ГЭРЭЛ ЗУРАГ

Орхигдсон Дубай

Орхигдсон Дубай хэмээх энэхvv уран бvтээлийн цуглуулгыг Ришар Алланби-Прат (Richard Allenby-Pratt) хийсэн юм. Хэрэв 2017 он гэхэд хvмvvс Дубайгаас явбал Дубай ийм л болно хэмээн тэрээр тєсєєлжээ. Ришар Алланби-Прат єєрийн vзэл бодол, тєсєєллєє ашиглан доорх зургуудыг бvтээсэн байна. Цєл, нуралт, технологи амьтны аймгийг бvгдийг нь багтаасан гайхалтай бүтээлүүд болжээ. Ингээд 2017 онд оригдсон Дубай ямар болохыг урьдчилан харцгаая. Хэдийгээр Дубай-д єнєєдєр амьдрал цэцэглэж, жуулчид татагдаж байгаа ч, яагаад муу талаас нь тєсєєлж болохгvй гэж?...

Орхигдсон Дубай Хадгалах
2012-06-25, 21:20

Этгээд хачин гоёл чимэглэл

Parcy Lau (Percy Lau) нь Лондонгийн дизайнер бєгєєд тэрээр хvний биеийн хэсгvvдийг дуурайлгасан гоёл чимэглэлийн зvйлс хийдэг мэргэжилтэн юм. Чимэглэлийн vнэ нь 24$-48$ хооронд байдаг. Эдгээр чимэглэлийг харахад танд ямар сэтгэгдэл тєрж байна?  Миний хувьд зарим нэг нь эгдvvтэй ч юм шиг, зарим нь их л эвгvй харагдаж байна.

Этгээд хачин гоёл чимэглэл Хадгалах
2012-06-25, 21:13

Илүүдэл жингээ хаяж чадсан бүсгүйчүүд

Амьдралын буруу хэвшил хэдий олдмол байдаг боловч, түүнийг хожим нь засч өөрчлөх нь хамгаас хэцүү байдаг. Тэр тусмаа илүүдэл өөхнөөсөө салж, өөртөө итгэлтэйгээр амьдрах итгэл найдварыг олж авна гэдэг бол бие болоод сэтгэлийн асар их хатыг шаарддаг зүйл гэдэгтэй та маргахгүй байх. Тэгвэл одоод, өнгөрсөн үеийн буруу зуршлаасаа болж хуримтлуулсан илүүдэл өөхөө хайлуулж, сул махаа булчин болгож чадсан ер бусын тэвчээр, хатуужилтай эмэгтэйчүүдийн харьцуулсан гэрэл зургуудыг танд хүргэж байна.

Илүүдэл жингээ хаяж чадсан бүсгүйчүүд Хадгалах
2012-06-21, 18:49

Америк эрчүүдийн танилцах сайт дээрхи зургууд

Олон нийтийн харилцааны сайт солиорлын хэмжээнд хүрсэн газрууд олон болжээ. Манайх хүртэл сүүлийн үед “Нтр гэж мэгээл” гээл од болдог хүмүүс ч олон болсон байна. Тэгвэл одоо бүгдээрээ Америкийн танилцах сайтууд дээрхи янз бүрийн насны эрчүүдийн солиотой гэрэл зургуудыг хүргэж байна. Тэдний  зургууд болон бичсэн зүйлүүдийг нь уншихаар өөрийн эрхгүй инээд хүрэх ажээ. Хүмүүс яагаад зүгээр л сайхан амьдарч болохгүй, заавал өөрсдийгөө инээдтэй байдалд оруулах замыг сонгодог юм бол?...

Америк эрчүүдийн танилцах сайт дээрхи зургууд Хадгалах
2012-06-19, 07:54

Евро 2012-ын хөл бөмбөгчдийн хөгжилтэй шог зургууд

“Европын аварга” гэдэг нэртэй боловч Дэлхий дахиныг хөдөлгөөнд оруулж байгаа, хөл бөмбөгийн Евро-2012 тэмцээний орон орны тамирчдыг, дасгалжуулагчын хамт хөргийг нь маш хөгжилтэйгөөр шоглож зурсан уран бүтээлч Рикардо Гальвао -гийн бүтээлүүдийг танд хүргэж байна. Хөл бөмбөгийг тойрсон бүх мэдээллүүд дундаас магадгүй Португалийн зураачийн энэхүү бүтээлүүд хамгийн хөгжилтэй нь байх. Ингээд чөлөөт цагт тань бэлэглэх хөгжилтэй нийтлэлийг таалан соёрхоно уу.

Евро 2012-ын хөл бөмбөгчдийн хөгжилтэй шог зургууд Хадгалах
2012-06-15, 08:08

Зураач Мишель Дель Компо-гийн бүтээлүүд

Мишель Дель Компо (Michele De Campo) нь 1976 онд Италид мэндэлжээ. 2001 онд "Jordanstone College of Arts"-ыг зураачийн мэргэжлээр төгссөн байна. Тэрээр 2002 онд Мадрид хотод шилжин суурьшиж, зураачийн ажлын гараагаа эхлүүлжээ. Харин 2008 оноос хойш Лондон хотод ажиллаж, амьдарч байгаа аж. Тэрээр хотын залуусыг гол баатраа болгон, реализм жанраар зурдаг байна. Ингээд Мишель Дель Компо-гийн бийрний үзүүрээр бүтсэн хотын залуусын дүр зургийг хүлээн авна уу. Түүний бүтээлүүдээс залуу насны болчимгүй алхам бүрийн “гоо үзэсгэлэн” мэдрэгдэх ажээ.

