ГЭРЭЛ ЗУРАГ

Якутын үзэсгэлэнт охид (2-р хэсэг)

Өөрсдийгөө Саха гэж нэрлэдэг ОХУ дахь Якутын ард түмэн үзэсгэлэнт охидоороо алдартай ажээ. Царай зүсийг нь ажиглаад байхад Монгол охидтой маш төстэй Якут бүсгүйчүүдийн шанаа өргөн, арьс тунгалаг, үс нь сор шиг гялтганана. Нийт 380 мянга орчим хүн амтай энэ үндэстнийхэн якут хэлээр ярьж, үнэн алдартны шашинг шүтдэг байна. Ингээд бүгдээрээ үзэсгэлэнт Якут бүсгүйчүүдийн гэрэл зургуудын 2-р хэсгийг үзэцгээе.

Якутын үзэсгэлэнт охид (2-р хэсэг) Хадгалах
2012-09-13, 22:28

Якутын үзэсгэлэнт охид (1-р хэсэг)

Өөрсдийгөө Саха гэж нэрлэдэг ОХУ дахь Якутын ард түмэн үзэсгэлэнт охидоороо алдартай ажээ. Царай зүсийг нь ажиглаад байхад монгол охидтой маш төстэй Якут бүсгүйчүүдийн шанаа өргөн, арьс тунгалаг, үс нь сор шиг гялтганана. 380 мянга орчим хүн амтай энэ үндэстнийхэн якут хэлээр ярьж, үнэн алдартны шашинг шүтдэг байна. Ингээд бүгдээрээ үзэсгэлэнт Якут бүсгүйчүүдийн гэрэл зургуудаар нүдээ хужирлацгаая.

Якутын үзэсгэлэнт охид (1-р хэсэг) Хадгалах
2012-09-12, 23:48

Өмнөд Солонгос дахь боди артын фестиваль

Энэ өдрүүдэд Өмнөд Солонгосын Тэгу хотод Олон Улсын Боди Артын Фестиваль өрнөж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд газар газраас цугларсан зураачид нүцгэн биеийг алдаршуулж, ур ухаанаа шавхан байж ер бусын зургуудыг туурвиад зогсохгүй, акссесуар, чимэглэлүүдийг хослуулан өрсөлддөг. Энэхүү үйл ажиллагааг нэгэн төрлийн загварын шоу, эсвэл үлгэрийн ертөнцөд хийх эротик аялал гэж ойлгож болохоор юм. Дашрамд дурьдахад энэхүү шоуны зочид зөвхөн боди артын гайхамшгаар нүд, сэтгэлээ баясгаад зогсохгүй, үндэсний төрөл бүрийн хоолоор ходоодоо баярлуулж, амьд хөгжим сонсон, төрөл бүрийн хөгжилтэй уралдаан тэмцээнд оролцох боломжтой байдаг гэнэ.

Өмнөд Солонгос дахь боди артын фестиваль Хадгалах
2012-09-12, 21:01

Алдартай муу ээжид тохиолдсон явдал

Тэргэнд суулгасан бяцхан үрээ түрэнгээ утсаар ярьж явсан нэгэн бүсгүйд ийм явдал тохиолджээ. Түүнд гэхээсээ илүү хүүхдэд нь тохиолдсон гэвэл зохино. Бүсгүйг болсон явдалд бүрэн буруутган чичлэх аргагүй юм. Гэсэн ч тэрээр дараагийн удаад утсаар ярьж дуусчихаад, хүүхдээ түрэх ёстойгоо сайтар ухаарсан байх. Аз болж хүүхэд нь гэмтэж бэртээгүй байна. Та бид энэ бүсгүйг танихгүй ч гэсэн тэрээр Англидаа нэлээн алдартай Пичес Гельдоф (Peaches Geldof) гэгч ажээ. Болсон явдлын буруутан нь утасны цаанаас бүсгүйг сатааруулсан Лондон хотын дарга байв. Иймдээ ч энэ зураг алдартай болов.

