ГЭРЭЛ ЗУРАГ

Agent Provocateur –ийн 2012/13 оны намар, өвлийн цуглуулга

Гоо үзэсгэлэн бүрийн цаана бүхнийг сүйрүүлж ч мэдэх аюул занал нуугдаж байдаг. Аюул дагуулсан аймшигтай гоо үзэсгэлэнг эрэлхийлэгч бүсгүйчүүдийг байлдан дагуулахаар "Agent Provocateur" брэндийн 2012/2013 оны Намар, Өвлийн цуглуулгын танилцуулга гарчээ. Ингээд ялдам ааль, зөөлөн харц, гоолиг биеийнхээ цаана ер бусын увидас, догшин араншингаа нуусан бүсгүйчүүдийг үргэлжлэл дээр дарахыг хүсч байна.

Agent Provocateur –ийн 2012/13 оны намар, өвлийн цуглуулга Хадгалах
2012-08-14, 23:39

Үзэсгэлэнтэй ази охид

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн Дэлхийн өнцөг булан бүрийг, айл гэр бүрийг өөр өөрийнхөөрөө гэрэлтүүлж байдаг гэдэгтэй та маргахгүй байх. Таны хажууд суугаа ажлын тань сайхан бүсгүй, гэрт тань хүлээж байгаа халамжит хань, болзохоор яарч байгаа шинэхэн танил бүсгүй, нууцаар үздэг насанд хүрэгчдэд зориулсан киноны шаргал үстэй, хиймэл хөхтэй гадаад бүсгүй, солонгос цувралын эгдүүтэй эмэгтэй гээд... эмэгтэй хүн бүр танд гоо сайхны таашаалыг өгч, амьдрах ямар сайхныг мэдрүүлдээг билээ. Тэгвэл одоо бүгдээрээ Ази гаралтай үзэсгэлэнт бүсгүйчүүдийн гэрэл зургийн цуглуулгаар нүдээ баясгацгаая. Энэ дунд ганц хоёр Монгол бүсгүйг би олж харсан шүү. Хэрэв та олж харвал сэтгэгдэл дээр хуваалцаарай.

Үзэсгэлэнтэй ази охид Хадгалах
2012-08-11, 20:59

Хамгийн ер бусын 20 элсэн баримал

BBC-ийн Coast хэмээх хөтөлбөрийн мэдээлснээр элс, ус хоёрыг 8/1 харьцаатайгаар хольсон тохиолдолд хамгийн бөх бат элсэн барималыг бүтээх боломжтой болдог ажээ. Эртний Египетийн ард түмэн яг энэ харьцааг нарийн барьсны үндсэн дээр ирээдүйн пирамидуудын арай жижиг загварыг элсээр босгож байсан гэлцдэг. Элс, ус хоёроос л бүрддэг болохоороо мэдээж элсэн баримал нь асар богино настай. Гэвч бүгдээрээ асар их ур ухаан, хөдөмөр шингээсэн ер бусын элсэн барималтуудтай танилцацгаая.

Хамгийн ер бусын 20 элсэн баримал Хадгалах
2012-08-11, 01:08

Зүгээр л нэг зураг биш

Амьдралын ямар нэгэн ер бусын, ахин давтагдашгүй агшнууд бидний нүдний хажуугаар мэдэгдэлгүй өнгөрч байдгийг харуулсан гайхалтай фото зургуудыг танд үзүүлж байна. Өчигдөр бол түүх, маргааш бол ирээдүй харин өнөөдөр бол бэлэг юм. Тиймээс бүгдээрээ урсан өнгөрөх хором мөч бүрийг хайрлаж, ирээдүйн төлөө санаа зовнин, өнгөрсний хойноос харамсалгүйгээр, амьдралын бидэнд бэлэглэсэн яг одоо цагаараа аз жаргалтай амьдрах замыг сонговол хорвоогоор дүүрэн баяр баясгалантай хүмүүс болох байсан биз ээ. Ингээд ер бусын торгон агшнуудыг хүлээн авцгаая.

Зүгээр л нэг зураг биш Хадгалах
2012-08-10, 23:34

Олимпийн хөгжөөн дэмжигч багийнхан

Аливаа нэгэн тэмцээнд "хөгжөөн дэмжигчид" (Cheerleaders) -гэдэг их чухал үүрэгтэй байдаг. Хөгжөөн дэмжигч сайтай бол багууд урамшиж түрүүлэхэд их нөлөөлнө. Олимпийн хөгжөөн дэмжигч багийнхан сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг тоглож байх үед үзэгчдийг хөгжөөж байдаг. Олимпийн зохион байгуулагчид Английн “Crimson Heat” хэмээх багийг 2012 оны Олимпийн хөгжөөн дэмжэгч багаар ажиллуулжээ. Уламжлалт ёсоор хөгжөөн дэмжигч багууд Олимийн наадамд оролцож байвал хөлс мөнгө авдаггүй гэнэ. Лондонгийн Олимпийн хөгжөөн дэмжигч багаар шалгарч ховор боломжыг хүртсэн, энэ багийн залуус хэрхэн ажлаа хийж байгаа тухай фото мэдээллийг хүргэе.

Олимпийн хөгжөөн дэмжигч багийнхан Хадгалах
2012-08-09, 19:45

Израйлийн үзэсгэлэнтэй цэргүүд

Эмэгтэй цэргийн талаарх асуудал хэзээ ч хуучирдаггүй билээ. Энэхүү зургуудийг харснаар та эдгээр цэрэг эмэгтэйчүүд моделиудаас ямар их ялгаатай болохыг олж харах болно. Та эмэгтэй бөгөөд цэрэг болох нууцхан хүсэлтэй бол энэ нийтлэлийг үзээд магадгүй цэрэг болох шийдвэр гаргах ч юм билүү. Гэхдээ энэ шийдвэрийг гаргасан эмэгтэй хүн асар их зоригтой байх нь мэдээж. За ингээд дэлхийд хамгийн царайлаг эмэгтэй цэргүүдтэй хэмээгддэг Израйлийн армийн тухай фото нийтлэлийг хүргэе.

