ГЭРЭЛ ЗУРАГ

Африк дахь Сафари

Африкийн Сафари ямар харагддаг вэ? Энэхүү асуултанд хариулахад бидэнд Харгейсаас холгүй байх хүлээн зөшөөрөгдөөгүй Сомалилендын төвд очсон фотоблогер туслах юм. Тэрээр Африкийн “Бүсгүйн хөх” хэмээх довын ойролцоо очиж ийнхүү фото мэдээлэл хийж уншигч олонтой хуваалцахаар шийджээ.
Африк дахь Сафари Хадгалах
2013-03-21, 21:53

Эцгээсээ айж буй бяцхан охин

Айл гэрийн ноён нуруу болсон эцгийгээ хүндэлж, түүнээс эмээх нь мэдээж. Гэтэл 5 настай нэгэн охин эцгээсээ төрсөн цагаасаа хойш айдаг гэнэ. Гэхдээ түүний эцэг нь тийм харгис хэрцгий, ууртай биш. Зөвхөн түүний гадаад төрх нь охиныг ийнхүү эцгээсээ айхад хүргэсэн байна. Тиймээс Маркус Бойкин (Marcus Boykin) хэмээх энэхүү залууг “Араатан” гэж дуудах болжээ. Бяцхан охиныг ойлгож болох л юм. Ингээд охиноо хүртэл айлгаж чадсан Маркусын гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Эцгээсээ айж буй бяцхан охин Хадгалах
2013-03-21, 21:42

Онгоцны үйлчлэгчийн шалгаруулалт

Хятад улсын хувьд онгоцны үйлчлэгч байх нь их нэр төрийн хэрэг хэмээн үздэг байна. Нислэгийн компаниуд энэхүү албан тушаалд хүмүүсийг томилохдоо маш өндөр шалгуур тавьж, хэцүү шалгалтанд оруулдаг гэдгийг та бүхэн сайн мэднэ. Хамгийн сайхан, хамгийн ухаалаг, хамгийн мэдлэгтэй эмэгтэй л энэ албан тушаалд тэнцэнэ. Тиймээс ч энэхүү байгууллагуудад орохын тулд нэлээд өрсөлдөөнтэй үе шатуудыг давж туулах хэрэгтэй болно. Ингээд урд хөршийн онгоцны үйлчлэгч болохын тулд өрсөлдөж буй бүсгүйчүүдийг сонирхоцгооё.
Онгоцны үйлчлэгчийн шалгаруулалт Хадгалах
2013-03-20, 20:28

Гэр бүлийн хүчирхийлэл

Гэр бүлийн хүчирхийлэл ихэнхидээ нууц байсаар өнгөрдөг. Ихэнхи тохиолдолд бид энэхүү мэдээллийг телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон найз нөхдөөсөө сонсож мэддэг. Зарим тохиолдолд биеэ хөхрүүлчихсэн эмэгтэй “шатнаас уначихсан юмаа” -хэмээн хэлээд л энэхүү хүчирхийллийг нуудаг. Гэрэл зурагчин Сара Наоми Левковиц (Sarah Naomi Levkovits) нэгэн өдөрлөгийн үеэр Шэйн болон Мегги нартай танилцсан юм. Яагаад ч юм тэрээр энэхүү хосын талаар фото мэдээлэл хийхийг хүсжээ. Гэтэл эцсийн эцэст энэ нь гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл болно гэж тэрээр бодоогүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл Хадгалах
2013-03-19, 21:40

Гэрэл зурагчин Сэмюэль Бейер

Сэмюэль Бейер (Samuel Bayer) зөвхөн видео-клипний найруулагч төдийгүй чөлөөт цагаараа гэрэл зургийг ихэд сонирхдог байна. Тэрээр 1967 онд Америкт төржээ. Бейер "Smells Like Teen Spirit" хамтлагтай ажиллаж ажил хөдөлмөрийнхөө анхны гарааг эхэлжээ. Одоо тэрээр кино найруулж, Холливудад хөл тавихаар шийдсэн бөгөөд “Black Water Transit" хэмээх видеог бүтээхээр болж гол дүрүүдэд нь Кевин Бэйкон, Жеймс Франко болон Софи Оконедо нар тоглох юм байна. Зураг авалт энэ оны зун Чикагод болох аж. Ингээд гэрэл зурагчин, найруулагч Сэмюэль Бейерийн бүтээлийн дээжээс хүлээн авцгаая.
Гэрэл зурагчин Сэмюэль Бейер Хадгалах
2013-03-19, 17:14

Хятадын нэг өдөр

Гэрэл зурагчин Том Картер (Tom Carter) 9 жилийн өмнө Сан-Францискогоос Хятад улсыг зорин очжээ. Тэрээр Хятадын нэгэн сургуульд багшаар ажилд орсон бөгөөд Хятадын 33 хотуудаар аялах хангалттай хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадсан бөгөөд энэхүү аялал 2 жилийн турш үргэлжилсэн байна. Том 4-пикселийн камер ашиглаж, Хятадын өнгө төрхийг буулгаж авжээ.
Хятадын нэг өдөр Хадгалах
2013-03-18, 21:58

Орон орны хүүхдүүд юугаар тоглодог вэ?

