ГЭРЭЛ ЗУРАГ

1964 -2003 оны үеийн Орос орон

Дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зургуудыг шалгаруулдаг "World Press Photo" арга хэмжээнд тэргүүн болон дэд байрын шагнал авч байсан 1964 -2003 оны үеийн орос орны амьдралыг харуулсан шилдэг бүтээлүүдийг хүргэж байна. Энд зөвлөлт оросын үеэс шилжилтийн Орос орон хүртлэх дүр зураг буусан байгаа. Бүгд орос гэрэл зурагчдын бүтээл юм.
1964 -2003 оны үеийн Орос орон Хадгалах
2013-03-29, 06:57

Араб эмэгтэйчүүдийн хувийн амьдрал

Британийн гэрэл зурагчин Оливия Артур (Olivia Arthur) олны анхаарлыг үндэстэн бүрийн эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэж буй байр суурь, тэдгээрийн хувийн амьдрал дээр татдаг байна. Тэрээр Орос, Саудын Араб, Иран, Энэтхэг болон төрөлх Англи улсынхаа эмэгтэйчүүдийн талаар гэрэл зургийн цомог гаргажээ. 2010 оноос өөрийн зургийн үзэсгэлэнгээ гаргаж эхэлсэн байна. Үүнээс гадна ном гаргаж эхэлсэн бөгөөд түүний анхны ном нь Саудын Арабын эмэгтэйчүүдийн талаар хийсэн “Жиддагийн өдрийн тэмдэглэл” -хэмээх ном юм.
Араб эмэгтэйчүүдийн хувийн амьдрал Хадгалах
2013-03-29, 05:43

Зун цагийг хүлээсээр...

Өвлийн улирал биднийг орхиж явах болоогүй байгаа ч бид аль хэдийн зуны амралтын төлөвлөгөөгөө гаргачихсан сууж байгаа. Ялангуяа хүйтэн, цастай болон шороогоор шуурах үед халуун нар, далайн эргийг мөрөөдөх нь хүйтэн өдөр дулаацуулах мэт байдаг. Хэрвээ та алжааж байгаа бол 27 настай Бразилийн модель Элисандра Томашески (Elisandra Tomacheski)-ын танилцуулсан усны хувцасны гэрэл зургуудыг үзэж сэтгэл санаагаа сэргээгээрэй. Тэрээр “Ellis Beachwear” брэндийн усны хувцасны загварыг танилцуулжээ.
Зун цагийг хүлээсээр... Хадгалах
2013-03-29, 05:07

Facebook дээрх ази охид

Бид бүгдээрээ л "Монголын маань бүсгүйчүүд үнэхээр үзэсгэлэнтэй" -хэмээн бахархан ярих дуртай. Гэхдээ манай гариг дээр олон улс орон, үндэстэн ястан байдаг болохоор сайхан бүсгүйчүүд дүүрэн байх нь мэдээж юм. Тэгвэл Ази тивийн охид маань Фэйсбүүк хуудсан дээрээ ямар зургуудаа хэрхэн тавьдаг болсон тухай та бүхэндээ сонирхуулъя. Европ болон барууны охидыг бодоход даруухан боловч цаг хугацаа өнгөрөх тусам задгай зураг авахуулах нь улам ихсэх бололтой.
Facebook дээрх ази охид Хадгалах
2013-03-26, 21:59

Tess Feuilhade-ын халуухан зургууд

Гэрэл зурагчин Tess Feuilhade Парис хотод төржээ. Тэрээр 1999 онд Ecole Superieure d’Arts Graphiques University сургуулийг төгссөн бөгөөд 2005 оноос ажил хөдөлмөрийнхөө гарааг Нью-Йорк хотод фэшн гэрэл зурагчингаар эхэлжээ. Ийхүү амжиллтаай ажилсаар өдгөө Vogue, Elle, Harper's Bazaar, Grazia, First, Cosmopolitan, Collezioni хэмээх нэр хүндтэй сэтгүүлүүд болон алдарт моделиудтай хамтран ажиллах болсон байна. Ингээд Tess -ийн шилдэг бүтээлийн дээжээс сонирхоцгооё.
Tess Feuilhade-ын халуухан зургууд Хадгалах
2013-03-26, 19:46

Африкийн эртний урлал

"Африкийн эртний модон сийлбэр хэмээх энэ мэдээг ямар төрөлд хамааруулах вэ?" -хэмээн нийтлэгч маань нэлээд их боджээ. Модоор хийсэн нүцгэн урлал байгаа учир Эротик төрөлд хамааруулъя гэхээр өөр төрлийн бүтээлүүд нэлээдгүй байгаа болохоор Фото ангилалд оруулахаар шийдлээ. Эдгээр сийлбэр бүтээлүүд нь Африкийн эртний өвөрмөц ёс заншил, хуучирч элэгдсэн түүх соёлын үнэтэй баримт болж байгаа юм.
Африкийн эртний урлал Хадгалах
2013-03-25, 23:35

Элдэв зураг (109 фото) №420

Сайхан амарч байна уу залуусаа, энэ долоо хоногын шуугиан тарьсан мэдээгээр бурхан төрүүлдэг бүсгүй байсан бөгөөд түүнийг нь дагаад хүмүүс мөнгө, гар утас, тоглоом гэх зүйлээр бөөлжөөд эхэлсэн нь олон хүмүүсийг баясгаад авсан инээдэмтэй гэмээр хоногууд байлаа. Ингээд та бүгдийн амралт чөлөөт цагт зориулсан "Элдэв зураг" цувралын 420-р хэсэг бэлэн болсон байна. Энэ удаагын цувралд тодорхой төрлийн зургууд давамгайлж ороогүй бөгөөд сонирхолтой янзан бүрийн зургуудаар дүүрэн байгаа.
Элдэв зураг (109 фото) №420 Хадгалах
2013-03-25, 02:16

Тамхинаас татгалз!

