ГЭРЭЛ ЗУРАГ

Ер бусын усны хувцас

Тун удахгүй зун цаг айлчлан ирэх гэж байгаатай холбогдуулан усны хувцасны загварууд маш ихээр гарах болжээ. Тэгвэл Америкийн дизайнер Женни Фарли буюу Jwoww “Perfect Tan Bikini” хэмээх өвөрмөц усны хувцсыг бүтээжээ. Энэхүү усны хувцсыг өвөрмөц гэсний учир нь хөхний даруулга нь ямар нэгэн уяа, мөргүйгээр хөхөн дээр тогтох гэнэ. Хачирхалтай байгаа биз.
Ер бусын усны хувцас Хадгалах
2013-02-24, 19:01

“Route 66” - Америк орноор

"Route 66" хэмээх аялал нь дэлхий дээрх хамгийн сонирхолтой аялалуудын нэг юм. Route-ын залуус 17 хоногийн турш тэнгэр баганадсан барилгууд, Нью-Йоркийн галзуу драйв, Чикаго, стейк болон Техасын жижиг хотууд, Гранд Каньон, Вегас дахь хөгжилтэй үдэшлэг, казино, Үхлийн нуруу, Нарлаг Калифорни, Холливуд гэх мэт гайхалтай аялалыг хийж өнгөрүүлсэн байна. Ингээд та бүхэндээ Америкт хийсэн "Route 66" аялалыг орчуулан хүргэж байна.
“Route 66” - Америк орноор Хадгалах
2013-02-21, 23:00

Тууз ашиглан зүүлт хийцгээе

Ямар нэгэн үдэшлэг, баярт оролцох гэтэл таны хувцсанд тохирох өнгөтэй зүүлт олдохгүй, хүзүүг тань чимэглэх зүйл үгүй эсвэл охиноо гангалах гэтэл мөн л түүнд тохирсон чимэглэл олдохгүй байна уу. Тэгвэл яагаад тууз болон, жижиг цагираг ашиглан өөрийн гараар урлаж болохгүй гэж? Ингээд тууз болон цагираг ашиглан хэрхэн зүүлт хийх талаар хүргэе.
Тууз ашиглан зүүлт хийцгээе Хадгалах
2013-02-20, 18:42

Зураг алаачид №25

Ингээд зураг алаачдын тусламжтайгаар жинхэнэ өнгө төрхөө алдсан хөгжилтэй, сонирхолтой гэрэл зургуудын ээлжит цувралыг хүлээн авцгаая. Найз нөхөд, гэр бүл дунд тань заавал нэг зураг алдаг хүн байдаг л болов уу. Зураг авахуулах гэхээр л нүүрээ янз янз болгож, бусдыг инээлгэх гэх мэт.
Зураг алаачид №25 Хадгалах
2013-02-20, 18:35

World Press Photo 2013-ын ялагчид

World Press Photo уралдаан 55 жилийн турш үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний шүүгчид жил бүр солигдон шинэ шүүгчид ирж ажилладаг гэнэ. Энэхүү тэмцээний ачаар фото сэтгүүлчдийн ур чадвар, зураг дарах чанарын шаардлага нь улам өсөж байгаа билээ. Тэмцээний ялагчийн үзэсгэлэн жилийн дотор 45 орноор дамжин гардаг байна. Ингээд 2013 оны “World Press Photo” тэмцээний ялагчдын гэрэл зургийг сонирхоцгооё.
World Press Photo 2013-ын ялагчид Хадгалах
2013-02-19, 23:35

Богино даашинзтай охид (5-р хэсэг)

Өөрийн гоо үзэсгэлэнг бусдын өмнө ил гаргахаас үл эмээх, хүчирхэг эмэгтэйчүүдтэй байна гэдэг үнэхээр сайхан юм. Ажлын шинэ долоо хоног эхэлж байгаа учир сайхан бүсгүйчүүдийг харж, энэ долоо хоногийнхоо эрч хүчийг аваарай. Шинэ долоо хоног тань амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Ингээд ээлжит богино даашинзтай, тачаангуй бүсгүйчүүдийнхээ цувралыг хүлээн авцгаая.
Богино даашинзтай охид (5-р хэсэг) Хадгалах
2013-02-19, 02:06