18 сарын турш Италийн гэрэл зурагчин Габриэле Галимберти (Gabriele Galimberti) дэлхий даяар тойрон аялал хийж хүүхдүүдийн гэрэл зургийг тэдний хамгийн нандин, үнэтэй зүйлийн хамтаар даржээ. Гэтэл хүүхэд бүрийн хүсэл ижил байсан бөгөөд тэд бүгд л тоглохыг хүсэж байсан байна. Харин орон орныг зорих бүрт тэдний тоглоомуудын хэлбэр хэв маяг, тоглоомондоо хандах хандлага нь өөрчлөгдөж байсан юм. Габриэлийн ажигласнаар илүү хөгжингүй баян орны хүүхдүүд тоглоомоо нэлээд харамласан байдалтай байсан бөгөөд анхандаа Габриэлийг тоглоомонд ойртуулахыг ч хүсэхгүй байжээ.
Орон орны хүүхдүүд юугаар тоглодог вэ? Хадгалах
2013-03-17, 21:23

Афганистаны ховор гэрэл зургууд

Эдгээр үнэт гэрэл зургуудыг 1967 оны үед Афганистаны доктор Уильям Подлич дарсан бөгөөд тухайн үеийн Афганистаны амьдралыг тал бүрээс нь харуулахыг зорьсон ажээ. Энэ үед Афганистан феодалын нийгэмтэй байсан ч нөгөө талаас харахад хөгжиж буй залуу үе харагдаж байна. Ингээд орчин үеийн хувцаслалт, сэтгэлгээтэй, үндэсний ёс жаяг, соёлоо хадгалан хувцасласан Афганистан хүмүүсийн түүх өгүүлэх ховор гэрэл зургудыг хүлээн авцгаая.
Афганистаны ховор гэрэл зургууд Хадгалах
2013-03-16, 00:54

Алдартнуудын шог зураг

Монголын алдартнууд болон эгэл жирийн биднийг хүртэл ямар ч компьютерын програм ашиглахгүй гараараа шоглон зурдаг авъяаслаг хоёр залуугаас өөрсдийн бүтээлийг олонд хүргэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн билээ. Хүсэлтийг шууд биелүүлэхээс өөр аргагүй байлаа. Учир нь үнэхээр авъяастай зурдаг залуус бөгөөд бүтээлүүдийг нь үзээд маш хөгжилтэй байлаа. Нийтлэлийн төгсгөлд тэдний фэйсбүүк хуудсыг тавьсан байгаа тул та бүхэн өөрсдийг хөгжилтэй хөргөө зуруулахыг хүсвэл холбогдож болно гэсэн шүү.

Алдартнуудын шог зураг Хадгалах
2013-03-13, 18:12

Байгалийн шилдэг 10 үзэгдэл

Дэлхий дээр маш их хэмжээний бодит гайхалтай үзэгдлүүд болдог. Зарим нэг байгалийн үзэгдлүүд хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж, тэдний гайхшралыг төрүүлж чаддаг билээ. Харин эдгээр гайхалтай үзэгдлүүдийг биеэрээ мэдэрч, нүдээрээ харахын тулд дэлхийн өнцөг булан бүрийг зорчих хэрэг гарна. Зарим байгалийн үзэгдлүүд нь орчин тойроноо хүртэл чимж чаддаг. Ингээд бүгдээрээ дэлхий дээр тохиолдсон байгалийн гайхалтай, өвөрмөц үзэгдлүүдийн талаар сонирхоцгооё.

Байгалийн шилдэг 10 үзэгдэл Хадгалах
2013-03-13, 17:17

Шивээс бол урлаг

Шивээс бол зэрлэг авиртай, гэмт хэрэгтэн гэх мэт хүмүүсийг илэрхийлсэн тэмдэг хэмээн үздэг байсан цаг үе өнгөрсөн билээ. Үүнээс хойш шивээсийг урлаг болгон хөгжүүлж, үеийн үеийг бидэнтэй хамт туулан өнгөрүүлж байгаа. Шивээсийг алдаа мадаггүй, зөв хийснээр урлагийн гайхамшиг болж чаддаг нь мэдээж. Ингээд шивээсний урлагийг харуулсан гайхалтай шивээстэй бүсгүйчүүдийн гэрэл зургийг сонирхоцгооё.
Шивээс бол урлаг Хадгалах
2013-03-13, 03:12

Богино даашинзтай охид (6-р хэсэг)

Ингээд ээлжит эрчүүдийн мөрөөдлийн биелэл болсон бариу, задгай, богино даашинз өмссөн тачаангуй бүсгүйчүүдийн гэрэл зургийг хүлээн авцгаая. Эдгээр бүсгүйчүүд ямар ч санаа зовох зүйлгүйгээр биеийнхээ нууцлаг хэсгүүдийг халхлах төдий л хувцасласан байх болно гэдгийг та аль хэдийн таамаглаж байгаа биз.
Богино даашинзтай охид (6-р хэсэг) Хадгалах
2013-03-10, 21:39