Бид бүхэн тамхины хор уршгийг сайн мэддэг бөгөөд үргэлж тамхины эсрэг тэмцэж байдаг билээ. Гэхдээ тамхины хайрцган дээр байгаа сурталчилгаа, гэрэл зургууд төдийлөн нөлөөлдөггүй учир зарим нэг орнууд үүнээс илүү арга хэмжээг авч эхэлжээ. Ингээд дэлхийн улс орнуудын тамхины хор уршгийн талаар сонирхолтой зурагт хуудсуудтай танилцацгаая.
Тамхинаас татгалз! Хадгалах
2013-03-24, 18:39

Гэрэл зурагчин Esther Haase-ын бүтээлүүд

Гэрэл зурагчин Эстер Хаас (Esther Haase) 1966 онд Германы Бремен хотод төржээ. Тэрээр маш авъяаслаг зурагчин бөгөөд авангард стилд илүү анхаарлаа хандуулан бүтээлээ тууривдаг байна. 1993 оноос хойш Эстер Хаас бие даан ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрээр тойрон аялал хийж, гэрэл зураг сонирхогчдод бүтээлээ хүргэж байгаа юм. Түүний гэрэл зургуудад төдийлөн их өнгө будаг ороогүй ч тэрээр үүнийг хэдхэн өнгөөр гайхалтай зохицуулж чаддаг байна. Ингээд Хаасын дарсан мэргэжлийн, өндөр чанарын гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Гэрэл зурагчин Esther Haase-ын бүтээлүүд Хадгалах
2013-03-24, 00:58

Америк оюутнуудын задгай шоудалт

Америкийн оюутнууд хаврын амралтаа хэрхэн өнгөрүүлдэг талаар мэдэхийг хүсэж байна уу? Техас мужийн Саус-Падре арал дээрх "Coca-Cola" талбайд уг үдэшлэг болж өнгөрдөг бөгөөд үдэшлэгт 60 мянга гаруй оюутнууд хаврынхаа амралтыг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэхийн тулд очдог байна. Уг нь энэхүү үдэшлэгт 21–ээс дээш насны оюутнууд оролцох эрхтэй ч энэ олон хүний дунд 21 нас хүрээгүй иргэд ч байгаа аж. Харин бусад улирлуудад энэхүү арал гэр бүлээрээ амралтын өдрөө өнгөрүүлэх тохиромжтой газар болдог байна. Ингээд энэ галзуу үдэшлэгийн талаар сонирхолтой гэрэл зураг, бичлэгийн хамт хүлээн авцгаая.

Америк оюутнуудын задгай шоудалт Хадгалах
2013-03-22, 21:51

Комик дүрд хувирсан халуухан охид

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Флорида мужийн Орландод “Megacon 2013” хэмээх фестиваль болж өнгөрсөн байна. Энэхүү фестивалийн үеэр янз бүрийн аниме, комик, шог зүйлд дуртай хүмүүс өөрсдийн бүтээсэн сонирхолтой, хөгжилтэй загваруудыг танилцуулдаг аж. Ингээд энэхүү фестивальд оролцсон өвөрмөц, гайхалтай хувцасласан бүсгүйчүүдийн гэрэл зургийг сонирхоцгооё.
Комик дүрд хувирсан халуухан охид Хадгалах
2013-03-22, 18:37

XIX-XX зууны үеийн Солонгос орон

XIX зууныг Солонгосын хувьд муу зуун хэмээн дүгнэсэн бөгөөд учир нь энэ үед Солонгос маш олон шинэлэг арга хэмжээг авах шаардлага гарсан нь хувьсал явагдах эхлэлийг тавьсан юм. Хаант засаг унах магаадлалтай болохыг мэдсэн хаан тусламж хүсэн Хятад улсад хандсан байна. Энэ нь Япон улс хариу үйлдэл хийхэд нөлөөлжээ. Үнэн хэрэгтээ Япон-Хятадын дайны гол өдөөгч нь Солонгос улс байсан хэмээн үздэг байна. Үүний дараа Орос-Японы дайн эхэлсэн бөгөөд энэхүү дайнд бас л Солонгос улс ямар ч оролцоогүй мэт санагдана. Гэхдээ энэхүү дайн Солонгосын газар нутаг дээр болоод зогсохгүй, гүрнүүдийн хооронд байх зөрчилдөөнийг арилгах зорилготой байсан юм. Энэ дайнд Япон орон ялалтыг байгуулжээ. Харин Солонгос Дэлхийн 2-р дайныг дуусах хүртэл Японы колони орон байсаар байжээ. Ингээд XIX-XX зууны үеийн Солонгос орны талаар гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
XIX-XX зууны үеийн Солонгос орон Хадгалах
2013-03-22, 01:51