бөгөөд сэтгэл татам, ер бусын агшнуудыг алдалгүй гэрэл зургийн хальсанд буулгаж амжсан дэлхийн өнцөг булан бүрт байгаа гэрэл зураг сонирхогч, мэргэжлийн фото зурагчиддаа баярлалаа гэхээ яах билээ.

Амьтдын тухай өнгөрсөн 7 хоногийн шилдэг зургууд Хадгалах
2012-05-01, 06:01

RJ Shaughnessy-гийн гэрэл зургууд

Гэрэл зурагчин Эр Жи Шонесси (RJ Shaughnessy) нь 1980 онд мэндэлсэн залуухан уран бүтээлч юм. Тэрээр Пасаден-ий  Arts Center College of Design – коллежийг дүүргэсэн бөгөөд өдгөө Холливуудад аж төрдөг байна. Реклам болон фэшн төрлийн гэрэл зураг дардаг тэрээр ихэвчлэн залуу, эрч хүчтэй хүмүүсийн хөгжилтэй зургуудыг хальсанд буулгаж, өнгө, эрч хүчийг бүтээлүүдээсээ цацруулах дуртай. Ингээд Эр ЖИ Шонесси-той хамт эрх чөлөөгөөр амьсгалцгаая.

RJ Shaughnessy-гийн гэрэл зургууд Хадгалах
2012-04-28, 16:59

Хамгийн төгс пропорцитой нүүр

Үе үеийн жинхэнэ мэргэжлийн уран барималч, зураач нар тухайн цаг үеийнхээ хамгийн төгс төгөлдөр пропорцитой нүүрний хэлбэр бүхий эмэгтэйг хайж, түүний өөгүй хэлбэртэй царай төрхийг уран баримал, зураг дээр мөнхлөн үлдээхийг эрэлхийлдэг. Тэгвэл саяхан Англид болсон төгс нүүрний хэлбэр, харьцаатай эмэгтэйг шалгаруулах тэмцээнд 18 настай Их Британи бүсгүй шалгарчээ. Тэрээр Британий урлаг соёлын шинжээчдийн дүгнэлтээр Английн төгс төгөлдөр пропорцитой эмэгтэй болсон юм. Ингээд төгс төгөлдөр нүүртэй охинтой танилцацгаая.

Хамгийн төгс пропорцитой нүүр Хадгалах
2012-04-26, 17:02

Сумочдын амьдрал

Английн гэрэл зурагчин Паоло Патрици (Paolo Patrizi) нь Япон орноор аялсан хугацаандаа сумочдын амьдралтай танилцаж, тэдний өдөр тутмын сургуулилт, амьдралын хэв маягийг дэвжээн дээр гарч барилдах хүртэл нь фото хальсанд буулгаж, сонирхолтой фото цуглуулгыг хийжээ. Ингээд бүгдээрээ дэлгэцэндээ ойртон сууж, арлын Японы сумочдын нэг өдөртэй танилцацгаая.

Сумочдын амьдрал Хадгалах
2012-04-25, 21:45

Ээ дээ, энэ оросууд уу?

Дэлхийн хаана ч байсан зөвхөн орос хүнээс л гарах зан авир, биеэ авч явах өвөрмөц хэв маягийг эдгээр фото зургууд танд харуулах болно. Орос хүн л замын эвдэрсэн хэсгийг тоосгоор нөхөж, Орос хүн л баавгайтай тоглож, орос хүн л цастай өвлөөр шалдан гүйж, орос хүн л хундага хагартал дарс тулгаж хөлчүүрхэнэ. Дэлхийн үндэстэн бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Тэр дундаа оросын ард түмэн бол бидний хувьд илүү дотно бас дэндүү ирваа. Ингээд бүгдээрээ “Ээ дээ, энэ оросууд уу” цувралыг хүлээн авцгаая.

Ээ дээ, энэ оросууд уу? Хадгалах
2012-04-25, 19:54

Rey Trajano-гийн үзэсгэлэнт бүсгүйчүүд

Бусдын нүдийг баясгаж, уярал хайр, уран сайхан, гоо сайхныг мэдрүүлэх гэж, энэ хорвоо дээр амьдрах сайхан гэдгийг сануулах гэж бүсгүй хүн сайхан төрдөг байх. Мянга мянган яруу найрагчид бүсгүй хүнээр онгодоо хийж, дуучид тэднээр аязаа хийж, зураачид тэднээр эрч хүчээ хөглөдөг. Тиймээс л гэрэл зурагчин бүрийн урын санд сайхан төрсөн бүсгүйн нэг ч болов зураг заавал байдаг. Тэгвэл одоо бүгдээрээ гэрэл зурагчин Rey Trajano-гийн дуранд өртсөн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн энгэрээ халхлаагүй зургуудыг хүлээн авцгаая. Нүд сэтгэлийн таашаалыг мэдрэх хоромд тавтай морил.

Rey Trajano-гийн үзэсгэлэнт бүсгүйчүүд Хадгалах
2012-04-25, 19:34