Агаараас авсан гайхалтай зургууд

Америкийн гэрэл зурагчин, нисгэгч Кэмерон Дэвидсон (Cameron Davidson) 30 граруй жилийн турш агаарын гэрэл зургийг дарж байгаа билээ. Тэрээр өмнө нь алдарт сэтгүүлүүд болох Vanity Fair, American Express Departures, National Geographic болон ESPN-тэй хамтран ажилладаг байжээ. Харин одоо Кэмерон Хойд Виржинид амьдарч байгаа бөгөөд өдөр бүр өөрийн дуртай ажлаа хийж байгаа аж. Түүний хэлж байгаагаар тэрээр зурагчин болох тавилантай төрсөн гэнэ. Кэмерон нэлээд хэдэн шагналын эзэн бөгөөд үүнд “International Photography Awards”, “Luerzer’s 200 Best Ad Photographers Worldwide”, “Spyder Awards” болон “Graphis Photo” гэх мэт томоохон шагналууд багтах аж. Ингээд агаараас дарсан түүний гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Агаараас авсан гайхалтай зургууд Хадгалах
2013-02-19, 01:52

Сонирхолтой нүдний шилнүүд

Нарны шил таныг ганган, загварлаг харагдуулахаас гадна нарны хэт ягаан туяанаас ч хамгаалах үүрэгтэй гэдгийг бид мэднэ. Тэгвэл эдгээр шилнүүд загварлаг, ганган, чамин байдаг хэдий ч зарим тохиолдолд сонирхолтой, хөгжилтэй байх нь ч бий. Ингээд хамгийн хөгжилтэй, сонирхолтой нарны шилний загварыг сонирхоцгооё.
Сонирхолтой нүдний шилнүүд Хадгалах
2013-02-19, 01:43

Элдэв зураг (150 фото) №419

Сайн уу найзуудаа "Цагаан сар" -аар айл их хэсч алт мөнгө их цуглуулж байна уу? Бууз идсээр байгаад залхаж байна уу, эсвэл айлуудад ороод тактиктай идэж байна уу хэхэ. Энэ жил нэг асуудал гарсан нь хүмүүсийн амнаас Баянхошуу орох замд түгжирлээ гэх яриа байлаа. Аргагүй биз бүх машинууд хөдөлгөөнд орсон болхоор тэр байх л даа. Энэ жилийн цагаан сарыг миний хувьд их хийморьтой л байлаа даа. Харин таны хувьд ямар байсан бэ? сэтгэгдэл дээр бичиж бусаддаа хэлээрэй. Ингээд та бүхний хүсэн хүлээдэг "Элдэв зураг" цувралын маань 419 дэх дугаар мэлмийг тань мялаахад бэлэн болжээ.
Элдэв зураг (150 фото) №419 Хадгалах
2013-02-17, 22:52

Нью-Йоркийн загварлаг иргэд

Нью-Йорк хотод 2-р сарын 7-оос 14-ий хооронд загварын долоо хоног болж өндөрлөсөн байна. Мэдээж загварын шоу үэх гэж ирсэн үзэгчид хүртэл аль байдгаараа гоёж, энэ улирлын хэв маягт тохируулан хувцаслахыг чармайсан болов уу. Ингээд Нью-Йоркийн загварын долоо хоногийн загварлаг үзэгчдийг харж сонирхоцгооё. Таны хувьд тэд загварлаг байж чадсан байна уу?...
Нью-Йоркийн загварлаг иргэд Хадгалах
2013-02-16, 01:33

Sports Illustrated 2013: Гайхалтай зураг авалтууд

Sports Illustrated 2013 Swimsuit шинэхэн сэтгүүл худалдаанд гарлаа. Америкийн спортын долоо хоног тутмын сэтгүүл болох “Sports Illustrated 2013” шинэ дугаарын зураг авалтанд бид бүгдийн сайн мэдэх Ирина Шейк (Irina Shayk), Кейт Аптон (Kate Upton), Нина Агдал (Nina Agdal), Анна Вялицына (Anne Vyalitsyna), Эмили ДиДонато (Emily DiDonato), Синтия Дикер (Cintia Dicker) гэх мэт олон алдарт моделууд оролцсон байна. Ингээд “Sports Illustrated 2013 Swimsuit”-ийн зураг авалтаас хүргэе.
Sports Illustrated 2013: Гайхалтай зураг авалтууд Хадгалах
2013-02-14, 23:13

Спортлог бүсгүйчүүд

Спорт гэдэг хүний бие галбирыг гайхалтай хөгжүүлдэг нэгэн хүчтэй зэвсэг билээ. Тиймээс жин хасахыг хүсэж буй, эсвэл төгс сайхан бие галбиртай болохыг хүсвэл яагаад спортоор хичээллэж болохгүй гэж?... Эдгээр сайхан бүсгүйчүүдийг харахад тэд спорттой нөхөрлөдөг болох нь гарцаагүй бололтой. Харин танд спортоор хичээллэдэг бүсгүйчүүд таалагддаг уу?
Спортлог бүсгүйчүүд Хадгалах
2013-02-11, 19:04