"Анааш эмэгтэй" - 5 жилийн турш хүзүүгээ сунгасан бүсгүй

Лос Анжелесын оршин суугч Сидней В. Смит Азийн зарим уугуул омгийнхонд мөрдөгддөг байсан уламжлалыг дуурайн 5 жилийн турш хүзүүндээ төмөр цагираг зүүж явжээ. Учир нь бүсгүй багаасаа анааш шиг урт хүзүүтэй болохыг мөрөөддөг байсан гэнэ. Насанд хүрээд мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн бүсгүйн зоримог үйлдэл ямар дүнд хүрсэн бол? 

"Анааш эмэгтэй" - 5 жилийн турш хүзүүгээ сунгасан бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр сургуульд байхдаа урт, гоё хүзүүнээсээ болоод "анааш охин" гэсэн хочтой байжээ. Харин түүнд энэ бүхэн чамлалттай санагдаж, илүү урт хүзүүтэй болохыг хүсдэг байв. 

Бүсгүй нэг удаа багаасаа хүзүүндээ төмөр цагираг зүүдэг Мьянмарын Каяан Лахви овгийн эмэгтэйчүүдийн зургийг олж харжээ. 

Азийн зарим омгийнхон урт хүзүү нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илэрхийлдэг гол зүйл гэж үздэг аж. Тиймээс охид багаасаа хүзүүндээ төмөр цагираг давхарлан зүүж, нас ахихын хэрээр нэмэн, хүзүүгээ сунгадаг байна. 

Энэхүү хачирхалтай уламжлалд үнэмшсэн Сиднэй эл аргаар хүзүүгээ сунгаж чадна гэж үзжээ. Ийнхүү тэрээр 5 жилийн турш хүзүүндээ хүнд төмөр цагираг зүүж явжээ. 

Бага багаар цагиргаа нэмсээр хамгийн сүүлд 15 цагираг хүрсэн байна. 

Энэ хооронд тэрхүү хүнд цагиргуудаас болж бүсгүй усанд сэлэх, дасгал хөдөлгөөн хийх ч боломжгүй байсан ба энэ бүхэн түүнийг өмнөхөөсөө илүү хаалттай болгосон гэнэ. 

Тэрээр "Би хүмүүстэй харилцахаас залхаж эхэлсэн. Учир нь дэлгүүр, олон нийтийн газраар явахад ч хүмүүс над дээр ирж олон зүйл асууж шалгаадаг байсан" хэмээн ярьжээ.

Өөрчлөлтийн үйл явц бүсгүйн хувийн амьдралд нэлээд нөлөөлсөн байна. Ялангуяа эрчүүдтэй болзох үед энэ тэдний сонирхлыг татдаг ч, эцэг эхтэй нь уулзахдаа цагиргаа ав гэж хэлдэг байж. 

Харин энэхүү зоримог алхмын үр дүнд бүсгүй маш хурдан алдартай болсон юм. 

Таван жил цагираг зүүсний дараа бүсгүй үүнийг авахаар шийдсэн бөгөөд шийдвэрээ гаргах гэж бүтэн 6 сар эргэлзэж явжээ. Учир нь цагираг аль хэдий бүсгүйн нэг хэсэг мэт болсон байв. 

Цагиргуудыг салгахад тусгай химийн бодис ашигласан бөгөөд энэ бүхэн 15 минут үргэлжилжээ. 

Тэдгээрийг авсны дараагаар хүзүүгээ хэвийн нөхцөлд дасгах эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна. 

Мэдээж бүсгүйн хүзүү ихээр хөхөрч, улайсан байдалтай байв. 

Сидней хүзүүгээ өмнөхөөсөө хамаагүй урт болсон гэдэгт итгэлтэй байгаа ч өмнөд Калифорнийн мэс заслын эмч Жонатан Ниссаноф энэ тал дээр өөр байр суурьтай байгаа аж. Тэрээр "энэ үйлдэл нь түүний хүзүүний арьсыг сунгаж, ясыг нь шахаж, чангалсан. Гэхдээ цагиргууд хүзүүний ясыг уртасгахгүй. Удалгүй өмнөх шигээ л болно" гэжээ. 

Хамгийн гол нь Сидней одоо гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байгаа бөгөөд өөрийгөө "анааш охин" хэмээн бахархалтайгаар нэрлэдэг гэнэ.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()