"National Geographic Traveler" уралдаан зохиогдож эхэлснээс хойш 25 жилийн нүүрийг үзэж байна. Тэмцээний хамгийн сүүлийн шалгаруулалт 2012 оны 6 сарын 30-нд болж байсан байна. Ингээд тухайн үеийн хамгийн шилдэг гэрэл зургуудаас сонирхоцгооё.
Хадгалах
Гэрэл зурагчин Дэвид Грей (David Gray) Австралийн иргэн, анчин, сантехникчин болох Стивен О’Доннелл-тэй хамт имжний анд гарсан байна. Австралид 50 сая орчим имж амьдардаг аж. Стивен албан ёсны зөвшөөрлийн бичигтэй бөгөөд энэ тохиолдолд зориулалтын дүрэм, журмын дагуу буудах ёстой юм байна. Амьтанд аль болох бага өвчин мэдрүүлэх зорилгоор шууд толгой руу нь бууддаг байна.
Хадгалах
Пенсильваний гэрэл зурагчин Синди Кларк (Cindy Clark) өөрийн гурван сартай үеэлийнхээ зургийг 3 долоо хоногтой Францын бульдог нохойны гөлөгүүдийн хамтаар даржээ. Хоёулаа бяцхан учир үнэхээр хайр хүргэм, өхөөрдөм харагдаж байгаа биз.
Хадгалах
Гвидо Даниел (Guido Daniele) бол Италийн алдарт зураач юм. Тэрээр 1950 онд төрсөн бөгөөд Миланд амьдарч, ажиллаж байгаа гэнэ. Гвидо 40 жилийн туршид бүтээлээ туурвиж байгаа бөгөөд энэ хугацаанд нэлээд онцлог бүтээл хийсэн байна. 1990 оноос эхлэн тээрээр гаран дээрх боди-артыг сонирхож эхэлсэн аж. Ингээд түүний энэ бүтээл амжилттай болж тэрээр гарны боди артын тусламжтайгаар амьтдыг бүтээх болжээ.
Хадгалах
Амралтаа зөв зохистой өнгөрүүлж сурцгаая.
Хадгалах
Германы залуу гэрэл зурагчин Матиас Хакер (Matthias Haker) нь байгалийн гэрэл зураг дарахаас гадна, улс орны хөгжлийн гэрэл зургуудыг сонирхдог байна. Тэрээр 2008 оноос эхлэн гэрэл зураг сонирхох болсон бөгөөд ийнхүү бидний үзэж байгаа дэлхийн томоохон хотуудын мэргэжлийн гоёмсог зургуудыг дарсан байна.
Хадгалах
Энэ зураг хэд хоногийн турш онлайн ертөнцөд хүмүүсийн анхаарлыг татаад байгаа билээ. Яг ямар зураг болохыг нь таамагласаар л. Ингээд харахад алуурчин цогцосыг зайлуулж байгаа мэт харагдана. Тэгвэл энэхүү зурагны нууц тайлагдсан бөгөөд үнэн хэрэгтээ юу болохыг нь сонирхоцгооё.
Хадгалах
“Бруклины гүүр” нь Манхеттон болон Бруклиныг холбогч гол судас нь бөгөөд 1825 метрийн урттай энэ гүүр Ист-Риверийн дээгүүр татагдсан аж. Гүүрийг анх 1883 онд барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн үедээ Нью-Йоркийн гүүр хэмээх нэртэй байсан байна. Харин 1915 оноос эхлэн “Бруклины гүүр” гэж одоогийн нэрээ авсан аж. Гүүрийг зөвхөн зам тээврийн хэрэгсэл хэмээн үзэж болохгүй бөгөөд жуулчны очих ёстой дурсгалт газруудын нэг яах аргагүй мөн. АНУ-ын хамгийн эртний гүүрүүдийн нэг бөгөөд дүүжинг нь ган утсаар хийсэн нь тухайн үеийн дэвшилтэт технологи байсан байна.
Хадгалах