Алдартай муу ээжид тохиолдсон явдал Хадгалах
2012-09-12, 20:48

Гэрэл зурагчин Клифф Уотсс

Клифф Уотс (Cliff Watts) нь Калифорнид төрсөн бөгөөд Америкийн алдартай гэрэл зурагчин юм. Тэрээр багаасаа зураг зурж бүтээл туурвидаг байжээ. Тэрээр Revlon, L'Oreal, Hugo Boss, Armani гэх мэт брэндүүдийн рекламны зургийг авдаг бөгөөд хамгийн алдартай одуудын гэрэл зургийг Vanity Fair, Vogue, Bazaar, W, Elle болон Esquire зэрэг сэтгүүлүүдэд зориулж авдаг ажээ. Ингээд энэхүү алдарт гэрэл зурагчны бүтээлүүдээс сонирхоцгооё.

Гэрэл зурагчин Клифф Уотсс Хадгалах
2012-09-10, 21:52

Бразиль стилийн биетэй модель Ариана Стенхоф

Зарим эрчүүдэд өргөн гуя, таазтай, махлаг өгзөгтэй, том хөхтэй бүсгүйчүүд таалагддаг. Тэдний хувьд эмэгтэй хүн өвөр дулаацуулах увидас бүхий барих, базахад тэвэр дүүрэн байвал хамгийн сайхан гэдэг билээ. Тэгвэл яг тийм галбиртай нэгэн загвар өмсөгчийн зургуудыг таны амралтын өдрүүдэд зориулан хүргэж байна. Ариана Стенхоф (Ariana Stenhof) гэдэг энэ бүсгүй бие галбираараа үнэхээр их бахархдаг гэсэн шүү. Түүн шиг биетэй бүсгүйчүүдийг мөрөөдлийн охин тэнгэртээ тооцдог эрчүүдэд үнэхээр үзээд үзээд ханашгүй нийтлэл болно гэдэгт итгэлтэй байна.

Бразиль стилийн биетэй модель Ариана Стенхоф Хадгалах
2012-09-09, 00:55

Сонирхолтой эртний зургууд

Хуучин зургуудыг харахад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ? Хүмүүст төрж буй сэтгэгдэлүүд өөр өөр байдаг гэдэг нь тодорхой. Зарим хүмүүст тэдний туулж өнгөрүүлсэн амьдралын талаар гайхалтай дурсамж сэдэрдэг бол зарим нэгний хувьд өнгөрсөн үетэйгээ танилцах сайхан боломжийг олгодог. Эдгээр гэрэл зургууд хоорондоо ямар ч холбоогүй. Хамгийн гол онцлог нь бүгд эртний ховор зургууд гэдэгт оршино.

Сонирхолтой эртний зургууд Хадгалах
2012-09-07, 20:59

Сонирхолтой өгзөг

Ардуураа онгорхой эротик дотоожыг махлагдуу цагаан, нийлчихсэн ч юм шиг сонин өгзөгөө шахан байж өмссөн бололтой, цааш харан тонгойсон эмэгтэйн энэ зураг нэг л хачин сэтгэгдэл төрүүлнэ. Гэгээн цагаан өдөр, үүл багатай тэнгэрийн доор ийм дотоожтой, ингээд тонгойгоод байж байдаг ямар замбараагүй эмэгтэй вэ? Тэгвэл үргэлжлэл дээр дарж, энэ зүйлийн мөн чанарыг сонирхоно уу. Таны чөлөөт цагийн хэдхэн хормыг хөгжилтэй өнгөрүүлэх үүднээс энэхүү зургийг хуваалцаж байна.