Зураач Мишель Дель Компо-гийн бүтээлүүд Хадгалах
2012-06-15, 07:46

Евро 2012–ын хамгийн үзэсгэлэнтэй хөгжөөн дэмжигчид

Европын аваргын тэмцээнүүд ид өрнөж байгаа энэ өдрүүдэд Дэлхий дахин догдолж, спортод хайртай хүн бүр зурагтны дэлгэцнээсээ холдолгүй, тэмцээн алгасалгүй үзэж байгаа билээ. Дэлхий дахин ингэж догдолж байхад Евро 2012-т оролцож байгаа багуудын эх орон нэгтнүүд бол мэдээж бүүр ч их хөөрч байгаа. Ингээд бүгдээрээ Европын аваргын тэмцээний үеэр эх орноо дэмжиж буй хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн дүр зургийг хүлээн авцгаая.

Евро 2012–ын хамгийн үзэсгэлэнтэй хөгжөөн дэмжигчид Хадгалах
2012-06-14, 23:34

Цөмөрсөн хөрснүүд

“Хэтэрхий” гэдэг үг ч багадмаар цөмөрсөн газруудын фото цуглуулгыг танд хүргэж байна. Цэнхэр гариг хэнд ч урьдчилан мэдэгдэлгүйгээр ямар ч газрыг цөмөлж, дээр нь байсан бүхнийг мөнхөд авч одох чадалтай ажээ. Аз болж доорхи цөмрөлтүүдийн ихэнхи нь зөвхөн материаллаг хохирол дагуулжээ. Хүмүүс бид хэдий ухаалаг бөгөөд бүтээлч боловч байгаль эхийн араншингийн өмнө бүтээн босгосон бүхнээрээ хүссэн хүсээгүй өргөл барих үе ирэхдээ л ирдэг ажээ.

Цөмөрсөн хөрснүүд Хадгалах
2012-06-14, 02:16

Чулуугаар бүтээсэн хөлийн мөр

Зуны өдрүүдийн зугааг санагдуулах хэдэн сонирхолтой фотог танд хүргэж байна. Далайн эрэг, голын захаас авсан дугариг болон зуйван хэлбэртэй, мөлгөр чулуудыг цуглуулж, хэмжээ дамжааных нь дагуу хүний хөл мэт өрж тавьсан төрөл бүрийн сонирхолтой бүтээлүүдийг та эндээс олж харах болно. Том, жижиг, бүдүүн, нарийн гээд чулуугаар бүтсэн төрөл бүрийн хөлнүүд танд яагаад ч юм голын хөвөө, нуурын эрэг, далайн элсэн дээр очих хүсэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Жаахан бүтээлч өнцгөөс харвал амьдрал дээрхи бүх зүйл урлагийн бүтээл, баярлаж талархахын шалтгаан байдаг ажээ.

Чулуугаар бүтээсэн хөлийн мөр Хадгалах
2012-06-12, 19:39

Гэрэл зурагчны Charles Lucima-гын бүтээлүүд

Лос-Анжелесийн фэшн гэрэл зурагчин Чарльз Люсима (Charles Lucima) –ын бүтээлүүдийг танд хүргэж байна. Удаан хугацааны туршид эдийн засгийн шинжээчээр ажилласан тэрээр нэг л нартай өдөр мэргэшсэн ажлаа хаяж, зургийн аппаратыг цаашдын амьдралын луужингаараа сонгон, зургийн студи нээж, фэшн гэрэл зурагчин болжээ. Ингээд эдийн засгийн шинжээч хүнээс фэшн гэрэл зурагчны авъяас хэрхэн илэрсэнийг хүлээн авцгаая.

Гэрэл зурагчны Charles Lucima-гын бүтээлүүд Хадгалах
2012-06-12, 18:30

Зууны шилдэг 40 гэрэл зураг

Гэрэл зураг хүний сэтгэлд хэзээ ямагт мартагдашгүй ул мөр үлдээж ирсэн билээ. Олон фото зурагчид кино операторуудын хийж чадаагүй тийм нандин мөчийг хүн төрөлхтнийг донсолгож амьдралын дүр төрхийг өөрчилсөн агшныг мөнхийн ой санамжид үлдээж чадсан юм. Одоо та бүхэндээ эдгээр агуу бүтээлүүдийн дээжээс толилуулж байгаадаа баяртай байна.

Зууны шилдэг 40 гэрэл зураг Хадгалах

Бээжингийн амьтны хүрээлэнгийн аварга панданууд

2012 оны 6-р сарын 5-нд, Бээжингийн амьтны хүрээлэнгийн панда нарын амьдардаг газраас хийсэн фото сурвалжлагыг танд хүргэж байна. Өнөөдөр зэрлэг байгаль дээр ойролцоогоор 1600 орчим панда баавгай эрх чөлөөтэй амьдардаг бөгөөд бүрэн хамгаалалтан доор байдаг ажээ. Ингээд бүгдээрээ Бээжингийн амьтны хүрээлэн дэхь аварга том боловч өхөөрдөм хоёр панданы фото агшнуудыг хүлээн авцгаая.

Бээжингийн амьтны хүрээлэнгийн аварга панданууд Хадгалах
2012-06-09, 20:10