Израйлийн үзэсгэлэнтэй цэргүүд Хадгалах
2012-08-09, 05:31

Оросуудын усан байлдаан

Энэ зуны хувьд хур бороо ихтэй ч нэлээд халуун болж байна. Зуны налгар өдрүүд маань дуусах цаг улам ойртсоор л... Оюутан залуус сурагчид хичээлдээ орох дөхөөд зав муутайхан л байгаа байх. Зуны энэ халуун өдрүүдэд Оросод усаар байлдах албан бус арга хэмжээ болжээ. Ганц өдрийг ч гэсэн зугаатай, сэрүүхэн өнгөрүүлсэн залуусын зургийг та бүхэндээ толилууъя.

Оросуудын усан байлдаан Хадгалах
2012-08-09, 01:31

Усан доорх ертөнц

Үндэсний газар зүйн агентлаг болох National Geographic-ийн нэрт гэрэл зурагчин Стив Блум зэрлэг онгон байгалийн зураг авахдаа гаршсан нэгэн. Түүний гэрэл зургууд олон төрлийн ангилалд шагналт байранд орж байсан юм. Стив Блум бас усан доор зураг авахдаа их сайн. Жишээ нь энэ нийтлэлээс та бүхэн далайн ургамал дээр суусан бяцхан далайн морьдыг харж байна.

Усан доорх ертөнц Хадгалах
2012-08-08, 00:32

Гэрэл зурагчин Мишель Хадди

Мишель Хадди (Michel Haddi) нь 20 гаруй жил зурагчны ажил хийж байгаа туршлагатай авъяаслаг гэрэл зурагчин юм. Түүний зургууд ихэвчлэн Европ, Ази болон АНУ-ын томоохон сэтгүүлүүд дээр гардаг. Тэрээр алдартангууд, модел, хөгжимчид болон томоохон брэндүүдийн зураг авалтыг хийдэг байна. Зураг сайн гарна гэдэг нь сайн аппаратнаас гадна зурагчны ур чадвар их шаардагдана. Тэгвэл Мишель Хадди ямар зурагчин болохыг түүний бүтээлүүдийн дээжээс харж сонирхоцгооё.

Гэрэл зурагчин Мишель Хадди Хадгалах
2012-08-07, 04:16

Байгалийн боди-арт

Сарын өмнө бид нэгэн аймшигтай боди арт (биен дээрх зураг) -уудын талаар хүлээн авч сонирхсон. Тэгвэл энэ удаад үнэхээр урлагийн гайхамшиг гэмээр боди артуудыг хүлээн авч үзэцгээе. Эдгээр зургуудыг Калифорнийн зураач, зурагчин Жан-Поль Бурдье зуржээ. Тэрээр боди-артыг байгалтай хослуулан зурдаг бөгөөд өөрийн хийсэн бүтээлүүдээ хальсан дээр буулгаж авдаг байна. Түүний бүтээлүүд маш олон шагнал хүртэж байжээ. Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, байгальтай хэрхэн хосолж болохыг та бүхэн эдгээр зурагнаас харах болно.

Байгалийн боди-арт Хадгалах
2012-08-06, 22:03

Зураг алаачид №21

Гэрэл зураг авах, түүнийг интернетээр хуваалцах боломж бололцоо нь өргөн хөгжсөн өнөөд үед дэлхийн хүмүүс төрөл бүрийн төхөөрөмжөөр өдөрт тоолж барамгүй олон зураг авдаг болжээ. Дурсгал болгох зорилгоор дарсан зураг бүр өөр өөр орчинд, өөр өөр цаг үед хийгддэг боловч тэдний дунд заавал нэг илүүдэлтэй, хүний инээд хүрмээр зургууд гардаг ажээ. Та зүгээр л мөрөөрөө алхаж яваад, ямар нэгэн байдлаар зурагны илүүдэл болж болно, эсвэл найз нөхдийнхөө зургийг зориудаар хачин царай гарган баллаж болно. Ямартай ч гэрэл зургийг “алах” нь өнөө цагийн хөгжилтэй үйлдлүүдийн нэг болжээ.

Зураг алаачид №21 Хадгалах
2012-08-06, 21:56

Усан доорх фото зургийн үзэсгэлэн

Энэ өвөрмөц арга хэмжээг 1943 онд үйлдвэрлэгдээд хуучирсны улмаас 2009 онд усанд шумбагчдад сургууль хийхэд зориулж далайд живүүлсэн АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний эргүүлийн «Генерал Ванденберг» зохион явуулдаг. Энэ усан онгоцыг Мексикийн буланд Ки-Уэст арлаас баруун өмнө зүгт 7 милийн зайд 43 метрийн гүнд живүүлсэн байдаг. Австрийн фото зурагчин Андреас Франке «Генерал Ванденберг» дээр олон сайхан зураг авч үзэсгэлэн нээжээ. Фото зургуудыг дижитал технологийн камераар авдаг. Дүрсүүдийг зэвэрдэггүй ган гүнгэрваанд хийж органик шилэн дотор байрлуулж силиконоор битүүмжилжээ. Үзмэрүүдийг үзэгчид энэ оны сүүл хүртэл үзэх боломжтой.

Усан доорх фото зургийн үзэсгэлэн Хадгалах
2012-08-05, 02:40