Сонирхолтой өгзөг Хадгалах
2012-09-07, 18:34

Газар газрын зэвсэгт хүчний хөгжилтэй агшнууд

Хүйтэн зэвсэг, галт буу гээд хүнийг хороох зориулалттай бүхий л аймшигтай зүйлсийг гартаа барьж, эх орноо хамгаалах зорилгын доор алах, хядах, устгахад суралцдаг хэдэн сар, хэдэн жилийн “бэлтгэл”-ийг орон бүр арми буюу зэвсэгт хүчин гэж нэрлэдэг. Зөвхөн айдсаар дүүрсэн хүн л улс төрд орж, байлдааны тактик боловсруулдаг гэж хаа нэгтэйгээс сонссон билээ. Тиймээс ч энхийн цагт цэрэгт татагдсан эр хүн ч гэсэн хайртай бүхнээ санахын зовлонд хатан, ар гэрийнхэн нь түүний хойноос хоног тоолон хүлээхийн гашууныг амсдаг биз ээ. Гэвч цэл залуу насандаа яваа аавын олон хөвгүүд нэг дор цугларсан байдаг учраас газар газрын зэвсэгт хүчнийхний амьдралд хөгжилтэй агшнууд тохиолдолгүй яах вэ. Тэр л агшнуудыг танд дэлгэн харуулах сонирхолтой фото нийтлэлийг танд хүргэж байна. Магадгүй таны хайртай залуу, төрүүлсэн хүү, тоглож өссөн дүү, ах тань яг одоо цэргийн алба хааж байгаа бол энэхүү фото цуглуулга танд илүү ойр тусах байх.

Газар газрын зэвсэгт хүчний хөгжилтэй агшнууд Хадгалах
2012-09-07, 00:20

Гэрэл зурагчин Ги Пагани-гийн бүтээлүүд

Ги Паганини (Gui Paganini) нь Бразилийн тэргүүлэх зэргийн фэшн гэрэл зурагчин юм. Түүний уран бүтээлүүдийн дийлэнх хэсэг нь хагас нүцгэн загвар өмсөгчдөөс бүрддэг байна. Залуу насны эрч хүч, бусдаас онцгой, үзэсгэлэнтэй загвар өмсөгчдийн гоо сайхныг, гял цал байдалтай хамт мэдрүүлсэн түүний уран бүтээлүүдийг одоо танд хүргэж байна. Гэрэл зургийн урлагт хорхойтой залууст маань хэрэг болох нэгэн шипи, бас зүгээр л гоо сайхныг таашаах сэтгэлийн цангаагаа тайлахыг хүсэгчдэд зориулсан сонирхолтой үзүүлэн болог.

Гэрэл зурагчин Ги Пагани-гийн бүтээлүүд Хадгалах
2012-09-06, 23:55

Арслангийн саварнаас амьд гарч чаджээ

Зэрлэг байгалийн гэрэл зурагчин Jayesh Mehta арслангийн саварнаас амьд гарж чадсан пала гөрөөсний гайхалтай гэрэл зургуудыг даржээ. Пала гөрөөс энэхүү догшин амьтны хүчтэй савар болон хурц соёоноос азаар зугатаж амжсан байна. Арслангийн хувьд пала гөрөөсийг агнахад хялбар байдаг аж. Ингээд энэхүү аймшигт амьтны савраас гөрөөс маань хэрхэн мултарч гарсан талаарх гайхалтай агшнуудыг хүлээн авцгаая.

Арслангийн саварнаас амьд гарч чаджээ Хадгалах
2012-08-31, 23:04

Зүгээр л хараад өнгөрөх хангалтгүй

Ирээдүйд санаа зовохгүй, өнгөрсний араас харамсахгүй, бусдын юу гэж бодох талаар толгойгоо гашилгахгүй, яг одоо цагт, яг байгаа газраа, яг өөрийнхөөрөө оршиж чадвал амьдралын хичнээн олон гайхамшигт агшнуудыг бид алдалгүй харж, ямар их баяр баясгалантайгаар хорвоог туулах болоо. Яг л ийм мэдрэмжийг тань сэрээхийн тулд зүгээр л хараад өнгөрөхийн аргагүй гайхалтай фото агшнуудыг танд хүргэж байна. Зураг бүрийг та удаан харж, эерэг сэтгэл хөдлөлийг мэдрэх болно. Харин эерэг мэдрэмж бол өнөөдрийн танд барих бидний бэлэг билээ.

Зүгээр л хараад өнгөрөх хангалтгүй Хадгалах
2012-08-31, 21:18